Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 303/ШШ2025/00179

 

 

        Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би

Нэхэмжлэгч: *****************

Хариуцагч: ***************

Хариуцагч: ***************

Хариуцагч: ****************** нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: 3ээлийн гэрээний үүргийн 29,205,671 төгрөг гаргуулж, баталгаат ипотекийн барьцааны гэрээ болон хөдлөх хөрөнгийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч **********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

*************** нь 2023 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 233120330035 тоот Зээлийн гэрээгээр ************** 23,000,000 төгрөгийг сарын 2,99% хүүтэйгээр, 24 сарын хугацаатай зээлсэн. Зээл төлөх үүргийг хамтран гүйцэтгэхээр ************ нартай гэрээ байгуулсан.

Зээлдэгч нь зээлийн гэрээний хавсралтад заасан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлээ төлөх үүрэгтэй байсан бөгөөд гэрээний хугацаа 2025 оны 12 дугаар сарын 26-ны өдөр дуусах байсан боловч хариуцагч нар нь тухайн хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 10-ний өдрөөс хойш огт төлөлт хийгээгүй байна.

Зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар нь Баталгаат ипотекийн гэрээний дагуу:

- ************************** хаягт байршилтай, үл хөдлөх хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн Г-0316000225 дугаарт бүртгэлтэй, 602 мкв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөх газар

Мөн Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний дагуу:

- Адуу -21, Үхэр-8, Хонь -90, Ямаа - 650, мөн гэрийн эд хогшил тус тус барьцаалсан.

Иймд хариуцагч нар нь 2024 оны 12 дугаар сарын 16 -ний өдрийн байдлаар зээл 20,485,807 төгрөг, үндсэн хүү 7,248,220 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1,449,644 төгрөг, гэрээний нэг тал үүрэг зөрчсөнөөс үүссэн зардал буюу нотариатын зардал 22,000 төгрөг, нийт 29,205,671 төгрөг төлөх үүрэгтэй байгаа тул уг төлбөрийг гаргуулах бөгөөд хэрэв уг үүргийг биелүүлээгүй тохиолдолд дээр дурьдсан Баталгаат ипотекийн гэрээ болон Хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний зүйлээр хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч *************** нар шүүхэд гаргасан тайлбартаа: ************************** бид нар нь *************-аас нэхэмжилсэн 29,205,651 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна, төлж барагдуулна. Хугацаандаа мөнгөө төлөхгүй бол баталгаат ипотекийн барьцааны гэрээ болон хөдлөх гэрээний зүйлээр үүргийг гүйцэтгэлээр хангуулахад татгалзах зүйл байхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч****************нь ************ нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 29,205,671 төгрөг гаргуулж, баталгаат ипотекийн барьцааны гэрээ болон хөдлөх хөрөнгийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.

 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ****************** нар нь зээлийн гэрээний үүргийн 29,205,671 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд баталгаат ипотекийн барьцааны гэрээ болон хөдлөх хөрөнгийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч **************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч **************нар нь  дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 151,934 төгрөг,  хариуцагч ******************** нараас 151,934 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ****************олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******************* нар нь зээлийн гэрээний үүргийн 29,205,671 төгрөгийг хүлээн зөвшөөрч, төлөөгүй тохиолдолд баталгаат ипотекийн барьцааны гэрээ болон хөдлөх хөрөнгийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч ***************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 151,934 төгрөг,  хариуцагч *********************************нараас 151,934 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгосугай.

3. Иргэний ***************хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА