| Шүүх | Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батмөнхийн Болор-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2214000450143 |
| Дугаар | 2023/ДШМ/040 |
| Огноо | 2023-11-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.4., 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бат-Оргил |
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 11 сарын 24 өдөр
Дугаар 2023/ДШМ/040
*******, *******, *******
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ даргалж, Т.Даваасүрэн Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Бат-Оргил
Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, *******
Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Сайнбилэг нарыг оролцуулан;
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Батцэнгэл даргалж, ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа, шүүгч Ч.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлэсэн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2214000450143 тоот хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Болор-Эрдэнэ илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ******* ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ын , / Регистрийн дугаар: /,
2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, өдөр Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, “Тэс петролиум” ХХК-ний Баянхонгор аймаг дахь 107 дугаар шатахуун түгээх станцад түгээгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянхонгор аймгийн Бууцагаан сумын багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ийн , / Регистрийн дугаар: /,
3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, өдөр Өвөрхангай аймгийн Хархорин суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газарт ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Хархорин сумын тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, овогт ын / Регистрийн дугаар: /,
1. Шүүгдэгч М. нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13- ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх , ******* нарын гэрт болон Баянхонгор сумын тоотод байх *******ийн хашааны гадна талд тус тус *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор сумын тоотод байх өөрийн хашааны гадна талд М. хэвлий, гар, хөлийн хэсэгт нь тус тус зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх гэртээ *******ийн нүүрэн тус газарт нь гараараа цохин зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт болон зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянхонгор аймгийн Прокурорын газраас *******ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т, *******, ******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:
Шүүгдэгч овогт ийн ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч овогт ын , овогт ын нарыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатайгаар учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар шүүгдэгч овогт ийн ийг таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч овогт ын , овогт ын нарыг нэг мянган / 1000 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая / 1.000.000 / төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан таван / 05 / жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч
*******, ******* нарт тус тус оногдуулсан нэг сая төгрөгөөр торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч
*******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдаж,
Шүүгдэгч ******* *******, ******* нар нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч ******* нь хохирогч *******д, шүүгдэгч Б.Мөнх-эрдэнэ нь хохирогч *******ид төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын хувьд ноогдох эд хөрөнгийг битүүмжлээгүй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36. зүйлийн 2-д зааснаар хохирогч *******, ******* нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг тус тус дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 21.5 дугаар зүйлийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг СД, 1 ширхэг Плаш зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хутга нэг ширхгийг эд мөрийн баримтаар хураан авсан Прокурорын тогтоолыг хүчингүй болгож уг хутгыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д
зааснаар шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол тус тус хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорьж, түүний эдлэх ялыг 2023 оны 10 дугаар сарын 10-ний өдрөөс эхлэн тоолж, шийдвэрлэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Анхан шатны шүүх нь *******, ******* нарын үйлдлийг зөв тогтоон бодит байдалд нийцүүлэн дүгнэсэн, харин *******ийн М. хутгалж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсныг болон гэмт хэрэг хаана хэзээ үйлдэгдсэнийг зөв тогтоон дүгнэсэн хэдий ч сэдэл санаа зорилго, сэтгэхүйн хувьд ямар байсныг тогтоож чадаагүй.
Шүүгдэгч талаас *******ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 буюу өөрт нь, ойр дотнын хүнд нь хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, нэр төр, алдар хүндийг нь гутаан доромжилсон, эрхшээл дарамтад оруулсан хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх зүйл ангийн шинж байна гэж үзэн анхан шатны шүүхэд уг байдлаар өмгөөлөгчийн дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх өмгөөллийн дүгнэлтийг үгүйсгэхдээ хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлахад шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ 1.11 хувийн согтолттой байсан талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг илрээгүй талаар Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 04 сарын 03 ний 300 дугаартай шинжээч нарын дүгнэлт гарсан байна. ...уг шинжээч нарын дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмыг зөрчөөгүй, дүгнэлт эргэлзээтэй гэх баримт авагдаагүй байгаа тул шүүх уг дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэж гэмт хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ гэжээ.
Өмгөөлөгчийн зүгээс *******ийн согтуурсан үедээ 2021 оны 12 сарын 13 ний өдөр Баянхонгор сумын 5-р багийн 7-723 тоотод байх өөрийн хашааны гадна талд М. хэвлий, гар, хөлийн хэсэгт тус тус зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь *******ид хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж үзэж байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хэрэг хариуцах чадвартай эсэх, сэтгэцийн ямар нэгэн өвчтэй эсэх нь тухайн хэрэгт холбогдсон хүнд огт хамааралгүй буюу уг сэтгэл зүйн байдал нь ямар ч хүнд илрэн гарах боломжтой. Нөгөөтээгүүр Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай хүний үйлдлийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэж үзэхгүй талаар хуульчлаагүй. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт гэх Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 04 сарын 03 ний 300 дугаартай шинжээч нарын дүгнэлт нь хууль ёсны шаардлагыг хангахгүй эргэлзээтэй үндэслэлгүй дүгнэлт юм. Шинжээчийн дүгнэлтэд байх хэлбэр шинж, шинжлэх ухаанч байдлаар хандаж гаргаагүй буюу тухайн үйлдлийг сэргээн тогтоох боломжтой нотлох баримтад тулгуурлаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 4-т буюу шинжээчийн дүгнэлтийг шүүх, прокурор, мөрдөгч, өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд баримтлах үүрэггүй боловч дүгнэлтийг зөвшөөрөхгүй байгаа бол үндэслэлийг заана гэжээ. Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтийг заавал баримтлах үүрэггүй байна. Анхан шатны шүүх нь *******ийг зэвсэг ашиглан хүнийг санаатай хүнд хохирол учруулсан гэж дүгнэн нотлох баримтуудыг дурдахдаа уг нотлох баримтын агуулгад дүн шинжилгээ хийж, хэргийн зүйлчлэл үйл баримттай хэрхэн холбогдож байгаа, гэмт хэрэг гарах үед болон түүнээс өмнө хохирогч шүүгдэгч нарын харилцааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж, хэргийн зүйлчлэлийг тогтоосон.
Хохирогч ******* нь 2021 оны 12 дугаар сарын 12 ноос 13 нд шилжих шөнө Ганзориг, нарын гэрт шүүгдэгч *******ийн эрүүл мэндэд халдаж хүндэвтэр гэмтэл учруулсан, хэсэг хугацааны дараа буюу *******ийн өөрийн гэртээ ирсэн амрах гэж байх үед нь М. эхнэр гэрээс нь дуудан гаргаж нөхөр болох М. *******ийн гэрийн гадна ирэхийг хэлж улмаар ******* нь *******ийн гэрийн хашааны гадаа ирээд машинаас буухдаа эхнэр доромжиллоо гэж ******* руу дайрч хоолойг нь заамдан боож гэмтэл авсан нүд, хамар руу нь гараараа цохих зэрэг хохирогчийн хууль бус, давтан шинжтэй хүч хэрэглэсэн *******ийн биед зовуурь шаналал үүсгэсэн үйл баримтууд шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдог. Зарим нэгээс нь дурдахад шүүхийн хэлэлцүүлэгт ******* нь эхнэр доромжиллоо гээд ийн урдаас очсон болохоо өөрөө мэдүүлдэг, мөн хавтаст хэрэгт байх 2-р хх-180-181 дүгээр хуудаст авагдсан гэрэл зурагт ийн биед учирсан олон тооны гэмтэл, 08, 12 дугаартай шинжээчийн дүгнэлт 3-р хх-18-21, 33-36, шинжээчийн мэдүүлэг 3-р хх-25-28, гэрч , нарын анх өгсөн гэрчийн мэдүүлэг, гэрч гийн мэдүүлэг гэх мэт нотлох баримтуудаар тогтоогддог.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харьцуулан судалбал хохирогчийн хууль бус, 2 удаагийн давтамжтай хүч хэрэглэсэн үйлдэл болон *******ийн ...хээс гарж явахдаа хамрынхаа цусыг нийхэд нүд бүлтрэх гэж байгаа юм шиг болсон би гараараа цааш нь түлхсэн яг ч бүлтэрч гарч ирээгүй, хамар нүд өвдөөд байсан гэх, гэрчүүдийн *******ийн нүд бүлтэрлээ, сонин болоод байна, хавдсан, цус гарсан байсан, цусаа цэвэрлэсэн гэх мэдүүлгүүдээр *******ийн нүд, хамар, нүүрэн тус газар их зовуурьтай байсан нь нотлогдох бөгөөд ийм гэмтэл зовуурь бий болсон газраа дахин цохиулах явцдаа сэтгэл санаа гэнэтийн цочролд орж, улмаар хохирогчийг хутгалан хүнд гэмтэл учруулсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой бөгөөд гэм буруугийн шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна гэж үзэхээр байх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан байдаг. Дээд шүүхийн тайлбар болон Монгол Улсын шүүхүүдийн шийдлээс үзэхэд санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан үед бусдын биед хүнд гэмтэл учруулах” гэмт хэрэг нь хохирогчид хүчээр дарлагдсан буюу бие махбодын хувьд хүчирхийлэлд өртсөн, хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутаах, гүтгэх, худал хуурмаг мэдээ сэлт тараах зэрэг хэлбэрээр илэрдэг, хохирогчийн хууль бус ажиллагааны үр дүнд гэмт этгээдийн санаа сэтгэл гэнэт хүчтэй цочирч, түргэн зуур хийсэн хариу үйлдлийн улмаас хохирогч амиа алдсан байх, хохирогчийн хууль бус халдлагын улмаас өөрт нь болон түүний ойр дотнынх нь хүмүүст хүнд хор уршиг учирсан, эсхүл учирч болох байсан шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан хүний биед санаатай хүнд гэмтэл учруулсан гэмт хэргээс ялгагдаж байдаг. Санаа сэтгэл хүчтэй цочрон, давчдах байдлын урьдач нөхцөл нь хохирогчийн зүгээс нэг удаагийн төдийгүй байнгын /давтагдах/ шинжтэй хүч хэрэглэн дарамтлах, хүндээр доромжлох хууль бус үйлдлийн хариу болж үүссэн, цочрон давчдах шууд шалтгаан нь хохирогчийн хууль бус үйлдэлтэй холбоотой, хүлээгдээгүй нөхцөл байдалд үүсэж, түргэн зуур болдог онцлогтойгоос гадна гэм буруугийн санаатай хэлбэр нь шууд болон шууд бус аль ч хэлбэрээр илэрч болно. Түүнчлэн, хохирогчийн байнгын шинжтэй хууль бус, ёс суртахуунгүй үйлдлүүд нь гэмт этгээдийн хувьд удаан хугацааны сэтгэлзүйн эмгэгт байдлыг үүсгэж, тийм нөхцөл байдалд орсон шүүгдэгчийн сэтгэл зүйн ачаалал аажмаар нэмэгдсээр, эцэстээ сэтгэл зүйн тэсрэлт явагдан, сэтгэл санааны хүчтэй цочролд орж, улмаар хүнийг биед санаатай халдах гэмт хэрэг үйлдэхэд хүргэдэг онцлогтой байдаг. мэдүүлэгт ...уг асуудал хоромхон зуур болсон талаар хэлдэг тул үүнийг шүүх анхаарч харахыг хүсэж байна.
Иймд давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан дүн шинжилгээ хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ид ашигтай байдлаар буюу зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд ******* нь цаашид гарах эмчилгээний хохирлыг *******ид хүндэвтэр гэмтэл учруулсан , нараас нэхэмжлэх талаар мэдүүлдэг ба үүнийг шийтгэх тогтоолдоо тусгасан атлаа шүүх цаашид гарах эмчилгээний хохирлыг ******* *******оос, ******* нь эс гэж үндэслэх хэсэгтээ дурдсаныг шударга ёсны зарчимд нийцүүлэн , ******* хоёрын хууль бус үйлдлээс *******ид хүндэвтэр гэмтэл учирсан, мөн , ******* нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-д зааснаар гэм буруутайд тооцогдсон учир хуульд заасан үндсэн зарчмын хүрээнд ******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг дан ганц эс бус , ******* нараас гаргуулах талаар зөвтгөн магадлалдаа тусгаж өгөхийг хүсэж байна.
*******ийн хувийн байдлын хувьд ам бүл 3, эхнэр, бага насны 2 хүүхдийн хамт амьдардаг. *******, нарын үйлдлээс болж биедээ хүндэвтэр гэмтэлтэй буюу цаашид хамар, нүдний ясыг засах хагалгаанд орох шаардлагатай байгаа билээ. Удаан хугацаанд эмчилгээ хийлгэхгүй, мэс засалд орохгүй явбал 2 нүдний хараанд нөлөөлөх талаар эмч зөвлөсөн гэдэг. Мөн *******ийн хувьд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас эхлэн М. хутгалан хүнд гэмтэл учруулсан үйлдэлдээ чин санаанаасаа гэмшиж хохирогч болон түүний ар гэртээ уулзаж, эмнэлэгт байх хугацаанд нь эм, тариаг боломжоороо авч өгсөн байдаг ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эмчилгээний төлбөрт 2.000.000 төгрөг, шүүхийн шатанд 1.712.000 төгрөг зэргийг дансаар шилжүүлсэн байдаг ба энэ нь өөрийн гэм буруугаа ойлгон ухаарч гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаагийн илрэл юм. Гэтэл анхан шатны шүүх *******ийг мөрдөн шалгах ажиллагааны үеэс гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал хор уршгийн шинж чанар зэргийг харгалзан 5 жилийн хорих ялаар шийтгэсэн гэжээ. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгснөөр *******, нарыг гэмт хэрэг үйлдсэн гэж яллагдагчаар татсан, мөн сэтгэл санаа цочрон давчидсан гэдгийг тухайн этгээд өөрөө мэдэх боломжгүй буюу гэнэт уурласан, хутгалснаа санахгүй байгаа гэхдээ би хутгалсан гэсэн тэрийгээ хүлээн зөвшөөрч байгаа талаараа мэдүүлэг бүртээ хэлдэг. Энгийн хүн би сэтгэл санаа цочрон давчидсан юм гээд шууд хэлж мэдэхгүй харин өөрийн сэтгэл зүйд бий болсон зүйлээ л илэрхийлж байгаа. Үүнийг тусгай мэдлэг эзэмшсэн шинжээч тогтооно, эсхүл хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр тогтоодог тул уг байдлаа тогтоолгох хүсэл сонирхол байгааг нь хэргийг удаашруулсан гэж үзэн хүндрүүлж үзэж болохгүй юм. Ийм байдлаар шүүгдэгчийн Үндсэн хууль болон бусад хуульд заасан хуулиар олгогдсон эрхээ эдлэхийг хязгаарлаж болохгүй юм. Өмгөөлөгч бол үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг тууштай хамгаалах үүрэгтэй бөгөөд үйлчлүүлэгчийнхээ эрх зүйн байдлыг аль болох хөнгөрүүлэх байдлаар санал дүгнэлтээ гаргадаг бөгөөд миний үйлчлүүлэгчийн хувьд аль алинд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ч хэрэглэх боломжтой буюу шүүхэд маргаж ороод зүйлчлэл өөрчлөгдсөн ч хэрэглэх боломжтой. 6.7 ийг шүүх хэрэглэх хэрэглэхгүй нь шүүх бүрэлдэхүүний дотоод итгэл үнэмшлийн асуудал хэдий ч Монгол улсад хэрэгжиж буй хууль хэрэглээний хувьд энэрэнгүй бөгөөд шударга ёсны зарчмыг мөрдлөг болгодог гэж ойлгодог.
Дээрх шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн И.шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, 1.2.Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлүүд байх тул давж заалдах шатны шүүх гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж хэргийн бодит байдлыг зөв тогтоон хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэр гарган өгөхийг хүсэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10 ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолд *******ийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
Би тус шүүхийн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Учир нь бодит байдлыг нэг мөр тогтоож чадаагүй, намайг ямар байдалтай байсныг хэрэгт цугларсан нотлох баримтаар сэргээн тогтоох буюу сэтгэл санаа бие эрүүл мэндийн байдлыг тогтоох боломжтой байсан гэж бодож байна.
Би М. хутгалж хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа хэдий ч түүнийг хутгалах болсон шалтгаан нөхцөл, миний сэтгэхүйн байдал, нэг хүнд хэдхэн минутын өмнө зодуулчхаад бараг зугтаж гарч ирсэн тэгээд гэртээ байхад минь ******* манайд ирээд эхнэр доромжиллоо гээд шууд хоолойг куртикний захаар боож дахин намайг зодож гэмтээсэн нүд, хамар руу цохиж, тусламж гуйж болиоч ээ гэсээр байхад үйлдлээ үргэлжлүүлсээр надтай харгис хэрцгий хандсан түрхэн зуур надад гомдох туних мэдрэмж нүүрний яс чинэрч өвдөхийн хажуугаар төрсөн нэг л мэдэхэд би түүнийг хутгалсан байсан. Энэ үйлдэлдээ би чин санаанаасаа гэмшиж байгаа, цаг хугацааг эргүүлж болдог бол намайг гэрээс авсан ажлынхаа залуучуудтай хамт гараагүй байсан бол за бүр больё М. эхнэр манай гадаа ирчихлээ гээд дуудахад нь сайн санаалж гарж уулзаад утсаараа ******* руу яриулдаг нь буруудлаа гэж харамсахын ихээр харамсаж байна. үйлдэл нь өмнөө ч харуусал нь хойноо байдаг хорвоод одоо яалтай билээ гээд л ******* болон аав, ээж, эхнэр хүүхдийнхээ өмнө гэмшинэ.
Манай хашааны гадна болсон үйл явдлыг мэдүүлсэн гэрч , , Мягмарсүрэн нар нь зарим зүйлийг худал хэлсэн байсан би Нандин- Эрдэнэд танай нөхөр найзаараа зодуулсан гэж хэлээгүй найзтайгаа хамт зодсон талаар хэлсэн, мөн машин ирээд зогсоход би төрүүлж очоод машиныг нь өшиглөөгүй, мөн намайг нь цохиж зодоогүй гэсэн нь худлаа. Тэдгээрийн уг мэдүүлгүүд дараах байдлаар үгүйсгэгдэнэ. 1-т урдаас бид хоёр явж очсон гэх анхны мэдүүлгээр, эхнэр доромжлоод гээд очсон нь үнэн гэх шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгээр түрүүлж очоод машин руу нь өшиглөөгүйг илэрхийлнэ. 2-т гэрт болон манай гадаа намайг цохиж зодсон үйлдэл гаргаагүй гэж байгаа боловч энэ нь хоёр талаасаа барилцаж аваад цохилцоод байх шиг байсан гэх анх өгсөн мэдүүлэг 1- р хх-29-31, гийн ийг зодсон уу гэх асуултад сайн мэдэхгүй байна гэх анх өгсөн мэдүүлэг 1-р хх-24-26, ийн ийн нүүрэнд 2, 3 цохисон байх ... нь хутгаар хутгалсан гэх мэдүүлэг 1-р хх-37-38, гийн ярихыг сонссоноо хэлсэн мэдүүлэг 1-р хх-41-42, мэдүүлэг болон миний биед учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд, олон тооны гэмтэл учирсныг харуулсан миний нүүрний гэрэл зураг зэргээр манай хашааны гадаа ******* нь намайг зодсоныг тогтоож байгаа, мөн миний мэдүүлсэн ******* намайг куртикний захаар боосон гэдгийг нотлох баримт нь шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургаар хүзүү орчим зулгаралт болон куртикний зах боосны улмаас хүзүү эгэм чихний ар хэсгээр зулгаралт зүссэн шарх бий болгосон нь нотлогдоно. Ганзориг нарын гэрт *******, нар намайг зодож гэмтэл учруулсан нь тухайн үед хамт байсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байгаа гэж ойлгож байна. Дээрх гэрчүүд нь 2 дахь мэдүүлгээсээ хойш М. намайг огт цохиогүй талаар мэдүүлдэг хэдий ч цаг хугацаа тодорхой хэмжээнд өнгөрсөн учир зарим зүйлийг санаагүй байхыг үгүйсгэхгүй.
Би гэрт *******д зодуулсан л болохоос биед нь халдаж цохисон, алгадсан зүйл байхгүй энэ нь М. гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтээр мөн шинжээчийн мэдүүлгээр тогтоогдож байгаа. М. биед учирсан гэмтэл нь хутганаас үүсэлтэй гэмтлүүд байх бөгөөд нүүр хүзүү болон хутгаар хутгалснаас бусад газар ямар нэгэн хөхрөл няцрал байхгүй, гэмтэл тогтоогдоогүй байдаг.
Би эхнэрийг нь үг хэлээр болон үйлдлээр доромжилсон зүйл огт байхгүй эхнэртэй нь зүгээр л зогсож байхад нь машинаас бууж ирээд л намайг эхнэр доромжиллоо гээд л куртикний захаар боож заамдаж аваад л хавдсан нүүр рүү цохиж эхэлсэн боль гэж гуйсан ч тоогоогүй тэр үед л хуулийн хэллэгээр бол цочрон давчидсан нөхцөл байдал надад илэрч хоромхон зуур л түүнийг хутгалсан юм шиг байна лээ миний хувьд буюу ард иргэдийн энгийн ярианы үгээр бол айлд баахан түүнд зодуулж байгаад л ирсэн дахин зодоход нь шалдаан гуйн боль гэж гуйсан ч намайг тавихгүй байсан тэр үед л гэнэт уур хүрч бронк гэдэгтээ тийм байдалд хүрч өөрийгөө хянах чадвараа алдсан юм. Гэхдээ үүнийгээ би зөвтгөхгүй миний буруу. Гэлээ гэхдээ хуульд заасан бодит байдлыг нь тогтоолгож санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байна уу үгүй юу гэдгийг хуулийн хүрээнд буюу давж заалдах шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна.
Би санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан гэдгийг юу гэж ойлгох талаар Улсын дээд шүүхийн гаргасан тайлбарыг уншиж үзсэн бөгөөд тухайн шинжүүд нь миний хутгалах үйл явцад бий болсон сэтгэл зүйн байдалтай тохирч байсан учраас ийнхүү гомдол гаргаж байгаа билээ. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон баримт гэх Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төвийн 2023 оны 04 сарын 03 ны 300 дугаартай шинжээч нарын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь миний сэтгэл зүйн байдлыг тогтоохдоо манай хашааны гадна миний үйлдлийн эсрэг хийсэн үйлдлийг хийхэд л сэтгэл санаа цочрон давчидсан асуудал байна уу үгүй юу гэдгийг тогтоолгох байсан. Дээд шүүхийн тайлбараас үзэхэд мөн бодит амьдралаас харахад сэтгэл санаа хүчтэй цочрон давчдаж хүнд гэмтэл хор уршиг учруулах нь хоромхон зуурын л сэтгэл хөдлөл байгаад байгаа, мөн тухайн шинжээчийн дүгнэлтийг гаргахад хэдийгээр хэргийн материалыг бүхэлд нь үзсэн хэдий ч сүүлд хийсэн гол ажиллагаанууд буюу шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, гэрч нараас дахин авсан мэдүүлэг, холбогдогч, хохирогч нараас авсан мэдүүлэг авах зэрэг ажиллагаа хийлгэхээс өмнө буюу дутуу ажиллагаа хийсэн хэрэг дээр дүгнэлт гаргасан нөхцөл байдал тогтоогддог энэ нь Сэтгэц эрүүл мэндийн үндэсний төв рүү явуулсан хэргийн материалын хуудасны тоо бичсэн мөрдөгчийн тоотоос харагддаг, нөгөөтээгүүр тухайн сэтгэцийн дүгнэлтэд гэрт болсон асуудлыг талаар мэдүүлсэн гэрч ын мэдүүлгийг үндэслэл болгосон байгаа нь эргэлзээтэй нөхцөлийг бүрдүүлж байгаа бөгөөд шинжээч томилсон мөрдөгчийн тогтоолын шинжээчээс асуусан асуултад сэтгэл санаа цочрон давчидсан гэх асуулт байхгүй байхад ийм хариулт өгсөн нь өөрөө хууль ёсны бөгөөд эргэлзээгүй байх шинжээ алдаж байгаа. Мөн шинжээчийн дүгнэлт нь шинжлэх ухаанд суурилсан байх бөгөөд ямар байдлаар ямар арга хэрэгслээр хэрхэн яаж шинжилгээнийхээ дүгнэлтийг гаргах талаар тодорхой дэлгэрэнгүй заах байтал тухайн шинжээчийн дүгнэлтэд надаас авсан асуумж болон хэргээс ын мэдүүлгийг л иш татсан байгаа нь хэргийг бүхэлд нь хүлээн авч дүгнэлт гаргахаар байсан ч бүхэлд нь хянаж дүгнэлт гаргаагүй байна гэх нөхцөлийг бүрдүүлж байна. мэдүүлэгт тухайн үйл явдлыг мэдүүлэхэд урт хугацаанд болсон юм шиг сонсогдож байгаа ч хоромхон зуур, нүд ирмэхийн зуур л болсон юмаа гэх мэдүүлэг зэргийг анхаарч шүүх хараасай гэж хүсэж байна.
Би өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, мөрдөн шалгах ажиллагаанаас эхлэн биед хүнд хохирол учруулснаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирогчид эм тариаг авч өгч байсан, мөн эмчилгээнд нь 3.712.000 төгрөгийг өгсөн байгаа би хэдийгээр гэмтэл авсан хэдий ч тай зэрэгцэж эмнэлэгт хэвтээд яахав гээд өөрийнхөө эрүүл мэндийн асуудлыг хойш тавиад явж байгаа ба энэ нь хувь хүний асуудал мөн хэдий ч өмнө гэмшсэн сэтгэл юм. Би эхнэр хоёр хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ би л тэжээн тэтгэж өр зээлээ төлж амьдрал ахуйгаа авч явдаг. Өндөр настай аав ээжийгээ харж асардаг. Аав, ээж эхнэрийнхээ санааг чилээж байгаадаа туйлын их харамсаж байна.
Хэрэгт цугларсан баримтын хүрээнд шүүх үнэлэлт дүгнэлт хийж надад ашигтай байдлаар хэргийг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.
Надад холбогдох хэргийг хөнгөрүүлэн зүйлчилсэн зүйлчлээгүй хамаагүй Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Би зэвсэг ашиглан хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулснаа анх мэдүүлэг өгсөн цагаасаа эхлэн хүлээн зөвшөөрч байсан. Тухайн заалтыг хэрэглэх үндэслэл нь зүйлчлэл хүлээн зөвшөөрөх биш гэм буруугаа хүлээн зөвшөөрөх буюу өөрийн үйлдсэн гэмт үйлдлийг зөвшөөрөхийг ойлгож байгаа. Шүүх гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугийн хэлбэр, хохирол төлсөн байдал, миний ар гэр болон хувийн байдал эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан үзэж энэрэнгүй шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.
Иймд Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 сарын 10 ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаар шийтгэх тогтоолд надад холбогдох үйлдэлд хөнгөрүүлэн өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:
... Гомдлын үндэслэл: шүүхийн тогтоолд заасан үндэслэл хэргийн бодит байдалтай нийцээгүй гэх талаар
Шүүгдэгч *******ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж тооцохдоо Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны сарын 20-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтээр *******ийг “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна” гэх дүгнэлтийг харгалцан үзсэн байна.
Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны сарын 20-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтээр *******ийг “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна” гэж дүгнэлт гаргасан боловч хэргийн бодит байдлаас харахад шүүгдэгч гэнэтийн цочролд орсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Мөн *******ийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан эсэхийг шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтээр тогтоогддог клиник эмнэлгийн ойлголт биш, харин хууль зүйн ойлголт болно.
Иймд шүүх шүүх хуралдааны мэтгэлцэх зарчмын үндсэн дээр бодит байдлыг тогтоох ёстой бөгөөд хохирогчийн хууль бус , зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Үүнд:
1. 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хохирогчоор *******ийн өгсөн мэдүүлэг \1 хх 13 тал \ мөрдөгчийн асуулт: та хутгалж эрүүл мэндэд хохирол учруулсан талаараа санаж байна уу санахгүй бол ямар учраас тухайн болсон үйл явдлыг санахгүй байна бэ? Хариулт: би санахгүй байна би нүд амруу цохиод байсан учраас цочирдож болсон зүйлийн талаар санахгүй байна.
2. Гэрч М. эхнэр Э.Нандинцэцэгийн өгсөн мэдүүлэг\1хх -31 тал\ асуулт ийг цохиж зодсон уу? Хариулт: хоёр талаасаа барилцаж аваад цохилцоод байх шиг байсан би сайн мэдэхгүй байна.
3. Гэрч Б. мэдүүлэг \1хх 34 тал \ “ машинаас буухад шууд ирж тэр хоёр хоорондоо зодоон хийсэн.
4. Гэрч Ц.ийн мэдүүлэг \1хх 37-39\ “машинтай ийн гадаа очиход шууд машины гупер өшиглөөд авсан уурлаж машинаас бууж тэр хоёр барилцаж авсан би тэр хоёрыг салгах гэж машинаас буухад тэр хоёр нэг нэгийгээ цохиж зодолдсон тэр үед эхнэр би ийг авч тэр хоёрыг салгасан. ...ийн гадаа бол ийн нүүрэнд хоёр, гурав цохисон байх хутгалсан”
5. Гэрч гийн мэдүүлэг \ 1хх-41\ “намайг утсаар ярьсны дараа гэрт ирэхэд ийн нүд нь хавдаж улайж хоёр зовхи нь хоорондоо наалдсан байдалтай байсан гадаа маргаан болсны дараа орж ирэхдээ дуугүй цочролд орсон мэт байсан”
6. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр *******ийн биед учирсан зүүн хацар ясны цөмөрсөн хугарал нь тусдаа “Хүндэвтэр” хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор булан, хамрын нуруу доод уруулын няцарч язарсан шарх гэмтлүүд гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна.
7. Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны сарын 20-ны өдрийн 300 дугаартай дүгнэлтээр *******ийг “санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна” гэж дүгнэлт гаргахдаа хэргийн материалаас гэрч Б.ын мэдүүлгийг үндэслэсэн байх бөгөөд нь 2 удаагийн үйлдлээр *******ийг зодсон байх бөгөөд эхний үйлдэл болох гэрт болсон үйлдэл дээр Б.Ням Очир байсан сүүлийн *******ийн хашааны гадаа зодолдож улмаар хутгалах үед байгаагүй болно.
8. Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 12 дугаартай дүгнэлтээр *******ийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээс шалтгаалж бие махбодод толгой өвдөх, эргэх, нүд орчмоор өвдөх, хавдах, хамар, хацар, ясаар янгинаж өвдөх зэрэг зовуурь шаналал үүссэн байх боломжтойг тогтоосон.
9. Шинжээч нар шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтийг гаргахдаа үндсэн гурван зүйлийг заавал тогтоох ёстой байх бөгөөд
Үүнд:
1. Мотивь буюу сэдэлт ийм үйлдэл хийхэд хүргэсэн өдөөн түлхэлт
2. Аффект буюу давчдалд ямар хугацаанд бие үйлдлээ хийх, хянах чадвар
3. Эмоци буюу сэтгэл хөдлөл яаж илэрч гарсныг тогтоох, шинжилгээ түүний явц, арга зүй, үр дүн зэргийг тусгасан байж шинжээчийн дүгнэлт шаардлага хангах ёстой байтал энэ шаардлагыг хангаагүй.
Иймд санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдах нь эмнэлгийн бус хууль зүйн ойлголт тул хэрэгт авагдсан баримтаас харахад хохирогчийн хоёр удаагийн давтамжтай хүч хэрэглэсэн үйлдэл, мөн найз нөхөд болон эмэгтэй хүний нүдэн дээр хохирогчоор зодуулсан, гэрт , Мөнх- эрдэнэ нарт зодуулан гэмтэл аван зовуурь шаналал бий болсон, хохирогчийн зүй бус байдлаас болж хохирогчийг хутгалсан байх бөгөөд өөрөө хутгалснаа ч мэдээгүй байдаг.
Шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээч нар гаргасан дүгнэлтийн үндэслэлээ тодорхой гаргаагүй хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлтийг нягтлаагүй зөвхөн тухайн цаг үед хамт байгаагүй Б.Ням Очирын мэдүүлгийг үндэслэж дүгнэлт гаргасан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, эрүүгийн хуулийг буруу буюу хүндрүүлэн хэрэглэхэд хүргэсэн байна.
2. Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх талаар
*******ийн хувьд гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч *******д учруулсан хохирол болох нийт 3 712 000 төгрөгийг төлсөн байх бөгөөд шүүхээс ******* нь мөрдөн шалгах ажиллагааны үеэс эхлэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлээгүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанарыг харгалзан 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-д заасныг хэрэглэх боломжгүй гэж үзсэн байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд “монгол улсын иргэн үндсэн эрх, эрх чөлөөг баталгаатай эдэлнэ” мөн хуулийн 16 дугаар зүйлийн 14- т “шударга шүүхээр шүүлгэх, гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” гэж хуульчилсан байх бөгөөд шүүгдэгч *******ийн хувьд мөрдөн шалгах ажиллагааны үед заавал гэм буруугаа хүлээн зөвшөөрөх үүрэг байхгүй \ болсон хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгч хутгалсан үйлдлээ хүлээн зөвшөөрөн мэдүүлэг өгдөг, тухайн хүн өөрт холбогдох хэргээ шударга шүүхээр шүүлгэж өөрийн үйлдлийн буруутай буруугүйг гэм буруугийн шүүх хуралдаанаар тогтоолгосны дараа шүүхийн шийдвэрийг хүндэтгэж гэм буруугаа хүлээх нь үндсэн хуулиар олгосон эрхийн баталгаа юм.
Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хүнд тухайн зүйл хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахаар заасан.
Мөн Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2023 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 8 дугаартай дүгнэлтээр *******ийн биед учирсан зүүн хацар ясны цөмөрсөн хугарал нь тусдаа “Хүндэвтэр” хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт, тархи доргилт, зүүн нүдний дээд доод зовхи, дотор булан, хамрын нуруу доод уруулын няцарч язарсан шарх гэмтлүүд гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэх дүгнэлт гарсан бөгөөд одоо ч зүүн хацар ясны цөмөрсөн хугарал бүрэн эдгээгүй, хамар ясны хугарлаас болж Цагдан хорих байрны битүү орчинд амьсгал бүтэн авч чадахгүй, хамар битүүрч маш их зовуурьтай байна.
******* нь ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг, том хүү 3 настай, бага хүү 2 настай, эхнэр нь ажилгүй хоёр хүүхдээ харж гэртээ байдаг гэр бүлээ асран хамгаалж, тэжээн тэтгэж байсан бөгөөд энэ хэргээс болж аймгийн Онцгой байдлын албанаас гарсан, сэтгэл санаа болон эрүүл мэндээрээ хохирч тус хэрэгт хохирогчоор давхар оролцож байгаа хэдий ч өөрийн эрүүл мэндээ анхаараагүй зөвхөн хохирогч Б. эрүүл мэндэд анхаарч хохирлыг барагдуулахаар хүчин чармайлт гаргаж байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байна.
Иймд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл болон дээрхи байдлыг харгалцан үзэж Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалцан ялыг хөнгөрүүлэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Прокурор Б.Бат-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:
Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн хийгдсэн. Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2021 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх өөрийн хашааны гадна талд байх М. хэвлий, гар, хөлийн хэсэгт зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтууд болон анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон болно. Хэргийн үйл баримтын тухайд ахуйн хүрээнд *******, *******, ******* нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдсан, харилцан зодолдсон, үргэлжлэн зодолдсон үйлдлээ *******ийн гэрийн гадна үргэлжлүүлэн зодолдсон нөхцөл байдал тогтоогдсон. Энэ талаар эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн. Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нараас гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна. Мөн давж заалдах шүүх нь анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шүүхийн тогтоолын 7 дах заалтад шүүгдэгч *******ийн LG маркийн 32 инчийн лед телевизор 1 ширхэг, 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 56 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч Б. Redmi маркийн гар утсыг 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 57 дугаартай прокурорын тогтоол, шүүгдэгч М. самсунг А42 маркийн гар утсыг 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 55 дугаартай прокурорын тогтоолыг тус тус хүчингүй болгож, тухайн эд хөрөнгийг хэрэгцээний дагуу эзэмшигчдэд буцаан олгохыг шийтгэх тогтоолын 7 дахь заалтад оруулж өөрчлөлт оруулж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон нотлох баримттай дэлгэрэнгүй тайлбарласан тул Баянхонгор аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлэх, шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг эрх хэмжээнийхээ хүрээнд хэрэглэж шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүгдэгч *******ийн өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа:
Хэргийг бүхэлд нь хянаж үндэслэлтэй шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. н. мэдүүлэгт тухайн хугацаа нь мэдүүлэг өгөхөд урт хугацаа юм шиг боловч нүд эрэмхийн зуур болсон гэдэг. М. гэмтлийн зэргийг тогтоосон шинжээчийн дүгнэлт анхаарч үзээсэй. М. ******* нь зодож цохиогүй нөхцөл байдал харагдаж байгаа. ******* нь хутгаар л хутгалснаас биш өөрөөр ямар нэгэн байдлаар цохиж, зодоогүй нөхцөл байдал харагдах байх. Хавтаст хэрэгт авагдсан баримтыг нэг бүрчлэн харьцуулан судалж үндэслэлтэй шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна.Түүнд ашигтай байдлаар шийдвэрлэж өгнө үү. *******ийн *******, ******* нараас иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч *******, ******* нарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасан эрх хэмжээний хүрээнд гомдолд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдан анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлан үзвэл:
Шүүгдэгч М. согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх , ******* нарын гэрт болон Баянхонгор сумын тоотод байх *******ийн хашааны гадна талд тус тус *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор сумын тоотод байх өөрийн хашааны гадна талд М. хэвлий, гар, хөлийн хэсэгт нь тус тус зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч ******* нь согтуугаар 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоотод байх гэртээ *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримтыг тогтоосон байна.
Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, дээр дурдсан хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, анхан шатны шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй хэргийг шийдвэрлэхэд хангалттай байна.
2 дугаар хавтаст хэргийн 70-72, 76 дугаар талд авагдсан “... 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдрийн өглөө ...Балжинням, Ганзориг ...бид гурав гэрт нь очоод байж байсан чинь , хоёр гаднаас орж ирсэн. Тэгээд тэр хоёр нэг шил архи тойруулсан....., утсаа аваагүй. ...би танай хүн ер нь ааштай шүү, энэнээс хойш хоёулаа нийлэхээ больё доо, танай хүн намайг чамайг дандаа уруу татаж архи дарс уудаг гэж боддог юм байна лээ гэж хэлсэн. ...би утсаа аваад эхнэртэйгээ ярь, жирэмсэн хүн бие хаа нь өвдөж байвал яах бэ аваад ярь гэж хэлсэн. Тэгээд уурлаад бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд эхлээд намайг заамдаад авсан. Тэгээд бид хоёр адилхан заамдалдаад Гантулга намайг 2 цохисон тэгэхээр нь би ёо ёо нүд гэж хэлсэн. ... чи одоо яагаад байгаа юм бэ гээд өмөөрөөд над руу намайг барьж аваад хавираад унагасан. ... намайг барьж аваад нүүр лүү 2 цохисон. ...хамраас цус гараад байхаар нь нусаа нийсэн чинь миний нүд бүлтэрч байгаа юм шиг болсон ...удалгүй машинтайгаа хүрээд ирсэн ...чи манай эхнэрийг доромжлоод байгаа юм уу гээд ахиад уурлаад .... намайг барьж аваад нүд рүү 2 цохиод би ёо нүд гээд тонгойгоод гарт нэг юм мэдрэгдсэн, тэгээд би юу ч мэдэхгүй байгаа юм. ...Би тухайн үеийн цочрон давчидсан дээрээ мэргэжлийн эмчээр дүгнэлт гаргуулмаар байна..... Өмнө нь би эмчилгээний зардалд 700,000 хавьцаа төгрөг зарцуулсан байгаа. Тэр хутга нь миний хутга байгаа юм. Би бол би цохиж зодоогүй, Мөнх-Эрдэнийг би цээж рүү нь түлхсэн, өөр бол цохиж зодоогүй ээ. Би цохиогүй ээ, би Мөнх-Эрдэнийг ус буцалгагчаар цохиогүй ээ...”гэх шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 85-86 дугаар талд авагдсан “...бид нар ...нэг шил ...... босож ирээд сууж байхад нь 2 удаа хацар луу нь алгадаад дээрээс цээж рүү нь хөлөөрөө 1 удаа жийсэн. ... босож ирээд тэр хоёр... зууралцаж аваад зодолдсон. ... миний хамар луу толгойгоороо мөргөсөн, тэгээд ийн зүүн талын шанаа руу нь гараараа нэг удаа цохисон, тэгсэн чинь ус буцалгагчтай ус аваад миний толгой руу цохисон, тэгэхээр нь би ахиад зүүн талын шанаа руу нь гараараа ахиад нэг удаа цохисон, тэгээд Хишигдоржийг дагуулаад гэрт нь хүргэж өгнө гээд явсан.
... эхнэрээ очиж авъя гээд ийн хашааны гадаа очоод зогссон чинь урдаас ирсэн, ... шууд ирээд машин руу нь өшиглөсөн, тэгээд яаж байна чи муу гээд машинаас буусан, тэгээд , хоёр хоорондоо зодолдоод байсан,.... Манай гэрт байхад эхлээд зүүн талын хацар луу нь 2 удаа алгадсан, тэгээд цээж рүү нь хөлөөрөө нэг удаа жийсэн, тэгээд босож ирээд тэр хоёр хоорондоо зодолдсон. ...гэх шүүгдэгч Б. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 64-65 дугаар талд авагдсан “... 2021 оны 12 дугаар сарын 13-ний өдөр ... над руу дайрсан маягтай захирангуй яриад амруу салаавч өгөөд, ..., миний эхнэр чамд ямар хамаатай юм бэ гээд хэрэлдээд байж байсан чинь миний нүүр лүү гараараа алгадаад босоод ирсэн. ... ширээн дээр байсан ус буцалгагчийг аваад Мөнх-Эрдэнийн толгой руу цохисон. ... ... уурлаад ийн нүүр лүү нь цохисон. Тэгээд ийг салгасан чинь ийн нүд нь хавдаад босоод ирсэн. Тэгээд ийн хамраас нь цус гараад нойлын өрөөнд орж угаачхаад гарч ирсэн. Тэгээд нойлын өрөөнд орж цус нөжөө угаачхаад хэсэг хэрэлдэж байгаад ийг байрнаас нь гаргаад дагуулаад явсан. ... өөрөө ирээд миний машин руу өшиглөсөн,...” гэх шүүгдэгч М. мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 13-16, 190 дугаар талд авагдсан “...2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 19 цаг 34 минутад ... учир зүггүй уурлаж намайг миний нүүрэнд зүүн талын нүдэнд хоёр удаа цохисон. ... Баянхонгор сумын 5 дугаар баг 7-723 тоот манай хашааны үүдэнд машинтайгаа хүрч ирээд ....шууд барьж аваад нүүрэнд дөрвөн удаа цохисон..... Намайг заамдаж боосон миний царай сонин болж байхад нүүрэнд ахиж цохисон...” гэх
“...Тэр үед миний нүүрний зүүн талын нүдний хэсэгт 2 удаа гараараа цохисон, болохоор эхлээд хамар руу нэг удаа, дараа нь зүүн талын нүд рүү 2 удаа гараараа цохисон. ...Хамрын гэмтлийг бол учруулсан, нүдний гэмтлийг цохиод гэмтээсэн байхад нэмээд цохиж гэмтээсэн гэж бодож байна....” гэх хохирогч *******ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 19-21 дүгээр талд авагдсан “... утсаар залгаад ... гэр рүү явсан. ийн үүдэн дээр очиж машинтай зогсох үед шууд ирж машины купер өшиглөж би машинаас бууж “чи яагаад байгаа юм” гэж хэлэхэд эхнэр ирсэн. Тэгтэл шууд цохиж зодсон. ...Тэр үед намайг хутгалж байгаа нь мэдэгдсэн. Би хэвлий хэсэгт харахад миний сэмж гарсан харагдаж байсан. Би ид хандаж “чи намайг хутгалчихлаа” гэж хэлсэн. Тэгтэл “чамайг хутгалаад алаад хаячъя” гэж орилоод тэгээд манай ажлын цааш чирч ийн эхнэр нь гарч хамжиж гэрт оруулж байгаа харагдсан. Би тэндээсээ шууд эмнэлэг явсан...” гэх хохирогч М. мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 24-26, 203 дугаар тал, 3 дугаар хавтаст хэргийн 6 талд тус тус авагдсан “... таксигаар ийн гадна ирэх үед урдаас нь очин тай зодолдсон. Бид хэд дундуур нь салгатал Тулгаа “би хутгалуулчихлаа” гээд орилохоор нь гэрэл тусгатал зүүн гарын мөр хэсгээс цус гарж байсан... , болон ажлынх нь 2 залуу архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан...” гэх
“... “ёо шаачихлаа ш дээ” гэсэн. ...би гар утасныхаа гэрлийг тусгаад харсан чинь гэдэснээс нь сэмж нь цухуйсан байсан..” гэх
“...Тэр үед ийн гэрийн гадаа байж байхад машинтай ирсэн, тэгэнгүүт урдаас нь очоод ирж машиных нь урд гүпер лүү нь өшиглөсөн, тэгэнгүүт машинаас гарч ирээд яаж байгаа юм бэ гэсэн чинь нь эхлээд цохиод авсан. ...Тэр үед эхлээд цохиод авсан, тэгээд ийг цохих гэсэн чинь дундуур нь тэр хоёрын дундуур орсон, тэгэнгүүт чамайг хутгалаад хаячихъя л даа гэж орилсон, тэгээд нь гараараа 2-3 удаа цохих шиг болсон чинь хамт байсан залуу нь ийг цааш нь салгаад аваад явсан, тэгсэн чинь хутгалчихсан гэдэснээс нь өөх нь гарчихсан байсан...гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 29-31 дүгээр тал, 3 дугаар хавтаст хэргийн 66, 68, 70 дугаар талд тус тус авагдсан “.... руу утсаар залгаад хэрэлдээд байсан. .... 2 найзын хамт таксигаар ирээд ийн гадаа зогстол машиных нь урдаас очин машины купер хэсгийг өшиглөөд машинаас бууж ирэнгүүт хэрэлдээд барилцаад авсан. Би дундуур нь ортол цохиод хальт харсан чинь гэдэс рүү хутгаар хатгах шиг болсон. “хутгалуулчихлаа” гэж хэлэхээр нь би цамцыг нь сөхөөд хартал гэдэснээс нь цус гарсан өөх нь гарсан байсан....”гэх
“....Тэр үед эхлээд нь цохиод авахаар нь би хүүшээ болоочоо гээд тэр хоёрын дундуур нь орсон, тэгээд нь нэг цохихдоо миний толгой руу цохисон, тэгээд би хүүшээ болоочоо гэсэн, тэгээд Мягмарсүрэн бид хоёр нэг нэг гараас нь бариад цохиулахгүй байсан чинь гэдэс рүү нь цохиод л байх шиг байсан тэгээд намайг хутгалчихлаа гэж хэлсэн тэгээд би арай үгүй байлгүй дээ гээд харсан чинь ийн гарт хутга байгааг нь харсан. ...ер нь бол болсон асуудал хэдхэн минутын дотор л болсон, ярихаар л ингэж урт удаан болсон юм шиг байгаа боловч тэр асуудал нүд ирмэхийн дотор л болсон...” гэх
“... гэрээсээ гарч ирэхдээ нүд нь аймаар хавдчихсан гарч ирсэн,.... Тэр үед ийн гэрийн гадаа байхад ёо ёо би хутгалуулчихлаа гэхээр нь би цамцыг нь сөхсөн чинь гэдэснээс нь сэмж нь гараад ирсэн байсан ...би цамцыг нь сөхсөн чинь гэдэснээс нь сэмж нь гарсан байсан ...Тэр үед гэдсэнд нь 2 удаа, мөн мөрөн дээр нь 1, гуяны дээр нь нийт 4 газарт хутгалсан байсан...” гэх
... , хоёр маргалдаад эхэлсэн. Тэгээд нь эхлээд алгадаад авсан, тэгээд тэр хоёр барилцаад авсан, ....Тэр үед би машиныг жолоодож ийн гэрийн гадаа очсон. Гэрийнх нь гадаа яваад очоод машин дөнгөж зогсонгуут нь шууд ирээд машины урд талын гүпер луу өшиглөөд авсан, тэгээд машинаас буугаад тэр хоёр барилцаад авсан... ийн нүүр лүү нь 2-3 удаа гараараа цохисон. Тэр үед чи намайг юугаар цохиод байгаа юм бэ гэсэн чинь миний гарт хутга байна гэсэн... би хутгатай гарыг нь барьсан чинь гарт нь хутга байсан, тэгээд намайг хутгатай гарыг нь барьсны дараа ийн нүүр лүү нь 2-3 удаа цохисон. Хутгалуулсныхаа дараа нь би ийн хутагтай гарыг нь барьсан байхад ийн нүүр лүү нь 2-3 удаа цохисон...” гэх гэрч Э. мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
... үгээр өдсөн... алгадаад авсан. уурлаж ийг зөрүүлж нүүрэнд нь алгадсан.... Машинтай ийн гадаа очиход шууд машины купер өшиглөөд авсан. уурлаж машинаас бууж тэр хоёр барилцаж авсан. ...цохиж зодолдсон...” гэх
“...ийн гэрийн гадаа очиход ... шууд ирээд машиных нь хамар луу нь өшиглөсөн. Тэгээд машинаас буугаад тэр хоёр барилцаад авсан. ... “би хутгатай байна чамайг ална” гээд дайраад байсан. Тэгээд би ийн хутгатай гарыг нь бариад авсан. ... машинд суух гээд “ хаана байна одоо би Мөнх-Эрдэнийг ална” гээд дайраад байсан...” гэх гэрч Ц.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 41-42 дугаар талд авагдсан “...Манай нөхөр нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр нүд нь хавдаж улайж гаднаас цас авчихсан нүдэн дээрээ тавьсан байдалтай орж ирэхэээр нь ... нэг хутга барьсан байсан би юун хутга вэ гэж асуусан юм хэлээгүй цочролд орсон юм уу яасан юм дуугүй суугаад байсан Тэр хутга бол миний өглөө нь бахитай хамт өгсөн манай гэрийн жижиг хутга мөн байсан...” гэх гэрч гийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
1 дүгээр хавтаст хэргийн 214-215 дугаар талд авагдсан “...Эхлээд нүүр лүү нь алгадаад авсан. ...тэр хоёр маргалдаад ийг зөрүүлээд заамдаж аваад ийн зүүн талынх нь шанаа руу цохиж аваад тэр хоёр зууралцаж аваад газар унаад дээр доороо ороод ноцолдоод эхлэхээр нь бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх гэрч Б.ын мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг,
2 дугаар хавтаст хэргийн 6-7 дугаар талд авагдсан
1. *******ийн биед тархи доргилт, зүүн нүдний дээд, доод зовхи, шанааны цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхи, дотор булан, хамрын нуруу, эгмийн цус хуралт, доод уруулын няцарч язарсан шарх, хөмсөг, хамар, чихний дэлбэн, хөхлөг сэртэн, эгэм, хүзүүний зулгаралт гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, амь насанд аюулгүй, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. 2021 оны 12 дугаар сарын 15-ны Рентген зурагт тусгасан эмчийн дүгнэлтийг дүгнэх боломжгүй. КТГ шинжилгээ хийлгэж баталгаажна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2 дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 250 дугаар тал, 2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар талд тус тус авагдсан:
Нэмэлтээр ирүүлсэн шинжилгээгээр иргэн *******ийн биед зүүн хацар ясны цөмөрсөн хугарал, ухархайн ясны цөмөрсөн хугарал, хамар ясны зөрөөтэй хугарал, таславчийн мурийлт гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна, амь насанд аюулгүй, хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 09 дугаартай дүгнэлт,
1 дүгээр хавтаст хэргийн 244-247 дугаар талд авагдсан “... М. биед хэвлийн зүүн дээд болон доод хэсгээр нэвт хатгагдсан шарх, нарийн гэдэсний сүлбэгдсэн шарх, хэвлийн хөндийн сул шингэн цусан хураа гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, амь насанд аюултай болно.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл болно...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт,
2 дугаар хавтаст хэргийн 31-35 дугаар талд авагдсан:
Баянхонгор аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022.01.05-ны өдрийн 54 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. М. биед хэвлийн өмнөд зүүн дээд болон доод хэсэг, зүүн бугалга, зүүн гуяны шарх гэмтэл учирчээ. Учирсан гэмтлүүд нь хурц иртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Учирсан гэмтлүүд нь тус бүрдээ тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна. Хэвлийн өмнөд зүүн болон доод талын хэвлий хөндий рүү нэвтэрч нарийн гэдсийг гэмтээсэн шархны улмаас хэвлийн хөндийд цус, шингэн хуралдсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Зүүн бугалга, зүүн гуяны шарх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн 114046 тоот өвчний түүхийн 2021 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 13:47 цагт хийсэн мэс заслын хагалгааны явц:... нарийн гэдэс дунд хэсэгтээ 3 газар сүлбэгдэж гэмтсэн... хэвлийд сул цус, шингэнтэй... хэвлийн нэвтэрсэн шархнаас дотогш цус алдсан байхаар байв.... шарх нь хэвлийн зүүн дээд болон хүйсийн дор байв гэсэн тэмдэглэлээс нарийн гэдэс нь 4,5-6 метр урттай, хөндийт эрхтэн, хэвлийн хөндөөд давхарлалдаж байрладаг тул хэвлийн нэвтэрсэн шарх нь нарийн гэдэсний ханыг нэвт хатгаж гэмтээсэн байх боломжтой байна...” гэх Шүүхийн Шинжилгээний үндэсний хүрээлэнгийн бүрэлдэхүүнтэй шинжээч нарын 2022 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 431 дугаартай дүгнэлт,
3 дугаар хавтаст хэргийн 10-11 дүгээр талд авагдсан: ******* нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдрөөс өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй, одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй , өөрийн үйлдсэн хэргийг хариуцах чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна. Эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна. ******* нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан гэх шинж тэмдэг баримт мэдээлэл үгүй байна...” гэх Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв эмнэлгийн шинжээчийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2023 оны 0 сарын 03-ны өдрийн 300 дугаартай дүгнэлт,
3 дугаар хавтаст хэргийн 35-36 дугаар талд авагдсан :
Б.ийн биед учирсан хүндэвтэр зэргийн гэмтлээс шалтгаалж бие махбодод, толгой өвдөх, эргэх, нүд орчмоор өвдөх, хавдах, хамар, хацар ясаар янгинаж өвдөх зэрэг зовуурь шаналал үүссэн байх боломжтой. Мөн дээрх гэмтлээс шалтгаалан сэтгэл санаанд учирсан хохирлыг тогтоох боломжгүй, шинжилгээний явцад шинээр илэрсэн нөхцөл байдал илрээгүй болно...” гэх Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2023 оны 05 дугаар сарын 19-ны өдрийн 12 дугаар дүгнэлт болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байна.
Анхан шатны шүүх нь Прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд шүүгдэгч Б.ийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2.4-т, *******, ******* нарын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-т тус тус зааснаар зүйлчилж, Эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруу, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар *******ид таван жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М. , Б. нарт нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн, эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль зүйн үндэслэлтэй байна.
Мөн анхан шатны шүүх “... шүүгдэгч нар нь үйлдлээрээ санаатай нэгдээгүй, бүлэглэн гүйцэтгэсэн гэх нотлох баримт хэрэгт авагдаагүй ...” болоод өнгөрсөн гэмт хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийжээ .
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Харин өмгөөлөгч *******гийн “... *******ийн согтуурсан үедээ ...М. хэвлий, гар, хөлийн хэсэгт тус тус зэвсэг буюу хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт үйлдэл нь *******ид хүч хэрэглэсэн хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байна гэж үзэж байна.
...******* нь цаашид гарах эмчилгээний зардлыг дан ганц эс бус , ******* нараас гаргуулах талаар зөвтгөх...,... ...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг ч хэрэглэх боломжтой...” гэж,
Шүүгдэгч *******ийн “....хуульд заасан бодит байдлыг нь тогтоолгож санаа сэтгэл хүчтэй цочрон давчидсан байна уу үгүй юу гэдгийг хуулийн хүрээнд буюу давж заалдах шүүхээр тогтоолгох хүсэлтэй байна. ....Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэж өгөхийг хүсэж байна...” гэж,
Өмгөөлөгч *******гийн “...*******ийг санаа сэтгэл нь хүчтэй цочрон давчдаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсан эсэх нь хууль зүйн ойлголт ..., Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасныг хэрэглэх, ... хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл ялыг хөнгөрүүлэн шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлүүлэхийг хүссэн ...” агуулга нэг бүхий гомдлуудыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. Учир нь:
1.Гэмт хэргийн үйл баримт болоод хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч *******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 11.2-т заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангахгүй байна.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэгт хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас хүн сэтгэл санааны хүчтэй, огцом хөдөлсөн сэтгэцийн байдал, гэнэтийн цочрол балмагдал зэргээс шалтгаалан хүний сэтгэл зүйн хэвийн байдал алдагдаж, оюун ухааны ухамсарт үйл ажиллагаа саармагжин, өөрийн үйлдэлд зөв дүгнэлт өгөх, үйлдлээ сонгох болон өөрийгөө хянах чадвар тодорхой түвшинд буурах, өөрийн үйлдлийн үр дагаврыг тал бүрээс нь нягт нямбай тунгаан цэгнэх боломжгүй болсон байдлыг ойлгодог байна.
Санаа сэтгэл хүчтэй цочирсон үед тухайн хүн өөрийн үйлдлийн аюулын бодит шинжийг ухамсарлах болон түүнийг удирдах чадвар нь ихэд буурсан боловч сэтгэхүйн байдал бүрэн алдагдаагүй байдаг (уур хилэн, гоморхол, айдас зэрэг нь сэтгэцэд хүчтэй нөлөөлдөг боловч хүн өөрийн зан үйлийг ухамсарлах ба түүнд хяналт тавих, түүнийгээ хариуцах боломж нь алдагдаагүй) тул хэрэг хариуцах чадваргүй байдалд тооцогдохгүй, харин санаатай үйлдсэн гэмт хэргээс эрүүгийн хариуцлагын хувьд хөнгөрүүлсэн шинжтэйгээр хуульчилжээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн хохирогчийн доромжлол нь хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулдаг шинжээрээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргээс ялгагдана.
Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч *******, Б.Мөнх-эрдэнэ нар нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл болоод шүүгдэгч ******* нь хохирогч М. эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийн харилцан хамаарал, гэм буруугийн тухайд авч үзэхэд шүүгдэгч ******* нь хэрүүл маргаан, зодоон цохионыг эхлүүлж улмаар харилцан зүй бус харилцаа, хүч хэрэглэсэн үйлдлээр төгссөн байх бөгөөд энэ явцад *******, Б.Мөнх-эрдэнэ нар нь *******ийг хүч хэрэглэхээр заналхийлэх, нэр хүндийг нь гутааж, гэмт этгээдийн санаа сэтгэлийг цочролд оруулсны улмаас тэрээр хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж *******д хүнд гэмтэл, хохирол учруулсан гэж үзэх боломжгүй болох нь 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот дахь гэрт шүүгдэгч нарын харилцан зодоон цохион дууссаны дараа ******* нь Баянхонгор сумын тоотод байх өөрийн хашааны гадна талд М. хэвлий, гар, хөлийн хэсэгт нь тус тус 4 удаа хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан үйлдлийг цаг хугацааны хувьд үзэхэд хоромхон зуур өөрийн үйлдлийг жолоодох чадваргүй байдалд орж, түргэн зуур хариу үйлдэл хийж гэмтэл, хохирол учруулсан гэж үзэхгүй.
Шүүгдэгч ******* нь өөрийн зүй бус харьцаа, хууль бус ёс суртахуунгүй гэмт үйлдлээсээ үүдэн улмаар хутга хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт үйлдлийн талаар гэмт хэрэг болсон газарт хамт байсан шүүгдэгч *******, *******, гэрч , Э., У. нарын мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон төдийгүй түүний “чамайг хутгалаад алаад хаячъя” гэж орилоод ...байгаа харагдсан..” гэх шүүгдэгч М., .”... би хутгатай байна чамайг ална” гээд дайраад байсан. Тэгээд би ийн хутгатай гарыг нь бариад авсан. ... машинд суух гээд “ хаана байна одоо би Мөнх-Эрдэнийг ална” гээд дайраад байсан...” гэх гэрч Ц.ийн мөрдөн байцаалтад мэдүүлсэн мэдүүлэг зэргээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж үгүйсгэгдэж байх тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэх боломжгүй юм.
2. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт ” ...*******, Б. нар нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа дахин бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ дахин гаргах эрхтэй болохыг дурдаж ” шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан хорих ялыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан хорих ялыг хөнгөрүүлэхээр хуульчилсан.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэснийг шүүгдэгч ******* эс зөвшөөрч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байгааг нь гэм буруугаа зөвшөөрөөгүй гэж үзэх үндэслэл болж байх тул түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Давж заалдах шатны шүүхээс хөнгөрүүлэн өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.Харин Прокуророос “шүүгдэгч нарын эд хөрөнгийг битүүмжилсэн Прокурорын тогтоолыг хүчингүй болгох” талаар шүүх хуралдаанд тайлбар гаргасныг хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 2023/ШЦТ/206 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дах заалтад
“... шүүгдэгч нарын хувьд ногдох хөрөнгийг битүүмжлээгүй болохыг...” гэснийг “Прокурорын 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 55,56 дугаар, 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 57 дугаар тогтоолуудыг тус тус хүчингүй болгосон болохыг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг тус тус хэвээр үлдээсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь Давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын Дээд Шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.БОЛОР-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ДАВААСҮРЭН
Л.НЯМДОРЖ