Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 303/ШШ2025/00154

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *************,

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ********* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********** нь ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1986 оны 06 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны он хүртэл мал маллаж байсан. 1986 онд илгээлтийн эзнээр Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар багт малчнаар очсон. Мөн 1997 онд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд малчнаар ажиллаж байсан. Мөн 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Бууцагаан сумын “Ургац” нэгдэлд  малчнаар, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал маллаж байсныг тус тус  тогтоож өгнө үү.”гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1277 болон 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 217 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт Ургац нэгдлийн зөвлөлийн тэгүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар тушаал, хавсралт, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1416 дугаар мал тооллогын мэдээллийн тухай лавлагаа, Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс гэрч **************нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ********1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, мөн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал маллаж байсныг тус тус  тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч******* нь 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 1277 болон 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 217 дугаар лавлагаанууд, тэргүүний хүмүүсийг шагнах тухай Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Алтан гадас одонт Ургац нэгдлийн зөвлөлийн тэгүүлэгчдийн хурлын 1988 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 43 дугаар тушаал, хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ***** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч **** нь Баянхонгор аймгийн Баянхонгор суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь хүсэлт гаргагч ******* нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж байсан болох нь Баянхонгор аймгийн архивын тасгийн 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 1416 дугаар мал тооллогын мэдээллийн тухай лавлагаа, тухайн 1997 онд мал малладаг, малчин өрх байсан талаар мэдүүлсэн гэрч ******** мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Иймд хүсэлт гаргагч ******** 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар, мөн 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал маллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

           8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ************н 1986 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Бууцагаан сумын Ургац нэгдлийн 5 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.14 дэх  хэсэгт заасныг баримтлан *******1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Баянхонгор аймгийн Бууцагаан суманд мал маллаж байсныг тогтоосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА