Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00157

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: **************

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн эцгээр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ************** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ************************нь хүү **************, охин *****************нарын эцгээр тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ****************** танилцаж гэр бүлийн харилцаатай байсан. Бидний дундаас ************* хүү *************** төрсөн. *охин *********************нар төрсөн. Тухайн үед миний иргэний үнэмлэх зөрчилтэй байсан тул өөрөөрөө овоглох боломжгүй байсан. Миний хань ******************** маань **************** нас барсан тул одоо хүүхдүүдээ тэжээгчээ алдсаны тэтгэмж тогтоолгох болсон тул ************ намайг ***********************нарын төрсөн эцэг мөн болохыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Нэхэмжлэгчээс иргэний үнэмлэхийн хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар, нас барсны гэрчилгээний хуулбар, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, ***************************, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүрдүүлсэн.

2.1. Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2************* дүгнэлтийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хүсэлт гаргагч************** нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:

2. Хүсэлт гаргагч ****************** нь хүү ************** нарын төрсөн эцгээр тогтоолгох тухай хүсэлтээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4, 136 дугаар зүйлийн 136.1 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргажээ.

3. Хүсэлт гаргагч ***************** нь нас барагч ************ 2022 оноос гэр бүлийн харилцаатай байх хугацаанд ************************ нарыг төрүүлсэн, эхнэр ********************* нь ***************нас барсан, 2 хүүхэд нь миний төрсөн хүүхэд мөн, бичиг баримт зөрчилтэй байсан тул өөрөөрөө овоглож чадаагүй гэж тайлбарласан бөгөөд дээрх нөхцөл байдлаа нотолж, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 2 дугаар багийн Засаг даргын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн *********** хавсаргасан байна.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад******************* хүсэлтээр хүүхдүүдийн эцэг мөн эсэхийг тогтоолгохоор Шүүхийн шинжилгээний ерөнхий газрыг шинжээчээр томилж, дүгнэлт гаргуулжээ.

5. Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн ************** дүгнэлтээр: 1. ************нарын биологийн эцэг байх боломжтой, биологийн эцэг байх магадлал 99,99% байна гэжээ.

6. Иймд дээрх шинжээчийн дүгнэлтээр хүсэлт гаргагч **************нь ************************** нарын төрсөн эцэг мөн болох нь тогтоогдож байх тул хүсэлт гаргагч *********************************нарын төрсөн эцэг болохыг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ***********************улсын тэмдэгтийн хураамж урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ********************************************** нарын төрсөн эцэг болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******************* улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА