Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 301/ШШ2025/00173

 

 

                                                   

 

                                                    

                             

 

 

 

 

 

 

                                     301/ШШ2025/00173

   

 

 

 

                                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: А аймгийн Ө сумын Б багийн ..........д оршин суух Буурал тайжууд овогт Аийн Б /ИБД:......./-ын хүсэлттэй

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                           

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч А.Б нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан бөгөөд хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

- А.Б миний бие 1965 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгон авах нас болоод байна. Би 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд А аймгийн Хын театрт хчнөөр ажиллаж байсан. Ажилд орсон, гарсан тушаал архиваас гарахгүй байгаа тул ажилласан жилд орохгүйд хүрээд байна. Өндөр насны тэтгэвэрт гарах нас хүрч байгаа тул Нийгмийн даатгалаас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгоход 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүртэлх хугацааг шүүхээр тогтоолгох зорилгоор шүүхээр хандаж ажилласан жилээ тогтоолгох хүсэлт гаргаж байна. Архивын гарсан цалингийн тодорхойлолт, А аймгийн Хын театрын даргын тушаал №99, №5, 1989 оны тушаал №2, 1990 оны тушаал №80, 1991 оны тушаал №13, хөдөлмөрийн дэвтэр /хуулбар/, 1993-1995 онд гараагүй гэсэн тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг үндэслэн миний А аймгийн Хын театрын хчнөөр ажиллаж 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр хүртэлх хугацааг тогтоож өгнө үү гэжээ.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- А.Бод 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 036090 дугаартай хөдөлмөрийн дэвтэр,

- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 40 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 882 дугаартай цалингийн тодорхойлолт,

- А аймгийн Хын театрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Дагалдан жүжигчнээр түр ажиллуулах тухай” 99 тоот тушаал,

- А аймгийн Хын театрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 5 тоот тушаал,

- А аймгийн Хын театрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 2 тоот тушаал,

- А аймгийн Хын театрын даргын 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 80 тоот тушаал,

- А аймгийн Хын театрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 13 тоот тушаал зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

            3. Хүсэлт гаргагч А.Бын хүсэлтээр Л.О,Ү.Э нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

  - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 11/223 тоот албан бичгээр ирүүлсэн ХААТР-1 /А/, Маягт-1,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/152 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03-01/2082 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэргийг бүрдүүлжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч А.Бын А аймгийн Хын театрт 1986  оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хчнөөр ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч А.Б нь өндөр насны тэтгэвэрт тогтоолгох зорилгоор А аймгийн Хын театрт 1986  оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг шүүхэд гаргасан ба хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна. Үүнд:

- А.Бод 1980 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 036090 дугаартай хөдөлмөрийн дэвтэрт:

  • Хын театрын даргын 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 55 тоот тушаалаар, 1986 оны 10 дугаар сарын 25-ны өдөр А аймгийн Хын театрын хчнөөр авч ажиллуулав,
  • А аймгийн Хын театрын даргын 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 06 тоот тушаалаар, 1995 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өөрийн хүсэлтээр хчний ажлаас чөлөөлөв гэсэн агуулга бүхий бичилттэй,

- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа аймгийн Хын театрын 1986, 1993-1995 онуудын баримтыг шүүн үзэхэд Аийн Бод холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн 40 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн Аийн Бын Хын театрт хчнөөр ажиллаж байсан үеийн 882 дугаартай цалингийн тодорхойлолтод: 1989 оны 01 дүгээр сар, 03 дугаар сараас 12 дугаар сарыг дуустал, 1990 оны 01 дүгээр сар, 03 дугаар сараас 09 дүгээр сар, 11 дүгээр сар, 1992 оны 02 дугаар сараас 07 дугаар сарыг дуусталх хугацааны ажилласан хоног, авсан цалин тус тус бичилттэй,

- А аймгийн Хын театрын даргын 1987 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн “Дагалдан жүжигчнээр түр ажиллуулах тухай” 99 тоот тушаалд 1. Улсын мэргэжлийн комисст шалгуулж жүжигчнээр тэнцсэн 37 жүжигчнийг 1987 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагалдан жүжигчнээр түр авч ажиллуулсугай, 2. Доорхи нэр бүхий 37 жүжигчнийг дагалдан жүжигчний төсөвт цалингаар цалинжуулахыг ня-бо /н.Алтангэрэл/-д зөвшөөрсүгэй, дагалдан жүжигчнээр ... А.Б ... гэсэн,

