| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00034/И |
| Дугаар | 301/ШШ2025/00103 |
| Огноо | 2025-02-26 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 26 өдөр
Дугаар 301/ШШ2025/00103
|
|
301/ШШ2025/00103 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн И сумын Б баг, Ж гэх газар оршин суух хаягтай, Б овогт Сгийн Н/ИБД:........./-ын хүсэлттэй
Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч С.Н
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бямбахишиг нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч С.Н мал маллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
1. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- С.Н миний бие 1975 онд төрсөн. Одоо өндөр насныхаа тэтгэврийг тогтоолгож авах нас болоод байна. Би 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд Архангай аймгийн Ө сумын Д багийн .........т гэх газар хувийнхаа малыг маллаж байсан малын “А” данс архиваас гараагүйгээс болж мал маллаж байсан байдал орохгүй хохироход хүрээд байна. Би малчнаар тэтгэвэрт гарах гэсэн боловч А данс гарч ирээгүйгээс болж Н аас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргаж байна. Иймд архивын лавлагаа болон бусад баримтуудыг үндэслэн миний А аймгийн Ө сумын Д багийн И гэх газар 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хувийн малаа маллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- А аймгийн Н ын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 16/8 дугаар албан бичиг,
- Н ын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/82 дугаар албан бичиг,
- Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар,
- Үндэсний Аийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/3629 дугаартай архивын лавлагаа,
- Үндэсний Аийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-02/6662 дугаартай архивын лавлагаа,
- Үндэсний Аийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-02/6679 дугаартай архивын лавлагаа,
- А аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 156 тоот тодорхойлолт,
- Б.Н, Б.О, Б.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар,
- А аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8 тоот тодорхойлолт,
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 618 тоот тодорхойлолт,
- Иргэний газар эзэмших эрхийн 0000350929 тоот гэрчилгээний хуулбар зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Шүүхээс Хүсэлт гаргагч С.Нийн хүсэлтээр Ц.Ц, С.Д нараас авсан гэрчийн мэдүүлгийг,
- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт байхгүй байгаа тул лавлагаа гаргах боломжгүй талаарх Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/104 тоот албан бичиг,
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Н, Б.О, Б.Т, С.Н нарын ХААТР-1, ХААТР-11 маягт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч С.Нийн А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн:
А аймгийн Н ын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 16/8 дугаар албан бичиг, Н ын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн “Шийдвэр хүргүүлэх тухай” 32/82 дугаар албан бичиг, Малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, Үндэсний Аийн 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 03-06/3629 дугаартай архивын лавлагаа, Үндэсний Аийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-02/6662 дугаартай архивын лавлагаа, Үндэсний Аийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-02/6679 дугаартай архивын лавлагаа, А аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 156 тоот тодорхойлолт, Б.Н, Б.О, Б.Т нарын төрсний гэрчилгээний хуулбар, Архангай аймгийн Архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 8 тоот тодорхойлолт, Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 618 тоот тодорхойлолт, Иргэний газар эзэмших эрхийн 000...... тоот гэрчилгээний хуулбар, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч гэрч Ц.Ц, С.Д нарын мэдүүлэг, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 02/104 тоот албан бичиг, А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн Б.Н, Б.О, Б.Т, С.Н нарын ХААТР-1, ХААТР-11 маягт, Иргэний газар эзэмших эрхийн 0000350929 тоот гэрчилгээний хуулбар зэрэг баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зүйлд заасан шаардлагыг хангасан нотлох баримт байна.
3. С.Нийг 1995-2000 онд малчин гэж тогтоох боломжгүй гэж Н ын ерөнхий газрын маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн тогтоолоор шийдвэрлэжээ.
С.Н нь А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан болох нь малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, “А аймгийн И сумын Б багийн хөдөө оршин суух, Цийн Б, 1976 оны 05 дугаар сард төрсөн, 23 настай, эрэгтэй, Сгийн Н, эхнэр, 1975 оны 02 дугаар сард төрсөн, 24 настай, эмэгтэй” гэсэн Үндэсний Аийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 03-02/6662 дугаартай архивын лавлагаа, аймгийн И сумын Б багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн “...Тус багийн иргэн С.Н нь ам бүл 5, Б багийн Ж гэх газар оршин суудаг нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн 156 тоот тодорхойлолтод, Б.Нямсүрэн, Б.Оюунсүрэн, Б.Төмөрбаатар нарын төрсний гэрчилгээний хуулбар, Ц.Бы 0000350929 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Ц.Бы 0000350925 дугаартай Иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, Б.Нийн төрсний ХААТР-11 маягтад “2000 оны 03 дугаар сарын 19-ний өдөр төрсөн, эхийн нэр Сгийн Н, нийгмийн бүлэг-малчин” гэсэн, Б.Тын төрсний ХААТР-11 маягтад “2002 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эхийн нэр Сгийн Н, эрхэлдэг ажил-малчин” гэсэн, Б.О....ийн төрсний ХААТР-11 маягтад “2008 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн, эхийн нэр Сгийн Н, эрхэлдэг ажил-малчин” гэсэн, Ай аймгийн Н ын газрын 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн “Тус газрын архивт Сгийн Н нь 1991 оны 02 дугаар сараас 2000 оныг дуустал ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу тооцуулсан боловч холбогдох материал нь хадгалагдан үлдээгүй бөгөөд урьд нь тэтгэвэр тогтоолгож байгаагүй болно” гэсэн 01/84 тоот албан бичигт, гэрч Ц.Цийн: Би 1995 онд Ө сумын Д багт агент хийж байсан. 1996 оноос 2008 он хүртэл А аймгийн Ө сумын Д багт иргэдийн хурлын даргаар ажиллаж байгаад, 2013 онд өндөр насны тэтгэвэрт гарсан. С.Н нь 1990 оноос сургууль төгсөөд мал маллаж байсан, миний төрсөн дүүтэй нэг ангид байсан учраас сайн санаж байна. 1995 оноос хойш А аймгийн Ө сумын Д багийн ...... гэдэг газар мал маллаж байгаад, 1999 оноос А аймгийн И сум руу гэр бүл болж явж байсан. 1995-1999 оны хугацаанд мал маллаж байх хугацаандаа А аймгийн Ө сумын Д багийн Ц гэх газраас өөр газар руу шилжин ажиллаж байгаагүй. Би 1995 онд А аймгийн Ө сумын Д багийн агентаар, 1996-2008 оны хугацаанд А аймгийн Ө сумын Д багт иргэдийн хурлын даргаар ажиллаж байсан болохоор С.Нийн хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна, гэрч С.Дийн: Би 1985 онд цэргээс халагдаж ирээд одоо хүртэл Архангай аймгийн Ө сумын Д багийн Д гэх газар мал маллаж байна. С.Н нь 1990 оноос эхлээд Архангай аймгийн Ө сумын Д багийн Ц гэдэг газар мал маллаж байсан. Би аав ээжтэй нь найз нөхдийн холбоотой, нэг нутагт айл саахалт мал маллаж байсан болохоор С.Нийг сайн танина. 1995-2000 оны хугацаанд өөр газар руу шилжин ажиллаж байгаагүй. Би 1985 оноос одоог хүртэл Ө сумын Д багийн Д гэх газар мал маллаж байгаа тул С.Нийг 1995-2000 оныг хүртэл хугацаанд Архангай аймгийн Ө сумын Д багийн Ц гэх газар хувийн мал маллаж байсан талаар сайн мэдэж байна” гэх мэдүүлгүүд болон хүсэлт гаргагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр түүний А аймгийн Ө суманд 1995-2000 онуудад хувийн мал маллаж байсан байдал тогтоогдож байна.
Иймд хүсэлт гаргагч С.Нийн А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоох үндэслэлтэй.
Хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т заасныг баримтлан Б овогт Сгийн Нийн А аймгийн Ө суманд 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР