| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00053/И |
| Дугаар | 301/ШШ2025/00104 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00104
| 2025 оны 02 сарын 26 өдөр | Дугаар 301/ШШ2025/00104 | Архангай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа
татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би,
Архангай аймгийн Ц сумын А багт оршин суух Ө.Нын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын баг.........тоотод оршин суух Б.Гт холбогдох
Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг 37,600,000 төгрөг гаргуулах, хуваарьт хөрөнгө болох авдар 1, дуков 1, хөлдөөгч 1, мөлхөө тавилга 1, ханын стинк 1, унтлагын ор 1, буйдан 1, хивс 1, одъяал бүтээлэг 1 зэрэг эд хөрөнгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянаад:
ТОДОРХОЙЛОХ нь:
.....
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.Н нь Б.Гт холбогдуулан Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг 37,600,000 төгрөг гаргуулах, хуваарьт хөрөнгө болох авдар 1, дуков 1, хөлдөөгч 1, мөлхөө тавилга 1, ханын стинк 1, унтлагын ор 1, буйдан 1, хивс 1, одъяал бүтээлэг 1 зэрэг эд хөрөнгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөнөөс өөрт болон хүүхдүүдэд ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа хариуцагчтай эвлэрсэн үндэслэлээр татгалзсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Ө.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Нын нэхэмжлэлтэй хариуцагч Б.Гт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах, гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгөөс өөрт болон хүүхдэд ногдох хэсэг 37,600,000 төгрөг гаргуулах, хуваарьт хөрөнгө болох авдар 1, дуков 1, хөлдөөгч 1, мөлхөө тавилга 1, ханын стинк 1, унтлагын ор 1, буйдан 1, хивс 1, одъяал бүтээлэг 1 зэрэг эд хөрөнгийг гаргаж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 59 дүгээр зүйлийн 59.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч Ө.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 35,100 /гучин таван мянга нэг зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ө.Нод олгосугай.
3. Нэхэмжлэгч нь шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР