Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 173

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Ш.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, А овогт Ш-ын Т-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811001320130 дугаартай хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 6 дугаар сарын 28-нд Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, өвөө, эмээ, дүү нарын хамт тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, А овогт Ш-ын Т /РД: /,

 

Шүүгдэгч Ш.Тнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Ш.Тнь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо, Хайлаастын ХААН банктай эцсийн буудал дээр Б.Пүрэвболдыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Насанд хүрээгүй хохирогч Б.Пүрэвболдын мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 31-ний орой Чингэлтэй дүүргийн 16 дугаар хороо Хайлаастын дунд буудалд байрлах компьютер тоглоомын газар өөрийн төрсөн дүү болох Батбаатар, нагац ахын хүүхэд болох Анхбаяр, нагац эгчийн хүүхэд Пүрэсүрэн нарын хамт тоглож байгаад 23 цаг 10 минутын үед гараад гэрлүүгээ явж байхад Чингэлтэй дуургийн 16-р хороо Хаан банктай автобусны эцэс дээр зус таних 3 залуу бид 4-ыг дууддсан тэгэхээр нь бид 4 тэр 3 залуу дээр очоод Анхбаяр яасан ах нараа гэсэн чинь намхан нуруутай өвлийн куртиктэй хар өнгийн саравчтай малгайтай залуу нь ах нь та нартай 5 минут юм яръя гээд бид 4-өөс 1000 төгрөг байна уу ах нь Сүхбаатрын талбайруу такси барьж явах гэсэн юм гэхээр нь Анхбаяр мөнгө байхгүй гэсэн тэгсэн тэр залуу Пүрэвсүрэн бид хоёроос 2 мөнгө асуухаар нь бид 2 мөнгө байхгүй гэж хэлсэн, тэгсэн Анхбаяр ахаа бид нарт мөнгө байхгүй одоо бид нар гэрлүүгээ явлаа гэсэн чинь тэр намхан ах Анхбаярын баруун хацар луу зүүн гараараа нэг удаа цохьсон тэгсэн Батбаатар гүйгээд явсан. Би тэр залууг Аихбаяраас холдуулах гээд куртикных нь араас татсан чинь хажууд нь байсан хавар намрын күртиктэй хар бараан өнгийн гуталтай залуу нь намайг татаад хавсарч унгасан. Тэгээд намайг газар унасан байхад анх мөнгө нэхээд Анхбаярыг цохьсон намхайн нуруутай залуу нь миний нүүр пүү 3 удаа өшиглөсен. Тэгээд намайг босоход намайг хавсарч газар унагаасан залуу нь гэдэсрүү гараар 1 удаа цохьсон. Тэр намхан нуруутай миний нүүрлүү өшиглөсөн залуу нь хүн зүгээр юм асууж байхад миний урдаас томороод байна уу гээд бид гуравыг номхон зогсоосон тэгээд байж байхад Пүрэвсүрэнгийн ах Пүрэвхүү ирээд та нар яахаара хүүхэд зоддог юм бэ гэсэн тэгсэн тэр 3 залуу эд нарт би зодуулах юм уу гээд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-19х/,

2017 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Б.Пүрэвболдоос гаргасан гэмт хэргийн талаархи гомдол хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7-8х/, гэрч М.Энхжаргалын мэдүүлэг /хх-ийн 20х/, Э.Энх-Отгоны мэдүүлэг /хх-ийн 21х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 01 -ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №962 тоот ДҮГНЭЛТ: 1.Б.Пүрэвболдын биед баруун шууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 33х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Ш.Т-ийг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 8,9 дэх хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

              1. А овогт Ш-ын Т-рийг хүний биед хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ш.Т-ийг 450 нэгж буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар Ш.Т-ийг торгуулийн ялыг төлөх хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаагаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай. 

 

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   С.БАТГЭРЭЛ