| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00096/И |
| Дугаар | 301/ШШ2025/00158 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00158
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 301/ШШ2025/00158 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор дарГж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Ц сумын Б баг Бт гэх газар оршин суух Б овогт Гын П /Иргэний бүртгэлийн дугаар: ......../
Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Г.П
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч нь шүүхэд хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
- Г.П миний бие 1975 онд төрсөн. Одоо өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах нас болсон. Би өөрийн нөхөр болох Ггийн Гтой 1993 онд анх танилцаж, хайр сэтгэлтэй болж улмаар 1994 оны 11 сарын 13-нд хуримаа хийж, хамт амьдрах болсон. Хамтран амьдрах хугацаанд том хүү Г.Б 1995 онд, дунд охин Г.Я 1998 онд бага хүү Г.Т 2006 онд тус тус төрсөн. Бид хамт амьдарсан хугацаанаас эхлэн одоог хүртэл хувийн малаа маллан хамт амьдарч байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл малын А данс нөхрийн нэр дээр гардаг бөгөөд бид хоёрын гэрлэлтээ бүртгүүлээгүй улмаас тухайн онуудын А данс надад хамааралгүй болоод байна. Иймд би өндөр насны тэтгэврээ тогтоолгох зорилгоор нөхөр Г.Гтой А аймгийн Ц сумын Б багт 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 сарын 28-ны өдрийг хүртэл хугацаанд хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй 2010 оны хүн ам, орон сууцны тооллогын Архивын ерөнхий газрын лавлагаа
- А аймгийн Архивын тасгийн хуулбар үнэн тэмдэгтэй 2000 он, 1989 оны лавлагаа
- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт,
- А аймгийн Ц сумын Э мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 03 дугаар тодорхойлолт,
- Гэрлэсний бүртгэлийн лавлагаа
- Гийн Тгийн төрсний гэрчилгээний хуулбар
- Гийн Б, Гийн Я нарын төрсний бүртгэлийн лавлагаа
- Г.П, Г.Г нарын нарын Иргэний үнэмлэхийн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгсөн.
Хүсэлт гаргагчийн хүсэлтээр Г.Г, Г.Н нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хүсэлт гаргагч Г.Пыг Г.Гтой 1995 оны 11 сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүртэл хамтын амьдралтай байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний Г.Гтой хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.
Үүнд:
- Г.П, Г.Г нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа
- Г.П, Г.Г иргэний үнэмлэхийн хуулбар”,
- Эцгийн нэр Г.Г, эхийн нэр Г.П гэсэн Гийн Т төрсний гэрчилгээний хуулбар, Гийн Б, Гийн Я нарын нарын төрсний бүртгэлийн лавлагаа
- А аймгийн Ц сумын Б багийн Засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 19 дугаар тодорхойлолт, А аймгийн Ц сумын Эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 03 дугаар тодорхойлолт,
- Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын бүртгэлийн 161 дүгээр хуудсанд Архангай аймгийн Б багийн оршин суух өрхийн тэргүүн Хулуун ургийн овогтой Ггийн Г, 1974 оны 09 дүгээр сард төрсөн, 36 настай эрэгтэй, эхнэр Бар ургийн овогтой Гын П 1975 онд төрсөн, 35 настай, хүү Гийн Б 1995 онд төрсөн, 14 настай, охин Гийн Я 1999 онд төрсөн, 11 настай, хүү Гийн Т 2006 онд төрсөн 4 настай гэсэн Үндэсний төв архивын Ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 03-06/459 дугаар бүхий лавлагаа,
- Хүн ам, орон сууцны 2000 оны улсын тооллогын бүртгэлийн 156 дугаар хуудсанд
А аймгийн Б багийн оршин суух өрхийн тэргүүн Ггийн Г, 1974 оны 09 дүгээр сард төрсөн, 25 настай эрэгтэй, эхнэр Гын П 1975 онд төрсөн, 24 настай, хүү Гийн Б 1995 онд төрсөн, 04 настай, охин Гийн Я 1999 онд төрсөн, 0 настай гэсэн Үндэсний төв архивын Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 03-08/6617 дугаар бүхий лавлагаа,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар мэдүүлэг өгсөн:
Гэрч Г.Гийн: “...Би Г.Птай 1993 онд танилцаж, 1994 оны 11 сарын 13-ны өдөр нэг гэрт орж хуримаа хийж байсан. 1995 онд том хүү Г.Б, 1998 онд охин Г.Я, 2006 онд бага хүү Г.Т нар төрсөн. Хурим хийсэн хугацаанаас хойш Архангай аймгийн Ц сумын Б баг, Б гэх газраар ихэвчлэн нутаглаж байгаа. Манай хүүхдүүд надаар овоглодог. Тухайн үед гэрлэлтийн гэрчилгээг үндэслэж, хүүхдэд гэрчилгээ олгодог байсан учир том хүүг төрөхөд 1995 онд гэрлэлтээ бүртгүүлж санагдаж байна. Гэрлэлтийн батлах гэж бид хоёрт өгөөгүй. Тухайн үед ажиллаж байсан хүнийх нь алдаа юм болов уу гэж бодож байна. Бид хоёр одоог хүртэл хамтдаа амьдарч байна...” гэх мэдүүлэг
Гэрч Г.Нын “...Манай дүү Г.Г нь Г.Птай 1993 онд танилцаж, 1994 оны 11 сарын 13-ны өдөр хуримаа хийж байсан. А аймгийн Ц сумын Б баг, Өргөөтийн Баахан Б, Намгийн хөл гэх газруудад нутагладаг. 1995 онд том хүү Г.Б, 1998 онд охин Г.Я., 2006 онд бага хүү Г.Т нарыг тус тус төрүүлсэн. Хүүхдүүд нь бүгд аав Г.Гоор овоглодог. Хамт амьдарч эхэлснээс хойш 31 жил болж байна. Дүү нар маань насаараа мал маллан амьдарч байгаа. Г.П, Г.Г нарыг гэрлэлтээ бүртгүүлж байсан талаар сайн санахгүй байна. Г.П, Г.Г нар гэр бүл болохоосоо өмнө болон хурим хийсэн хугацаанаас хойш өөр хүмүүстэй гэр бүл болж байгаагүй. Г.П, Г.Г нар нь одоог хүртэл А аймгийн Ц сумын Б багийн нутагт хамтдаа амьдарч байгаа. Би Г.Гийн төрсөн эгч тул Г.П, Г.Г нарыг хамтын амьдралтай байсан талаар сайн мэдэж байна...” гэх мэдүүлэг зэргээр Г.Пыг Г.Г нар нь хамтын амьдралтай байсан байдал тогтоогдож байна.
Хүсэлт гаргагч Г.П нь Г.Г 1994 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гэр бүл болж хамт амьдарснаас хойш гэрлэлтээ төрийн байгууллагад албан ёсоор бүртгүүлээгүй ч 1995 онд хүү Г.Б, 1999 онд охин Г.Я, 2006 онд хүү Г.Т нарыг төрүүлэн ам бүл тавуулаа хамт амьдарч байгаа болох нь дээрх нотлох баримтууд болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдож байх тул хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Гын Пыг Хулуун овогт Ггийн Гтой 1995 оны 11 сарын 13-ны өдрөөс 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР