Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00163

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 301/ШШ2025/00163

Архангай аймаг

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

 баталж хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хотын Сын дүүргийн ...-р хороо, ...... цогцолборт байрлах  “М ББСБ” ХХК-ийн /регистрийн дугаар: 5373271/ нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ө сумын 5...-р баг ............ тоотод оршин суух хаягтай Болормаагийн Од  холбогдох

1,403,584 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иймд зээлдэгч Д.О нь зээлийн гэрээний үүргийг хугацаанд нь гүйцэтгээгүй төлбөрийн үлдэгдэлтэй байх тул түүнээс зээлийн гэрээний зээл, зээлийн үндсэн хүү нийт 1,403,584 /нэг сая дөрвөн зуун гурван мянга таван зуун наян дөрвөн / төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.С шүүхэд гаргасан хүсэлтдээ: М ББСБ” ХХК нэхэмжлэлтэй хариуцагч Б.Од холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,403,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлд хариуцагч зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү  гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М ББСБ”  ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан 1,403,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь 1,403,584 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагч төлсөн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч М ББСБ”  ХХКулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,703 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч М ББСБ”  ХХК олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М ББСБ”  ХХК нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Од  холбогдуулан 1,403,584 /нэг сая дөрвөн зуун гурван мянга таван зуун наян дөрвөн / төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч М ББСБ” ХХК нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгч М ББСБ”  ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37,407 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 18,703 гаргуулан нэхэмжлэгч М ББСБ”  ХХК олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР