| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00055/И |
| Дугаар | 301/ШШ2025/00154 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 301/ШШ2025/00154
| 2025 оны 03 сарын 25 өдөр | Дугаар 301/ШШ2025/00154 | Архангай аймаг |
Хариуцагчийн зөвшөөрлийг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хотын Ч дүүргийн ...-р хороо, ......... Гны төв байр “Г” ХК-ийн /регистрийн дугаар: ........./ нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн ... сумын ...-р баг .... гэх газар оршин суух хаягтай Дын Уөд холбогдох
8,133,055.95 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Д.Уөөс үндсэн зээл 2,497,014.89 төгрөг, зээлийн хүү 3,246,179.39, нэмэгдүүлсэн хүү 2,254,164.14 төгрөг нийт 8,133,055.95 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Хариуцагч Д.У шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.У миний бие Гны нэхэмжилсэн 8,133,055 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа. Улсын тэмдэгтийн хураамжийг хуульд заасны дагуу шийдвэрлүүлнэ гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Г” ХК нь хариуцагч Д.Уөд холбогдуулан 8,133,055.95 /найман сая нэг зуун гучин гурван мянга тавин тав/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.У нь нэхэмжлэгч нь “Г” ХК-ийн нэхэмжилсэн 8,133,055.95 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “Г” ХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 72,539 төгрөг, хариуцагч Д.Уөөс 72,539 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Г” ХК-н нэхэмжлэлтэй, хариуцагч Д.Уөд холбогдуулан 8,133,055.95 /найман сая нэг зуун гучин гурван мянга тавин тав/ төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.У төлөхөөр зөвшөөрсөн, хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч ““Г” ХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,079 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 72,539 төгрөг, хариуцагч Д.Уөөс 72,539 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “Г” ХК-д олгохоор олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР