Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00158

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *********************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц*************шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *********** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие нь 1967 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн. Малчнаар өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байсан. 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Богд сумын засаг даргын 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 10/05 дугаартай тодорхойлолт, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын 0717247 дугаар дэвтрийн хуулбар, Батлан хамгаалахын төв архивын 2013 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 8163 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай тогтоол, түүний хавсралт, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/174 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, гэрч *******************нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ************1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ******************* нэгдэлд токорчин, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал ****************** нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: **************** нь 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ************** токорчин, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх баримтуудыг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 40 дугаар архивын лавлагаа, токорьчиноор ажилд томилсон тухай********************* даргын 1985 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 33 дугаартай тушаал, болзол дүгнэх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1986 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 29 дугаартай тогтоол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********************* нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Харин хүсэлт гаргагч **********************1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Иймд хүсэлт гаргагч ******************1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал *****************д токорчин, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч Ц************улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *********** 1985 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Б*****************д токорчин, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1986 оны 5 дугаар сарын 29-ний өдрийг дуустал **************2 дугаар бригадад малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1983 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1985 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1986 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 1986 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА