Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00118

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 301/ШШ2025/00118

Архангай аймаг

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж, тус шүүхийн танхимд  нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын .... багт байрлах  Аймгийн Прын газрын хүсэлттэй

Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Хүсэлт гаргагч А аймгийн Прын газар  нь иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулахаар хүсэлт гаргасан шүүхэд гаргасан хүсэлтдээ: “ ...Иргэн Ц.Х нь А аймгийн Э сумын Засаг даргатай зээлийн гэрээ байгуулан Сум хөгжүүлэх сангаас авсан зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй, тул зээлийн гэрээний үлдэгдэл 13,807,364 төгрөгийг гаргуулахаар  нэхэмжлэл гаргасан. Гэвч Ц.Х нь оршин суух хаягтаа байхгүй, хаана байгаа нь тодорхойгүй байх тул шүүхээс хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Иймд Ц.Хгийн оршин суугаа хаягийг тодруулж, шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлагатай байх тул түүнийг эрэн сурвалжилж хаягийг тодруулж өгнө үү...”  гэжээ.

- Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Шүүхэд нэхэмжлэл гаргах гэсэн боловч уг этгээдийн оршин суух газар нь тодорхойгүй байгаа учир иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийн эрэн сурвалжлуулах хүсэлтийг шүүхэд гаргасан. Хүсэлтээ дэмжиж байна гэв.

 

2. Хүсэлт гаргагч А аймгийн Прын газраас

- А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж,

- Архангай аймгийн Э сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:

 

- Архангай аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 49 тоот албан бичгээр ирүүлсэн Ц.Хгийн   “Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа”, Улаанбаатар хот, Архангай аймгийн Э сумын 2 дугаар багийн засаг даргын тодорхойлолт  зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.

 

            Шүүх хүсэлт гаргагчийн тайлбар болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь: 

 

Хүсэлт гаргагч А аймгийн Прын газрын иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар нотлох баримтуудаар Ц.Хгийн  оршин суугаа газар тодорхойгүй болох нь

          - А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 сарын 26-ны өдрийн захирамж ,

- А аймгийн Э сумын 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн “…Ц Х нь .............. тоотод бүртгэлгүй бөгөөд оршин суудаггүй нь үнэн болно ...” гэх 68  тоот тодорхойлолт , шүүхийн мэдэгдэх хуудас

- А аймаг дахь Шүүхийн тамгын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 49 тоот албан бичгээр ирүүлсэн Цийн Х нь /РД:АЭ.........../ Архангай аймгийн Э сумын  дугаар баг ......... тоотод оршин суудаг болохыг тодорхойлов гэсэн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэрэг баримтуудаар түүний хаяг тодорхойгүй болох нь тогтоогдож байна.

Иймд иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч Архангай аймгийн Прын газарт мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй байна.

          Хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй  болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б овогт Ц...йн Х/РД: АЭ........../-г эрэн сурвалжилсугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т заасныг баримтлан иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Ц.Хг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж, энэ тухай хүсэлт гаргагч А аймгийн Прын газарт мэдэгдэхийг А аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.14-т зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх болохыг дурдсугай.

 

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          П.ГАНДОЛГОР