| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пэрлээн Гандолгор |
| Хэргийн индекс | 301/2025/00090/И |
| Дугаар | 301/ШШ2025/00167 |
| Огноо | 2025-03-31 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 301/ШШ2025/00167
| 2025 оны 03 сарын 31 өдөр | Дугаар 301/ШШ2025/00167 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: А аймгийн Э сумын .......... тоотод оршин суух Б овогт Лгийн Ггийн хүсэлттэй, үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Л.Г
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн нар оролцов.
Гуравдагч этгээд Б.Г өөрийн эзгүйд хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Л.Г нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар хүсэлт гаргасан бөгөөд шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Л.Г нь 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/101 дугаартай шийдвэрээр Г овогтой Эыг үрчилж авч байсан. Э нь манай том хүү Гын төрсөн хүү бөгөөд тухайн үед эрүүл мэндийн шалтгаантай төрж, аав ээж нь өсгөх боломжгүй нөхцөл үүссэн учир миний бие нөхрийн хамт хүүгийнхээ хүүг үрчлэн авч байсан. Э нь төрсөн цагаасаа эхлэн одоог хүртэл өөрийн төрсөн аав ээжтэйгээ амьдарч байгаа, 3-р ангид суралцдаг. Миний аав Г байхад яагаад миний овог өвөө Б гэж байгаа, хүүхдүүд намайг шоолоод байна гээд байгаа тул хүү Эыг цаашдын ирээдүй, эрсдэлгүй нөхцөлд сурч боловсрох нөхцөл боломжоор хангах зорилгоор үрчлэлт хүчингүй болгуулахаар хүсэлт гаргаж байна. Иймд хүү Эын цаашдын ирээдүй болон эрх зүйн байдлыг дээрдүүлэх 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн а/101 дугаартай Архангай аймгийн Э сумын Засаг даргын хүүхэд үрчлүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
- Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Г шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Л.Ггийн нэхэмжлэлтэй танилцлаа. Эыг үрчилсэн шийдвэрийг хүчингүйд тооцоход ямар ч татгалзах зүйл байхгүй.
- Хүсэлт гаргагч Л.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай ач хүү төрөхөд манай хүүгийнх манайхтай айл байсан. Гэтэл бага байхдаа уйлаад өвчин ороогоод байсан. Улмаар ламд үзүүлтэл хүүхдээ хүнд үрчлүүл гэж хэлсэн. Тухайн үед үрчлүүлэх хүн байхгүй байсан тул эмээ өвөөд нь үрчлүүлсэн. Одоо том 2, 3 дугаар ангид орсон чинь ээж ааваараа овоглуулна, ээж аав нь ч бас хүүхдээ өөрийнхөө нэр дээр болгуулъя гээд нэхэмжлэл гаргасан гэв.
Хүсэлт гаргагчаас
- А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн “Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт үрчлэлтийг хүчингүй болсонд тооцсон тухай шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэгч тухайн бүртгэлд өөрчлөлт оруулж, төрсний бүртгэлийг сэргээнэ гэж заасны дагуу иргэн Б.Эын үрчлэлттэй холбоотой асуудлыг тус хэлтэс шийдвэрлэх боломжгүй тул шүүхэд хандана уу” гэх 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 11/90 тоот албан бичиг,
- Бийн Э гэсэн төрсний гэрчилгээний хуулбар,
- Бийн Эын үрчлэлтийн гэрчилгээний хуулбар,
- А аймгийн Э сум Ан өрхийн эрүүл мэндийн төвийн 2025 оны 01 дугаар сарын 28-ны өдрийн Бийн Э нь 8 настай, эрүүл бойжиж байгаа нь үнэн болно гэсэн тодорхойлолт,
- А аймгийн Э сумын дугаар багийн Засаг даргын Тус багийн иргэн Бийн Э ам бүл 4, Ц тоотод оршин суудаг нь үнэн болно гэсэн 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 45 тоот тодорхойлолтод:,
- Гын Эын П.Б, Л.Г нарт үрчлүүлсэ үрчилсний бүртгэлийн лавлагаа,
- А аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 25-ны өдрийн Г овогтой Эыг үрчлүүлэх тухай захирамж
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.6-д заасныг баримтлан шүүхийн бүрдүүлсэн нотлох баримтууд:
- Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дүгээр сарын 25-ны өдрийн 11/176 тоот албан бичгээр ирүүлсэн Б.Эын ХААТР-12, үрчлэлтийн журнал, өргөдөл,
- Архангай аймгийн Э сумын Засаг даргын 2017 оны 05 сарын 25-ны өдрийн Г овогтой Эыг үрчлүүлэх тухай захирамж,
- Б.Эаас саналыг асууж авсан тайлбар зэрэг баримтуудыг бүрдүүлжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Л.Ггийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-т зааснаар хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай хүсэлтийг хүүхдийн оршин суугаа газрын харьяалах шүүхэд гаргах бөгөөд хүү Б.Э нь одоо Архангай аймгийн Э суманд өөрийн төрсөн аав Б.Г эх А.Бямбачимэг нартай хамт амьдарч, сургуульд сурч байгаа болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна. А аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан нь хуульд заасан харьяалал зөрчөөгүй.
Хүсэлт гаргагч Л.Ггийн үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай шаардлагатай гуравдагч этгээд Б.Г нь маргах зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна гэх тайлбараа шүүхэд гаргасан байна.
2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Б.Эыг өвчний улмаас Б.Г нь өөрийн төрсөн эцэг П.Б, Л.Г нарт үрчлүүлсэн, үрчлэгдэхээс өмнө өөрийн төрсөн эцэг Б.Гаар овоглож байсан, үрчлүүлэгч Б.Г А.Б нараас аав П.Б, ээж Л.Г нарт үрчлүүлэн, үрчлүүлсэн бүртгэл хийгдсэн, хүү Б.Эын төрсөн эцэг нь Б.Г мөн болох үйл баримттай талууд маргаагүй. Б.Э нь одоо төрсөн эцэг, эхийн хамт амьдарч байгаа, цаашид өөрийн төрсөн эцэг эхтэй хамт амьдрах хүсэлтэй байгаа нь зохигч, гуравдагч этгээдүүдийн шүүхэд бичгээр болон шүүх хуралдаанд биечлэн гаргасан тайлбарууд, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд, Б.Эын саналыг асууж авсан тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д заасан “ үрчлэгч нь эцэг эх байх эрхээ урвуулан ашигласан, хүүхэдтэй хэрцгий харьцсан, хуурамч бичиг баримт бүрдүүлэн үрчлэн авах шийдвэр гаргуулсан, Гэр бүлийн тухай хуулийн 57.2-т заасан этгээдэд үрчлүүлсэн” гэх үрчлэлтийг хүчингүйд тооцох нөхцөл байдлууд тогтоогдсонгүй. Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан бөгөөд хүү Б.Э нь үрчлэгдсэнээс хойш өөрийн төрсөн эцэг Б.Г, эх А.Б нартай хамт амьдарч байгаа, тэдний асрамжид өсөж торнин, хүмүүжсэн бөгөөд төрсөн эцгийн гэр бүлд амьдрах хүсэлтэй байгаа болох нь тогтоогдож байх тул хүүхдийн эрх, дээд эрх ашиг сонирхол, хүүхдийн өөрийнх хүсэл зоригийн үүднээс хүүхдийг өсөж дасан ээнэгшсэн гэр бүл, орчинд нь үлдээх шаардлагатай, үрчлэлтийг хүчингүйд тооцох үндэслэлтэй гэж үзлээ.
Иймд 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Бийн Эыг /РД:АЭ......../-г үрчлүүлэгч эцэг С овогт Бийн Г /РД:АЮ...../ эх Цорос овогт Пгийн Б. /РД:АЮ......../-ээс үрчлэгч эцэг Са овогт Пын Б /РД: АЯ67120770/, эх Б овогт Лгийн Г /РД:АГ......../ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, хүү Б.Эыг эцэг Б.Г эх А. нарын асрамжид шилжүүлэхээр шийдвэрлэв.
Хүсэлт гаргагч Л.Ггийн төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.6-д заасныг баримтлан 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр төрсөн хүү Бийн Эыг /РД:АЭ1......../-г үрчлүүлэгч эцэг С овогт Бийн Г /РД:АЮ......./, эх Цорос овогт Пү.гийн Б.../РД:АЮ....../-ээс үрчлэгч эцэг С овогт П.. Б /РД: АЯ......../, эх Б овогт Лгийн Г/РД:АГ........./ нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.7-д заасныг баримтлан хүү Б.Эыг эцэг Б.Г /РД:АЮ../ эх П.Б. /РД:АЮ......../ нарын асрамжид шилжүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хүсэлт гаргагч Л.Г, гуравдагч этгээд Б.Г нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР