Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 2023/ДШМ/039

 

 

*******д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, Т.Даваасүрэн Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Б.Оюунбат

Иргэний нэхэмжлэгч *******  өмгөөлөгч *******/ цахимаар/

Яллагдагч *******, түүний өмгөөлөгч ******* /цахимаар/

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг  нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж хянан шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/569 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор ******* бичсэн эсэргүүцлээр *******д холбогдох эрүүгийн 2214001790328 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , регистрийн дугаар /ДЖ94072900/

Яллагдагч овогт нь Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Corolla Fielder-E160 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Toyota Corolla Fielder-E160 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ын биед хүндэвтэр, ы биед хүнд, Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч ийн биед хүндэвтэр, хохирол тус тус учруулж, гийн амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн захирамжлах хэсэгт:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн  1.2-т зааснаар яллагдагч *******д холбогдох эрүүгийн 2214001790328 дугаартай хэргийг Тээврийн прокурорын газарт буцааж,

Хэргийг прокурорт очтол яллагдагч *******д авсан хувийн баталгаа гаргуулах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, шийдвэрлэжээ.

Прокурор ******* давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ:

...  Шүүгчийн захирамжийг 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянавал шүүхийн шийдвэр үндэслэлгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

- Эрүүгийн 2214001790328 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн шалгаж тогтоосон. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн, үзлэгийн явцад “А” цэгийг үндэслэл бүхий тогтоосон болох нь хэрэгт авагдсан хэргийн газрын үзлэгт хийсэн тэмдэглэл, Техникийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 01 дугаартай дүгнэлт, 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 05/48-1 дугаартай шинжээчийн ... Техникийн шинжээчид ирүүлсэн материалаас үзэхэд хэргийн газрын үзлэгээр авагдсан "А" цэг үндэслэлтэй тогтоогдсон байна... гэх дүгнэлт, мөн гэрч гийн: ... Тэгээд яасан талаар асуухад Приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан гэх эмэгтэй "манай аав замдаа жаахан архи уусан байсан юм, тэгээд осол яг гарахын өмнө нь аавтайгаа жаахан маргаад аав урд суудлаас намайг татаад байхаар нь хойшоо харж аавыг түлхээд урагшаагаа харахад би урсгал сөрөөд нэг машинтай мөргөлдсөн, тэгээд яасан талаар мэдэхгүй байна" гэж надад хэлсэн.. гэх мэдүүлэг, хохирогч ы "... Намайг машин дотор хавчуулагдсан байхад манай машинд явсан залуучуудын нэг нь байх эхлээд хүүхэд нь утас булаацалдаад дараа нь аав нь архи нэхээд урдаас орж ирээд мөргөсөн талаар ярилцаад байх шиг байсан...гэх мэдүүлэг, хохирогч ын ...Тэгсэн тэр хавиар байсан жолооч нар манай машинтай мөргөлдсөн жолоочийн аав архи нэхээд эсрэг урсгал руу орсон гээд хүмүүстэй яриад байсан... гэх мэдүүлэг, Иргэний нэхэмжлэгч Б.Батсайханы ...Тэгээд буцаад унтаад явж байгаад нэг сэрэхэд өөдөөс гэнэт машин орж ирээд мөргөлдсөн... ...Тэгээд би жолооч эгчээс яасан талаар асуухад "аав архи уугаад тэгээд аавтай маргалдаад явж байхад аав надаас архи нэхээд араас татаад байсан, тэгээд би аав руу эргэж харж байх даа л урсгал сөрж ороод ийм зүйл болчихлоо" гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг, хохирогч ******* ... Тэгээд Баянхонгор аймгийн Өлзийт сум өнгөрөөд Баянхонгор аймгаас 50 км явж байхад өөдөөс саарал өнгийн Prius-20 маркийн тээврийн хэрэгсэл ирж байсан, тэгээд яг хажуугаар зөрөх гэж байхдаа гэнэт миний машины өөдөөс урсгал сөрөөд орж ирээд мөргөлдсөн. Тухайн үед тоормос гишгэх ямар ч боломж байгаагүй гэнэт л дараад ороод ирсэн..., ...Тэгээд би арай гайгүй болчхоод тухайн Prius-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явсан эмэгтэйгээс яасан талаар асуухад тэр эмэгтэй надад "аав жаахан архи уусан байсан юм, тэгээд намайг араас татаад гэл үү, яагаад гэлээ нэг зүйл болоод тэгээд урсгал сөрөөд таныг мөргөчихлөө уучлаарай" гэж хэлсэн.... гэх мэдүүлгүүд зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна.

Өөрөөр хэлбэл тухайн осол болсон нөхцөл байдлын талаар хохирогч гэрч нарын мэдүүлгээр өөр хоорондоо зөрүүгүй өгсөн мэдүүлдэг мөн техникийн мэргэшсэн шинжээчийн ...осол болсон газрын “А” цэгийг зөв тогтоосон нь үндэслэл бүхий байна гэж. дүгнэлт гаргасан байна.

2. Харин автомашины дугуйн хагарлын хувьд аль үед үүссэн болох нь хэргийг эцэслэн шийдвэрлэхэд ач холбогдолгүй байна. Учир нь дээр дурдсан гэрч нарын мэдүүлэг болон хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Техникийн шинжээчийн дүгнэлтэд уг авто машины дугуйны хагарлыг зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон талаар дурдаагүй зэрэг нотлох баримтаар ******* нь Приус-20 маркийн 02- 43 УБР улсын дугаартай автомашины жолоодон явах үедээ эсрэг урсгал сөрж Toyota Corolla Fielder-E160 маркийн улсын дугаартай автомашинтай мөргөлдсөнөөс уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон нь тогтоогдож байна.

3. Toyota Corolla Fielder-E160 маркийн улсын дугаартай автомашины нийт хохирлын үнэлгээг эрх бүхий байгууллагаар буюу "Энх нахиа" ХХК-ийн 2022 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 216 дугаартай дүгнэлтээр нийт эвдрэл гэмтлийг 25.000.000 төгрөгөөр тогтоож гаргасан байхад шүүхээс автомашины үнэлгээг эд анги тус бүрээр нь гаргаагүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь үнэлгээг гаргахдаа эвдрэл гэмтэл нэг бүрээр гаргаж нийт учирсан хохирол гэж үндэслэл бүхий тодорхойлж гаргасан байна.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд прокуророос яллах дүгнэлт үйлдэх шаардлагыг тусгайлан зохицуулж өгсөн бөгөөд Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учирсан, хүний амь нас хохирсон тохиолдолд гэмт хэрэгт тооцохоор заасан тул прокурорын яллах дүгнэлтийн “тогтоох нь” хэсэгт дээрх хуулийн шаардлагын дагуу хохирол учирсан хүмүүсийн нэрсийг нь оруулсан байх ба “тэмдэглэх нь” хэсэгт эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан *******, Б.Батсайхан, нарын хохирлыг тус тус бичсэн нь дээрх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой байтал хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй байна.

Түүнчлэн шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар захирамжид заагаагүй буцаасан нь ойлгомжгүй байна.

Иймд шүүгчийн 2023/ШЗ/569 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив. гэжээ.

Прокурор Б.Оюунбат тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:

Яллагдагч талын гаргаж байгаа үндэслэлгүй тайлбар дээр үнэндээ үндэслэл бүхий тайлбар байхгүй байна. Хэргийг анхан шатны шүүхээр хянан хэлэлцэх нь зүйтэй. Хэрэв техникийн шинжээч, гэрч нарыг шүүх хуралдаанд оролцуулах хангалттай боломжтой. Мөн түүнчлэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хуульд заасан шаардлага хангаагүй, хангалтгүй. Яллагдагчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг хуулбарлаж тавьсан гэв.

Иргэний нэхэмжлэгч ******* өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байгаа. Хэргийг анхан шатны шүүхээр шийдвэрлүүлж өгнө үү гэв.

Хохирогч ын өмгөөлөгч Д.Мэндээ тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Хохирол болон гэрч нарыг анхан шатны шүүхээр шийдвэрлэх боломжтой. Прокурорын эсэргүүцлийг дэмжиж байна гэв.

Яллагдагчийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:

Анхан шатны шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүхэд бичсэн прокурор ******* эсэргүүцэлд үндэслэн  хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт  тус тус заасан эрх хэмжээний хүрээнд эсэргүүцэлд   заасан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:

Яллагдагч овогт ыг Баянхонгор аймгийн Өлзийт сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт  2022 оны 6 дугаар сарын 24-ний өдөр Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 11.3 “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно “ гэсэн заалтыг зөрчсөний улмаас Toyota Corolla Fielder-E160 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, Toyota Corolla Fielder-E160 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ын биед хүндэвтэр, ы биед хүнд, Prius-20 маркийн  улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчиж явсан насанд хүрээгүй хохирогч ийн биед хүндэвтэр, хохирол тус тус учруулж, гийн амь насыг  хохироосон гэмт хэрэгт холбогдуулан Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар  зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг  шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар хэлэлцүүлээд:

Яллагдагч *******д холбогдох хэрэгт цугларсан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудын хүрээнд шүүх эрх зүйн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг нотолж чадаагүй  гэж  дүгнээд хэргийг Прокурорт буцааж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Шүүгчийн захирамжид заасан   үндэслэл нэг бүрийг нягтлан үзвэл:

1.Хэргийн газар хийсэн үзлэгээс үзэхэд /1-р хх-ийн 11-18/ “А” цэгийг үндэслэлтэй зөв тогтоож чадаагүй, шинжээч мөн туулийн эсрэг урсгалд орсон гэх “А” цэгийг яагаад үндэслэлтэй гэж үзсэн нь тодорхойгүй, автомашины дугуйны хагарал нь аль үед үүссэн талаар дүгнэлт хийгдээгүй байгаа нь гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэнийг бүрэн тогтоож нотолж чадаагүй гэж үзэхээр байна гэжээ.

1 дүгээр хавтаст хэргийн 11-18 дугаар талд тус тус авагдсан  хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 1 дүгээр хавтаст хэргийн 276-278 дугаар талд авагдсан шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн  2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 3270 дугаар, 2 дугаар хавтаст хэргийн 196-197 дугаар талд авагдсан Техникийн шинжээчийн 2023 оны 6 дугаар сарын 13-ны 05/48-1 дугаар дүгнэлтүүд болоод  хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар  гэмт хэрэг хэзээ, хаана, яаж үйлдэгдсэн нь  тогтоосон, хавтаст хэрэгт  осол болсон нөхцөл байдлын талаарх нотлох баримтууд өөр хоорондоо  зөрүүтэй эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл журмыг зөрчиж  олж авсан  гэж үзэх  баримтат мэдээлэл энэ хэрэгт авагдаагүй байна.

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 3270 дугаар дүгнэлтэд Toyota Fielder маркийн 02-58 УНР улсын дугаартай автомашины урд хэсэгт эвдэрсэн байхад хохирлыг нэг бүрчлэн эд анги тус бүрээр нь нарийвчлан тогтоогоогүй, тэдгээрийн үнэлгээг гаргуулаагүй, цаашид уг машин замын хөдөлгөөнд  оролцож болох эсэх талаар дүгнэлтэд огт дурдаагүй байгаа  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлж чадаагүй  гэжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд “шинжээчийн дүгнэлт бүрэн  бус эсхүл шинжилгээ байгаа асуудалтай холбоотой шинэ нөхцөл байдал бий болсон, эсхүл үндэслэлгүй, эсхүл үндэслэлтэй эсэх нь эргэлзээтэй гэж үзвэл  шүүх... шинжилгээ хийлгэх шийдвэр гаргаж, Шүүх шинжилгээний тухай хуулийн  27,28 дугаар зүйлд заасан нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэнэ” гэж заасны дагуу  шаардлагатай  гэж шүүх үзвэл Toyota Fielder маркийн 02-58 УНР улсын дугаартай автомашины  хохирлыг нэг бүрчлэн эд анги тус бүрээр нь нарийвчлан тогтоолгох,  цаашид уг машин замын хөдөлгөөнд  оролцож болох эсэх болон  үнэлгээг  шинжээч томилж нэмэлт, эсхүл дахин шинжилгээ хийлгэн асуудлыг  шийдвэрлүүлэх эрхтэй байна.

Мөн хэрэгт цугларсан  баримтат мэдээлэл нэг бүрийг шүүх  үнэлж хохирогч *******, , нарт учирсан хохирлыг тооцож шийдвэрлэх бүрэн боломжтой байна.

 Харин автомашины дугуйны хагарал нь  зам тээврийн ослын шалтгаан нөхцөл болсон  талаарх  үндэслэл, нотолгоо  хавтаст хэрэгт авагдаагүй   болохыг анхаараагүй байна.

Иймд  дээрх  ажиллагаануудыг шүүх ,   шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжтой  төдийгүй  яллагдагчид  холбогдох  эрүүгийн    хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан  нотлох баримтуудыг  шүүгч тал бүрээс нь нягт нямбай, бодит байдлаар хянах,  хэрэгт  цугларсан нотлох баримтуудыг   талуудын мэтгэлцээний үндсэн дээр  шинжлэн хэлэлцүүлж,  прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд  гэм буруугийн асуудлыг  хянан шийдвэрлэх бүрэн боломжтой  байхад  анхан шатны шүүх хэргийг тал бүрээс нь  шинжлэн судлаагүй, хэргийн нөхцөл байдалд  зөв дүгнэлт хийгээгүйгээс    үндэслэл муутай дүгнэлт хийж хэргийг прокурорт буцаасан байх тул энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг  дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж,  шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

“... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасны дагуу хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийж, шүүх хуралдаанд оролцвол зохих оролцогч /шинжээч, гэрч/ нарыг оролцуулж, мэдүүлэг, дүгнэлтийг шинжлэн судалсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоон шүүгдэгчийн гэм буруугийн асуудалд хууль зүйн дүгнэлт хийх боломжтой,  шүүх хэргийг прокурорт буцаахдаа ямар ажиллагаа хийлгэх талаар захирамжид заагаагүй буцаасан нь ойлгомжгүй...” гэх Прокурорын  бичсэн эсэргүүцэл  үндэслэлтэй, шүүгчийн захирамжид заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй үндэслэлээр шүүгчийн 2023/ШЗ/569 дугаар захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн  1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн  2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЗ/569 дүгээр захирамжийг  бүхэлд нь хүчингүй болгосугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.3-т  заасныг баримтлан  хэргийг прокурорт очтол яллагдагч *******д  Монгол Улсын хилээр гаргахыг хязгаарлах,  хязгаарлалт  тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ  авсугай.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын  хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд  нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу  хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ

ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН

Л.НЯМДОРЖ