- А аймгийн Хын театрын даргын 1988 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 5 тоот тушаалд 1. Захиргаа аж ахуй, уран бүтээлчид, үйлдвэрлэл үйлчилгээний ажилчдын цалинг хавсралт 1-д зааснаар баталсугай, тушаалын хавсралтад дагалдан жүжигчин нэрсийн жагсаалтын 09-д А.Б, хчин-/250/ гэсэн, 

- А аймгийн Хын театрын даргын 1989 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 2 тоот тушаалд 1. Захиргаа, уран бүтээлчид, үйлдвэр үйлчилгээний ажилчдын нэрсийг хавсралтад зааснаар баталсугай, тушаалын хавсралтад IV зэргийн 400 төгрөгийн цалингаар ... А.Б ... гэсэн,

- А аймгийн Хын театрын даргын 1990 оны 07 дугаар сарын 14-ний өдрийн “Ээлжийн амралт олгох тухай” 80 тоот тушаалд 1. Хын театрын жүжигчид, ажилчдын 1990 оны ээлжийн амралтыг хавсралт №1-ээр олгосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 12-т Б гэсэн,

          - А аймгийн Хын театрын даргын 1991 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн “Цалин шинэчлэн тогтоох тухай” 13 тоот тушаалд 1. 1991 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн багш, жүжигчид, ажилчдын цалинг хавсралт №1-ээр тогтоосугай, тушаалын хавсралтад нэрсийн жагсаалтын 7-т А.Б, хчин, 800 төгрөг гэсэн,

 

          - А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн 1988 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр олгосон “А Цэцэрлэг хот, Аийн Б, 1965 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн, эрэгтэй, ажилладаг байгууллага-Драмын театрт, эрхэлдэг ажил-хчин, ажилд орсон он-1986, эрхэлж эхэлсэн он-1986, оршдог сум-Цэцэрлэг хот” гэсэн ХААТР-1 /А/ маягт, 1983 оны 12 дугаар сарын 19-ний өдөр олгосон “А аймгийн Ө сум, Дамдинсүрэнгийн М, 1964 оны 10 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоо хаана ямар ажилтай-Ө сумын Бадрал нэгдэлд засварчин” гэсэн Маягт №1 баримтууд,

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 01/152 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт,

 

- Хүн ам, орон сууцны 1989 оны улсын тооллогын 8 дугаар хуудсанд “А аймгийн Цэцэрлэг хотын оршин суугч, ... Аийн Б, хүү , 23 настай, эрэгтэй, эрхэлдэг ажил-ХДТ жүжигчин...” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 03-01/2082 тоот лавлагаа, хавсарган ирүүлсэн баримт зэрэг баримтууд,

 

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:

 

     - Гэрч Л.Оын: “Би 1989 оноос А аймгийн Хын театрт үйлчлэгчээр ажилд орж ажиллаж байгаад 2022 оноос эхлэн хувцасны эрхлэгч болон жижиг хэрэглэлийн эрхлэгчээр одоог хүртэл ажиллаж байна. Намайг 1989 оны 08 сард ажилд ороход А.Б нь А аймгийн Хын хчнөөр ажиллаж байсан. А.Быг 1986 онд ажилд орсон гэж ярьж байсан. Намайг ажилд орсноос хойш А.Б нь өөр ажил хийж байгаагүй. 1995 оны орчимд Хын театраас А аймгийн Ө сумын Соёлын төв рүү хчнөөр шилжин ажилласан. Би А.Бтой 1986 оноос хойш хамт ажиллаж байсан учраас түүнийг А аймгийн Хын театрт хчнөөр ажиллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх,

- Гэрч Ү.Эгийн: “Би 1983 онд Аймгийн соёлын ордон гэдэг нэртэй байх үеэс эхлэн ажиллаж 1987 онд А аймгийн Хын театр болж, 2018 он хүртэл Хын театрт хчнөөр ажиллаж байсан. 1986 онд намайг жирэмсний амралтаас ажилдаа орж ирэхэд А.Б аймгийн Соёлын ордонд хчнөөр ажилд орсон байсан. А.Б нь 1986 оноос 1995 оны хугацаанд тасралтгүй Хын театрт хчнөөр ажилласан. 1987 оноос аймгийн Соёлын ордон нь аймгийн Хын театр болж өргөжсөн. 1995 оноос А аймгийн Ө сумын соёлын төв рүү шилжиж ажилласан. Би А.Бтой олон жил хамт хчнөөр ажиллаж байсан учраас түүнийг А аймгийн Хын театрт хчнөөр ажиллаж байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлгүүд, хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний ажиллаж байсан байдал тогтоогдож байна.

            3. Иймд шүүх хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

           4. Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Буурал тайжууд овогт Аийн Бын А аймгийн Хын театрт 1986  оны 10 дугаар сарын 25-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хчнөөр ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ГАНДОЛГОР