Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 07 өдөр

Дугаар 303/ШШ2025/00175

 

 

         Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: У********* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Зээл 2,773,278.68 төгрөг, хүү 382,960.83 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 20,079.68 төгрөг, зардал 20,079.68 төгрөг, нийт 3,189,319.19 гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* нь ****** холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 3,189,319.19 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэл гаргажээ.  

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****** нь зээлийн гэрээний үүргийн 3,189,319.19 төгрөгийг нэхэмжлэгч ******-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч ********** нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 32,989.5 төгрөг,  хариуцагч Ц******** 32,989.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 758 дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******** нь зээлийн гэрээний үүргийн 3,189,319.19 төгрөгийг нэхэмжлэгч *-д төлж барагдуулахыг********* хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 32,989.5 төгрөг,  хариуцагч******* 32,989.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ Г.БАТЗАЯА