Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2025/00151

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 301/ШШ2025/00151

Архангай аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                             

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч П.Гандолгор даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: У хот Ч дүүрэг, ...р хороо, .......... тоотод байрлах “М ХХК” -н нэхэмжлэлтэй

Хариуцагч: А аймгийн Ц сум ..-р баг ........г хороололд байрлах “Ц” ЗБН-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,795,240 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Б.Н

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов.

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч Д.Од шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч ирээгүй, өөрийн эзгүйд шүүх хуралдаанийг хийхийг зөвшөөрсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “М ХХК” нь хариуцагч “Ц” ЗБН-д холбогдуулан гаргасан 1,795,240 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

            Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл:

 

- А аймгийн Ц сумын Ц ХХК нь зээлээр эм, бараа худалдаж авдаг бөгөөд хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодох бүртгэлээр талууд 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр тооцоо нийлэхэд Ц ЗБН нь 2023 оны 01 сарын 01-ий өдрөөс 2023 оны 12 сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд манай компаниас зээлээр авсан эм барааны төлбөрийн үлдэгдэл 1,922,240 төгрөг болох нь тогтоогдож 2024 оны 06 сард 77,000 төгрөг, 2024 оны 11 сарын 11-нд 50,000 төгрөгийг төлж 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нийт 1,795,240 төгрөгийн төлбөрийг төлөөгүй байна. Иймд Ц ЗБН-с манай компаниас авсан эм барааны төлбөр болох  өгнө үү 1,795,240 төгрөг гаргуулж өгнө үүгэжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Ц” эмийн сангийн эрхлэгч Д.О би “М ХХК” -ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Манай эмийн сан нь одоогоор үйл ажиллагаа явуулж байгаач Төрийн банкнаас авсан зээлээ цаг тухайд нь төлж чадаагүй. Шүүхийн шийдвэр гарсан тул бүх данс хаагдсан учир төлбөрийг бөөнөөр нь хийж чадахгүй байгаа бөгөөд төлөх боломжоороо цувуулж төлсөн ч тус эм ханган нийлүүлэх байгууллага бөөнөөр төлөхийг шаардсан. Мөн эрхлэгч Д.О миний бие өвдөж яаралтай хагалгаанд орсон учир 2025 оны 1 дүгээр сар, 2 дугаар сард ажиллаж боломжгүй байсантай холбоотой багаар ч төлж чадахгүй зогссон. Одоогоор бид 2025 оны 03 сараас эхлэн боломж бололцоогоор цувуулж төлж эм барааны үлдэгдэл төлбөрөө барагдуулах тул бидэнд 2025 оны 12 сар хүртэл хугацаа олгож өгнө үү, мөн төлж чадахгүй удааширч байгаа тул гүнээ хүлцэл өчиж байна гэжээ.

Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн авлага өглөгийн тооцоо, Тооцооны үлдэгдлийн баталгааны гэрээ нэхэмжлэгч болон хариуцагч байгууллагын тайлбар зэргээр  “Ц” ЗБН нь “М”  эм ханган нийлүүлэх компаниас эм бараа авсны төлбөр 1,795,240  төгрөгийг төлөөгүй гэж үйл баримт тогтоогдож байна.

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгч “М” ХХК, хариуцагч “Ц” ЗБН нарын байгуулсан гэрээ нь  хүчин төгөлдөр, гэрээнд зааснаар худалдах, худалдан авах гэрээний хугацаа 2023 оны 12 сарын 31-ний өдөр дууссан байх бөгөөд Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т заасан гэрээний үүрэг шаардах хөөн хэлэлцэх 3 жилийн хугацаа дуусаагүй.

Нэхэмжлэгч “М” ХХК үндсэн төлбөр 1,795,240  төгрөг нэхэмжилсэн бөгөөд нэхэмжлэгч хариуцагч нар 2023 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо нийлж үлдэгдэл 1,922,240 төгрөг болохыг тогтоож, хариуцагч   2024 оны 06 сард 77,000 төгрөг, 2024 оны 11 сарын 11-нд 50,000 төгрөгийг тус тус төлж үлдэгдэл 1,795,240  төгрөгийг төлөөгүй байна.

 

            Хариуцагч байгууллагын төлөөлөгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч төлөхөө илэрхийлсэн бөгөөд төлөх хугацааны хувьд 2025 оны 12 сар хүртэл төлөх санал гаргасныг нэхэмжлэгч тал зөвшөөрөөгүй болно.  Иймд хариуцагч “Ц” ЗБН-өөс 1,795,240  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгох нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч байгууллага тэмдэгтийн хураамжийг анх төлөхдөө дутуу төлсөн байх ба нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30.000 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгч “М” ХХК-д олгож,  хариуцагч “Ц” ЗБН-өөс нэхэмжлэлийн үнийн дүнд ногдох хэсгээр буюу 43,674 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэлээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нь шүүх хуралдаанд оролцохгүй, хэргийг миний эзгүйд хянан шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 759 дүгээр зүйлийн 759.1, 759.2 дугаар зүйлд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Ц” ЗБН-өөс 1,795,240 /нэг сая долоон зуун ерэн таван мянга хоёр зуун дөчин/   төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М” ХХК-д олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 30,00 төгрөгийг нэхэмжлэгч  “М” ХХК-д олгож, хариуцагч “Ц” ЗБН-өөс нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд ногдох 43,674 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дугаар зүйлийн 759.3, 7511.1-д заасныг тус тус баримтлан шийдвэрийг 10 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгчид гардуулах бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 7 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            П.ГАНДОЛГОР