| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Төмөрхуяг Жавхлантөгс |
| Хэргийн индекс | 307/2025/00390/И |
| Дугаар | 307/ШШ2025/00414 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Хамтын амьдарлтай байсныг тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 307/ШШ2025/00414
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 307/2025/00390/И
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Жавхлантөгс даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****дугаар баг********байр****** тоотод оршин суух, ******* овогтой ******* *******
******* овогтой ******* ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч ******* нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2021 оноос Ц.******* хамтран амьдарч, 2024 оны 07 дугаар сарын 09-нд охин ******* төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Нөхөр маань 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч бидний гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул шүүхээр ******* ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй байна... гэв.
Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч ******* нь талийгаач хамтын амьдралтай байсныг тогтоолгохыг хүссэн хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2.Хүсэлт гаргагч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д зааснаар эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ гаргах эрхтэй байна.
3.Хүсэлт гаргагч ******* нь хүсэлт гаргаж буй үндэслэлээ ... Миний бие 2021 оноос Ц.******* хамтран амьдарч, 2024 оны 07 дугаар сарын 09-нд охин ******* төрсөн. Бид албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Нөхөр маань 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зуурдаар нас барсан. Охиндоо тэжээгчээ алдсаны тэтгэмж авах гэсэн боловч бидний гэрлэлтийн гэрчилгээ байхгүй тул шүүхээр ******* ******* хамтын амьдралтай байсныг тогтоолгох хүсэлтэй байна тогтоож өгнө үү гэж тайлбарласан болно.
4.******* овогтой ******* нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр нас барсан болох нь нас барсан гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.
5.Хэрэгт авагдсан ... хүсэлт гаргагч Э.******* шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, ******* овгийн гийн төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, ******* овогтой ******* гийн нас барсны гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, гэрч ******* овогтой ******* ...******* нь манай хүү Ц.******* 2023 оны 05 дугаар сараас 2025 онй 02 дугаар сар хүртэл хамт амьдарч байсан. ******* Ц. хоёр дундаасаа нэг хүүхэдтэй одоо 8 сар хүрч байгаа. Манай Хүү бурхан болоод хүүхдийн тэтгэмж тогтоолгох гээд шүүхэд хандсан байх... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримт хэрэгт цугласан байна.
Иймд хүсэлт гаргагч *******, талийгаач Ц. нар нь албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй боловч эрх бүхий бүртгэлийн байгууллагад хандаж охин *******гийн төрсөн эцэг талийгаач Ц.гоор овоглосон байдал, хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хүсэлттэй холбоотой баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрчийн мэдүүлэг зэргээр хамтын амьдралтай байсныг тогтоох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан ******* овогтой ******* ******* овогтой ******* ******* хамтын амьдралтай байсан болохыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймаг дахь Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЖАВХЛАНТӨГС