| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00054/И |
| Дугаар | 303/ШШ2025/00161 |
| Огноо | 2025-02-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00161
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ************ шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие нь 1967 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн. Өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай байсан. 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1990 оны 08 дугаар сарын 30-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилгын бригадад засал чимэглэлчнээр, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн конторт барилгын сахиулаар, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тэнгис хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, хөдөлмөрийн 460805 дугаартай дэвтрийн хуулбар Баянхонгор аймгийн архивын тасгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 498 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 84, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 138, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 33, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 71, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 33 дугаартай тушаалууд, Баянхонгор аймгийн усны аж ахуйн тэнгис компанийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаал, түүний хавсралт, Үндэсний архивын сан хөмрөгийн архивын 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 03-07/1060 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн усны аж ахуйн конторын даргын 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 27, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29, 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 138 дугаартай тушаал зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/170 дугаартай албан бичиг, ХААТР-1 маягт, гэрч * нары******н мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч *******1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчин, нормчин, сахиулаар, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тэнгис хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: ********нь 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчин, нормчин, сахиулаар, мөн 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тэнгис хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсан болох нь түүнийг ажилд томилсон болон ажлаас чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 460805 дугаартай дэвтрийн хуулбар, ******* 1989-1991 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2021 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 498 дугаар болон 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 205 дугаартай лавлагаанууд, ажилчин авах тухай, тэтгэмжтэй чөлөө олгох тухай, сахиулаар авч ажиллуулах тухай, хөдөлмөрийн гэрээ цуцлах тухай, тэтгэмжтэй чөлөө олгох тухай, шагнах тухай, хөрөнгө зарах тухай Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын даргын 1988 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 84, 1989 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 138, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 33, 1991 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 71, 1991 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 33, 1992 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 27, 1993 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 29, 1994 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 12 дугаартай тушаалууд, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйн тэнгис компанийн захирлын 1995 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дугаартай тушаал, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ******** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Харин хүсэлт гаргагч ******* 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал ажиллаж байсан талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
5. Иймд хүсэлт гаргагч ********** 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчин, нормчин, сахиулаар, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тэнгис хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ******** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ******** 1988 оны 05 дугаар сарын 05-ны өдрөөс 1993 оны 06 дугаар сарын 13-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн барилга угсралтын конторын барилгын бригадад засал чимэглэлчин, нормчин, сахиулаар, 1994 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Тэнгис хувьцаат компанид нормчноор тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1993 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс 1994 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийг дуустал хугацаанд ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА