Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 303/ШШ2025/00155

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ****** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1994 онд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтыг зөрчил гарч ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. 1982 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Ахуй үйлчилгээний гэр ахуй цехэд мужаан, 1983 оны 03 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестэд дэлгүүрийн бэлтгэгчээр, 1983 оны 06 дугаар сарын 10-ны өдрөөс 1986 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүртэл цэргийн албан хаасан. 1986 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 03 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн трестийн ногооны зооринд ногоо ялгагч, ачигч, 1991 оны 10 дугаар сарын 31-ний өдөр ачигчаас чөлөөлөгдөж, хөргүүрийн зоорийн машиннистаар, 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр трестээр ХААН биржийн мэдэлд шилжсэн. 1991 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 1993 оны 04 дүгээр сарын 01-ний ХААН биржийн машиннистаас чөлөөлж, худалдаа үйлчилгээний Дээж компанийн мэдэлд шилжүүлсэн.

1993 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар 30-ны хүртэл худалдаа үйлчилгээний Дээж компанийн машиннистаар ажиллаж байгаад чөлөөлөгдсөн. Иймд дээрх ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 007320 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар лавлагаа, Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр, 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128 дугаар, 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар, 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр, 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тушаалууд, нийгмийн даатгалын 278339 дугаар дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр архивын лавлагаа, Тагнуулын Ерөнхий газар, тусгай архивын 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 08/2728 дугаар  хугацаат цэргийн алба хаасан лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 13/144 тоот албан бичиг, хүсэлт гаргагч *******  ХААТР-1, 21 маягтын хуулбарууд, гэрч ****** нарын мэдүүлэг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч *******1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний гэр ахуй цехэд мужаанаар, 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд дэлгүүрийн бэлтгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ногоо ялгагч, ачигчаар, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хөдөө аж ахуйн биржид зоорины машиннистаар, 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал ******-д зоорины машиннистаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч ****** нь 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний гэр ахуй цехэд мужаанаар, 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд дэлгүүрийн бэлтгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ногоо ялгагч, ачигчаар, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хөдөө аж ахуйн биржид зоорины машиннистаар, 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал *********д зоорины машиннистаар тус тус ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилогдсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 007320 дугаар дэвтрийн хуулбар, С.Батболдын 1983, 1986-1989, 1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар лавлагаа, *********1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс ажилд томилсон тухай, мөн 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс ажилд томилох тухай, ээлжийн амралттай ажилтны оронд ажиллуулах тухай, ажилд шилжүүлэн томилох тухай, жилийн ажлын үр дүнгийн шагнал олгох тухай, 1991 оны 3 дугаар сарын 13-ны өдрөөс ачигчаар томилох тухай Баянхонгор хотын худалдаа бэлтгэлийн трестийн даргын 1983 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 31 дүгээр, 1986 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 128 дугаар, 1987 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар, 1988 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 28 дугаар, 1989 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 49 дүгээр, 1991 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 65 дугаар тушаалууд,******* ажиллаж байсан *******К нь нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн талаарх Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 19 дүгээр архивын лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ****** 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 069 дугаар бүртгэлд: “овог, нэр- ******, ажилладаг байгууллага- худалдаа бэлтгэлийн терст, эрхэлдэг ажил-бэлтгэгч, эрхэлж эхэлсэн он-1983 он, оршдог сум-Баянхонгор гэж тэмдэглэжээ.

5. Иймд хүсэлт гаргагч **** 1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний гэр ахуй цехэд мужаанаар, 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд дэлгүүрийн бэлтгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ногоо ялгагч, ачигчаар, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хөдөө аж ахуйн биржид зоорины машиннистаар, 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Дээж ХК-д зоорины машиннистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

           6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн  135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч **********1982 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1983 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Ахуй үйлчилгээний гэр ахуй цехэд мужаанаар, 1983 оны 3 дугаар сарын 04-ний өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд дэлгүүрийн бэлтгэгчээр, 1986 оны 8 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд ногоо ялгагч, ачигчаар, 1991 оны 11 дүгээр сарын 02-ны 1993 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Хөдөө аж ахуйн биржид зоорины машиннистаар, 1993 оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Дээж ХК-д зоорины машиннистаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ********* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА