Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 303/ШШ2025/00164

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ********

Хариуцагч: *******

Хариуцагч: *********

Хариуцагч: **************нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөг гаргуулах, барьцаа эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам оролцов.

/Хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв./

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ********* нь *******нарт холбогдуулан зээлийн 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөг гаргуулах, мөн барьцаа эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Залаа цагаан хоршоо нь 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдөр ********* ЗГ6105107092 тоот бизнесийн хөрөнгө оруулалтын зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийн зээлийг жилийн 20,4% хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээл авсан. Дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******** дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн *********** нарын өмчлөлийн ************ талбайтай, ******* улсын бүртгэлийн дугаартай хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, ***********дугаарт Ипотекийн гэрээгээр иргэн ********* өмчлөлийн ****************** байршилтай 599 м.кв талбайтай, улсын бүртгэли******йн * дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, ************** дугаарт Ипотекийн гэрээгээр *************нарын өмчлөлийн ******* 1 гудамж 120 тоот 125,63 мкв талбайтай ******* улсын бүртгэлийн дугаартай үйлчилгээний зориулалттай эд хөрөнгө, ******* дугаарт Ипотекийн гэрээгээр******** нарын өмчлөлийн Баянхонгор аймгийн Өлзийт сумын 6 дугаар баг Улаан уул цагаан хөтөл 1 гудамж 120 тоот хаяг байршилтай 250 мкв мкв талбайтай **********улсын бүртгэлийн дугаартай бүхий гэр бүлийн хэрэгцээний өмчлөх газар, ******* дугаарт Ипотекийн гэрээгээр ******* нарын өмчлөлийн ******************************* байршилтай 31,84 мкв талбайтай ******** улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц, *И*****потекийн гэрээгээр иргэн *****************эзэмшлийн ************ 5 га талбайтай, улсын бүртгэлийн ******нэгж талбарын дугаартай Чацаргана тарих газар зориулалттай эзэмших газар үл хөдлөх эд хөрөнгийг тус тус барьцаалсан.

Залаа цагаан хоршоо нь *********** тоот зээлийн гэрээний хавсралт №1-ийн дагуу тохиролцсон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг удаа дараа зөрчиж, зээлээ хугацаанд нь төлөх тухай мэдэгдсэн боловч төлөөгүй 950 хоног хугацаа хэтрүүлэн банкийг хохироож байгаа бөгөөд Монгол банкны Актив ангилах журам зөрчин муу зээлийн ангилалд орж банкны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.3, 225 дугаар зүйлийн 225.2, төлбөр тооцоог үндэсний мөнгөн тэмдэгтээр гүйцэтгэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.2 дэх хэсэгт заасны дагуу зээлийн гэрээний үүргийг хангуулж өгнө үү гэж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Нийт 149,665,812.42 төгрөг төлөөгүй тул зээлийн гэрээний 3.3.4-д заасныг үндэслэн Банк өөрийн санаачилгаар зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийг төлүүлэхээр буцаан дуудаж байна гэжээ.

2. Хариуцагч *********** нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

*********** дулаан үйлдвэрлэл түгээх үйл ажиллагаа эрхэлж байсан. * 2020 оноос одоог хүртэл ажиллаж********* байгаа. Залаацагаан хоршоо нь 2018 онд ******хөрөнгө оруулалтын зориулалттай 200,000,000 төгрөгийн зээл авч зориулалтын дагуу************** орон нутгийн өмчлөлтэй уурын зуух, шугам сүлжээний завсар үйлчилгээ, хөрөнгө оруулалтад засаг даргын тамгын газартай хийсэн гэрээний үндсэн дээр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын зөвшөөрсний үндсэн дээр нийт 448,000,000 төгрөгийг хөрөнгө оруулалт хийсэн болно. Өлзийт сумаас ********** оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг шийдвэрлэж өгөөгүй улмаас ******* төлөх 92,000,000 төгрөгийн зээлийг хугацаанд төлөх боломжгүй болсон юм.

******** миний бие********* ирүүлсэн 149,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг хариуцагчаар оролцохдоо өөрийн хувиар бус ********** төлөөлж оролцох болно. Иймд ****** тайлбарыг тооцоололтой тодорхой гаргаж өгнө гэжээ.

2. Хариуцагч ********* нь нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

*********** 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын зээл авч, уг зээлийг зориулалтын дагуу зарцуулахдаа 2019 онд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 6 сарын 27-ны өдрийн 69 тоот дүгнэлтийн дагуу сумын * хийсэн гэрээний үндсэн дээр төрийн өмч болох уурын зуухыг *******шинэчлэн барих, шугам сүлжээ засварлах тоног төхөөрөмжийг шинэчлэхэд зориулалтын дагуу зарцуулж, зээлийн эргэн төлөлтийг хугацаанд төлж байсан .

Гэвч ************дулаан үйлдвэрлэх үйл ажиллагааны гэрээг хууль бусаар цуцлахын зэрэгцээ Залаа цагаан хоршооны оруулсан 448,0 сая төгрөгийг шийдэж өгөөгүй тул 2022 оны 4 дүгээр сард Баянхонгор аймгийн Иргэнийн хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч одоог болтол эцэслэн шийдвэрлэгдээгүй байна.

Тайлбарлах нь: ******** нь 2020 оны 8 дугаар сард * ги*********шүүнээс албан ёсоор гарч Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан тул *тө********лөх зээлийн барьцаанд Найдандоржийн хувийн өмч ******** бүртгэлтэй 125,63 мкв талбай бүхий үл хөдлөх хөрөнгө, ******* улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газар, ******* улсын бүртгэлийн дугаартай, 31,84 мкв талбайтай 1 өрөө орон сууц зэрэг хөрөнгөөр барьцааг хангуулах боломжгүй юм.

****** өмч ***** улсын бүртгэлийн дугаартай хувийн орон сууц , ******улсын бүртгэлийн дугаартай гэр бүлийн хэрэгцээний өмчлөх эрхийн газар , Улсын бүртгэлийн ***** нэгж талбарын дугаартай эзэмших эрхтэй газар зэрэг эд хөрөнгө нь ******** барьцаанаас 2021 онд суллагдсан болно. Иймд дээрх өмчлөгч бүхий иргэдийн эд хөрөнгөөр зээлийн барьцааг хангах боломжгүй болохыг тайлбарлан хүргүүлж байна********.*зээлийн үлдэгдэл, зээлийн хүүний тооцоо,нэмэгдүүлсэн хүүний тооцоог хоёр талаасаа тооцоо нийлж баталгаажуулаагүй байгаа учир тооцоо нийлэх хэрэгтэй байна. * уурын зууханд оруулсан хөрөн********гө оруулалт 448,000,000 төгрөгөөс барьцааг хангаж өгөхийг хүсэж байна гэжээ.

2. Хариуцагч *****нэхэмжлэлийг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байна. Үүнд:

Ж.Найдандорж миний бие Голомт банкнаас иргэний хэргийн анхан шатны шүүхэд Залаа Цагаан хоршоотой холбогдуулан гаргасан 149,665,512.42 төгрөгийн нэхэмжлэлд миний өөрийн хувийн өмч болох дараах эд хөрөнгө :

1 .*********өмч. Баянхонгор аймгийн-------- -бүртгэлийн дугаартай Үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгө

2. --------- өмч Баянхонгор аймгийн -------------------------------улсын бүртгэлийн дугаартай өмчлөх газар .

3. --------------- улсын бүртгэлийн дугаартай 1 өрөө орон сууц зэрэг нь миний өөрийн хувийн өмч мөн.

---------------------би *************************гишүүн мөн бөгөөд даргаар ажиллаж байх хугацаандаа дээрх эд хөрөнгийг барьцааны гэрээ хийж байсан боловч 2020 оны 8 дугаар сард ************ гишүүнээс албан ёсоор гарч Хоршооны даргын ажлаа өгч Улсын бүртгэлд бүртгүүлж баталгаажсан байгаа.

Иймд **************болох уурын зуухыг барихад авсан *х*********өрөнгө оруулалтын зээлийн дутуу төлөлтөд Миний хувийн хөрөнгийг барьцаалах нь миний хууль ёсны эрх хэмжээг зөрчиж байгаа тул ******* надтай холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй болохоо тайлбарлан хүргүүлж байна.

3. Нэхэмжлэгчээс *************-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, итгэмжлэлүүд, 2018 оны 06 дугаар сарын 20-ны зээлийн гэрээний хулбар, ********************************* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, ******************************* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, Залаацагаан хоршооны улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Залаацагаан хоршооны тусгай зөвшөөрлийн хуулбар, Залаацагаан хоршооны шинэчилсэн дүрмийн хуулбар, иргэний үнэмлэхийн хуулбарууд, хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэргийг, хариуцагчаас итгэмжлэл, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагаа, төрийн үйлчилгээний нэгдсэн системээр дамжуулан мэдээлэл хариуцагчаас олгох лавлагаа, тодорхойлолт, хариуцагчийн тайлбарууд зэргийг тус тус шүүхэд гаргаж өгсөн. Шүүхээс зохигчийн хүсэлтээр бүрдүүлсэн баримтгүй болно.

Шүүх зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч ***************нь хариуцагч ************************ болон *********************** нарт холбогдуулан зээлийн 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөг гаргуулах, барьцаа эд хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

2. Хариуцагч*********** болон **************** нь ************************-иас 200,000,000 төгрөгийн зээл авсан. Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахгүй, чөлөөлүүлсэн хөрөнгүүд байгаа, ****************нь тус хоршооноос гарсан тул уг зээлийг хариуцахгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

Учир нь: Зээлдэгч ***************** нар нь ****************тай 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр ************тоот зээлийн гэрээ байгуулан 200,000,000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, тоног төхөөрөмж худалдан авах зориулалтаар зээлж авсан байна.

Мөн ******************** дугаартай нэмэлт өөрчлөлт оруулах тухай гэрээнүүдээр уг үндсэн зээлийн эргэн төлөлтийн графикт өөрчлөлт оруулжээ.

Уг зээлийн барьцаанд********* *************************************** зэргийг байгуулжээ.

Зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөгийг төлөөгүй болох нь хүү тооцооллын хүснэгт, зээлийн дансны хуулга зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч нар нь зээл авсан гэдгээ хүлээн зөвшөөрч байх боловч үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг эс зөвшөөрч мэтгэлцсэн.

Гэвч зээлдэгч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөгийг төлөөгүй, нэхэмжлэгч нь хариуцагч нарыг зээлийн гэрээний үүргээ 2022 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн зөрчсөн, тус зээлийн гэрээний хугацаа 2023 оны 6 дугаар сарын 28-ны өдөр дуусгавар болжээ.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ. Гэж зааснаар хариуцагч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, зээлийн гэрээний хугацаа дуусгавар болсон байх тул хариуцагч ******************нараас үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ************-д олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Хариуцагч ******************************нь өөрийн хөрөнгүүдийг барьцаа хөрөнгөнөөс хасуулсан гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн байх боловч дээрх тайлбараа нотлох баримтыг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.

Иймд хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1-д шаардах эрх үүссэн тохиолдолд барьцааны зүйлийг худалдах, бусад хэлбэрээр борлуулах замаар барьцаалагчийн шаардлагыг хангана, 175 дугаар зүйлийн 175.1-д үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгчийн хүсэлтийг үндэслэн барьцааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдана гэж тус тус заасныг баримтлан барьцаа хөрөнгө болох **************************** нэгж талбарын дугаартай, Баянхонгор аймаг, Өлзийт сум, 1 дүгээр баг, Хийдийн гэзгийн хойд талд байршилтай, 5 га талбайтай, чацаргана тарих газар зориулалттай эзэмших газар зэргийг худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************************ нараас үндсэн зээлийн үлдэгдэл 92,000,000 төгрөг, хүү 50,897,409.13 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 6,768,403.29 төгрөг, нийт 149,665,812.42 төгрөгийг тэнцүү хуваан гаргуулж нэхэмжлэгч ******************************************-д олгосугай.

2. Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд ******************************* байршилтай, 5 га талбайтай, чацаргана тарих газар зориулалттай эзэмших газар зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангахыг Баянхонгор аймгийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгасугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 906,279 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 906,279 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ********************************-д олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА