| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00043/И |
| Дугаар | 301/ШШ2025/00105 |
| Огноо | 2025-02-27 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 27 өдөр
Дугаар 301/ШШ2025/00105
| 2025 оны 02 сарын 27 өдөр | Дугаар 301/ШШ2025/00105 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би
Нэхэмжлэгч: У хотын Сын дүүргийн ..-р хороо, .......... тоотод байрлан “С...” ББСБ-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: А аймгийн Х сумын А багт оршин суух хаягтай М.Мд холбогдох
1.956.948.73 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “С...” ББСБ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Маас зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1.956.948.73/нэг сая есөн зуун тавин зургаан мянга есөн зуун дөчин найман төгрөг далан гурван мөнгө/ төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийн хамт гаргуулж, “С...” ББСБ-д олгуулахаар шийдвэрлэж өгнө үү... гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: “С...” ББСБ нэхэмжлэлтэй хариуцагч Мын Мд холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1.956.948.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “С...” ББСБ нь хариуцагч М.Мд холбогдуулан 1.956.948.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1.956.948.73 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч “С...” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С...” ББСБ-д олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “С...” ББСБ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч М.Мд холбогдуулан 1.956.948.73/нэг сая есөн зуун тавин зургаан мянга есөн зуун дөчин найм/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч “С...” ББСБ-ын татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч “С...” ББСБ-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46.261 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,130 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “С...” ББСБ-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР