Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00127

 

 

 

 

 

2025 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 301/ШШ2025/00127

Архангай аймаг

 

Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор би

Нэхэмжлэгч: У хот, Ч дүүрэг .. дүгээр хороо, бага тойруу .......  тоотод байрлах “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Архангай аймгийн Ц сумын ... дугаар баг ......... тоотод оршин суух  хаягтай Д.Ад холбогдох  2,010,184,66  төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “..Хариуцагч Д.Атай байгуулсан санхүүгийн түрээсийн /лизинг/ гэрээний 6.1-т заасны дагуу мөн  тус гэрээний 6.7, Иргэний хуулийн 312 дугаар зүйлийн 312.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн 2,010,184,66  төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

 

            Хариуцагч Д.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Д.А миний бие “Х” ХХК-н гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2025 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүрийн 20-нд 335,400 төгрөгийг төлж, 6 сарын хугацаанд хувааж төлж барагдуулах хүсэлттэй байна гэжээ.

 

            Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Х ХХК, РД:6...... итгэмжлэгдсэн төлөөлөгч Жаргалсайхан овогтой Э./РД:УХ........./ би зээлийн гэрээний үүрэгт 2,010,184,66/хоёр сая арван мянга нэг зуун наян дөрвөн төгрөг жаран зургаа/ төгрөг нэхэмжилсэн бөгөөд харилцагч Ду.. овогтой А нь нэхэмжлэлийн 2,010,184,66/хоёр сая арван мянга нэг зуун наян дөрвөн төгрөг жаран зургаа/ төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 430,237.89 төгрөгөөр 6 сарын хугацаанд өр төлбөрийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт төлж барагдуулахаар тохирч эвлэрч байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.  

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь хариуцагч Д.Ад холбогдуулан 2,010,184,66  төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.А нь 2,010,184,66  төгрөгийг 2025 оны 04 сарын 20-ны өдрөөс эхлэн сар бүр 335,400 төгрөг төлж, зургаан сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргасныг нэхэмжлэгч зөвшөөрч, эвлэрсэн зохигчдын эвлэрэл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч “Х” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,556 хариуцагч Д.Агаас  23,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгохоор шийдвэрлэв. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйл, 75, 758.1 дүгээр зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч “Х” ХХК-н нэхэмжлэлтэй Д.Ад хариуцагдах 2,010,184,66  төгрөгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 06 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 07 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-нд 335.000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 20-нд 430,237.89 төгрөг төлж, зургаан сарын хугацаанд төлж барагдуулах тухай эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д “Х” ХХК-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47.113 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын орлогоос 23,556 төгрөг, хариуцагч Д.Агаас 23,556 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т заасныг баримтлан энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР