| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00065/И |
| Дугаар | 303/ШШ2025/00176 |
| Огноо | 2025-03-10 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 303/ШШ2025/00176
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: ******************
Хариуцагч: Б******************
Хариуцагч: ***************
Хариуцагч: *************** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 39,520,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч **************-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай байгууллага нь ************************************нартай 2020 оны 05-р сарын 27-ны өдөр 20,000,000 төгрөгийн зээлийг 2.8%-н хүүтэй 36 сарын хугацаатайгаар зээлийн гэрээ байгуулсан.
Үүнээс хойш ******************нар нь одоог хүртэл зээлээ хааж дуусгалгүй байгууллагын үйл ажиллагаанд удаа дараа хүндрэл учруулж байгаа тул шүүхэд хандаж байна. Иймд хариуцагч *************** нараас үндсэн зээл 16,086,920 төгрөг үндсэн хүү 19,527,840 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,905,570 төгрөг нийт 39,520,330 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч ***********-ийн шүүхэд гаргасан тайлбартаа: ******************** нарт холбогдуулан 39,520,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нар нь уг мөнгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч *************нь хариуцагч *****************нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 39,520,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ****************** нь хариуцагч * нар нь ************************зээлийн гэрээний үүргийн 39,520,330 төгрөгийг төлж барагдуулсан тул шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,551.65 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 177,775.825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************-д олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *************** нь хариуцагч ************************* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 39,520,330 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 355,551.65 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 177,775.825 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *****************-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА