| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00065/И |
| Дугаар | 301/ШШ2025/00144 |
| Огноо | 2025-03-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 301/ШШ2025/00144
| 2025 оны 03 сарын 21 өдөр | Дугаар 301/ШШ2025/00144 | Архангай аймаг |
Хүсэлт гаргагч хүсэлтийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би,
Архангай аймгийн Э сумын ... баг Арслан цохионы 1... гудамж .... тоотод оршин суух Б.Дгийн хүсэлттэй иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д шүүхэд гаргасан хүсэлтдээ: ... “... Б.Д би Бын Цтай /РД:......../ 2019 онд танилцаж хамт амьдарч байгаад 2021 оны 02 сарын 10-ны өдөр хууль ёсны гэр бүл болсон. Бидний дундаас хүү Ц.Б р 2021 оны 03 сарын 03-ны өдөр төрсөн. Б.Ц нь хамт амьдарч байх хугацаандаа намайг байнга бусадтай хардаж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, байнга зоддог байсан тул 2022 оны 04 сараас тусдаа амьдрах болсон. Гэр бүл цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргах гэсэн боловч Б.Ц нь Архангай аймагт оршин суух хаягтаа байхгүй, учраас эрэн сурвалжилж оршин суух хаягийг тогтоож өгнө үү...“ гэжээ.
Хүсэлт гаргагч Б.Д нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Архангай аймгийн Э сумын ... багт оршин суух Б.Д би Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд Б.Цыг эрэн сурвалжлах тухай хүсэлт гаргасан. Б.Цын оршин суугаа гэрийн хаяг тодорхой болсон тул гаргасан хүсэлтээс татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Б.Д нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүсэлт гаргагч иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийн хаяг тодорхой болсон үндэслэлээр хүсэлтийн шаардлагаасаа татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан хүсэлт гаргагчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагч Б.Д нь иргэний эрх зүйн харилцаанд оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийн шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР