Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 303/ШШ2025/00181

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би,

Нэхэмжлэгч: ********************

Хариуцагч: ***************************** холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүргийн 149,933.51 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлийг 2025 оны 02 сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ************нь хариуцагч *******************холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүргийн 149,933.51 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Нэхэмжлэгч ***************нь 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/339 дугаартай албан бичгээр өөрийн байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр **************** томилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан бүх эрхийг эдэлж, үүрэг хүлээхээр заажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр тус шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,149 төгрөгийн тал хувь болох 2,574.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 5,574.5төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ***************-д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 75дугаар зүйлийн 758.1, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *************холбогдуулан  худалдах, худалдан авах гэрээний үүргийн 149,933.51 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэгч *********-ийн татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 5,149 төгрөгийн тал хувь болох 2,574.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 5,574.5төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****************-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА