Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 2023/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                       *******од холбогдох

                                            эрүүгийн хэргийн тухай   

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Батсүх

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч /цахим/

Хохирогчийн өмгөөлөгч М.Төмөрцэцэг /цахим//

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амартүвшин

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул  нарыг оролцуулан,  

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Мөнгөнцэцэг даргалж, шийдвэрлэн 202 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 202/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор *******од холбогдох дугаартай, 15/202/0099/Э/208/202/0046 индекстэй хавтас эрүүгийн хэргийг 202 оны 0 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, 1964 оны 02 дугаар сарын 1-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, галт тэрэгний техникч мэргэжилтэй, ажилтай, ам бүл , эхнэр, зээ хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дугаар баг, дугаар хэсэг дугаар байр тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх,бие эрүүл, ухаан бүрэн, /РД:/,

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 0-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр олон улсын чанартай А040 дугаартай авто зам дээр Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд ******* ******* улсын дугаартай Toyoto Highlander маркийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  ******* ******* улсын дугаартай  Toyoto Ist маркийн хэрэгсэлд зорчин явсан хохирогч  *******гийн амь насыг хохироож, хохирогч  Я.Саранцацралын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх  хэсгийн 4.1-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс:

Шүүгдэгч овгийн ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэхь хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан  “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журмыг зөрчиж согтуурсан, мансуурсан үедээ хэрэгсэл жолоодсоны улмаас хүний  амь нас хохироосон, хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 6. дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  1.-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ын хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасаж, 1 / нэг / жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн .4 дэх хэсэгт заасныг баримтлан *******ын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэн,

Шүүгдэгч *******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж цагдан хорьж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т зааснаар оногдуулсан хэрэгсэл жолоодох эрхийг 4  жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ялаа эдэлж дууссаны дараа үеэс эхлэн хугацааг тоолж,

Иргэний хуулийн 49 дугаар зүйлийн 49.1, мөн хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******оос хохирогч Я.Саранцацралд 40.000 төгрөг,Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1, 508.4 дүгээр зүйлийн  4.4-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч т бүгд .405.668 төгрөг, Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1,  мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар  иргэний нэхэмжлэгч *******д 8250.000 төгрөг бүгд 45.85.668 төгрөгийг тус тус  төлж барагдуулсан болохыг дурьдан,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас нэхэмжилсэн  талийгаачийн хөдөлмөрлөж олох байсан орлого .000.000 төгрөгийн,  сэтгэл санааны хохиролд .000.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, өмгөөллийн хөлс 1500.000 төгрөгийн нэхэмжлэлийн, иргэний нэхэмжлэгч *******гийн  бусад зардал 6255.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус  хэрэгсэхгүй болгон,

Хохирогч нь энэ гэмтлийн улмаас цаашид зайлшгүй эмчлүүлэхэд гарсан зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу шүүхэд нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдан шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх Тухай хуулийн 8.1 дугээр зүйлийн 8.1.1, 8.2.1, дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 202/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолын ЭХХШТХ-ийн 8.5 дугаар
 

зүйлийн дох хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан амь хохирогчийн хохирол, хор уршиг, олох ёстой байсан орлого болон бусад хохирлыг олгоогүйг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:

Шүүхийн тогтоол тогтоох хэсгийн -д заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Хохирогчийн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй.

Эрүүгийн хуулийн 2,5 дугаар зүйлд Гэмт хэргийн хохирол, хор уршгийг тооцох тухай хуульчлагдсан.

Монгол Улсын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашигт учруулсан хор уршиг нэгдүгээрт хүний амь нас эрүүл мэндийн хохирол байдаг. Амь насаа алдсан хохирогчийн хор уршиг хэзээ ч арилахгүй.

Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуулийн 508 ,509 дүгээр зүйлүүдэд мөн тус хуулийн 49.1 дэх хэсэгт заасан арга хэлбэрээр хохирлыг барагдуулна.

******* нь 40 гаран насандаа согтуугаар хэрэгсэл жолоодож явсан *******ын гэмт хэрэг үйлдсэний буруугаас болж зуурдаар нас барж хоёр хүүхдэд нь сэтгэл санааны болон гүн хямралд орж энэ хорвоо дээр хоёулахнаа үлдэж энэ айлын нөхцөл байдал нэг л өглөө орвонгоороо эргэж нөхөж баршгүй гарз хохирол учирсан. Өглөө ээж нь хоёр хүүхдээ үнсэж инээгээд гараад явсан ч эргэж гэртээ хэзээ ч ирэхээргүй болсон нь насанд хүрсэн болон насанд хүрээгүй хоёр хүүхдэд гэнэтийн үгээр хэлэх боломжгүй хагацал гуниг харуусал авчирсан.

ХХ-041- Насанд хүрээгүй гэрч X.Энх-Амгалан / төрсөн хүү/, ХХ0-040- /төрсөн охин/ мэдүүлгүүдэд : Маш их гомдолтой байна, Сэтгэл санааны хохирол болон оршуулгын зардлыг нэхэмжилмээр байна. Ээжийнхээ, хүний амь насыг мөнгөөр үнэлэх боломжгүй шүү дээ. Тухайн хэрэгт холбогдсон хүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү гэж нулимс дуслуулан мэдүүлсэн байдаг.

Иргэнийн хуулийн 508 дугаар зүйлийн 508. дахь хэсэгт Төлбөр гаргуулах хэмжээг тогтоохдоо нас барагчид өөрт нь болон түүний асрамжид байсан хөдөлмөрийн чадвартай бөгөөд төлбөр авахгүй эрхгүй этгээдэд оногдох хэсгийг хасаад нас барагчийн сарын цалин хөлс, орлогын дунджаар тогтооно гэж хуульчлагдсан. Талийгаач нь Хувиараа бизнес эрхэлдэг байсан. Эрдэнэт хотод зах дээр лангуу түрээслэн ажиллуулдаг байсан. Сарын орлого дунджаар .000.000 /гурван сая/ төгрөг олдог байсан байна. Одоо охин нь ээжийнхээ хүнтэй хамтарч 5 /таван сая /төгрөгөөр үеэлтэйгээ хувааж худалдаж авсан лангуун дээр сууж ажиллаж байна.

Нэг: Амь хохирогчийн олох ёстой байсан орлого 1 сарын .000.000 /гурван сая/ төгрөгийг 5 сараар тооцож 15.000.000 /арван таван сая/ төгрөг,

Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.4, 511.5 болон тус хуулийн 508,5 дахь хэсэгт Гэмт хэргийн улмаас нас барсан иргэний хамт амьдарч байсан гэр бүлийн насанд хүрсэн гишүүн, эсхүл насанд хүрээгүй гишүүний хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон этгээд нь өөрийн сэтгэцэд учирсан гэм хорыг арилгуулахыг шаардах эрхтэй.

Хоёр: Амь хохирогчийн төрсөн хүүхэд насанд хүрээгүй хүү , охин нарын Сэтгэл санааны хохиролд нэг хүүхдэд 50.000.000/ тавин сая / төгрөг хоёр хүүхдэд нийт .000.000 / нэг зуун сая /төгрөг Нийт 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөг

Хохирогч ЭХХШТХ-ийн 8.2 дугаар зүйл 1.9 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхтэй. Иймд дээрх хуулийн заалтуудыг үндэслэн анхан шатны шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж шүүгдэгч *******оос 115.000.000 /нэг зуун арван таван сая/ төгрөгийг гаргуулж амь хохирогчийн хоёр хүүхдэд олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Иргэний нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо: Сэлэнгэ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 202/ШЦТ/114 дугаартай тогтоолоор шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар жолоодох эрхийг 4 жилээр хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн. ******* нь гэмт хэрэг үйлдэхдээ согтууруулах ундааны зүйлийг хэтрүүлэн хэрэглэсэн, өөрийн үйлдлээ удирдан жолоодох чадваргүй байдалтай байсан. Гэтэл шүүхээс хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн тул гэхчлэн хөнгөрүүлэн авч үзээд хамгийн бага хөнгөн ял шийтгэл оногдуулсан. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.4 дүгээр зүйлд заасан зарчимтай харш, агуулгын хувьд зөрчилдсөн, мөн хохирогч, иргэний нэхэмжлэгч нарын хохирлыг бүрэн барагдуулаагүй байхад ийнхүү хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь гомдол дагуулж байна.

Миний бие ослоос болж хүндэвтэр гэмтэл аваагүйдээ баярлах байтал өнөөдрийн нөхцөл байдлаас үзэхэд эсрэгээрээ бараг хүндэвтэр гэмтэл авсан бол хохирогчоор тогтоогдоод хохирлоо бүрэн барагдуулж чадах байсан байна гэж хүртэл бодож явна. Эд хөрөнгө, бие махбодь, санаа сэтгэл, зардал мөнгөөр хохирсон хүн нь улам хохирч хоцордог гажуудсан хуулийн тогтолцоотой улсад амьдарч байгаагаа мэддэгч гэлээ анхан шатны шүүх арай дэндүү нэг тал руу хэлбийсэн шийдвэр гаргалаа. Согтуугаар хэрэгсэл жолоодож хүн алсан, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулсан этгээд нь нэг жилийн ял аваад гарчихдаг, үлдсэн бид нар болохоор бараг л шуналтай гэж дуулуулах шахуу юм болж, хохирлоо бүрэн авч чадалгүй, цаашид иргэний журмаар нэхэмжлэлээ гаргах эрхээ ч хүртэл хасуулсандаа маш их гомдолтой байна.

Анхан шатны шүүхээс ******* миний иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Хохирогч, иргэний нэхэмжлэгч би гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийн талаар буюу эмчилгээ хийлгэж болзошгүй тохиолдолд бодит баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргахад энэ шийдвэр хориг болох бөгөөд хүлээн зөвшөөрөх боломжгүй шийдвэр боллоо. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нотлох баримтад тулгуурлаж, эрх тэгш мэтгэлцэж өөрт учирсан бодит хохирол, хор уршгаа нэхэмжлэх эрхтэй тул 202 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 202/ШЦТ/114 дугаартай шийтгэх шийтгэх тогтоолын дахь заалтад өөрчлөлт оруулж, ******* намайг холбогдох баримтаа бүрдүүлээд иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж өгнө үү.

Хэрэв үнэхээр үнэн зөв, баримт нотолгоотой л байвал иргэний шүүх нэхэмжлэлийг хангана, харин баримт, нотолгоо хангалтгүй байх тохиолдолд шүүх нэхэмжлэлийг хангахаас татгалзаж шийдвэрлэх бүрэн эрхтэй байдаг тул иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл гаргах, тэгш эрхтэйгээр мэтгэлцэх эрхийг минь хязгаарласан анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж өгнө үү гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Дүү маань хувиараа хөдөлмөр эрхлээд үр хүүхдээ тэжээгээд амьдардаг байсан. Энэ хүний үйлдлийн улмаас дүү маань нас барж 2 хүүхэд нь өнчирч үлдлээ. Бид хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргасан. Үүнийг шүүх гаргаж өгөөгүйд гомдолтой байна гэв.  

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Хүний амь нас гэдэг бол юугаар ч нөхөгдөхгүй гэдэг нь ойлгомжтой. Иргэний хуульд гэмт хэргийн улмаас хохирогч нас барсантай холбоотой хуулийн зохицуулалтыг шүүх хэрэглээгүй. Хэрэгт баримт өгсөн гэтэл талийгаачийн олж байсан орлогыг тодорхойлох баримт, бас сэтгэл санааны хохирлыг тооцсон аргачлал нэхээд байна.

 

Иргэний нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжтой хэдийгээр нотлох баримт байхгүй байгаа ч шүүгчээс өөрийн дотоод итгэлд тулгуурлан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу болон иргэний нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байна.  Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь нотлох баримтаа бүрдүүлээд иргэний хэргийн журмаар нэхэмжлэл гаргаж шийдвэрлэх бүрэн боломжтой. Прокурорын зүгээс нотлох баримтаа гаргаж өгөх талаар  хэлж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1.Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч болон иргэний нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******од холбогдох эрүүгийн  дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

2.Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

.Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 12 дугаар сарын 0-ны өглөө Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутаг дэвсгэр олон улсын чанартай А040 дугаартай авто зам дээр Алтанбулаг сумаас Сүхбаатар сумын чиглэлд ******* ******* улсын дугаартай Toyoto Highlander маркийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа авто хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан  захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас  ******* ******* улсын дугаартай  Toyoto Ist” маркийн хэрэгслийг мөргөж зам осол гаргаж   хэрэгсэлд зорчин явсан иргэн *******гийн амь насыг хохироож, иргэн Я.Саранцацралын  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан   болох нь   хэрэгт авагдсан  дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Шүүгдэгч *******ын “ ...  даралт жаахан ихсээд байхаар нь ..50 гр архи уусан... өглөө хүүхэд  галт тэргээр ирэх гэж байсан тул тосохоор яваад осол гаргасан ... хохирогч нараас уучлалт гуйж байна. Гэм буруугаа хүлээн  зөвшөөрч байна.... “ гэсэн мэдүүлэг,

Хохирогч  ын “... найз нарын хамт Алтанбулаг сум руу явах замд урдаас маш хурц гэрэлтэй машин гараад ирсэн. ******* “ энэ машин гэрлээ шилжүүлэхгүй байна” гэж  хэлээд өөрөө гэрлээрээ хэд хэдэн удаа дохио өгсөн. Гэвч машин гэрлээ шилжүүлэхгүй явсаар  байсан.... түүнээс  цааш юу болсон талаар би сайн санахгүй байна. .. хохирлоо нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ийн  “... Миний талийгаач дүүг 10 настай байхад  ээж маань  нас барж, дүү маань миний гар дээр өссөн. Талийгаач дүү маань өөрөө хувиараа хөдөлмөр эрхэлж  2 хүүхдээ тэжээн тэтгэдэг байсан. Том охин нь 24 настай, хүү нас арай хүрээгүй ийм хоёр хүүхэд өнчирч хоцорсон бөгөөд өнөөдөр энэ хоёр хүүхдүүд амьдралын баталгаа байхгүй болоод байна. Шүүгдэгчийн талаас  оршуулгын  болон хүүхдийн тэжээгчээ алдсан тэтгэмж, сэтгэл санааны болон бусад хохирлыг гаргуулна ...” гэсэн мэдүүлэг,

Иргэний нэхэмжлэгч *******гийн  "...шөнө яваад Сэлэнгийн ойролцоо ирж хоноод өглөө 0 цагийн үед Алтанбулаг сум руу замаар явж байтал урьдаас тод цагаан гэрэл чиглээд ирсэн бид гурав ямар хурдан явж байнаа  гэж  яриад би замын хажуу руу гартал ирээд тас гээд л явсан. Нэг мэдэхэд осол гарсан, би машинаас буугаад  хойно сууж явсан талийгаач эгч дээр очиход аймар цусаар бөөлжих шиг болоод хачин болчихсон, урд сууж явсан эгчийг гарах гэхэд энэ жолооч *******  согтуу бололтой байсан...”

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч ын өгсөн: “...Талийгаач ******* нь миний төрсөн ээж байгаа юм... Манай ээж л хөдөлмөр эрхэлж гэр бүлээ тэжээдэг байсан юмаа. ...хэрэгт холбогдсон хүнийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Би ээжийгээ мөнгөөр үнэлүүлмээргүй байна. Хүний амь нас мөнгөөр үнэлэх боломжгүй зүйл шүү дээ....” гэх мэдүүлэг /хх-ийн 8 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч  гийн өгсөн: “...Талийгаач ******* нь миний төрсөн ээж. Манай ээж хувиараа лангуу түрээслээд наймаа хийдэг байсан. Наймаа хийж олсон ашгаараа л гэр бүлээ тэжээдэг байсан. Манай гэр бүл ямар нэгэн төрөөс олгож байгаа тэтгэвэр болон нийгмийн халамжийн төсөлд хамрагддаггүй... маш их гомдолтой байна. Би ээжийнхээ оршуулгын зардал, сэтгэл санааны хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 0 дугаартай “...*******ын цус шинжилгээнд тэнцэж байна. *******ын цусанд 0, промилли спиртийн агууламж илэрсэн байна. цусанд илэрсэн 0, промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /1хх-ийн 45-4 дугаар тал/

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 202 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 80 дугаартай “...ын биед гавал тархины битүү гэмтэл, няцрал, нэг шүдний хугарал, нүүр цээжин хэсэгт цус хуралтын зөөлөн эдийн няцралтын гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь тухайн цаг үед учирсан байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2..1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэх дүгнэлт /хх-ийн 92-9 дугаар тал/,

Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 202 оны 01 дүгээр сарын 2-ны өдрийн 06 дугаартай “...1. Талийгаач *******гийн биед суурь ясны олон тооны шугаман хугарал, тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, эрүүнд шарх, доод уруул, доод уруулын гадна хэсэг, эрүүний урд гол хэсэг, хүзүү, зүүн мөрөнд зулгаралт, зүүн нүдний дээд зовхи, баруун шуунд цус хуралт, баруун зүүн хацар шанаанд зөөлөн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо. ...6. Талийгаач ******* нь гавал тархины битүү гэмтэл, гавлын суурь ясны хугарал, тархины эдийн няцрал, элэгний эдийн задрал, дотуур цус алдалт хавсарсан гэмтлийн улмаас нас барсан байна...”  гэх дүгнэлт /хх-ийн 125-129 дүгээр тал/,

Сэлэнгэ аймгийн “Цахир гүн” ХХК-ий Мөнгөн хүлэг авто сургуулийн шинжээч С.Оюундэлгэрийн 202 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “...1. ************** улсын дугаартай “Тоёото Highlander” маркийн хэрэгсэл ******* ******* улсын дугаартай “Тоёото Ист” маркийн хэрэгсэлтэй мөргөлдсөн үйлдэл нь зам осол мөн гэж үзэж байна.

МУ-н замын хөдөлгөөний дүрэмд зааснаар: Нэг. Нийтлэг үндэслэл 1.2.1 Зам осол гэж зам дээр хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг:

2.************** улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч ******* нь МУ-н Замын хөдөлгөөний дүрмийн З.Жолоочийн үүрэг:

.. Жолоочид дараах зүйлийг хориглоно:

а/ тухайн ангиллын хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ хэрэгсэл жолоодох;

11.Тээврийн хэрэгсэл байрлан явах:

11.1.Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно.

11.2.Эгнээний хилийг тэмдэглэсэн зорчих хэсэг дээр жолооч хэрэгслээрээ тухайн эгнээг голлож явна. Байр эзлэхийн тулд тэмдэглэлийг давахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтын 1.4, 1.5 заалтыг баримтална. Хоёр дугуйт мотоциклын жолооч эгнээг голлон дангаараа эзэлж явах эрхтэйгээс гадна мөн нэг эгнээнд хоёроос илүүгүй мотоцикл зэрэгцэн явж болно.

11..Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэж байна.

.******* ******* улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч *******ын буруутай үйлдлийн улмаас зам осол гарсан гэж үзэж байна.

4.************** улсын дугаартай Тоёото Highlander маркийн хэрэгслийн жолооч *******ын Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .а, 11.1, 11.2, 11. дугаар заалтуудыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам осол гарсан гэж үзэж байна...” гэх дүгнэлт /хх-ийн 161-16 дугаар тал/,

“Ашид билгүүн” ХХК-ий 202 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1190 дугаартай “...Тоёото Ист маркийн хэрэгсэл үнэлгээгээр тогтоосон дүн 4,85,000 төгрөг...” гэх хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 19- дугаар тал/,

Гэмт хэргийн гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг нотлох баримтууд болно.

.Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүгдэгчийн гэм бурууг тогтооход хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч  ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн .а, 11.1, 11.2, 11. дугаар заалтуудыг зөрчсөний улмаас онхолдож, зорчигчийн эрүүл мэндэд хүнд, хөнгөн хохирол тус тус учруулж, бусдын амь насыг хохироож, хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 2.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийн зөв тайлбарлан хэрэглэжээ.

Анхан шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцсэн, үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч *******ын гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял шийтгэсэн байна.

4.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ “...шүүх хохирогчийн гэмт хэргийн улмаас амь насаа алдсан хохирогчийн байдалд эрх зүйн дүгнэлт хийгээгүй, амь насаа алдсан хохирогчийн хор уршиг хэзээ ч арилахгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол Иргэний хуульд заасан  арга хэлбэрээр хохирлыг барагдуулах ёстой шүүх энэ зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэжээ.

Хэрэгт авагдсан баримтаар мөрдөн байцаалтын болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ******* нь хохирол төлөх талаар санал хүсэлтээ илэрхийлж ирсэн байх ба хохирогч *******гийн хууль ёсны төлөөлөгчид нийт .405.668 төгрөг төлсөн, цаашид хохирлыг төлөх талаараа илэрхийлсэн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шүүгдэгчээс талийгаачийн олох ёстой  байсан орлого .000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд .000.000 төгрөг,  өмгөөлөгчийн хөлс 1.500.000 төгрөгийг тус тус гаргуулах нэхэмжлэлийг эрүүгийн хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагааны үед гаргасан байх ба тус иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй тул шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэх боломжгүй талаар тодорхой дүгнэлтийг хийсэн байна.

Тухайлбал талийгаач *******гийн хөдөлмөр эрхлэлтийн талаар  буюу хэдэн төгрөгийг орлоготой байсан талаар нотлох баримт болон сэтгэл санааны хохирлын тооцоолол,  хохирлын хэмжээг хэрхэн тооцсон талаар холбогдох баримт ирүүлээгүй тул шүүх иргэний нэхэмжлэлтэй холбоотой баримт бүрдээгүй нөхцөлд хэргийг шийдвэрлэх боломжгүй бөгөөд  жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

Шүүгч хэрэгт авагдсан нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч хэрэгт огт байхгүй баримтыг дотоод итгэлээр үнэлэх хуулийн зохицуулалтгүй болно.

Мөн гэмт хэргийн улмаас хохирогч нас барсан бол  түүний гэр бүлийн гишүүнд учирсан  сэтгэцийн хор уршгийн арилгах талаар  Монгол улсын Дээд шүүхийн  нийт шүүгчдийн хуралдааны 202 оны 0 сарын 0-ны өдрийн 25 дугаар тогтоол гарч “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн  жишиг аргачлал”-ыг баталсан болохыг дурьдах нь зүйтэй.

5.Иргэний нэхэмжлэгч ******* давж заалдах гомдлын үндэслэлээ  шүүхээс шүүгдэгч *******ыг хохирогч иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлөөгүй байхад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ байдлыг харгалзахгүйгээр 01 жилийн хугацаагаар  хорих ял шийтгэсэн нь хөнгөдсөн, миний иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож улмаар бодит баримтаа бүрдүүлээд иргэний журмаар шүүхэд нэхэмжлэл боломжгүй болгосон гэжээ.

Иргэний нэхэмжлэгч ******* нь осол болох үед ******* улсын дугаартай хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явсан байх ба тухай ослын улмаас шүүхийн шинжээчийн дүгнэлтээр түүний биед гэмтэл тогтоогдоогүй гэжээ. 

Хэдийгээр *******гийн биед гэмтэл учраагүй боловч тухайн ослын улмаас түүний эд хөрөнгөд буюу жолоодож явсан авто машинд хохирол учирсан байна.  Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс иргэний нэхэмжлэгчид хохиролд 8.250.000 төгрөг төлсөн ба анхан шатны шүүхээс түүний нэхэмжлэлд үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул түүний “...иргэний нэхэмжлэгч нь эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас цаашид гарах зардлаа иргэний хэргийн журмаар хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.” гэж тодорхойлон дахь хэсэгт “Иргэний нэхэмжлэгч нь шүүхийн тогтоол, магадлалын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргаж болно.” гэж заасан тул иргэний нэхэмжлэгч *******гийн шүүгдэгчид шүүхээс хөнгөн ял оногдуулсан гэсэн гомдлыг хүлээн авах хуулийн үндэслэлгүй болохыг дурьдах нь зүйтэй.

6. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн давж заалдах гомдлыг хэрэсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

. Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсэгтээ хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний журмаар хохирлоо гаргуулах эрхийг нээлттэй үлдээхээр шийдвэрлэсэн байх боловч утга агуулгын хувьд ойлгомжгүй байдлаар бичигдсэнийг давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын дахь заалтад  үг найруулгын зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202 оны 05 дугаар сарын 0-ны өдрийн 202/ШЦТ/114 дугаартай шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн

дугаар заалтыг:  

“Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч аас нэхэмжилсэн талийгаачийн хөдөлмөрлөж олох байсан орлого .000.000 төгрөгийн,  сэтгэл санааны хохиролд .000.000 төгрөг, өмгөөллийн хөлс 1500.000 төгрөг гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн шаардлагыг хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар хянан шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурьдаж,  иргэний нэхэмжлэгч *******гийн  бусад зардал 6.255.58 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг  хэрэгсэхгүй болгосугай.” гэж, өөрчлөлт оруулсугай.

2.Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч түүний өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН