Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00159

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *****************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ************ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *********нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

1986 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Социализмын зам нэгдлийн 1 дүгээр багт цөцгий машиндагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1044 дугаар архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1987 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай тушаал, түүний хавсралт, Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/1159 дугаартай лавлагаа, Тагнуулын Ерөнхий газрын 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 08/1401 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/161 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, гэрч ********нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Хүсэлт гаргагч ********* 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ****** 1 дүгээр бригадад цөцгий машиндагчаар  ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: ******** нь 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ********* 1 дүгээр бригадад цөцгий машиндагчаар  ажиллаж байсан болох нь түүний 1986-1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 1044 дугаар архивын лавлагаа, ажилд томилсон тухай Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн даргын 1987 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 24 дугаартай тушаал, түүний хавсралт, 1989 онд хөдөө Галуутад оршин сууж хүн амын тооллогын бүртгүлд бүртгүүлсэн талаарх Үндэсний төв архивын 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 03-10/1159 дугаартай лавлагаа, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******* мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч ******С* 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 24 дүгээр бүртгэлд: овог, нэр- *********, ажилладаг байгууллага- Коммунизмын төлөө нэгдэл, цех, тасаг, бригад-мал аж ахуй, эрхэлдэг ажил- малчин, эрхэлж эхэлсэн он-1981 он, оршдог сум-Галуут гэж тэмдэглэжээ.

5. Иймд хүсэлт гаргагч ******* 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад цөцгий машиндагчаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч С***** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад цөцгий машиндагчаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА