Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 302/ШШ2025/00174

 

 

 

 

 

 

2025 02 24

302/ШШ2025/00174

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Б аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Б аймгийн Т сумын 3 дугаар  багт оршин суух, Ш овогт Н-ийн М.

Хүсэлтийн шаардлага: Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ж.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-д зааснаар шүүх хуралдааны товыг мэдэгдэх хуудсаар мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул тус хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар түүний эзгүйд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Хүсэлт гаргагч Н.М нь Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг хүссэн байна. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1.1 Н.Мын Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд орос хэлний багшаар ажиллаж байсан зарим хугацаануудыг бичиг баримтын зөрчилтэй гэж нийгмийн даатгалын байгууллагаас түүний өндөр насны тэтгэврийн хугацаанд тооцохгүй байна.

1.2  Иймд миний Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгөхийг  хүсэж байна гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт,  Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас хуулбарлаж өгсөн Б аймгийн АДХГүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай  Багш хүмүүжүүлэгчийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал,уг тушаалын 2 дугаар хавсралтын хамт,  мөн даргын 1988 оны 12 дугаар сарны 09-ний өдрийн 207 дугаартай Ажлаас чөлөөлөх ба зохицуулан ажиллуулах тухай тушаал, Т 8 жил сургуулийн Орос хэлний багш Н Мын 1988-1989 оны  хичээлийн жилийн багшийн сургалтын ажлын цагийн гүйцэтгэл, Н.Мын 650144 дугаартай Монголын Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх, Б аймгийн Т сумын 8 жилийн сургуулийн захирлаас 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр  олгосон Хөдөлмөрийн дэвтэр   зэргийг гаргаж өгсөн.

Шүүхийн журмаар тус шүүхийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 192 дугаартай албан бичгийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/163 дугаар албан бичгээр ирүүлсэн Н.Мын болон түүний хүүхдүүдийн ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 70 дүгээр албан бичгээр ирүүлсэн Б аймгийн АДХГүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай  Багш хүмүүжүүлэгчийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаал,уг тушаалын 2 дугаар хавсралтын хамт,  мөн даргын 1988 оны 12 дугаар сарны 09-ний өдрийн 207 дугаартай Ажлаас чөлөөлөх ба зохицуулан ажиллуулах тухай тушаал, Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1989 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дугаартай Шалгалтын комисс байгуулах тухай тушаал, мөн захирлын 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 31 дугаартай Багш ажилчдад ээлжийн амралт олгох тухай тушаал хавсралтын хамт, мөн захирлын 1989 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 46 дугаартай Багш хичээлийн эрхлэгчдийн цалинг тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, мөн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Багш нарын цалинг тогтоох тухай тушаал, хавсралтын хамт, зэргийг бүрдүүлсэн болно.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

3.Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж  хангаж шийдвэрлэлээ.

4.Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Миний бие Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан боловч нийгмийн даатгалын байгууллага нь энэ хугацааг бичиг баримтын зөрчилтэй гэж тэтгэврийн хугацаанд тооцохгүй байгаа тул шүүхэд хандаж байна гэжээ.

5. Хүсэлт гаргагч Н.М нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу улсад ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

6. Хүсэлт гаргагч Н.М нь Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

6.1. Хүсэлт гаргагч Н.Мад Б аймгийн Т сумын 8 жилийн сургуулиас 1987 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр олгосон Хөдөлмөрийн дэвтрийн 4-р хуудсанд ажлын тухай мэдээ бичигдсэн байх ба 2-рт Аймгийн АДГЗ-ны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаар тушаал баримтлан 1987 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Дэлүүн сумын 10 жилийн сургуулийн багшийн ажлаас чөлөөлж, Т сумын 8 жилийн сургуульд орос хэлний багшаар шилжүүлэн ажиллуулав гэж бичигдсэн, 3-рт 1987 оны 10 дугаар сарын 15-ны өдөр  Цэргийн жинхэнэ албанд татагдсан гэж тэмдэглэж Б аймгийн АДХГүйцэтгэх захиргааны Цэргийн хэлтсийн тамга дарагджээ.

6.2. Б аймгийн АДХГүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын 1987 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 127 дугаартай  Багш хүмүүжүүлэгчийн хуваарь батлах ба зарим хүмүүсийг ажлаас чөлөөлөх тухай тушаалын 2 дахь заалтаар сургууль хүүхдийн цэцэрлэгт 1987-1988 оны хичээлийн жилд ажиллах багш, хүмүүжүүлэгчдийн хуваарийг хоёрдугаар хавсралтаар баталсан ба уг тушаалын хоёрдугаар хавсралтад Т 8 жилийн сургууль, ... Орос хэл ... 3-рт Н.М гэж бичигдсэн байна.

6.3. Б аймгийн АДХГүйцэтгэх захиргааны Ардын боловсролын хэлтсийн даргын  1988 оны 12 дугаар сарны 09-ний өдрийн 207 дугаартай Ажлаас чөлөөлөх ба зохицуулан ажиллуулах тухай тушаалаар ... Т сумын 8 жилийн сургуульд 10-р сарын 25-наас орос хэлний багшаар Н.Мыг ажиллуулсан байна.

6.4. Т сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1987 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 45 дугаартай Багш нарын цалинг тогтоох тухай тушаалын хавсралтаар тус сургуулийн багш, хүмүүжүүлэгчдийн цалинг тогтоосон ба уг  хавсралтын 6-рт хүсэлт гаргагч Н-ийн Мын нэр бичигдсэн байна.

6.5. Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгаас ирүүлсэн   Т сумын 8 жилийн сургуулийн 18-р дансны хүсэлт гаргагч Мад холбогдох Цалингийн тооцооны хүснэгтэд 8, 9, 10 дугаар саруудад олгосон цалин хөлсний талаар тусгагджээ.

6.6.  1988 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн №650144 дугаартай Монголын Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхийн эхний хуудсанд: овог Н, нэр: М, төрсөн он: 1962-04-17, гишүүнд элссэн он: 1986-7-16, улсад биеийн хүчин үнэлж эхэлсэн 1986 он 7 сар 10 өдөр гэж бичиж Үйлдвэрчний эвлэлийн тэмдгийг дарж баталгаажуулсан байна.

Уг Үйлдвэрчний Эвлэлийн гишүүний бат илэрхийлэхт 1986 оны 08 дугаар сараас 1990 он хүртэлх төлсөн татварын бичилт тус тус бичигдсэн байна.

6.7.  Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 12/163 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт гаргагч Н.Мын БНМАУ-ын Хүн амын регистрийн карт буюу ХААТР (А) маягтад ... 14.Ажилладаг байгууллага: 8 жилийн сургуульд, ажилд орсон он: 1984, эрхэлдэг ажил: багш, эрхэлж эхэлсэн он: 1984 .. гэж, бүртгэгдсэн байдал,

7. Дээрх нотлох баримтуудыг үндэслэн  хүсэлт гаргагч Н.Мын Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

12.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Ш овогт Н-ийн М  нь Б аймгийн Т сумын 8 жилийн дунд сургуульд 1987 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл орос хэлний багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Н.Мын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Х.МЕЙРАМБЕК