Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00117

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00117

Архангай аймаг

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Эн сумын .:..   багт  Аймгийн Пын газрын хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Дыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч А аймгийн Пын газар  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ ...Иргэн Н.Даас Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол болох 2.600.800 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэвч Н.Д нь оршин суугаа хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй, байх тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. Иймд Н.Дын оршин суух хаягийг нь тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байгаа тул эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү...”  гэжээ.

- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч уг этгээдийн оршин суух газар нь тодорхойгүй байгаа учир иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

2. Хүсэлт гаргагч А аймгийн Пын газраас

- Б дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,

- Б дүүргийн ... дугаар хорооны засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 81 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Дын  “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, У хот, С..... дүүргийн  дугаар хорооны засаг даргын тодорхойлолт  зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

            Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Хүсэлт гаргагч А аймгийн Пын газрын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шаардлагыг хангасан дараах нотлох баримтуудаар түүний оршин суугаа хаяг нь тодорхойгүй болох нь тогтоогдож байна.

          Үүнд:

- Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн захирамж ,

- У хот С. дүүрэг 20 дугаар хорооны 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн “…Б овогт Нийн Д /УШ......../ нь тус хорооны ............  хотхон гудамж ...... тоотод оршин суудаггүй бөгөөд хүн ам, өрхийн мэдээллийн санд бүртгэлгүй ...” гэх 194  тоот тодорхойлолт

- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 81 тоот албан бичгээр ирүүлсэн Н.Дын байнга оршин суугаа газрын хаяг У хот С. дүүрэг .. дугаар хорооны .......5 тоотод” гэсэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Дыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч А аймгийн Пын газарт мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй  болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Н..ийн Д /УШ.........../ -ыг эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Н.Дыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Архангай аймгийн Пын газарт мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.14-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ГАНДОЛГОР