| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 129/2025/00008/И |
| Дугаар | 301/ШШ2025/00152 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 301/ШШ2025/00152
| 2025 оны 03 сарын 24 өдөр | Дугаар 301/ШШ2025/00152 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын Х баг, Бь гэх газар оршин суух хаягтай, Б овогт Нгийн А/ИБД:....../-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Н.А
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Н.А шүүхэд А аймгийн И сумын Х багийн Бьд үйлчлэгч болон тогоочоор ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон байна.
Миний бие 1969 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгож авах нас болоод байна. Би 1985 оны 09 сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд А аймгийн И Х багийн Бьд үйлчлэгч болон тогоочоор тасралтгүй ажиллаж байсан. И сумын архив галд өртсөн учир Аймгийн архивын тасгаас ажиллаж байх хугацааны лавлагаа гарахгүй байгаа тул ажиллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрсэн. Тэтгэвэр тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт архиваас гарч ирэхгүй байх тул Нийгмийн даатгалын газар шүүхээр ажилласан жилээ тогтоолго гэж хэлсэн. Иймд архивын лавлагаа 1987 оны хамт ажиллаж байсан хүмүүсийн зураг бусад нотлох баримтуудыг үндэслэн дагуу малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч А данс гарч ирээгүйгээс болж Нийгмийн даатгалаас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад баримтуудыг үндэслэн миний А аймгийн И сумын Х багийн Бьд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл хугацаанд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 945 тоот тодорхойлолт,
- А аймгийн И сумын Х багийн баг сургуулийн 80, 90 жилийн ойн урилга, хүсэлт гаргагч Н.Агийн шагнагдаж байсан талаарх үнэмлэх, гэрэл зураг
Шүүхээс Хүсэлт гаргагч Н.Агийн хүсэлтээр М.Н, Н.Эр нараас авсан гэрчийн мэдүүлэг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Н.А нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно. А аймгийн И сумын Х багийн Бь нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан гэх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 01/882 дугаартай албан бичиг,
- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын И сумын бүртгэлээс Нн А 19 настай, сургуульд тогооч гэх баримтыг холбогдох хүн амын тооллогын эх баримтаас хуулбарлан, хуулбар үнэн тэмдгээр баталгаажуулж лавлагаа хавсралтаар ирүүлсэн 2024 оны 12 сарын 30-ны өдрийн 02/1237 дугаартай албан бичиг,
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Н.А, Б.Б, Б.Б, ХААТР-1, ХААТР-11, ХААТР-15 маягт
- Х Бийн 1985-1994 оны баримт бичиг хадгалагдаагүй тул Н.Агийн ажиллаж байсан талаарх тушаал шийдвэрийг гаргаж өгөх боломжгүй байна гэх 2025 оны 02 сарын 27-ны өдрийн 18 дугаартай албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Н.Агийн А аймгийн И сумын Х багийн Бьд үйлчлэгч болон тогоочоор 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
А аймгийн Н даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 01/882 дугаар албан бичиг, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/3629 дугаартай архивын лавлагаа, Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ний өдрийн 03-01/6792 дугаартай архивын лавлагаа, 1989 оны Хүн ам, орон сууцны тооллоын өрхийн хуудас, А аймгийн Архивын тасгийн 2025 оны 02 сарын 13-ны өдрийн 05 дугаартай тодорхойлолт, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Н.А, Б.Б, Б.Б, ХААТР-1, ХААТР-11, ХААТР-15 маягт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч М.Н, Н.Эр нарын мэдүүлэг, зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
Н.А нь А аймгийн И сумын Х багийн Бьд үйлчлэгч болон тогоочоор 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь “...А аймгийн И сумын хөдөө оршин суух, Сийн Н өрхийн тэргүүлэгч, Зын Бч эхнэр, ...Нн А охин 19 настай... ” гэсэн Үндэсний архивын сан хөмрөгийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 03-01/6792 дугаартай архивын лавлагаа, 1989 оны Хүн ам, орон сууцны 1989 оны тоологод “...Нн А охин, сургуульд тогооч ажилтай...” гэсэн Үндэсний төв архивын хуулбар үнэн тэмдэг дарж ирүүлсэн лавлагаа, Б.Б, Б.Б нарын төрсний гэрчилгээний хуулбар, Н.А, Н.Б нарын гэрлэлтийг бүртгэх анкетад “...1992 оны 09 сарын 23-нд гэрлэсэн, А И сум, Нн А, Бьд үйлчлэгч ажилтай...” гэсэн лавлагаа, Б.Бын төрснийг ХААТР-11 маягтад “...эхийн нэр Нн А Ар аймгийн И сум, Бьд үйлчлэгч ажилтай...” гэсэн, А аймгийн Н даатгалын газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Тус газрын архивт Нгийн А нь ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу ажилласан жил тооцуулсан талаарх мэдээлэл байхгүй бөгөөд урьд тэтгэвэр тогтоолгож байгаагүй, Архангай аймгийн И сумын Х багийн Бь нь 1992 онд нийгмийн даатгалын шимтгэл төлж байсан...” гэсэн албан бичигт, гэрч М.Нын “...Би 1966 оноос 2004 оныг хүртэл И сумын Х баг сургуульд багш, Ч сумын 8 жилийн сургууль, Булган сумын 8 жилийн сургууль, Ө сумын 10 жилийн сургуулиудад захирал ажилтай, И сумын 10 жилийн сургуульд хичээлийн эрхлэгч, Х баг сургуульд эрхлэгч, захирлаар ажиллаж байсан. А аймгийн И сумын Х багийн сургуульд 1966-1974, 1997-2004 онуудад ажиллаж байсан. Би 1988 онд И сумын 10 жилийн сургуулийн хичээлийн эрхлэгчээр 1997 он хүртэл ажилласан. Энэ хугацаанд И сумын Х багийн Бийг давхар хариуцаж байсан. 1997-2004 он хүртэл И сумын Х багийн сургуульд ажилласан. Н.А нь 1985 оноос И сумын Х багийн баг сургуульд үйлчлэгч, тогоочоор ажилд орсон байсан. Намайг ажилд ороход Н.А нь ажилладаг хөдөлмөрийн дэвтрийг нь бичиж байхад 1985 онд ажилд орсон байсан санагдаж байна. Тухайн үед Н.А нь үйлчлэгч, тогоочоос өөр ажил эрхэлж байгаагүй. Х багийн баг сургуулийг татан буугдаад тарсаны дараа хүртэл тухайн сургуулийн сахиулаар ажиллаж үлдсэн. Би 1988-1997 он хүртэл Их тамир сумын сургуульд, 1997-2004 он хүртэл И сумын Х багийн сургуульд эрхлэгч, захирлаар ажиллаж байсан болохоор Н.Аг үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг, Н.Эрын “...Би 1976 оноос 1994 он хүртэл А аймгийн И сумын Х багийн Бьд тогооч, бэлтгэгч, үйлчлэгч, байрны багш зэрэг ажлуудыг хийж байсан. Н.А нь 1985 онд А аймгийн И сумын Х багийн Бьд үйлчлэгчээр ажилд ороод сүүлдээ тогоочоор ажиллаад 1989 оны сургуулийн 70 жилийн ой, 1999 оны 80 жилийн ойгоор очиход ажиллаж л байсан. Багийн Бь татан буугдах ажилласан. Би 1976 оноос 1994 он хүртэл А аймгийн И сумын Х багийн Бьд ажиллаж байсан болохоор Н.Аг 1985-1995 хүртэл тухайн сургуульд үйлчлэгч, тогоочоор ажиллаж байсныг сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч Н.Агийн Архангай аймгийн И сумын Х багийн Бьд үйлчлэгч болон тогоочоор 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Нгийн А /ИБД::......./-ын А аймгийн И сумын Х багийн Бьд 1985 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 сарын 30-ны өдрийг дуустал үйлчлэгч болон тогоочоор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР