Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00125

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00125

Архангай аймаг

 

 Зохигчдын эвлэрлийг баталж хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хот, Б дүүрэг .. дүгээр хороо, ........ тоотод оршин суух С.Гхийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Э сумын ....р баг ......... тоотод оршин суух хаягтай  О овогт Бын Бт холбогдох 2,190,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Гх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Б.Б нь миний худалдаж авсан УАЗ фурган маркийн ....... АРХ улсын дугаартай автомашиныг 2024 оны 12 сарын 24-ний өдөр Архангай аймгаас У хотод ачиж хүргэхдээ өөрийн болгоомжгүй, хариуцлагагүй үйлдлийн улмаас эвдрэл гэмтэл учруулж намайг хохироосон тул хохирлын үнэлгээ 2,030,000 төгрөг, үнэлгээний хөлс 160,000 төгрөг, нийт 2,190,000 төгрөгийг Б.Баас гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан тайлбартаа: С.Гхийн нэхэмжлэлтэй 2,190,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй танилцаад С.Гхтэй тохиролцсон, нэхэмжлэлийн үнийн дүнгээс 1,790,000 төгрөгийг 2025 оны 03 дугаар сард багтаан төлөх болсон гэжээ.

 

            Нэхэмжлэгч С.Гх шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Нэхэмжлэгч С.Гх би хариуцагч Б.Бтай 2025 оны 03 сард багтаан 1.794.000 төгрөгийн хохирлыг барагдуулахаар харилцан тохиролцсон болно гэжээ.                                                                                 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Гх нь хариуцагч Б.Бт холбогдуулан 2,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 2,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 1,790,000 төгрөгийг хариуцагч төлөхөө илэрхийлсэн үндэслэлээр эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч С.Гхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,995 төгрөгийг, хариуцагч Б.Баас 24,995  гаргуулан нэхэмжлэгч С.Гхэд олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч С.Гхийн нэхэмжлэлтэй Б.Бт хариуцагдах 2,190,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж хариуцагч Б.Б нь 1,790,000 төгрөгийг төлөхөөр эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д Нэхэмжлэгч С.Гхийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 49.990 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 24,995 төгрөг, хариуцагч Б.Баас 24,995 гаргуулан нэхэмжлэгч С.Гхэд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР