Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 2023/ДШМ/50

 

 

2023 оны 11 сарын 03  өдөр                                            Дугаар 2023/ДШМ/50                                                         Даланзадгад сум

Г.*******, С.******* нарт

холбогдох эрүүгийн хэргийн тухай

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаа даргалж, шүүгч Л.Угтахбаяр, Ш.Төмөрбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

Прокурор: С.,

Хохирогч:  Б. /цахимаар/, Т.*******

Шүүгдэгч: Г.******* /цахимаар/,

Шүүгдэгч, хохирогч: С.*******,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Энхтөр, Г.Болорчулуун /цахимаар/,

Нарийн бичгийн дарга: Д.Хонгорзул нарыг оролцуулан

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Батмөнх даргалж хийсэн шүүх хуралдааны 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр, шүүгдэгч, хохирогч С.******* нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн шүүгдэгч Г.*******, С.******* нарт холбогдох 2329000660051 дугаартай эрүүгийн хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Х.Гэрэлмаагийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Халх овогт Гансүхийн *******, 1983 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 40 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийнхээ хамт амьдардаг, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 26-р хороолол, Нарны үйлдвэрийн төвийн бүс, Энгельс гудамж, 7 дугаар байр, 26 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: ХД83022219/,

Харчин овгийн Сосорбурамын *******, 1986 оны 03 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, цахилгаанчин, мужаан, авто засварчин мэргэжилтэй, толгой ХХК-ийн спорт заалны засварчин ажилтай, ам бүл 6, эхнэр, дөрвөн хүүхдийнхээ хамт амьдардаг, Өмнөговь аймаг, ******* сум, Баян 4 дүгээр багт оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: КЕ86030616/,

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.ыг “...эхнэр машин жолоодож явж байгаад юм мөргөчихлөө надад 15 000 000 төгрөг зээлээч...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож Б.оос 15 000 000 төгрөгийг, 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “... толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө, манай эгч хүний нөөцийн менежер ажилтай найдвартай...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар А.*******ас 8 000 000 төгрөг, М.цэцэгээс 8 000 000 төгрөг, А.аас 5 000 000 төгрөг, Ц.аас 7 000 000 төгрөг, Б.ээс 5 000 000 төгрөг, С.*******оос 7 540 000 төгрөг, Ч.аас 10 000 000 төгрөг, Н.аас 10 000 000 төгрөгийг,

Мөн шүүгдэгч С.*******той бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “... толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө, манай эгч хүний нөөцийн менежер ажилтай...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар О.аас 3 950 000 төгрөг, Х.гаас 6 000 000 төгрөг, Д.*******оос 7 000 000 төгрөг, Ц.*******аас 7 000 000 төгрөг, Б.*******аас 6 000 000 төгрөг, О.*******ас 8 000 000 төгрөг, Б.*******аас 5 000 000 төгрөг, Э.*******аас 6 500 000 төгрөг, Э.аас 7 000 000 төгрөг, Б.гаас 5 600 000 төгрөг, Т.гаас 7 500 000 төгрөг, Г.аас 7 000 000 төгрөг, М.өөс 7 000 000 төгрөг, Б.-Эрдэнээс 7 000 000 төгрөг, С.аас 6 000 000 төгрөг, Б.гаас 6 000 000 төгрөг, Б.аас 14 000 000 төгрөг, Б.гаас 7 000 000 төгрөг, Т.оос 6 000 000 төгрөг, О.гээс 11 400 000 төгрөг, З.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Г.гээс 6 000 000 төгрөг, А.өөс 6 000 000 төгрөг, Н.ээс 6 000 000 төгрөг, Т.*******ас 11 000 000 төгрөг, С.гаас 7 000 000 төгрөг, А.-Эрдэнээс 8 000 000, Ө.ээс 6 000 000 төгрөг, Б.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Ч.гаас 18 000 000 төгрөг, Д.Бат-оос 12 000 000 төгрөг, Д.ээс 7 000 000 төгрөг, И.гаас 7 500 000 төгрөг, Н.гээс 7 000 000 төгрөг, Н.аас 7 000 000 төгрөг, Л.гаас 8 000 000 төгрөг тус тус банкны дансаар шилжүүлэн авч, нийт 365 990 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг учруулан бусдыг залилсан.

         Шүүгдэгч С.******* нь Г.*******той бүлэглэн 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “... толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө, манай найзын эгч нь хүний нөөцийн менежер ажилтай,...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар О.аас 3 950 000 төгрөг, Х.гаас 6 000 000 төгрөг, Д.*******оос 7 000 000 төгрөг, Ц.*******аас 7 000 000 төгрөг, Б.*******аас 6 000 000 төгрөг, О.*******ас 8 000 000 төгрөг, Б.*******аас 5 000 000 төгрөг, Э.*******аас 6 500 000 төгрөг, Э.аас 7 000 000 төгрөг, Б.гаас 5 600 000 төгрөг, Т.гаас 7 500 000 төгрөг, Г.аас 7 000 000 төгрөг, М.өөс 7 000 000 төгрөг, Б.-Эрдэнээс 7 000 000 төгрөг, С.аас 6 000 000 төгрөг, Б.гаас 6 000 000 төгрөг, Б.аас 14 000 000 төгрөг, Б.гаас 7 000 000 төгрөг, Т.оос 6 000 000 төгрөг, О.гээс 11 400 000 төгрөг, З.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Г.гээс 6 000 000 төгрөг, А.өөс 6 000 000 төгрөг, Н.ээс 6 000 000 төгрөг, Т.*******ас 11 000 000 төгрөг, С.гаас 7 000 000 төгрөг, А.-Эрдэнээс 8 000 000 төгрөг, Ө.ээс 6 000 000 төгрөг, Б.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Ч.гаас 18 000 000 төгрөг, Д.Бат-оос 12 000 000 төгрөг, Д.ээс 7 000 000 төгрөг, И.гаас 7 500 000 төгрөг, Н.гээс 7 000 000 төгрөг, Н.аас 7 000 000 төгрөг, Л.гаас 8 000 000 төгрөг тус тус банкны дансаар шилжүүлэн авч, нийт 290 450 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг учруулж бусдыг залилсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ган-Эрдэнэ нь шүүгдэгч Г.*******, С.******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүх:

Шүүгдэгч Г.*******г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд,

Шүүгдэгч С.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Г.*******д 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч С.*******од оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 135 /нэг зуун гучин тав/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, шүүгдэгч С.******* нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч С.*******оос 69 675 000 /жаран есөн сая зургаан зуун далан таван мянга/ төгрөг, шүүгдэгч Г.*******гоос 209 265 000 /хоёр зуун есөн сая хоёр зуун жаран таван мянга/ төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Д.*******д 7 000 000 төгрөг, хохирогч Ц.*******т 5 000 000 төгрөг, хохирогч Б.*******т 6 000 000 төгрөг, хохирогч О.*******д 5 000 000 төгрөг, хохирогч Б.*******т 3 000 000 төгрөг, хохирогч Э.*******ад 5 000 000 төгрөг, хохирогч Э.т 6 000 000 төгрөг, хохирогч Б.д 5 000 000 төгрөг, хохирогч Т.д 5 000 000 төгрөг, хохирогч Г.д 5 000 000 төгрөг, хохирогч М.т 5 000 000 төгрөг, хохирогч Б.-Эрдэнэд 7 000 000 төгрөг, хохирогч С.т 5 000 000 төгрөг, хохирогч Б.д 5 000 000 төгрөг, хохирогч Б.ад 11 000 000 төгрөг, хохирогч Б.д 5 000 000 төгрөг, хохирогч Т.од 6 000 000 төгрөг, хохирогч О.д 4 400 000 төгрөг, хохирогч З.д 10 000 000 төгрөг, хохирогч Н.т 5 000 000 төгрөг, хохирогч Т.*******д 11 000 000 төгрөг, хохирогч С.д 5 000 000 төгрөг, хохирогч А.-Эрдэнэд 6 000 000 төгрөг, хохирогч Ө.д 5 000 000 төгрөг, хохирогч Б.д 10 000 000 төгрөг, хохирогч Д.д 5 000 000 төгрөг, хохирогч Ч.д 15 000 000 төгрөг, хохирогч Д.Бат-д 10 000 000 төгрөг, хохирогч Д.д 5 000 000 төгрөг, хохирогч И.д 5 000 000 төгрөг, хохирогч Н.д 7 000 000 төгрөг, хохирогч Н.ад 5 000 000 төгрөг, хохирогч Л.д 8 000 000 төгрөг, хохирогч Б.од 15 000 000 төгрөг, хохирогч А.*******д 8 000 000 төгрөг, хохирогч М.цэцэгт 8 000 000 төгрөг, хохирогч А.д 5 000 000 төгрөг, хохирогч Ц.д 3 000 000 төгрөг, хохирогч Б.д 5 000 000 төгрөг, хохирогч С.*******од 7 540 000 төгрөг, хохирогч Ч.т 5 000 000 төгрөг, хохирогч Н.ад 10 000 000 төгрөгийг тус тус олгож, хохирогч А., хохирогч Д., хохирогч О., хохирогч Х., хохирогч Г. нарын хохирол төлбөр нөхөн төлөгдсөн болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Н., Б., Э., И. нарын зээлийн хүү болон бусад зардалтай холбоотой иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, нэхэмжлэгч түүнийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эн-э хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн 1 /нэг/ ширхэг сидиг хавтаст хэрэг хадгалах хугацаа дуустал хадгалж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шүүгдэгч С.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч, шүүгдэгч Г.*******д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах гомдолдоо:

... Шүүгдэгч С.******* нь шүүгдэгч Г.*******той бүлэглэн бусдг залилан бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн, уг хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргах зүйлгүй. Харин хохирогч нарт учруулсан хохирол болон төлөгдөөгүй хохирлыг анхан шатны шүүхээс дутуу, буруу тооцсон байгаа тул шийтгэх тогтоолын 4 дэх заалтад өөрчлөлт оруулуулахаар давж заалдах гомдол гаргаж байна.

Өмнөговь аймгийн ******* сум дахь Прокурорын газраас шүүгдэгч С.*******, Г.******* нарын бүлэглэн бусдад учруулсан хохирлыг 290 450 000 төгрөг гэж илүү бодож /хохирогч О.гээс 6 400 000 төгрөг авсныг 11 400 000 төгрөг гэж 5000000 төгрөг илүү бодсон/ тооцсоныг анхан шатны шүүхээс залруулж, шүүгдэгч нарыг бусдад нийт 285 450 000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн нь үндэслэлтэй.

Шүүгдэгч С.******* нь нийт 79 050 000 төлсөн ба энэ талаарх баримтуудыг анхан шатны шүүх хуралдаанд нэг бүрчлэн гаргаж өгсөн.

Гэтэл хохирогч А.д 5 000 000 төгрөг, Т.*******д 1 000 000 төгрөг өгснийг хохирлоос хасч тооцоогүй байна. Үүний улмаас шүүгдэгч С.*******оос 69 675 000 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн.

Тиймээс дээрх 2 хохирогч нарт төлсөн 6 000 000 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн, мөн 63 675 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг шийтгэх тогтоолын 4 дэх заалтад тусгуулж, өөрчлөлт оруулах саналтай байна.

Мөн уг заалтад ... шүүгдэгч С.*******оос 69 675 000 төгрөг гаргуулж, ... хохирогч С.*******од 7 540 000 төгрөг... тус тус олгож, ... гэсэн нь ойлгомжгүй бөгөөд тухайн шийдвэрийг биелүүлэхэд эргэлзээ төрүүлэхээр байна. Тиймээс С.*******ын төлөөгүй 63 675 000 төгрөг, Г.*******гийн төлөөгүй 209 265 000 төгрөгөөс хэн, хэнд, хэд хэдэн төгрөг олгохыг тодорхой тусгаж өгнө үү.

Мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа ухаарч ойлгон, гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос 58 100 000 төгрөгийг дансандаа үлдээсэн байдаг ч хохирол төлбөрт 79 050  000 төгрөг төлсөн, шүүхээс хувь тэнцүүлэн хохирлыг төлүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч, үлдэх 63 675 000 төгрөг төлж барагдуулахаа илэрхийлж байгаа байдлыг харгалзан 2 жилийн хугацаагаар хорих ялыг өөрчилж, торгуулийн ял болгож, шийтгэх тогтоолын 2 дахь заалтад өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч С.******* завж заалдах гомдолдоо: ... Шүүгдэгч миний бие үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгон ухаарч байгаа бөгөөд уг хэргийн улмаас бусдад их хэмжээний хохирол учруулж, өөрөө их хэмжээний төлбөрт унаж, мөн ар гэрийнхнээ дааж давшгүй их хэмжээний төлбөрт унагааж мөн дээр нь 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэндээ үнэхээр их харамсаж байна.

Миний бие нь Г.*******д итгэж, өөрөө “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтан болж ажил, амьдрал ахуйгаа дээшлүүлэх зорилготой түүнд мөнгө өгсөн. Мөн дээрээс нь өөрийн хүү, эхнэрийн дүү, хамаатнуудаа “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтан болгочих санаатай Г.******* руу нэхсэн мөнгө болгоныг явуулж байсан. Бас ойр дотны найз, багын найздаа мөнгө төгрөгийг нь өгчихвөл “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтан болгож өгдөг хүн байна гэж хэлсний дагуу тухайн хүмүүс ажилд орохоор болж, заримыг нь Г.*******той холбож өгдөг байсан. Сүүлдээ бусад таньдаг болон танихгүй хүмүүс таараад, зарим нь утсаар холбогдоод чамайг “ толгой” ХХК-д ажилд оруулдаг найзтай гэсэн, намайг ч гэсэн ажилд оруулаад өг гэж өөрсдөө ирж гуйдаг байсан. Энэ бүхнийг би Г.*******д мэдэгдэж, түүнээс ажлын байр байгаа эсэхийг лавлан, тухайн хүмүүсээс мөнгө авч уг мөнгөнөөс 500 000-2 000 000 төгрөгийг нь өөртөө авч үлдээж, бусад мөнгийг нь Г.******* руу явуулдаг байсан. Үүнийг би тухайн үедээ бусдыг залилах гэмт хэрэг үйлдэж байгаагаа ухаарч ойлгоогүй явсан.

Гэвч хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ ухаарч ойлгож байгаа тул өөрийн чадах хэмжээгээрээ хохирогч нарын хохирлын зарим хэсгийг төлж барагдуулж байсан. Үлдсэн хохирлыг ойрхон хугацаанд төлж барагдуулах болно.

Миний бие нь хохирогч А.Галсанжанбалын 5 000 000 төгрөгийн хохирлыг бүрэн төлж барагдуулсан. Хохирогч Т.Баттулгын 11 000 000 төгрөгийн хохирлоос 1 000 000 төгрөгийг нь төлсөн. Энэ талаарх баримтуудыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн байгаа. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх хоёр хохирогчид төлсөн төлбөрийг нийт төлсөн хохирлоос хасч тооцоогүй байна.

Үүний улмаас 69 675 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй гэж шүүхээс үзсэн байна. Тиймээс дээрх хоёр хохирогчид төлсөн 6 000 000 төгрөгийн хохирлыг төлж, 79 050 000 төгрөг төлсөн болохыг, мөн 63 675 000 төгрөгийн хохирол төлөгдөөгүй болохыг шийтгэх тогтоолд тусгаж өгнө үү.

Мөн миний бие нь хохирогч нарт учруулсан төлөгдөөгүй байгаа хохирлоо нэн яаралтай төлж барагдуулах хүсэлтэй байгаа тул хорих ялыг өөрчилж торгуулийн ял болгож өгнө үү гэжээ.

Прокурор С. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан А.д 5 000 000 төгрөг, Т.*******д 1 000 000 төгрөг төлсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Дээрх 6 000 000 төгрөгийн хохирлыг төлсөн гэдгийг дурдаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.*******од 2 жил, Г.*******д 3 жилийн хорих ял оноосон.

Их хэмжээний хохирол учруулсан гэдэг нь хүндрүүлэх нөхцөлд орж 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан. С.*******од хамгийн бага хорих ял буюу 2 жилийн хорих ял, Г.*******д 3 жилийн хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүхийн шийтгэх тогтоол нь шүүгдэгч нарын хувийн байдал болон гэмт хэргийн шинж, шударга ёсны зарчимд нийцсэн байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Хохирогч Т.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.*******од оногдуулсан ялыг нь хөнгөрүүлж, ажил хийж хохирлоо төлөх боломжоор хангаж торгох ял оноож өгнө үү. Шүүх хуралдааны өмнө надад 2 000 000 төгрөг өгсөн. Нийт 11 000 000 төгрөгөөс 3 000 000 төгрөгийг төлж барагдуулсан гэв.

Хохирогч Б. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 10 000 000 төгрөг өгсөн. Тэрнээс шүүх хуралдааны өмнө 2 000 000 төгрөгөө авсан. Үлдсэн 8 000 000 төгрөгөө аваагүй байгаа. Миний хувьд С.*******ын хорих ялыг хөнгөлж, торгох ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч, шүүгдэгч С.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хохирлоо авах хүсэлтэй байна. Би А.д 5 000 000 төгрөг, Т.*******д 1 000 000 төгрөг төлөөд баримтыг нь өгсөн боловч оруулж бодоогүй байсан учраас гомдол гаргасан. 

Би хоригдож байх хугацаандаа ар гэрээ төлбөрт оруулж, манай гэр бүл миний өмнөөс 60 000 000 гаруй төгрөг төлсөн. Бүгдээс нь уучлалт хүсч байна. Гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид ийм асуудал гаргахгүй гэдгээ амлаж байна. Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Анхан шатны шүүхээс надад оногдуулсан ялыг хөнгөрүүлж, торгуулийн ял болгож өгнө үү гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Анхан шатны шүүх С.*******ын хохирол төлбөрт А.д 5 000 000 төгрөг, Т.*******д 1 000 000 төгрөг төлснийг хохирлоос хасч тооцоогүй шийдвэрлэсэн учраас давж заалдах гомдол гаргасан.

Гомдол гаргахдаа 4 дэх заалт гэж андуурч бичсэн байна. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтад төлсөн төлбөрийг тооцуулж, өөрчлөлт оруулах саналтай байна. С.******* нь анхан шатны шүүх хуралдаан болох үед нийт 71 050 000 төгрөг төлсөн. А.д 5 000 000 төгрөг, Т.*******д 1 000 000 төгрөг төлснийг анхан шатны шүүхийн шийдвэрт оруулж тооцоогүй учраас 69 675 000 төгрөгийн хохиролтой гэж гарсан. Үүнээс энэ 6 000 000 төгрөгийг хасахаар С.*******ын төлөх ёстой хохирол нь 63 675 000 төгрөг болно.

Давж заалдах гомдол гаргаснаас хойш С.******* нь 64 400 000 төгрөгийн төлөөд нийтдээ 143 450 000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, С.*******од оногдуулсан хорих ялыг өөрчилж, торгуулийн ял болгож өгнө үү гэв.

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Болорчулуун давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, саналдаа: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянана гэж заасан. Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөрийн гаргасан гомдлын хохирлын тооцоонд 10 000 000 төгрөгийн зөрүү гарч байна. Хэргийг бүхэлд нь хянах учраас үүнийг зөвөөр тогтоож өгөөч.

          Хоёрт миний үйлчлүүлэгч Г.******* нь мөрдөн байцаалтын ажиллагаанаас эхлэн өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож, цагдан хоригдсоор байгаад шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Энэ хугацаанд цагдан хорионоосоо гарч чадаагүй учраас хохирол төлбөрөө төлөх бололцоо, боломж байгаагүй.

Иймд миний үйлчлүүлэгчид хорих ялын доод хэмжээгээр буюу 2 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгч Г.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Байхгүй  гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.*******, шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Энхтөр нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасан эрх хэмжээний хүрээнд гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзлээ.

Хэргийг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Г.******* нь 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр иргэн Б.ыг “...эхнэр машин жолоодож явж байгаад юм мөргөчихлөө надад 15 000 000 төгрөг зээлээч...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгож Б.оос 15000000 төгрөгийг,

2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн хооронд “... толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө, манай эгч хүний нөөцийн менежер ажилтай найдвартай...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар А.*******ас 8 000 000 төгрөг, М.цэцэгээс 8 000 000 төгрөг, А.аас 5 000 000 төгрөг, Ц.аас 7 000 000 төгрөг, Б.ээс 5 000 000 төгрөг, С.*******оос 7 540 000 төгрөг, Ч.аас 10 000 000 төгрөг, Н.аас 10 000 000 төгрөгийг /нийт 75 540 000 төгрөг/,

Мөн шүүгдэгч С.*******той бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “... толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө, манай эгч хүний нөөцийн менежер ажилтай...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар О.аас 3 950 000 төгрөг, Х.гаас 6 000 000 төгрөг, Д.*******оос 7 000 000 төгрөг, Ц.*******аас 7 000 000 төгрөг, Б.*******аас 6 000 000 төгрөг, О.*******ас 8 000 000 төгрөг, Б.*******аас 5 000 000 төгрөг, Э.*******аас 6 500 000 төгрөг, Э.аас 7 000 000 төгрөг, Б.гаас 5 600 000 төгрөг, Т.гаас 7 500 000 төгрөг, Г.аас 7 000 000 төгрөг, М.өөс 7 000 000 төгрөг, Б.-Эрдэнээс 7 000 000 төгрөг, С.аас 6 000 000 төгрөг, Б.гаас 6 000 000 төгрөг, Б.аас 14 000 000 төгрөг, Б.гаас 7 000 000 төгрөг, Т.оос 6 000 000 төгрөг, О.гээс 6 400 000 төгрөг, З.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Г.гээс 6 000 000 төгрөг, А.өөс 6 000 000 төгрөг, Н.ээс 6 000 000 төгрөг, Т.*******ас 11 000 000 төгрөг, С.гаас 7 000 000 төгрөг, А.-Эрдэнээс 8 000 000, Ө.ээс 6 000 000 төгрөг, Б.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Ч.гаас 18 000 000 төгрөг, Д.Бат-оос 12 000 000 төгрөг, Д.ээс 7 000 000 төгрөг, И.гаас 7 500 000 төгрөг, Н.гээс 7 000 000 төгрөг, Н.аас 7 000 000 төгрөг, Л.гаас 8 000 000 төгрөг тус тус банкны дансаар шилжүүлэн авч, нийт 285450000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан,

Шүүгдэгч С.******* нь Г.*******той бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд “... толгой ХХК-д үндсэн ажилтнаар ажилд оруулж өгнө, манай найзын эгч нь хүний нөөцийн менежер ажилтай,...” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгох замаар О.аас 3 950 000 төгрөг, Х.гаас 6 000 000 төгрөг, Д.*******оос 7 000 000 төгрөг, Ц.*******аас 7 000 000 төгрөг, Б.*******аас 6 000 000 төгрөг, О.*******ас 8 000 000 төгрөг, Б.*******аас 5 000 000 төгрөг, Э.*******аас 6 500 000 төгрөг, Э.аас 7 000 000 төгрөг, Б.гаас 5 600 000 төгрөг, Т.гаас 7 500 000 төгрөг, Г.аас 7 000 000 төгрөг, М.өөс 7 000 000 төгрөг, Б.-Эрдэнээс 7 000 000 төгрөг, С.аас 6 000 000 төгрөг, Б.гаас 6 000 000 төгрөг, Б.аас 14 000 000 төгрөг, Б.гаас 7 000 000 төгрөг, Т.оос 6 000 000 төгрөг, О.гээс 6 400 000 төгрөг, З.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Г.гээс 6 000 000 төгрөг, А.өөс 6 000 000 төгрөг, Н.ээс 6 000 000 төгрөг, Т.*******ас 11 000 000 төгрөг, С.гаас 7 000 000 төгрөг, А.-Эрдэнээс 8 000 000 төгрөг, Ө.ээс 6 000 000 төгрөг, Б.аас 10 000 000 төгрөг, Д.өөс 6 500 000 төгрөг, Ч.гаас 18 000 000 төгрөг, Д.Бат-оос 12 000 000 төгрөг, Д.ээс 7 000 000 төгрөг, И.гаас 7 500.000 төгрөг, Н.гээс 7 000 000 төгрөг, Н.аас 7 000 000 төгрөг, Л.гаас 8 000 000 төгрөг тус тус банкны дансаар шилжүүлэн авч нийт 285 450 000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулан бусдыг залилсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь

1. Хохирогч Б.ын “...2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр би Дархан Уул аймагт гэртээ амарч байсан. Тэгсэн Гансүхийн ******* надтай гар утсаар холбогдоод “...мөнгө байвал зээлээч эхнэр машин жолоодож явж байгаад юм мөргөчихлөө надад 15 000 000 төгрөг зээлээч” гэсэн. Г.******* нь мөнгө аваад цалин буухаар эргүүлээд өгнө гэж хэлж байсан. Ингээд би Г.*******д итгэж 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр ...интернет банк ашиглан өөрийн нэр дээр бүртгэлтэй Голомт банкны хадгаламжийн 4305110483 данснаас Г.*******гийн нэр дээр бүртгэлтэй 5375012413 гэсэн данс руу 2 удаагийн гүйлгээгээр 10 000 000 төгрөг, мөн Г.******* нь Хосбаяр гэж хүний 5166435266 дугаарын данс өгөхөөр нь би мөн 3005105156 гэсэн Голомт банкны данснаасаа 5 000 000 төгрөг нийт 15 000 000 төгрөг шилжүүлж хохирсон. Г.*******той мөнгө шилжүүлснээс хойш холбогдоход мөнгө өгөх өдрөө хойшлуулаад байдаг байсан.” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 176- 177 дахь тал/,

2. Хохирогч А.Баттулгын: “...2022 оны 09-р сарын сүүлээр манай найз ын аавын найз Г.******* гэдэг найдвартай ажилд оруулж өгнө 8 000 000 төгрөг өгөөд асуудалгүй ажилд оруулж өгдөг гэхээр нь найз ыг дагаж очиж танилцаж байсан. Г.******* гэдэг хүнтэй уулзсан чинь “баталгаатай ажилд оруулж өгнө, эхний ээлжинд урьдчилгаа 5 сая төгрөг гэж хэлсэн.

  1. оны 10 сарын эхээр “ажилд орох чинь дөхөж байна” гээд үлдэгдэл 3 сая төгрөгөө авсан. Нийт 2022 оны 9-10 сарын хооронд 8 сая төгрөг Г.******* гэдэг хүний Хаан банкны 5375012413 тоот дансанд шилжүүлсэн. 2022 оны 12 дугаар cap хүртэлх хугацаанд утсаар залгаж асуухад “ажилд орох чинь дөхсөн” гээд хариулдаг байсан... толгой ХХК-ийн үндсэн компанид гүний уурхайд механикаар ажилд оруулж өгнө гэж хэлсэн... эхний 5 саяыг эгч Т.Уранчимэгийн 5595003198 дугаарын данснаас 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр шилжүүлсэн. Дараа нь 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр эгч Б.ы данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-p хавтаст хэргийн 188-191 дэх тал/

3. Хохирогч М.цэцэгийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр толгой ХХК дээр ажил дээр байж байтал манай найз О. гэдэг хүн надтай утсаар холбогдоод "Манай хүргэн ах Болдоо гэдэг хүний найз Г.******* гэдэг хүн мөнгө авч хүмүүсийг толгойн үндсэн компанид оруулж өгч байна. Чи орох юм уу?" гэж асуухаар нь ...би зөвшөөрөөд О.аас Г.******* гэдэг хүний дугаарыг аваад 99871640 дугаар руу 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр залгаж мэнд мэдээд "О.ын яриулсан хүн байна. Үндсэн компанид оруулж өгч байгаа юм уу?" гэж асуухад тэр хүн "Ах нь толгойн үндсэн компанид хүн ажилд оруулж өгч байна.

Яаралтай 3 хүний ажлын байр байгаа. Ахын дүү хаана байгаа юм" гэхээр нь би “би ажил дээрээ байна" гэсэн чинь Г.******* миний ажил дээр хүрч ирээд надтай уулзсан. Би уулзаж байхдаа "хэдэн төгрөгөөр оруулж өгч байгаа юм урьдчилгаа мөнгө төгрөг авах юм уу?" гэхэд Г.******* гэдэг хүн "нэг хүнийг 5 сая төгрөгөөр оруулж өгч байгаа. Ах нь өнөөдөр ажлаасаа бууна. Миний дүү ахыгаа буухаас өмнө мөнгөө өгчихвөл сайн байна шүү" гэсэн.

Тэгээд би 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 17 цаг 30 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5023339020 тоот данснаас Г.******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данс руу "99476852 Otgontsetseg" гэсэн утгатай 5 000 000 төгрөг шилжүүлсэн... 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр ******* гэдэг хүн над руу 99871640 дугаарын утаснаас залгаад "үлдэгдэл мөнгөө хийчих" гэхээр нь би "Ахаа та надтай 5 саяар л тохироо биз дээ" гэхэд Г.******* гэдэг хүн "Үгүй, үгүй ахын дүү.

Тэр чинь урьдчилгаа байсан юм. Одоо үлдэгдэл мөнгөө хийчих" гээд байхаар нь би Хаан банканд өөрийн нэр дээр бүртгэлтэй 5023339020 дугаартай данснаас Г.******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данс руу "99476852М Otgontsetseg" гэсэн утгатай 3 сая төгрөг шилжүүлсэн.

Түүнээс хойш би Г.******* гэдэг хүний 99871640 дугаарын утас руу залгахад "За ахын дүү 7 хоногийн дараа, 14 хоногийн дараа...” гэсээр байгаад 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр болсон... Г.******* гэдэг надад өөрийгөө “ толгой” ХХК-ийн аюулгүй байдлын албанд ахлахаар ажиллаад 10-аад жил болж байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 120-122 дахь тал/

4. Хохирогч А.ын: “...Би 2022 оны 09 дүгээр сарын эхэн хавьд /өдрийг нь сайн санахгүй байна/ ******* суманд гэртээ байж байтал манай аав С.******* ажлаасаа бууж ирээд бид хэд юм яриад сууж байхдаа "Манай найз Г.******* гэдэг хүн чамайг гүний уурхайд ажилд оруулж өгье гэж байна, чи утас руу залгаж асуу" гэж хэлсэн.

Тэгээд би Г.******* гэдэг хүний 99871640 гэсэн дугаар руу залгаад мэнд мэдээд "Манай аав таныг толгойн гүний уурхайд хүн ажилд оруулж өгч байгаа гэж байсан" гэхэд тэр хүн "Ах нь хүн толгойн үндсэн компанид ажилд оруулж өгч чадна. Манай төрсөн эгч толгойн хүний нөөцөөр ажилладаг" гэж хэлсэн.

...Би Г.******* гэдэг хүнтэй холбогдож байгаад тэр хүний байрладаг толгойн  байранд очиж уулзахад "Чи ажилд орох гэж байгаа бол эхлээд 5 000 000 сая төгрөг өгчих, дараа нь бичиг баримтаа бүрдүүлж өгөөрэй” гэсэн.

Тэгээд би таньдаг хүмүүсээсээ 4 000 000 сая төгрөг зээлээд 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 16 цаг 06 минутад өөрийн нэр дээр Хас банканд бүртгэлтэй 5003251998 тоот данснаас 2 000 000 сая төгрөг, 2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 06 цаг 29 минутад мөн өөрийн данснаас 2 000 000 сая төгрөг, нийт 4 000 000 сая төгрөгийг Г.******* гэдэг хүний 5375012413 тоот данс руу шилжүүлсэн.

Мөн өөрийн аав С.*******ын 5595071001 тоот данснаас 2022 оны 09 дүгээр сарын 29-ний 17 цаг 54 минутад 1 сая төгрөг шилжүүлсэн. Би Г.******* гэдэг хүнд нийтдээ 5 000 000 сая төгрөг өгсөн. Тухайн үед Г.******* гэдэг хүнд иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, мэргэжлийн үнэмлэхүүдийн зургийг тэр хүний утас руу явуулсан.

 Түүнээс хойш Г.******* гэдэг хүн "Удахгүй ажлын байр зарлана, чамайг удахгүй дуудна" гэх мэтээр хойшлуулсаар байгаад 2023 он гарсан. Түүнээс хойш Г.******* гэдэг хүн утсаа авахаа больсон... Г.******* гэдэг хүн анх надтай уулзахдаа "Чамайг гүний уурхайн механикаар ажилд оруулж өгнө" гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 9-11 дэх тал/

       5. Хохирогч Ц.ын: “...Би 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Өмнөговь аймаг ******* сум “ толгой” ХХК ажил дээрээ байсан. Тэгээд Г.******* гэдэг хүнтэй биеэр уулзахад “ толгой” үндсэн компанид ажилд оруулж өгч чадна, надад таньдаг хүн байгаа, 10 000 000 төгрөг өгчихвөл ажил бүтэх байх” гэсэн.

       Тэгэхээр нь би надад тийм их мөнгө байхгүй гэхэд чи тэгвэл 7 000 000 төгрөг олоод өгчих гэсэн. Би зөвшөөрсөн. 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр намайг ажил дээрээ байхад Г.******* өөрийнхөө 99871640 дугаараас залгаад “ах нь нөгөө ажлыг бүтээх гээд байна мөнгө явуулчих” гэхээр нь би ...Хаан банкнаас цалингийн зээл аваад 2022 оны 03 дугаар сарын 20-ны өдөр би өөрийн нэр дээр байдаг 5076193995 дугаарын данснаас 2-3 удаагийн гүйлгээгээр нийт 7 000 000 төгрөгийг Г.*******гийн нэр дээр бүртгэлтэй 5375012413 тоот данс руу шилжүүлсэн.

      Тэгээд би Г.*******той 2022 оны 04 дүгээр сараас эхлэн ажилд орох юу болж байгаа талаар асуухад ах нь ажлаа бүтээх гээд байна. Хүлээж бай асуудалгүй, ахын дүү гэх тайлбар хэлдэг байсан.

          ...Би Г.******* гэх хүнээр дамжуулан “ Толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд ороогүй... Надад Г.******* гэгч нь 7 000 000 төгрөг өгөхөөс 4 000 000 төгрөг буцааж өгсөн.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 52-54 дэх тал/

 

6. Хохирогч Б.ий: “...Намайг 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод гэртээ байхад манай найз ******* гэх залуу над руу утсаар залгаад " толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар найдвартай оруулж өгдөг хүн байна, бэлэн 8.000.000 төгрөг өгвөл 2023 оны 01 дүгээр cap гэхэд ажилд оруулж өгнө гэж байна.

Чи дугаарыг надаас аваад ярьчих" гэхээр нь би тэр хүнийх нь дугаарыг аваад залгаад ярьсан чинь ...Г.******* гэх хүн "намайг ажилд орохын тулд 8 000 000 төгрөг шилжүүлчих, тэгээд “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтнаар оруулж өгнө" гэж хэлсэн.

Тэгэхээр нь би “байгаа нь 3 000 000 төгрөг байна” гэж хэлсэн чинь "одоо байгаа мөнгөө хийгээд үлдсэнийг нь хуваагаад төлчих” гэж хэлсэн. Тэгээд би тэр өдрөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банкны 5925449278 тоот данснаас Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны 5375012413 тоот данс руу 3 000 000 /гурван сая/ төгрөг шилжүүлчхээд нэлээд хэд хоногийн дараа намайг бичиг баримтынхаа зургийг явуулчих гэхээр нь би өөртэй чинь уулзаж байгаад бичиг баримтаа өгье гээд бид хоёр 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Нарны хороололд байх Г.*******гийн гэрийнх нь гадаа уулзахад миний бичиг баримтуудын зургийг дарж аваад явсан.

Тэр өдөр би мөн өөрийн 5925119278 тоот данснаас Г.*******гийн 5375012413 тоот данс руу 700 000 төгрөг шилжүүлчхээд, сүүлд 12 дугаар сарын 12-ны өдөр мөн 1 300 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тэрнээс хойш би Г.******* гэх хүнтэй огт утсаар ярьж уулзаж чадахгүй байгаа. Намайг залгахаар утсаа авахгүй, заримдаа утсаа салгачхаад байсан юм. ...Би тэр ажилдаа ороогүй. Намайг яг ямар ажилд оруулж өгөхөө хэлээгүй, толгойгоос ажлын байр зарлагдвал оруулж өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 240-241 дэх тал/

7. Хохирогч С.*******ын: “...2022 оны 09 дүгээр сарын сүүлээр шиг санаж байна би хэдний өдрийг санахгүй байна “ толгой” ХХК-ийн спорт зааланд ажилтай байсан.... “ толгой ХХК”-ийн хойд талын гарах хаалганы хэсэгт шилэн оффисын орчимд явж байхад аюулгүй хэлтэст ажилладаг зүс таних Г.******* гэх хүнтэй тааралдсан.

...Ингээд Г.*******той тааралдаад юм ярьж байхад ******* надаас “чи хүүхдээ ажилд оруулж өгч чадсан уу” гэж асуухаар нь “манай хүүхэд гүний уурхайн гэрээт компанид засварчин ажил хийж байгаа" гэж хэлсэн.

Г.******* надад хэлэхдээ “манай нэг эгч үндсэн компанийн нэлээн дээгүүр албан тушаал хашдаг тэгээд яахав би ганц хоёр хүнтэй уулзаад явж байнаа, хэрвээ чи хүүхдээ үндсэн компанид ажилд оруулахаар бол эргээд яриарай.

 

            Мөн чи өөрөө үндсэн компанид орж болно шүү, манай эгч ажилд оруулахдаа мөнгө авдаг шүү, тэр мөнгийг нь өгчихвөл ажилдаа асуудалгүй орно” гэж хэлсэн... Би гэртээ ирээд гэрийнхэндээ толгой аюулгүй хэлтэст Г.******* гэж хүн ажилладаг. Энэ хүн мөнгөөр үндсэн компанид ажилд оруулдаг гэж байна, ажлын санал тавиад байна’’ гэдгээ хэлсэн. Үүнийг сонссон манай хүүхэд А. “мөнгийг өгөөд оруулж чаддаг бол ажилд ороод үндсэн болчих юмсан” гэж хэлсэн.

            Хэд хоногийн дараа Г.******* миний гар утас руу “ толгой” ХХК цахилгаанчин, даампын операторын ажлын байр байна гээд захидал явуулсан. Удалгүй Г.******* миний гар утас руу залгаад “андаа би чам руу гар утас руу чинь захидал явуулсан уншсан уу” гэж асуухаар танилцлаа, уншсан гэдгээ хэлсэн.

          Г.*******д энэ ажилд чинь надад таарах ажил байхгүй байна гэхэд баяжуулахын “суурин тоног төхөөрөмжийн засварчны ажил байна чи спорт зааланд засварчин хийдэг юм чинь яг чамд тохирно” гэж хэлсэн. Тэгээд би “за тэгвэл наад ажилд чинь мөнгө олж байж оръё” гэхэд ...ажлын байранд хүн аваагүй байна гэнэ, чамайг ярьж байгаад оруулъя, эхлээд 2 000 000 төгрөг өгчих тэгэхээр ажлын байр чинь байдаг гэж хэлсэн.

           Тэгээд би гэрээсээ гараад Сэргэлэнбаатар гээд найз дээрээ очиж үнэн байдлаа хэлж мөнгө зээлчих гээд 2 000 000 төгрөг 2022 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр зээлсэн... 2022 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр шилжүүлсэн.

          Дараа нь Г.******* надтай утсаар холбогдоод чиний ажлын байр цалин өндөр болохоор үнэ нь нэмэгдэж байгаа, дахиад 2 000 000 төгрөг явуулчих гэхээр нь би өөрийн эхнэр Алтанцэцэгийн төрсөн дүү Наранхүүгээс 2 000 000 төгрөг зээлээд 2022 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Гансүхийн *******гийн дансанд 2 000 000 төгрөг шилжүүлсэн.

    ... 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 3 540 000 төгрөгийг Гансүхийн *******гийн нэр бүртгэлтэй Хаан банкны дансанд шилжүүлсэн.

          Уг мөнгийг би өөрт байсан пронтер маркийн тээврийн хэрэгслийг худалдан борлуулаад авсан мөнгө байсан үүнийгээ шилжүүлсэн,.. ингээд би өөрөө Толгой ХХК-ийн баяжмалын суурин тоног төхөөрөмжийн засварчны үндсэн компанид ажилд орохоор Гансүхийн *******д нийт 7 600 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 30-31 дэх тал/

          8. Хохирогч Ч.ын: “...Би 2022 оны 05 дугаар сард ... Г.******* "Манай эгч толгойн хүний нөөцөд ажилладаг. Хүн ажилд оруулах боломж гарч байна. Чи 15 сая төгрөг өгөөд ажилд орохгүй юм уу?" гэж асуухад нь би эхэндээ "Надад одоохондоо мөнгө байхгүй. Боломжгүй байна" гэж хэлээд салсан.

         Түүнээс хойш Г.******* миний ажил дээр 10 гаран хоног дараалж манай талбай дээр ажиллах хугацаандаа намайг "Энэ бол ажилд орох найдвартай боломж. Ахиж ийм боломж олдохгүй. Чи ямар нэгэн аргаар мөнгө олоод өгчих. Би чамайг найдвартай ажилд оруулж өгнө" гэж байн байн ятгаад байхаар нь би хувь хүнээс эхлээд 5 сая төгрөгийн зээл авсан.

           Г.******* над руу байн байн залгаад "Мөнгө чинь бүтсэн үү? Юу болж байна" гээд байхаар нь би Г.*******гоос ямар данс руу мөнгийг нь хийх вэ гэхэд надад Хаан банкны 5375012413 дансыг мессежээр ирүүлэхээр нь би өөрийн нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 1809162745 тоот данснаас Г.*******гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данс руу 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 17 цаг 21 минутад "Zolbayaraas" гэсэн утгатай 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

            Түүнээс хойш Г.******* надтай огт холбоо барихгүй, тааралдахгүй алга болсон. Г.******* мөнгө авснаас хойш чимээгүй байж байгаад над руу 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 99871640 дугаарын утаснаас холбогдоод "Чиний ажилд орох материал чинь болчихлоо. Чи одоо ингээд ажилд орно. Өнөөдрийн дотор над руу яаралтай 5 000 000 төгрөг шилжүүлчих" гээд намайг яаруулаад, дахин дахин залгаад байхаар нь би мөн адил зээл аваад 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 13 цаг 36 минутад өөрийн нэр Голомт банканд бүртгэлтэй 1809162745 тоот данснаас Г.*******гийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данс руу ZOLOO гэсэн утгатай 5 000 000 төгрөг шилжүүлсэн. 

           Мөнгө авснаас хойш Г.******* надтай огт холбогдохгүй алга болсон.... Тэгээд 2022 оны 09 дүгээр сард залгахад утас нь дуудаж Г.******* аваад "Би сая асуудал гаргаад цагдаад шалгагдаж хоригдож байгаад гарч ирлээ. Чамайг ажилд оруулах асуудал худлаа болсон. Би чиний мөнгийг энэ сард буцаагаад өгчихье" гэхээр би залилуулснаа мэдсэн.

          Түүнээс хойш би Г.******* руу өдөр бүр залгаж мөнгө нэхэхэд "Өнөөдөр өгнө, маргааш өгнө, 7 хоног өгчих" гэх мэтээр хугацаа зааж цаг авсаар байгаад 2022 оны 11 дүгээр сарын 18-ны үүрээр 04 цаг 13 минутад Г.******* өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данснаас миний нэр Хаан банканд бүртгэлтэй 5112030851 данс руу "zolboo" гэсэн утгатай 5 000 000 төгрөг шилжүүлсэн байсан. Тэгээд би үлдэгдэл мөнгө авах гээд Г.*******гийн 99871640 дугаарын утас руу байн байн залгаж үзэхэд огт холбогдохгүй байсан... Би 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр толгой ХХК дээр байхдаа 5 000 000 төгрөг, 2022 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод байхдаа үлдэгдэл 5 000 000 төгрөгийг шилжүүлсэн... Би Г.******* гэгчид нийт 10 000 000 төгрөг залилуулсан бөгөөд үүнээс 5 000 000 төгрөгийг буцааж авсан.” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 130-132 дахь тал/,

 

         9. Хохирогч Н.ын “...Надтай хамт “ толгой” ХХК-д ажилладаг надад “ толгой” ХХК-ийн үндсэнд ажилд оруулж өгдөг хүн байна очиж уулзах уу гэж хэлээд 2022 оны 05 дугаар сард Г.******* гэх хүний амардаг өрөөнд нь очиж уулзсан.

          Тухайн үед Г.******* нь манай эгч “ толгой” ХХК-ийн үндсэнд хүний нөөцийн ажилтан хийдэг цахилгаанчин, механикийн орон тоо байна та хоёр бичиг баримтаа бүрдүүлээд өгчих гэж хэлсэн.

          Бичиг баримтын хамт 5 000 000 төгрөг эхлээд өгчих ажилд ороод дараа нь 5 000 000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн учир бид хоёр зөвшөөрсөн. Тэгээд Г.******* гэх хүний нэр дээрх Голомт банкны 421001037 дугаартай данс руу 2022 оны 05 дугаар сарын 15-ны өдөр 3 000 000 төгрөг тэгээд 05 дугаар сарын 23-ны өдөр тухайн данс руу нь дахин 2 000 000 төгрөг хийсэн.

          Би амралтаа аваад Увс аймагт явж байхад Г.******* миний утас руу 05 дугаар сарын 24-ний өдөр залгаад чи ирээд ярилцлагад орчих гэж хэлсэн. Тэгэхээр нь би эзгүй байна гэхэд үлдэгдэл 5 000 000 төгрөгөө хийчих тэгээд “ толгой” ХХК дээр ирэхдээ ярилцлагад ороорой гэсэн тул банк бусаас зээл аваад Г.*******гийн Голомт банкны 421001037 дугаартай данс руу тухайн өдөр нь 5 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Түүнээс хойш “ толгой” ХХК дээр ирээд ярилцлагад орох уу гэж асуухад хүн нь алга байна гэж хэлээд хойшлуулсан. Түүнээс хойш ямар нэг шалтаг олж хэлээд намайг ажилд оруулж өгөхгүй байсан тул мөнгөө авна гэхэд чи дансаа явуулчих мөнгийг чинь хийнэ гэж хэлээд утсаа авахгүй алга болсон. Би ч ажилд ороогүй.” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 154-155 дахь тал/,

          10. Хохирогч О.ын: “...Манай төрсөн эгч О.Алтанцэцэгийн нөхөр С.******* бид ******* сумын Баян 4 дүгээр баг Шар довын 5-506 тоот хашаанд хамт амьдардаг.

         2022 оны 09 дүгээр сарын сүүл хавьд /би өдрийг нь нарийн санахгүй байна/ манай хүргэн ах С.******* манай гэрийнхэнтэй ярилцаад сууж байхдаа "Манай найз Г.******* гэдэг залуу “ толгой” ХХК-ийн үндсэн компанийн ажлын байранд хүн оруулж байгаа юм байна. Хэдэн төгрөгийг нь өгчихвөл орж болно гэж байна" гэж ярьсан.

          Тэгээд би С.******* ахтай уулзаад "Ахаа би толгойн үндсэн компанид ажилд орчихмоор байна. Та тэр Г.******* гэдэг найзаасаа асуугаад өгөөч" гэж хэлсэн. С.******* ах Г.******* гэдэг хүнтэй утсаар яриад "Манай хадам дүү О. гэдэг залуу толгойн үндсэн компанид ажилд орчихмоор байна гээд байна. Нэг нүд хараа муутай" гэж хэлсэн.

          Тэгээд С.******* ах надтай 2022 оны 10 дугаар сарын эхэн хавьд уулзаад "6 000 000 төгрөгөөр оруулж өгнө гэж байна. Ойрын хугацаанд өгчих юм бол ажилд оруулах юм байна" гэж хэлсэн.

          Тэгээд би өөрийн төрсөн ээж нцэцэгээс 4 000 000 төгрөг зээлж С.******* ахын Хаан банкны 5595071001 тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 05-ны 20 цаг 33 минутад "88946665" гэсэн утгатай 2 000 000 төгрөг, мөн өдрийн 20 цаг 35 минутад "88946665" гэсэн утгатай 1 000 000 төгрөг, 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 13 цаг 04 минутад 88946665 гэсэн утгатай 500 000 төгрөг, мөн өдрийн 13 цаг 47 минутад 88946665 гэсэн утгатай 200 000 төгрөг, мөн өдрийн 13 цаг 45 минутад хуурай дүү Д.ийн 5622082856 тоот данснаас “buya гэсэн утгатай 250 000 төгрөг нийт 3 950 000 төгрөгийг шилжүүлсэн.

           Г.******* гэдэг хүн С.******* ах руу байн байн яриад яаралтай мөнгөө шилжүүл гээд яаруулаад байсан. Мөнгө шилжүүлсний маргааш буюу 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Г.******* гэдэг хүн С.******* ахаас "Танай дүүг ажилд оруулах гэсэн чинь нэмж мөнгө хэрэгтэй болоод байна. Нэмж 2 000 000 төгрөг хэрэгтэй байна" гэхээр нь С.******* ах өөрөөсөө гаргаж өгсөн юм шиг байсан.

           Би хэд хоногийн дараа С.******* ахаас Г.******* гэдэг хүний 99871640 гэсэн дугаарыг авч залгаад "Сайн байна уу та? Би ******* ахын дүү гэж хүн байна. Би өчигдөр мөнгөө шилжүүлсэн та авсан уу?" гэхэд Г.******* гэдэг хүн "Мөнгийг чинь авсан" гэхэд нь би "Ах би ямар ажилд орохоор болж байгаа юм бол?" гэж асуухад "Чи ахын дүү гүний уурхайн механикийн туслахаар орохоор болж байгаа" гэж хэлсэн.

        Тэгэхээр нь би "Ахаа миний нүдний хараа гүний уурхайд ороход тэнцэхгүй байх" гэж хэлэхэд "Тэр асуудалгүй. Ах нь СОС эмнэлэг дээр зохицуулж өгнө" гэж хэлээд утсаа салгасан.

        Тэгээд мөнгө өгсний дараа С.******* ахад би өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, толгойд ажилд орох өргөдөл, урьд ажиллаж байсан туршлага, гавьяа шагналын мэдээлэл, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар зэргийг канондож өгөөд С.******* ах Г.******* гэдэг хүнд өгсөн байх.

         Түүнээс хойш би 14 хоногийн дараа Г.******* гэдэг хүний утас руу залгаад "Ахаа миний ажил болсон уу?" гэхэд "Бүх юм чинь болсон байгаа. Жоохон хүлээчих" гэж хэлсэн....

          Түүнээс хойш 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн орчимд дахин Г.******* гэдэг хүн рүү залгаж "Ах миний ажилд орох асуудал юу болж байгаа юм бол?" гэж асуухад "Чиний ажилд орох асуудал чинь удахгүй шийдэгдэнэ.

       Манай удирдлагууд завгүй байгаад байна" гэх мэт шалтаг тоочсоор байгаад ...залгахад огт утсаа авахаа больсон. Надтай ажилд орох талаар толгойгоос хүн залгаж асууж тодруулсан зүйл байхгүй. Би ******* гэдэг хүнтэй л холбогдож байсан... ******* гэдэг хүн "Манай эгч толгойн хүний нөөцийн менежер ажилтай, ах нь бүгдийг нь зохицуулна. СОС-д бас манай таньдаг хүн байгаа" гэж хэлж байсан.” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 23-24 дахь тал/,

            11. Хохирогч Д.*******ын: “...Манай ээжийн төрсөн дүүгийнх нь нөхөр ******* гэдэг хүн “манай найз толгойн үндсэн компанид хүмүүс оруулж өгч байгаа” гэсэн яриа манай хамаатнууд дунд ярьсан байсан. Тэгэхээр нь би 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн орчимд өдрийг нь санахгүй байна ******* ахын 89201459 дугаарын утас руу залгаад “ахаа та хүмүүсийг үндсэн толгойд ажилд оруулж өгч байгаа юм уу би оръё” гэхэд С.******* ах “манай найз хүн ажилд оруулахад асуудалгүй гол нь мөнгөө хурдан өгөх юм бол ажил асуудалгүй” гэсэн.

          Би өөрийн ээж аавтайгаа ярилцаж байгаад хүнээс мөнгө зээлээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 50 минутанд өөрийн найз залуу О.гийн нэр дээр бүртгэлтэй 5591065592 тоот данснаас С.******* ахын 5595071001 тоот данс руу Minjinsor work гэсэн утгатай 5 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Намайг хүнээс мөнгө зээлж өгөх гээд хайж байхад С.******* ах байн байн миний дугаар руу “ахын дүү чи яаралтай мөнгөө хийхгүй бол ажлын байрыг чинь хүн авах гээд байна гэж манай найз яриад, яаруулаад байна” гэх мэтээр залгаад байсан.

           Уг нь 5 000 000 төгрөг шилжүүлж өгснөөс хойш 4 хоногийн дараа С.******* ах над руу залгаад “манай найз ярьж байна дахиад 2 000 000 төгрөг өгчих юм бол өнөө маргаашгүй ажилд чинь оруулаад өгье гэсэн” гэж хэлсэн. Тэгэхээр нь би ямар данс руу мөнгө шилжүүлэх талаар С.******* ахаас асуухад шууд Г.*******гийн данс руу мөнгө хийчих, би чам руу мессежээр явуулъя гээд фейсбүүк чатаар Хаан банкны 5375012413 гэсэн данс явуулсан.

           Тэгээд би өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595147585 тоот данснаас Гансүхийн ******* гэсэн эзэмшигчтэй 5375012413 тоот данс руу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр 21 цаг 53 минутад Soko Zolboo гэсэн утгатай 2 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би С.******* ахтай утсаар нь холбогдож “хэзээ ажилдаа орох вэ та нөгөө найзтайгаа ярьсан уу” гэхэд С.******* ах “ах нь найзтайгаа ярьсан удахгүй 11 сарын эхээр ажилд орно” гэж хэлсэн.

         Түүнээс хойш 2022 оны 11 сарын эхээр би дахин С.******* ахтай холбогдож ажилд орох талаараа асуухад С.******* ах “би найзтайгаа ярьсан 2023 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр толгойн үндсэн компанид 325 хүний ажлын байр зарлагдаж байгаа тэрэнд хүмүүс авах гээд бэлдээд байгаа гэсэн” гэж хэлсэн.

          С.******* ахтай би нэг хэсэг холбогдохгүй байж ажилд орохоо хүлээж байгаад С.******* ахаас 2023 оны 01 дүгээр сарын дунд хэсэгт ажилд оруулж өгнө гэж хэлж мөнгө авсан Г.******* гэдэг хүний дугаарыг аваад 99871640 гэсэн дугаар руу залгаж мэнд мэдээд “ахаа би С.******* ахын дүү Д.******* байна миний ажилд орох асуудал юу болж байгаа юм бол” гэхэд Г.******* гэдэг хүн “чиний ажил чинь удахгүй бүтнэ ахын дүү ах нь та нараас авсан 6, 7 сая төгрөгөөр тоглодог жижиг гар биш.

          Ахынх нь цалин сард 10 000 000-15 000 000 төгрөг байдаг юм. Миний төрсөн эгч үндсэн толгойн бүх хүний нөөцүүдийн даргаар ажилладаг” гэж хэлсэн. Би Г.******* гэдэг хүнтэй ямар нэгэн мөрийтэй тоглоомын талаар яриагүй байхад тэр хүн ах нь та нараас авсан 6 000 000, 7 000 000 төгрөгөөр тоглодог жижиг гар биш ахынх нь цалин сард 10 000 000-15 000 000 төгрөг байдаг гэж хэлсэн нь надад сонин санагдсан..." гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 46-49 дэх тал/,

           12. Хохирогч Х.гийн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр ******* сумын төвд айлын хашаанд автомашинаа засварлаж байсан. Тэгсэн манай сумын С.******* гээд залуу ирсэн.

           Би С.*******той уулзахад " толгой” ХХК-ийн "Говь мендэс" ХХК авто засварчны ажлын байр байгаа 6 000 000 төгрөг өгвөл Г.******* гэх хүнээр дамжуулан ажилд оруулж өгч болно гэсэн.

           Би өмнө нь “ толгой” ХХК-д ажиллаж байсан бөгөөд надад өөрийн ID дугаар байдаг бөгөөд миний ID дугаарыг асуугаад Г.******* гэх хүнтэй миний хажууд утсаар ярьсан. Ингээд намайг ажилд авч болох юм байна гэсэн. Тухайн үедээ шууд шинжилгээ өгөөд ажилд орж болно гэсэн тайлбар хэлж байсан.

           Ингээд С.*******оос ажилд орох мөнгийг хэнд шилжүүлэх талаар асуухад надад С.******* нь Г.******* гэх хүний нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5375012413 дугаарын данс өгөхөөр нь би өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5595041985 дугаарын данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 2 500 000 төгрөг, мөн дараа нь ах Найдангийн интернет банкаар 5595002388 дугаартай данснаас О.Алтанцэцэг гэх хүний 5595010741 дугаарын данс руу 3 500 000 төгрөг шилжүүлсэн.

           Найдан ахын данснаас мөнгө шилжүүлсэн учир нь надад интернет банк байхгүй мобайл банк байсан учраас Найдан ахын данснаас мөнгө шилжүүлсэн. Би Г.******* гэх хүнд 2.500.000 төгрөг, С.*******ын эхнэр О.Алтанцэцэгийн дансанд 3.500.000 төгрөг нийт 6.000.000 төгрөг шилжүүлсэн.

           Мөнгө шилжүүлснээс хойш ажилд орох талаар С.*******оос асуухад эхнээсээ ажилд ороод эхэлсэн байгаа, хүлээж бай 3-4 хоногийн дараа болчих байх хүлээж бай гэдэг байсан.

          Би С.*******той 2-3 удаа ярьсан байх. Ажил бүтэхгүй худлаа болсон юм шиг санагдахаар нь С.*******той утсаар ярьж мөнгөө буцааж авъя гэхэд цаашаа мөнгө шилжүүлсэн байгаа болохгүй гэсэн тайлбар хэлж байсан бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Соко гэсэн утгатай АТМ-нээс 6 000 000 төгрөг орлого гүйлгээ хийгдсэн. Ингээд би мөнгөө буцааж авсан, надад ямар нэгэн хохирол учраагүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Тухайн орлого гүйлгээг С.******* надад буцааж өгсөн..." гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 27 дахь тал/,

        13. Хохирогч Ц.*******ын: “...Анх 2022 оны 11 дүгээр сарын эхээр С.******* надтай уулзаад толгойн үндсэн компанид ажилд орох боломж байна. Ажлын байр нь бэлэн гэж хэлж байсан. толгойд ажилладаггүй хүмүүс нь 12 000 000-15 000 000 төгрөг өгч ордог. Толгойд ажилладаг хүмүүс 8 000 000 төгрөг өгч орж байгаа. Би чамайг таньж мэддэг гээд 7 000 000 төгрөгөөр ярьж хөөрч байгаад оруулаад өгье.

       Манай найз Г.******* гэдэг хүн “ толгой” ХХК-ийн аюулгүйн албанд ажилладаг, эгч нь хүний нөөцийн ахлах ажилтан гэж хэлж байсан.

          Тэгээд би “ Толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд орохоор С.*******той тохирч 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр банкнаас зээл аваад өөрийн нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5598099772 тоот данснаас С.*******ын нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5595071001 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 18ны өдрийн 10 цаг 41 минутад “800043441turbayar” гэсэн утгатай 3 500 000 төгрөг, мөн өдрийн 10 цаг 42 минутад 80004344 turuu гэсэн утгатай 3 500 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг шилжүүлсэн..

          Тэгээд би С.*******оос Г.*******гийн 99871640 дугаарыг аваад мөнгө шилжүүлснээс хойш ойролцоогоор 21 хоногийн дараа Г.*******гийн дугаар руу залгаад “би С.*******ын найз Ц.******* байна миний ажилд орох асуудал юу болж байгаа юм бол?” гэж асуухад Г.******* “ толгойд ажлын байр зарлагдсан байгаа. Зарлагдсан хугацааг нь дуусахыг хүлээж байна таны бүх материал болсон байгаа" гэхээр нь би одоо ажиллаж байгаа компани руугаа өргөдөл өгөөд ажлаасаа гарчих уу гэхэд Г.******* “ажлаасаа гарахгүй байж байгаарай, үндсэн компанид орохоор САП дугаарыг чинь шилжүүлээд авчихна" гэж хэлсэн...

        Түүнээс хойш би 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр С.*******той холбогдоход “мөнгө өгсөн хүмүүсийн 50 хувь ажлын байран дээрээ гарсан байгаа надад итгэхгүй байгаа юм уу мөнгөө буцааж авч болно ш дээ” гэхээр нь би мөнгөө буцааж авъя гэхэд за би Г.*******той холбоо бариад асууя гэж хэлээд утсаа салгасан.

         Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр “ толгой” ажилчдын фейсбүүк групп дээр Г.******* гэдэг хүний зураг тавигдаад “Залилсан" гэсэн зар орсон байсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 71-74 дэх тал/,

14. Хохирогч Б.*******ын: “...Анх би 2022 оны 10 дугаар сарын эхээр Орхон аймагт ээлжийн амралтаараа амраад байж байхад надтай хамт ажилладаг гэдэг залуу над руу залгаад мэнд мэдэж байгаад “Хэдэн төгрөг аваад толгойн үндсэн компанид оруулж өгөх хүн байна. Ажилд орох юм уу?” гэж асуухаар нь би ямар хүн яаж оруулах гэж байгаа талаар асуухад “ толгойн спорт зааланд ажилладаг С.******* гэдэг хүний найз нь хүн ажилд оруулж өгч байгаа гэж” байна гэсэн.

Тухайн үед нь би лавлаж асуухгүйгээр утсаа салгасан. Түүнээс хойш хэд хоногийн дараа би “ толгой” ХХК дээр ирээд ажлаа хийж байхад Д. надтай хамт ажиллаж байхдаа “Нөгөө ажилд оруулж өгнө гэж хэлсэн хүн чинь нэлээн хэдэн хүн ажилд оруулчихсан байна. Мөнгөө хурдан хийчихвэл хурдан орно гэж байна. Би бас өөрөө ажилд орох гээд мөнгөө өгчихсөн хүлээж байна” гэхээр нь би хэдэн төгрөгөөр ажилд оруулж өгч байгаа талаар асуухад “Тэр хүн 8 000 000 төгрөгөөр ажилд оруулж өгч байгаа” гэж хэлсэн.

Би өөрийн эхнэртэйгээ ярилцаж байгаад Д.өөс ажилд оруулж өгч байгаа С.******* гэдэг хүнийх нь 95931459 дугаарыг аваад 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр залгаж ярихад “Механикийн туслахын ажлын байр байгаа, дагалдан хийхгүй, шууд үндсэн ажилтнаар ажиллана. Мөнгөө хувааж авахгүй” гэсэн.

Тэгээд Д.тэй “Чандмань” оффист уулзаад мөнгөө ямар дансанд хийх талаар асуухад “8 000 000 төгрөгөө миний дансанд хийчих. Би цаад хүн рүү нь шилжүүлнэ” гэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 42 минутад өөрийн эхнэр Ноовхүүгийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5094075447 тоот данснаас Д. гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5019549806 тоот данс руу “Ноовхүү Б.*******аас толгойд ажилд орох” гэсэн утгатай 7 000 000 төгрөг, өөрийн нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 1715155928 тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 17 цаг 42 минутад 1 000 000 төгрөгийг Д. гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5019549806 тоот данс руу “Баатар *******” гэсэн утгатай шилжүүлсэн.

Мөнгө шилжүүлснээс хойш би Д.өөс ажилд оруулах асуудал юу болж байгаа талаар асуухад “С.******* чи бид хоёрын материалыг хүний нөөц рүү өгчихсөн байгаа гэсэн” гэж хэлсэн... Би Д. рүү залгаад “Ажилд оруулна гэсэн хүн чинь арай л удаад байна. Оруулж өгч чадахгүй бол би мөнгөө буцааж авмаар байна” гэхэд Д. “С.******* гэдэг хүний ажилд оруулж өгдөг хүн нь худлаа болсон юм шиг байна.

Би чам руу 2 000 000 төгрөгийг нь буцааж шилжүүлье. Үлдсэн 6 000 000 төгрөг нь удах л юм шиг байна” гээд 2023 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Д. миний нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 1715155928 тоот данс руу 2 000 000 төгрөг хийсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 103- 106 дахь тал/,

       15. Хохирогч О.Баттулгын: “...Би гэдэг Өмнөговь аймагт ажиллаж амьдардаг залуутай найз нөхдийн харилцаатай юм. Тэгээд З.тай хааяа уулзахаараа “ толгой” ХХК-д ажилд орох сонирхолтой байгаа талаараа ярьдаг байсан. Тэгтэл 2022 оны 12 дугаар сард З. миний 88385462 дугаарын утас руу залгаж ярихдаа "Манай хадам ах “ толгой” ХХК-д нярвын туслахаар ажилд оруулж өгье гэж байна, цалин нь сард 4 000 000-6 000 000 төгрөг авах юм байна, 10 000 000 төгрөг өгөх юм бол оруулж өгье гэж байна" гэж ярьсан.

        Би З.д “одоохондоо мөнгөгүй байна, дараа болъё” гэхэд машинаа зарчих, эсхүл 10 хувийн хүүтэй мөнгө зээлдэг хүн байдаг юм байна, тэндээс аваад өгчих гэх мэтээр байн байн яриад байсан.

         Би он гарсны дараа буюу 2023 оны 01 дүгээр сард өөрийн хувийн автомашинаа банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж 3 500 000 төгрөг аваад 4 500 000 төгрөгийг нь хүнээс зээлээд нийт 8 000 000 төгрөг бүрдүүлж шилжүүлсэн.

         З. надад хэлэхдээ ахтай ярьсан 2023 оны 01 дүгээр сарын 10-ны үеэр дуудах юм байна гэж хэлж байсан боловч одоог хүртэл ажилд ороогүй, одоо З. руу ярихаар ах хөөцөлдөж байгаа, цаашаа Г.******* гэдэг хүнд чиний мөнгийг өгсөн, тэр хүн нь яг оруулдаг хүн юм байна гэсээр өдийг хүрсэн.

        Би 8 000 000 төгрөгийг 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй байгаа 5890444387 тоот данснаас Сосорбурамын ******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй байгаа 5595071001 тоот данс руу шилжүүлсэн... Би Г.******* гэж танихгүй, уулзаж байгаагүй, толгойд ажилд оруулж өгдөг хүн нь юм байна гэж ойлгосон...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 152-154 дэх тал/,

        16. Хохирогч Б.*******ын: “...Би 2022 оны 12 дугаар сарын дунд хэсэгт “ толгой” ХХК-ийн Ханбумбат нисэх буудал дээр ажлаа хийж байхдаа хамт ажилладаг Ө., Т. нартай юм яриад сууж байтал Т. "Манай хамаатны ах толгойн үндсэн компанид ажилладаг. Ахын найз нь Г.******* гэдэг хүн толгойн хүний нөөцөөр ажилладаг. Би удахгүй үндсэн компанид ажилд орох гээд мөнгө өгчихсөн байгаа" гэж ярихаар нь Билэг бид 2 "Бид 2 үндсэн компанид ажилд орох боломж байна уу? Ахаасаа асуугаад өгөөч" гэхэд "За би ахаасаа асуучхаад эргээд хэлье” гэсэн.

        Тэгээд удалгүй байж байгаад /Би өдрийг нь нарийн санахгүй байна/ Т. Ө. бид хоёрт "Ахтай холбогдлоо. т олгойн агуулахын туслах, гүний уурхайн механикийн туслах гэсэн 2 орон тоон дээр авч болно. Нэг хүн ажилд оруулж өгөхөд 6 000 000 төгрөг гэж байна" гэж хэлсэн.

        Тухайн үед надад мөнгө байхгүй байсан болохоор өгч чадаагүй. Т. бид 2 чат бичихэд "Манай ах өнөөдөр юм уу, маргаашийн дотор мөнгө хийчих юм бол анкетыг чинь хүний нөөц рүү өгөх гээд байна гэж байна" гэх мэтээр чат бичиж байсан.

         Тэгээд би 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр гаас С.******* гэдэг хүний 95058682 дугаарыг аваад холбогдоход тэр хүн "Манай маш сайн найз толгойн үндсэн компанийн нэлээн том албан тушаалтай. Ах нь өөрөө хүүхэдтэйгээ хамт ажилд орох гээд мөнгөө өгчихсөн хүлээж байгаа. Би чамайг шууд ажилд оруулж чадахгүй, жоохон хүлээгдэж байгаа. Хэрэв оруулж чадахгүй бол мөнгийг чинь буцаагаад хийнэ" гэхээр нь би ямар дансанд мөнгө хийх талаар асуухад С.******* "Чи миний данс руу хийх шаардлагагүй. Ажилд оруулж өгөх хүнийхээ данс руу хийчих" гээд Хаан банкны 5595010741 тоот О.Алтанцэцэг гэдэг хүний данс өгөөд гүйлгээний утга дээр нь "Соко 1" гэсэн утга бичээрэй гэсэн. Би тухайн өдрийн 13 цаг 57 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5585682592 тоот данснаас уг данс руу 5 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Мөнгө шилжүүлсний маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр С.******* гэдэг хүн над руу 95056862 дугаарын утаснаас [email protected] гэсэн хаяг явуулаад "Энэ хаяг руу бичиг баримтаа явуулаарай" гэхээр нь би өөрийн иргэний үнэмлэхээ ар өвөргүй зургийг аваад, цээж зураг, дипломын хуулбар, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй гэсэн лавлагааг явуулсан.

          Түүнээс хойш огт холбогдоогүй хэд хоногийн дараа толгойн ажилчдын группт "Үндсэн компанид оруулж өгнө гэж залилсан" гээд 1 хүний зураг оруулсан байхаар нь Т.гаас лавлаж асуухад “Манай ахын найз Г.******* гэдэг нь ажлаасаа халагдсан байна, мөнгөө авахыг бодно" гэж хариу ирсэн .

          С.******* надад хэлэхдээ “ толгой” ХХК-ийн гүний механикийн туслахаар ажилд оруулж өгнө, чадвал чамайг оффис ажилд оруулж өгнө” гэж хэлж мөнгө авсан...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 210-211 дэх тал/,

           17. Хохирогч Э.*******ын: “...2022 оны 11 дүгээр сарын эхээр “******* хурд” ХХК-ийн Улаанбаатар хотод байх оффист байж байхад С.******* гэдэг хүн тэнд ирж таараад бид 2 мэнд мэдээд ойр зуурын юм ярьж байгаад С.******* "Машиныхаа дугаарыг солиулаад буцаж байна" гэж ярьж байгаад "Чи цалингаа нэмэгдүүлж ажлаа солихгүй юм уу?" гэхээр нь би "Ямар арга, яриа хөөрөө юу байна" гэхэд С.******* "Надад нэг хүн байна. Мөнгөө хурдан өгчих юм бол хурдан л ажилдаа орно шдээ" гэж байсан.

       Тэгэхээр нь би "Би удахгүй “ толгой” руу ажилдаа очно, тэр хоорондоо гэрийнхэнтэйгээ ярилцаадхъя" гээд С.******* бид 2 утасны дугаараа солилцоод салсан.

         Би 2022 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн орчимд “ толгой” ХХК-д ажилдаа ирээд С.*******ын 89201459 дугаар руу холбогдоход "Би суманд амарч байна. Манай гэрт хүрээд ир. Ирэхээр чинь 2-уулаа ярилцъя" гэхээр нь би 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр “ толгой” ХХК-аас ******* сум руу очоод С.******* намайг ирж авсан.

         С.*******той мэнд мэдээд сууж байхдаа өөрийн Хаан банкны 5025485672 тоот данснаас тус өдрийн 14 цаг 58 минутад С.*******ын 5595071001 тоот данс руу "Э.*******" гэсэн утгатай 4 500 000 төгрөг шилжүүлээд Голомт банк руу орж өөрийн нэр дээр бүртгэлтэй 2905103318 тоот данснаас С.*******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу 15 цаг 02 минутад 2 000 000 төгрөг шилжүүлээд С.******* бид 2 гэр рүү явсан.

        С.*******ын гэрт очоод С.******* надад "Чи энэ өргөдөлтэй ойролцоо утгатай өргөдлөө өөрийнхөө сонирхож байгаа ажлын байртайгаа биччих" гээд нэг хүний өргөдөл харуулсан.

          Би тэрнийх нь дагуу өөрийн өргөдлөө бичээд өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх, сан, гагнуурын мэргэжлийн үнэмлэхээ хуулбарлаж өгтөл “манай найз чиний бичиг баримтыг боловсруулаад бэлэн болгоод явуулчихна. Чи санаа зоволтгүй" гээд би “ толгой” руу буцсан.

        Тэр өдрийн орой нь С.******* над руу залгаад "Чиний бичиг баримтыг болгочихсон шүү, чи одоо утсаа чагнаад байж бай" гэсэн. “ толгой” ХХК-ийн ажилчдын зарын группт 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн орчимд Г.******* гэдэг хүний зургийг оруулаад 99871640 дугаарыг нь бичээд 'Энэ хүн залилан хийгээд байна. Мөнгөө буцааж авъя" гэсэн пост орсон байхаар нь С.*******той холбогдоход намайг “Баянбүрд” оффис дээр ир гэхээр нь очиж уулзахад "Наад нөхөр чинь намайг бас залилсан. Би бас хохирогч, чи над руу ганц дайраад байж болохгүй" гэх мэт яриад байсан.

          С.******* надад хэлэхдээ сангийн мэргэжлийн чиглэлээр оруулж өгнө гэж хэлж мөнгө авсан... Энэ хүн намайг “ толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд оруулж өгнө гээд байхаар нь итгээд мөнгө шилжүүлсэн. С.******* надад хэлэхдээ "манай найз бид 2 хоорондоо ярьж байгаад болгочихно. Манай цаад хүн үндсэн компанид ажилладаг" гэж хэлж байгаад Г.******* гэдэг хүн залилан хийсэн талаар мэдсэний дараа С.******* надад энэ хүний эгч нь хүний нөөцөөр ажилладаг гэсэн гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 243-246 дахь тал/,

18. Хохирогч Э.ын: “...2022 оны 09 дугаар сарын сүүлээр ******* сумын төвд гэртээ байхад манай багын найз С.******* гэрт ирээд “ толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд оруулаад өгөх үү 5 000 000 төгрөг юм байна гэж хэлсэн.

Багын найз хэлсэн учир тухайн үгэнд нь итгээд Хаан банкны интернет банкаар цалингийн зээл гэж 7 000 000 төгрөг аваад бичиг баримтаа канондож өгөөд дээр нь С.*******ын нэр дээр Хаан банкны 5595071001 дугаарын данс руу 3 000 000 нэг удаа, 2 000 000 төгрөгөөр дахин нэг удаа утга дээр нь өөрийн нэрийг бичин гүйлгээ хийж өгсөн.

2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ажил дээрээ байж байхад С.******* залгаад оруулах хүн маань дахин 2 000 000 төгрөг нэхээд байна яаралтай 13 цагаас өмнө олоод шилжүүлчих гэж хэлсэн. С.*******оос авсан 5375012413 дугаартай Г.******* гэх хүний нэр дээр байдаг данс руу 2 000 000 төгрөгийг *zolboo sokoo" гэсэн утга бичээд явуулсан Түүнээс хойш ажилд оруулах юм болов уу гэж бодоод хүлээгээд байхад таг болсон.

С.*******оос яасан талаар асуухад болохоороо дуудна, ярилцлага болно, тэгэхээр дуудна гээд хүлээлгээд байсан. Тэгээд тухайн асуудал залилангийн шинжтэй болохыг мэдсэн. ...” толгой” ХХК-ийн үндсэнд механикаар оруулж өгнө гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 26 дахь тал/,

19. Хохирогч Б.гийн: “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр өмнө таньдаг байсан С.******* залгаад “ толгой дээр агуулахын ажилтны орон тоо гарсан тул тийшээ орох уу орно гэвэл одоо 6 000 000 төгрөг хийвэл 1 сарын дараа ажилдаа орно” гэж хэлсэн тул өөрийн цалингийн зээлээ хийхэд 5 600 000 төгрөг гарсан.

Тэгээд хэлэхэд “за болно үлдэгдэл мөнгөө ажилдаа орчхоод өгчих” гэж хэлсэн тул танил эгч Т.Энх-Үйлс эгчийн данс руу 5 600 000 төгрөг шилжүүлээд тэндээсээ С.*******ын өгсөн 5595071001 данс руу Т.Энх-Үйлс эгчээр Б.-гаас олгов гэсэн гүйлгээний утга бүхий шилжүүлэг хийлгэсэн. С.******* гэх хүнтэй түүнээс хойш 1 cap орчмын дараа уулзахад “чиний ажил өнөө маргаашгүй болчихно мөнгөө өгсөн дарааллаар нь ажилд нь оруулж байгаа” гэж хэлсэн учир хүлээсэн. Тэгээд тухайн асуудал залилангийн шинжтэй болохыг мэдсэн... С.******* нь найдвартай оруулдаг Г.******* гэж хүн байгаа гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 55 дахь тал/,

20. Хохирогч Т.гийн: “...Манай найз Д.******* бид хоёр 2022 оны 11 дүгээр сард Улаанбаатар хотод байхдаа уулзахад "Манай хүргэн ах С.*******ын найз нь толгойн үндсэн компанид хүн ажилд оруулж өгч байгаа юм байна. Манай найз залуу бид 2 хамт орох гэж байгаа" гэж хэлж байсан. ...удаагүй ******* миний дугаар руу залгаад "С.******* ах чамайг ярь гэж байна" гэхээр нь би ямар шалтгаанаар ярь гэж байгаа талаар нь асуухад ******* "Би чамайг үндсэн компанид оруулаад өгөөч гэж гуйчихсан. Тэгээд залга гэж байна" гэхээр нь би гайхаад С.*******ын 89201459 дугаарын утас руу залгахад ..."Миний сайн найз Г.******* гэдэг хүн толгойн үндсэн компанид ажилд оруулж өгч байгаа. Мөнгө нь бэлэн бол асуудалгүй орно. Өнөөдөр мөнгө чинь бэлэн бол орой би чиний бичиг баримтыг авч тэр хүн рүү явуулаад болоо. Энэ хүний төрсөн эгч нь толгойн хүний нөөцөд ажилладаг" гээд байхаар нь би "Надад одоо бэлэн 5 000 000 төгрөг байна" гэхэд С.******* ах "Чи тэгвэл 2 500 000 төгрөгөө надаас зээлчих" гэхээр нь би “За би ажилд орох талаараа гэрийнхэнтэйгээ ярьж байгаад эргээд хариу хэлье. Мөнгөний тухайд бол би гэрийнхнээсээ авчиж болно" гэж хэлээд утсаа салгасан.

Түүнээс хойш С.******* ах над руу байн байн залгаад "Мөнгө чинь юу болж байна, өнөө маргаашгүй ажилд чинь оруулах гээд байна, чамайг толгойн агуулахын нярваар оруулна" гэх мэтээр залгаад байсан.

Би ээжтэйгээ ярилцаж байгаад мөнгийг нь өгч ажилд орохоор шийдээд ээжээсээ 2 500 000 төгрөг зээлээд С.******* ах руу залгаад "Би мөнгөө шилжүүлье. Та надад нөгөө хүнийхээ дансны дугаарыг өгчих” гэхэд С.******* ах "Чи шууд миний данс руу шилжүүлчих, би тэр хүний данс руу мөнгийг чинь хийнэ" гэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 15 цаг 23 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5371063915 тоот данснаас С.******* гэдэг хүний 5595071001 тоот данс руу “duuree" гэсэн утгатай 7 500 000 төгрөг шилжүүлсэн.

Мөнгө шилжүүлсэн өдрийн орой С.******* ах над руу 89201459 дугаараас яриад "Чи Г.******* гэдэг хүний [email protected] гэсэн хаяг руу өөрийн диплом, иргэний үнэмлэхийн хуулбар, гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй лавлагаа зэргээ сканердаад явуулчих" гэхээр нь би явуулаад "Анкет бөглөхгүй юм уу?" гэж асуухад ******* ах ‘ажлын ярилцлагад ороход чинь бөглүүлнэ" гэсэн.

Түүнээс хойш хэд хоногийн дараа С.******* ах руу залгаад ажилд орох асуудал юу болж байгаа талаар асуухад "Мөнгөө өгчихсөн юм чинь заавал орно" гэх мэт юм ярьж байгаад утсаа салгасан. Тэгээд огт холбоогүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн орчимд Д.*******той “ толгой” ХХК дээр байхдаа уулзаад сууж байхад Д.******* Г.******* гэдэг хүн рүү залгаад утсаа чанга яригч дээр тавихад "Ах нь ханиад хүрээд хүмүүсийн дуудлагыг авч чадахгүй байна. Цагаан сарын дараа С.*******ын хүмүүсийг ажилд авна" гээд ойр зуурын юм ярьж байгаад утсаа салгасан.

Тэгээд би ажлаа хийж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр толгойн ажилчдын зарын группт "Г.******* гэдэг энэ хүн залилан хийж мөнгө авсан. 1 жил боллоо, мөнгөө авъя" гэсэн байхаар нь би С.******* ах руу залгаад “энэ хүнийг чинь ингээд оруулчихсан байна шүү дээ. Танай найз гээ биздээ” гэхэд "Наад нөхөр чинь намайг залилчихсан юм шиг байна. Яг манай найз биш л дээ" гээд сонин сонин юм яриад байсан... С.******* надад хэлэхдээ “ толгой” ХХК-ийн агуулахын нярваар ажилд оруулж өгнө гэсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 88-91 дэх тал/,

21. Хохирогч Г.ын: “...Би Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ толгой” ХХК-ний Bluefin гал тогоонд тогоочоор 2018 оноос одоог хүртэл ажиллаж байна.

С.******* гэдэг хүн “ толгой” ХХК-д үндсэн ажилчнаар хүн оруулдаг гэж сонсоод С.*******ын гар утасны дугаарыг олоод би өөрөө холбогдсон тэгтэл С.******* 7 000 000 төгрөг өгвөл оруулж болно. Яг одоо шилжүүлбэл хурдан орно гэсэн. Тэгэхээр би өөрт байсан мөнгөө шавхаад шилжүүлсэн.

Тэгээд 2023 он гараад би байнга залгаж эхэлсэн. Тэгтэл С.******* би нэг хүнтэй чамайг үндсэн ажилтан болгохоор ярьсан тэр хүн маань утсаа авдаггүй залилуулчих шиг боллоо гэж 2023 оны 02 дугаар сарын 10-ны үеэр хэлсэн.

Тэгээд би орж чадахгүй бол мөнгөө авъя гэсэн тэгээд одоог болтол би ажилд орж чадаагүй, мөнгөө эргүүлж авч чадахгүй залилуулсан. ...Би Хаан банкны интернет банк ашиглан өөрийн 5585269844 тоот данснаас С.*******ын Хаан банкны 5595071001 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр шилжүүлсэн...Би юу ч байж болно гэхдээ дампны оператороор ормоор байна гэсэн. Тэгээд би тухайн ажлын байрны анкетыг бөглөж С.******* руу явуулсан...” гэх мэдүүлэг/3-p хавтаст хэргийн 146-147 дахь тал/,

22. Хохирогч М.ийн: “...Би Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Мажор дреилинг” ХХК-д өрмийн туслахаар ажилладаг байсан. Тэгтэл манай нагац эгч Батчулуун над руу утсаар залгаад нэг хүн 7 000 000 төгрөг өгвөл “ толгой” ХХК-ний үндсэн ажилтан болгож байна гэсэн миний дүү ийшээгээ орох уу? гэхээр нь би цалингийн зээл хөөцөлдөөд гарах арай болоогүй байхад нь эгч Батчулуунаас 7 000 000 төгрөг зээлээд эгчийн өөрийнх нь Хас банкны 5000401606 тоот данснаас 5595071001 тоот С.*******ын данс руу 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн.

Тэгээд би Батчулуун эгчид зээлсэн мөнгөө буюу 7 000 000 төгрөгөө өөрийн Голомт банкны 5245110938 тоот данснаас Хас банкны 5000401606 тоот данс руу 2023 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр 3 500 000 төгрөгөөр 2 дахин гүйлгээ хийж шилжүүлсэн.

Тэгээд хүлээсэн боловч ажилд ороогүй. Тэгтэл над руу 2023 оны 02 дугаар сарын 15-ны үед манай нагац эгч Батчулуун залгаад нөгөөдөх чинь цагдаад баригдсан байна дотроосоо хагарал үүссэн юм шиг байна. Ажилд орох худлаа болсон юм шиг байна гэсэн. Тэгээд би буцааж мөнгөө авч байвал одоо яая гэхэв дээ гэсэн...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 183-184 дахь тал/,

         23. Хохирогч Б.-Эрдэнийн: “...Би Өмнөговь аймгийн ******* сумын нутаг дэвсгэрт “ толгой” ХХК-ний туслан гүйцэтгэгч “Даян” ХХК’-д ажилладаг. Намайг ******* сумын төвд 2022 оны 11 дүгээр сарын 16-ны үед явж байхад С.******* таараад 7 000 000 сая төгрөг өгвөл “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтан болгож болно гэж хэлсэн. Тэгээд мэргэжлийг чинь харж байгаад хаашаа орохыг чинь шийднэ гэсэн. Надад тухайн үед мөнгө байгаагүй тэгээд өөрийн нагац эгч Батчулуунд хэлж зээлээд эгчийн данснаас Хас банкны 5000401606 тоот данснаас С.*******ын Хаан банкны 5595071001 тоот данс руу 7 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Би С.******* руу мөнгөө шилжүүлсэн гэж хэлэхэд одоо чиний анкет, сертификат, мэргэжлийн үнэмлэх зэрэг материалаа өг гэсэн. Тэгээд би материалаа аваачиж өгөхөд С.******* одоо асуудалгүй тухайн ажлын байр чинь ярилцлагад дуудах байх шүү хүлээцтэй байгаарай гэсэн.

         Тэгээд хааяа асуухаар хүмүүсээ авч байгаа дуудах байхаа одоо дөхөж байгаа гэж хариулдаг. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 15-ны үеэр манай эгч Батчулуунд С.******* утсаар холбогдож болохоо байсан ажил чинь бүтэхээ байсан, цагдаа дээр байгаа гэж хэлсэн гэсэн...” гэх мэдүүлэг /3-p хавтаст хэргийн 178-179 дэх тал/,

          24. Хохирогч С.ын: “...2022 оны 9 дүгээр сарын сүүлээр өөрийн амьдардаг ******* сум Шардовын 508 тоотод хашаан дотроо мод хагалаад зогсож байсан чинь манай хамар хашааны хүн болох С.******* гэх залуу хашаан дээгүүр юм ярьж байгаад “ толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд оруулж өгдөг хүн байна, 6 000 000 төгрөг байвал оруулж өгч болно гэсэн.

          Тэгэхээр нь би одоохондоо мөнгөгүй байна гэсэн. Маргааш нь над руу С.******* 89201459 гэсэн дугаараасаа залгаад би хот явлаа чи яах юм гэхээр нь би за өнөөдөр мөнгө олж өгье гэж хэлсэн.

          Би С.*******ын Хаан банкны 5595071001 тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 15 цаг 09 минутад эхнэр Л.Нарантуяагийн Хаан банкны 5369000845 тоот данснаас  6 000 000 төгрөгийг “S.boldbayr е185050611” гэсэн утгатайгаар шилжүүлсэн.

           С.******* манайд орж ирээд надаар анкет бөглүүлээд, гараар өргөдөл бичүүлж аваад, миний жолооны үнэмлэх, мужааны үнэмлэх, механикийн үнэмлэх хуулбарлаж аваад явсан. Тэгж мөнгө өгснөөс хойш С.*******оос ажил төрөл юу болж байгаа талаар асуухгүй яваад байсан.

          С.******* цагаан сарын дараахан манайд ирээд нөгөө ажилд оруулж өгнө гэсэн хүн чинь луйвардсан юм шиг байна гэж хэлж байсан. Би С.******* гэх хүнийг бол танина. Манай гэрийн хажуу хашаанд байдаг хүн байгаа юм.” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 225 дахь тал/,

 

25. Хохирогч Б.гийн: “...2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр С.******* гэх хүнтэй уулзаад “ толгой” ХХК-ийн үндсэн ажилд орох талаар ярилцаж байхад агуулахын ажилтан, гүний уурхайн засварын хэлтэс гэх хоёр ажил байна гэж хэлсэн.

Түүний дагуу агуулахын ажилтан болж болох болов уу гэж асуухад болно, 6 000 000 төгрөг өгчих тэгээд оруулж өгнө, бичиг баримтаа бүрдүүлээд мөнгөө шилжүүлчих гэж хэлсний дагуу тухайн өдөр бичиг баримтаа өгөөд нөхөр *******ын цалингийн зээлийг хийлгэж 6 000 000 төгрөгийг С.*******ын өөрийнх нь 5595071001 дугаартай данс руу 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Uuganbayr гэх утгатай миний өөрийн Хас банкны 5005580196 дансаар шилжүүлсэн.

Тэгээд тухайн асуудал залилангийн шинжтэй болохыг мэдсэн. 2023 оны 01 дүгээр сарын сүүлээр С.******* гэх хүн руу залгаад ажил юу болж байгаа талаар асуухад Г.******* гэх хүнийг дугаарыг өгөөд энэ хүн мэдэж байгаа өөрөөс нь асуучих би мэдэхгүй байна гэж хэлээд 99871640 гэсэн дугаар өгсөн.

Г.******* гэх хүн рүү залгаж асуухад би ажил дээрээ ирж байна 14 хоногийн дотор болгоод өгнө гэж хэлээд таг болсон...Би Г.******* гэх хүн рүү мөнгө өгөөгүй, С.******* гэх хүний цаана Г.******* гэх хүн байгаа талаар сүүлд л мэдсэн. Уулзаж байгаагүй.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 37 дахь тал/,

        26. Хохирогч Б.ын: “...Анх 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өглөө би ******* суманд байдаг ажил дээрээ сууж байхад “ толгой” ХХК-д ажилладаг С.******* гэдэг залуу орж ирээд юм ярьж сууж байгаад "эгч манай найз үндсэн толгойд хүн ажилд оруулж өгч байгаа. Та хүүхдээ оруулахгүй юм уу оруулна гэвэл би яриад өгье" гэхээр нь би "Яг баталгаатай юм бол би өөрийн бага хүүгээ ажилд оруулчихъя" гэхэд С.******* "За цаад хүнтэйгээ холбогдож асууя" гээд утсаараа нэг хүн рүү залгаад "Ажилд орох хүн байна. Ажлын байр юу байна" гэсэн чинь утсаар ярьж байсан хүн нь "Ажлын байр байгаа" гэж хэлсэн. Тэгээд хэсэг юм ярьж байгаад С.******* "Танай хүүг ахлах механикийн ажилд оруулахаар боллоо шүү 8 000 000 төгрөгөөр оруулах юм байна. Энэ мөнгөндөө багтаагаад механикийн үнэмлэх, бусад бичиг баримтуудыг нь зохицуулах юм байна" гэсэн.

          Ямар данс руу мөнгө хийх вэ гэхэд С.******* "Ажилд оруулах ******* гэдэг хүний данс руу шууд хийчих" гээд Хаан банкны 5375012413 тоот данс өгөөд утга дээр "Sokoo 1" гэж хийгээрэй гэсэн. Тэгэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр өөрийн нэр дээр Хас банканд бүртгэлтэй 5003326231 тоот данснаас Г.******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данс руу "Sokoo 1" гэсэн утгатай 5 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Маргааш нь буюу 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр С.******* руу яриад "Эгчийнх нь үлдэгдэл 3 000 000 төгрөг болчихлоо. Ямар данс руу хийх вэ" гэж асуухад "Г.******* гэсэн данс руу л хийчих" гэхээр нь би өөрийн нэр дээр Голомт банкинд бүртгэлтэй 5275114736 тоот данснаас 2023 оны 01 дүгээр сарын 20-ны оройн 23 цаг 39 минутад Г.******* гэдэг хүний Хаан банкны 5375012413 тоот данс руу Sokoo 1 гэсэн утгатай 3 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Түүнээс хойш хэд хоногийн дараа С.******* миний дугаар руу 95058682 гэсэн дугаараас залгаад "Эгч механикийн туслах гэсэн ажлын байр байна. Та хүүхдээ оруулах уу?" гэхээр нь би "Өмнө өгсөн хүний ажил болоогүй байхад дараагийн ажлыг асууж болж байгаа юм уу? Энэ чинь бага мөнгө биш шүү дээ С.*******оо" гэхэд С.******* "Эгчээ эхний мөнгө өгсөн хүнийх нь бичиг баримт бүрдүүлэгдээд явж байгаа. Та ямар ч санаа зовох зүйл байхгүй" гээд байхаар нь би өөрийн том хүү Анхбаттайгаа ярилцаж байгаад С.*******од "Манай хүү Анхбат орохоор боллоо” гэж хэлэхэд "Та тэгвэл мөнгөө 17 цаг 30 минутаас өмнө 5595071001 гэсэн данс руу хийгээрэй" гэхээр нь би өөрийн хадгаламжаа барьцаалж банкнаас зээл аваад 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 50 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5561025805 тоот данснаас С.*******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу “Naranbamdaks zeeluuv” гэсэн утгатай 6 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Түүнээс хойш С.******* хүмүүсийг ажилд оруулах гээд хүлээлгэж байгаа. Ta хэд хоног хүлээнэ шүү гэж яриад дахиж холбогдоогүй. ...С.******* надад хэлэхдээ манай бага хүүг ахлах механикаар, том хүүг туслах механикаар ажилд оруулж өгнө гэж хэлж мөнгө авсан.

         ...С.******* надад манай найз Г.******* гэдэг хүний төрсөн эгч нь толгойн хүний нөөцөөр ажилладаг. Хүмүүс ажилд оруулахад асуудал байхгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 66-69 дэх тал/,

          27. Хохирогч Б.гийн: “...Би “ толгой” ХХК-ийн сайт дотор машин барьдаг бөгөөд чөлөөт цагаараа “ толгой” ХХК-ийн зааланд ордог. Тус зааланд ажилладаг С.******* гэдэг хүнтэй таарахаараа мэндлээд өнгөрдөг байсан. Манай ажлынхан 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр спорт зааланд байж байгаад би тамхи татах гээд гарахад С.******* надтай хамт гарсан.

           Бид 2 спорт заалны тамхины цэг дээр тамхилаад байж байхад С.******* “Ах та ажлаа сольж үндсэн толгойд ажилд орохгүй юм уу?” гэж асуухаар нь би ямар ажил байгаа талаар асуухад С.******* Дипот 2 дээр түлшний машины жолоочийн орон тоо байна. Мөнгөө өгчих юм бол хурдан орно” гэхээр нь би хэдэн төгрөгөөр оруулж өгөх гэж байгаа талаар нь асуухад 7 000 000 төгрөгөөр ажилд оруулж өгч байгаа” гэсэн.

          Би С.*******оос “Мөнгөө өгсний дараа ажилд оруулж өгч чадахгүй бол яах вэ?” гэхэд “Найдвартай ажилд оруулж өгнө. Надад итгэ. Оруулж чадахгүй бол мөнгийг чинь буцаагаад өгнө" гээд байхаар нь би “Надад одоо бэлэн 7 000 000 төгрөг байхгүй байна. Би хүмүүсээс асуучхаад эргээд 2-уулаа холбогдъё” гээд салсан.

           Тухайн өдрийн орой болон маргааш нь буюу 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр С.******* над руу 95058682 дугаарын утаснаас байн байн залгаад “мөнгө чинь юу болж байна ах, бүтэж байна уу? Хурдан мөнгөө өгчих юм бол хурдан л ажилдаа орно шүү дээ” гэх мэтээр яриад байсан... Би тэр өдрийнх нь 14 цаг 30 минут орчимд С.*******ын ажилладаг Спорт зааланд очиж уулзаад 14 цаг 58 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5375012413 тоот данснаас С.*******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу “Zaya” гэсэн утгатай 7 000 000 төгрөг шилжүүлсэн... Маргааш нь С.******* 95058682 дугаарын утаснаас над руу залгаад "Дахиад ажилд орох хүн байна уу? Ил уурхайн дампны операторын ажил байна шүү” гэхээр нь би өөрийн найз Б.ыг С.*******той холбож өгсөн.

           Түүнээс хойш С.******* надтай огт холбогдоогүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын сүүл хэсэгт надтай спорт заалны баруун талд уулзаад “Ажилд оруулж өгдөг нөхөр утсаа авахаа больчихлоо. Залилуулсан юм шиг байна” гэж байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн... Би Г.******* гэдэг хүнтэй өөрийн биеэр уулзаж байгаагүй. Тус хүний 99871640 дугаар руу олон залгасан боловч нэг ч удаа авч хариу өгч байгаагүй... С.******* Г.*******г надад толгойн үндсэн компанид ажилладаг гэж хэлж байсан. Яг хаана ямар албан тушаалд ажилладаг талаар нарийн хэлээгүй...” гэх мэдүүлэг/4-p хавтаст хэргийн 107-108 дахь тал/,

            28. Хохирогч Т.ын: “...Би 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр ******* сумын төвд явж байгаад С.*******той таарсан. С.******* “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтнаар хүнээс мөнгө аваад оруулж байгаа би орох гэж байна чи яах юм гэсэн.  Тэгээд 5 000 000 төгрөгөөр хүн оруулж байна гээд надад Г.******* гэх хүний дугаар өгсөн.

        Би  ярихад нөгөө Г.******* эхлээд урьдчилгаа 2 000 000 төгрөг өгчих гэхээр нь 2 000 000 төгрөгийг 2022 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Голомт банкны 5275102524 тоот данснаас Г.******* /аль банкны ямар данс мэдэхгүй байна/ гэх хүний данс руу шилжүүлсэн.

        Маргааш нь өөрийн Голомт банкны 5275102524 тоот данснаас С.*******ын /ямар тоот, аль банкны дансыг нь мэдэхгүй байна/ данс руу интернет банк ашиглан шилжүүлсэн.

         Хэд хоногийн дараа буюу 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр эхнэр Нарантунгалагийн Хаан банкны 5595064800 тоот данснаас Г.*******гийн дансанд 1 000 000 / төгрөг хийсэн /ямар банкны, хэд гэсэн дансыг нь санахгүй байна/.

        Тэгээд ажилд орсон зүйл байхгүй хойшлогдсоор байгаад цагаан сарын баяр болоо сураг тасарсан. Залилуулснаа цагаан сарын баярын өмнөхөн мэдсэн. С.******* нөгөө ажил чинь бүтэхээ байсан. Г.******* утсаа авахаа болиод алга болсон гэсэн.” гэх мэдүүлэг /4-p хавтаст хэргийн 132-133 дахь тал/,

          29. Хохирогч О.гийн: “...2022 оны 10 дугаар сарын эхээр манай найз охин Д.******* манай хамаатны ах “ толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд орох боломжтой, та 2 хүний 5 000 000 төгрөг өгвөл оруулж өгнө гэсэн гэж манай найз охин хэлсэн.

           Би Д.*******ын хамаатны ах гэх С.*******той утсаар ярьсан чинь “манай нэг найз оруулж өгч байгаа асуудалгүй ээ мөнгөө шилжүүлчих” гэсэн. Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 17 цаг 34 минутад С.******* гэх хүний өгсөн Хаан банкны 5595071001 тоот данс руу 5 000 000 төгрөгийг “byambatseren work” гэсэн утгатай, мөн өдрийн 17 цаг 50 минутад дээрх данс руу 5 000 000 төгрөгийг “Minjinsor work” гэсэн утгатай нийт 10 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

           Хэд хонгийн дараа С.******* гэх хүн 89201459 гэсэн дугаараас залгаад дахиад нэмээд 2 000 000 төгрөг хэрэгтэй боллоо гэхээр нь би надад байгаа нь 1 400 000 төгрөг байна гэсэн чинь “наадхаа энэ данс руу шилжүүлчих” гээд Хаан банкны 5375012413 гэсэн данс өгсөн.

           С.******* гэх хүний хэлснээр “soko zolboo” гэсэн утгатайгаар 1 400 000 төгрөгөө тухайн данс руу нь шилжүүлсэн. Тэгээд мөнгө шилжүүлснээс хойш ажилд орох асуудал юу болсон талаар С.******* гэх хүнээс асуухаар удахгүй ээ, одоохон гэсээр 2 cap хүртэл явсан.   Би Г.******* гэх хүнтэй бол уулзаж байгаагүй. 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цаг 34 минутад С.******* гэх хүний хэлснээр Г.******* гэх хүний Хаан банкны 5375012413 гэсэн данс руу 1 400 000  төгрөг шилжүүлж байсан...” гэх /4-р хавтаст хэргийн 169 дэх тал/

            30. Хохирогч З.ын: “...2022 оны 09 дүгээр сарын сүүл хэсэгт манай хадам ээж нсүрэнгийн хуурай дүү С.******* гэдэг хүн над руу залгаад "Манай нэг найз “ толгой” ХХК-ийн үндсэн компанид хүн оруулж өгч байна.

          Эгч нь толгойн хүний нөөцийн ажилтан. Манай гэр бүлийнхэн мөнгө төгрөгөө өгөөд орох гээд байна. Чи мөнгөний бололцоо байвал энэ хүнд эртхэн мөнгө төгрөг олоод очих юм бол эртхэн ажилдаа орж магадгүй байна" гэж хэлсэн.

         Тэгээд би С.*******той ярьж байгаад толгойд хэдэн төгрөгөөр ажилд оруулж өгөх талаар асуухад 10 000 000 төгрөгөөр оруулж байна гэж хэлсэн. Би өөрийн ойр дотны хүмүүсээс мөнгө асууж байгаад мөнгө зээлдэг хүнээс сарын 10 хувийн хүүтэй 7 000 000 төгрөг, хадам эгч Ганганмөрөнгөөс 3 000 000 төгрөг зээлсэн.

         С.******* ахтай утсаар холбогдоод "мөнгө бэлэн болчихлоо" гэж хэлэхэд миний дугаар руу Г.******* гэдэг хүний дансны дугаар явуулсан. Би өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5034655373 тоот данснаас 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 07 минутад Г.******* гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй Хаан банкны 5375012413 тоот данс руу "soronzonbold” гэсэн утгатай 10 000 000 төгрөг шилжүүлсэн.

          Би мөнгө шилжүүлсэн талаараа С.******* ахад "Мөнгө шилжүүлсэн" гэж хэлэхэд [email protected] гэсэн хаяг явуулсан. Би энэ хаяг руу өөрийн иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар, мэргэжлийн дипломын хуулбар, нярвын бичиг баримтын хуулбар зэргийг явуулсан.

         С.******* надад хэлэхдээ “манай найз ******* “ толгой” ХХК-ийн төв агуулахын нярвын орон тоо байгаа гэж байна. Дотор нь ажиллаж байгаа хүн өөр ажил руу шилжээд тэр орон тоо нь гарах юм байна" гэж хэлсэн. Тэгэхээр нь би итгээд Г.******* гэдэг хүний 5375012413 тоот данс руу мөнгө шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 210-212 дахь тал/,

       31. Хохирогч Д.ийн: “...Би 2022 оны 10 дугаар сард ээлжийн амралтаараа гэртээ амарч байгаад С.******* ахын гэрт очсон чинь С.******* ах “ толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар оруулж өгч байгаа найдвартай хүн байна, мөнгө төгрөгийг нь өгөөд бичиг баримтаа бүрдүүлчихвэл асуудалгүй оруулна” гэж ярихаар нь би С.******* ахыг нөгөө хүн рүү нь залгуулаад ажил байгаа эсэх талаар нь асуулгахад “ажлын байр бэлэн байна, бичиг баримтаа бүрдүүлээд 6 500 000 төгрөг өгчихвөл Гүний уурхайн цахилгаанчнаар үндсэн ажилтнаар асуудалгүй оруулаад өгнө гэж хэлсэн байсан.

         Тэгэхээр нь би итгээд 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр өөрийн Хас банкны 5002221309 тоот данснаас С.*******ын 5595071001 тоот данс руу эхлээд 5 000 000 төгрөг шилжүүлчхээд дахиад 2 цагийн дараа 1500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

         Мөнгөө шилжүүлснээс хойш би араас нь асууж сураглахгүй явж байсан чинь А. гэх манай хамаатны залуу надад “нөгөө хүн чинь худлаа болсон юм шиг байна, толгойн дотоод групп дээгүүр хүн залилсан гэх мэдээлэл яваад байна” гэхээр нь би залилуулсан байж магадгүй гэж бодоод цагдаагийн байгууллагад бичгээр өргөдөл гаргаж байгаа юм...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 233- 234 дэх тал/,

32.Хохирогч Г.гийн: “...Анх 2022 оны 11 дүгээр сарын эхээр С.******* надтай уулзаад толгойн үндсэн компанид ажилд орох боломж байна. Ажлын байр нь бэлэн. Truck Shop-д автын механикийн туслах гэсэн орон тоо гараад ирсэн. САП дугаар үүссэн хүн бол 8 000 000 төгрөгөөр ордог, САП дугааргүй хүн бол 15 000 000 төгрөгөөр ордог. Г.******* гээд манай найз үндсэнд ажилладаг, төрсөн эгч нь толгойн хүний нөөцийн ахлах хийдэг найдвартай” гэж хэд хэдэн удаа хэлээд байхаар нь би “За би хүмүүстэй уулзаж судалъя” гээд салсан.

 С.******* “Чи хүнд итгэж сур, нэг газарт ажиллаж байж, болохгүй бол чи мөнгөө дуртай үедээ буцаагаад ав” гэх мэтээр намайг маш их ятгаж итгэл үнэмшил төрүүлсэн.

 Би Ц.*******ын 80004344 дугаарын утас руу залгаад С.*******ын ярьсан зүйлийн талаар асуухад “Би С.*******од мөнгө өгчихсөн, үндсэнд оруулж өгнө гэсэн. Гайгүй байлгүй дээ. Чи өөрөө мэдсэн дээр байх” гэхээр нь мөнгөө хэн гэдэг хүний данс руу хийсэн талаар асуухад “Би мөнгөө С.*******ын өөрийнх нь данс руу хийсэн” гэж хэлсэн.

Тэгээд би өөрийн эзэмшилд байдаг тээврийн хэрэгслээ дүүдээ зараад 2022 оны 12 дугаар сарын 20-ны өдөр “ толгой” ХХК-ийн фитнесс зааланд хамт байж байхдаа 17 цаг 15 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5749565135 тоот данснаас С.******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу “ 88011535 сокоо 12.20-нд” гэсэн утгатай 6 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Мөнгө шилжүүлсний дараа С.******* өөрийн гар утаснаас [email protected] гэсэн хаяг харуулаад “Энэ хаяг руу бүх бичиг баримтынхаа зургийг ар өвөргүй дараад явуулчих. Чиний ажлын дараагийн ээлж гэхэд ажил чинь бүтчих байх. Ярилцлагадаа орно шүү” гээд бид 2 салсан.

Түүнээс хойш би С.*******той холбогдоогүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сард “ толгой” ХХК-д ажиллаж байхдаа “Ажилд орох асуудал юу болж байна. Нэлээн удлаа” гэхэд С.******* “Удахгүй дуудах байхаа. Чи Г.*******той өөрөө яриад асуучих” гээд Г.******* гэдэг хүний 99871640 дугаарын утас өгсөн. Би уг дугаар руу байн байн залгахад утсаа огт авахгүй байхаар нь залилан гэдгийг нь таамаглаж эхэлсэн... С.******* надад хэлэхдээ “ толгой” ХХК-ийн Truck shop-д автын механикийн туслахаар оруулж өгнө гэж хэлж мөнгө авсан. ******* надад хэлэхдээ Г.*******гийн эгч нь “ толгой” ХХК-ийн хүний нөөцийн менежер. Хүн ажилд оруулахад асуудалгүй гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 19-20 дахь тал/,

33. Хохирогч А.ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын эхээр ажил дээрээ байж байхад А. гэдэг манай үеэл ах надад “ толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар оруулж өгдөг хүн байна, чи орох уу гэж асуугаад А. бид хоёр ярилцаж байгаад А.ын аав болох С.*******ыг цаад үндсэн ажилтнаар оруулж өгнө гэсэн хүн рүү утсаар яриулахад тэр хүн нь надад тохирсон ажил нь  “ толгой” ХХК-ийн төв агуулахын туслах ажилтнаар оруулж өгч болно, тэр ажилд орохын тулд 6 000 000 төгрөг өгчих гэсэн байсан.

Тэгэхээр нь би итгээд надад хурааж байсан бэлэн мөнгө байсан тул 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 14 цаг 53 минутад ******* сумын төвд байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машин дээр 6 000 000 төгрөг бэлнээр авч очоод эмээ нцэцэгийн 5595108567 тоот дансны карт руу 1 740 000 төгрөгийн орлого хийгээд тэндээсээ С.******* гэх хүний 5595071001 тоот данс руу 1 740 000 төгрөгийг шилжүүлсэн.

Тухайн үед бэлэн мөнгөний машин нь хуучин мөнгө уншихгүй татаж авахгүй байсан тул үеэл ах А.ыг хажууд нь байх Хас банкны салбар руу ороод 4 260 000  төгрөгийг С.*******ын данс руу хийчих гээд явуулсан.

Тэгээд би бэлэн мөнгөний машин дээр мөнгөө шилжүүлчхээд машиндаа суугаад байж байхад А. мөнгө шилжүүлчихлээ гээд орж ирсэн.” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 43-44 дэх тал/,

         34. Хохирогч Н.ийн: “...2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Өмнөговь аймгийн ******* сумын төвд ...С.*******той тааралдсан. С.*******той мэнд мэдээд ойр зуурын юм ярихад С.******* надад Толгойн үндсэн ажилтнаар хүн оруулдаг найдвартай хүн байна. Би өөрийнхөө хүүхдийг оруулж байгаа. Мөн ах дүүгийн хүүхдүүдээ оруулж байгаа. Надад найдвартай хүн байгаа. Бичиг баримтыг бэлдээд надад өгчих” гэсэн.

         Би С.*******од өөрийнхөө хүү Мөнхбаярыг ажилд оруулъя гэхэд С.******* “6 000 000 төгрөг өгчих уг нь 8 000 000 төгрөгөөр оруулдаг, би яахав чамайг таньдаг юм чинь 6 000 000 төгрөгөөр оруулъя” гэсэн.

         Ингээд би “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтнаар өөрийн хүү Мөнхбаярыг ажилд оруулахаар С.*******той тохирсон. Би 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр С.*******той хамт Өмнөговь аймгийн ******* сумын төв 90/90 дэлгүүрийн гадна байхдаа С.*******ын өгсөн "Гансүхийн *******" гэх хүний 5375012413 дугаарын дансанд өөрийн 5595067482 дугаарын данснаас 5 000 000 төгрөгийг интернет банк ашиглан "Соко" гэсэн гүйлгээний утгаар шилжүүлсэн.

          Маргааш нь буюу 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр ******* миний гар утас руу залгаад үлдэгдэл 1 000 000 төгрөгөө өгөх боломжтой байна уу гэхээр нь би үлдэгдэл 1 000 000 төгрөгийг С.*******ын 5595075001 дугаарын дансанд интернет банк ашиглан шилжүүлсэн. Надад нийт 6 000 000 төгрөгийн хохирол учирсан. Манай хүүхэд Мөнхбаяр нь өнөөдрийн байдлаар Г.*******, С.******* нараар дамжуулан “ толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар ажилд томилогдоогүй байна...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 92-93 дахь тал/,

35. Хохирогч Т.Баттулгын ““...Надтай хамт “ толгой” ХХК-д ажилладаг С.******* гэдэг залуу надад хэлэхдээ "Бидний ажиллаж байгаа “ толгой” ХХК-ийн ил уурхайд хүнд машин механизмын оператор дээр үндсэн ажилтнаар хүн ажилд оруулах уу, 11 000 000 төгрөг өгвөл ажилд оруулж байна" гэж хэлсэн. Би үнэн худал эсэхийг нь лавлахад найдвартай, би одоо өөр хүмүүсийг бас оруулах гээд бичиг баримтыг нь цэгцэлж байна гэхээр нь итгээд өөрийн төрсөн дүү болох Т.Ганхөлөгийг ажилд оруулах зорилгоор С.*******од 11 000 000 төгрөг өгсөн.

С.******* надад сарын дараа ажилд оруулна гэж хэлсэн. Ингээд сарын хугацаа өнгөрсөн боловч ажилд оруулаагүй. Би юу болж байгаа талаар нь лавлахад хүмүүсээ эхнээс нь ярилцлагад дуудаж эхэлж байгаа. Танай дүүг дуудах болоогүй гэж хэлдэг байсан. Би 11 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн нэр дээр Голомт банканд бүртгэлтэй 5280000359 тоот данснаас С.*******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 127 дахь тал/,

36. Хохирогч С.гийн: “...манай ээжийн төрсөн дүү М.цэцэг эгч над руу 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр утсаар залгаад “ толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар мөнгө аваад ажилд оруулдаг хүн байна гэсэн. Тэгэхээр нь би найдвартай юм уу гэж асуусан чинь М.цэцэг эгч найдвартай, 7 000 000 төгрөг шилжүүлээд бичиг баримтаа бэлдээд өгчих гэхээр нь тухайн өдрийн 17 цагийн үед М.цэцэг эгчийн Хаан банкны 5593012184 тоот данс руу өөрийн Хаан банкны 5090562387 тоот данснаас 7 000 000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд одоог болтол ажилд ороогүй залилуулсан...” гэх мэдүүлэг /5- р хавтаст хэргийн 163-164 дэх тал/,

37. Хохирогч А.-Эрдэнийн: “...над руу 2022 оны 11 дүгээр сарын 10-ны үеэр ээж М.цэцэг “ толгой” ХХК-ний үндсэн ажилтнаар мөнгө өгөөд оруулж өгдөг хүн байгаа чи яах юм” гэж байсан. Тэгэхээр нь би үндсэн юм бол оръё гэсэн.... Тэгээд 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр би цалингийн зээл хийгээд ээж М.цэцэгийн Хаан банкны 5593012184 данс руу 8 200 000 төгрөг шилжүүлсэн. Нөгөө ажилд оруулах хүн нь 8 000 000 төгрөг өг гэсэн юм байна лээ. Тэгээд ээж тухайн өдрөө 8 000 000 төгрөгөө нөгөө ажилд оруулах хүн рүү шилжүүлсэн. Тэгээд одоог болтол ажилд ороогүй залилуулсан.

Сүүлд сонсоход С.******* гэдэг хүн тэгж хэлээд мөнгө авсан гэсэн." гэх мэдүүлэг /5-p хавтаст хэргийн 168-169 дэх тал/,

38. Хохирогч Ө.ийн: “...Би 2022 оны 12 дугаар сарын дунд хэсэгт “ толгой” ХХК-ийн Ханбумбатын нисэх буудал дээр ажлаа хийж байхдаа хамт ажилладаг Б.*******, Т. нартай юм яриад сууж байтал Т. "Манай хамаатны ах толгойн үндсэн компанид ажилладаг. Ахын найз нь Г.******* гэдэг хүн толгойн хүний нөөцөөр ажилладаг. Би удахгүй үндсэн компанид ажилд орох гээд мөнгө өгчихсөн байгаа" гэж ярихаар нь Б.******* бид хоёр “бид хоёр үндсэн компанид ажилд орох боломж байна уу. Ахаасаа асуугаад өгөөч” гэхэд "За би ахаасаа асуучхаад" эргээд хэлье гэсэн.

Тэгээд удалгүй байж байгаад Т. Б.******* бид хоёрт “ахтай холбогдлоо, толгойн агуулахын туслах, гүний уурхайн механикийн туслах гэсэн 2 орон тоон дээр авч болно. Нэг хүн ажилд оруулж өгөхөд 6 000 000 төгрөг гэж байна” гэж хэлсэн.

 Тухайн үед надад мөнгө байхгүй байж байгаад 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Т.тай холбогдоход "Чи ажилд орох юм ул яах юм шийдвэрээ гаргасан уу, манай ах яг одоо мөнгө шилжүүлчих юм бол механикийн туслах гэдэг орон тоон дээр оруулаад өгье" гээд байсан.

Тэгэхээр нь би хүнээс хүүтэй мөнгө зээлээд тухайн өдрийн 11 цаг 06 минутад өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5721437503 тоот данснаас С.******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу "Ө. Дүүрээ" гэсэн утгатай 6 000 000 төгрөг шилжүүлсэн.

 Мөнгө шилжүүлснээс хойш би ажилд орох талаар холбогдохыг нь хүлээгээд байж байтал 2023 оны 02 дугаар сарын дундуур Т. над руу "Манай ахын найз Г.******* хүмүүсийг толгойн үндсэн компанид ажилд оруулж өгч байгаа. Гэхдээ өмнө нь ажилд орох гээд мөнгө өгсөн хүмүүс нь тэсэхгүй цагдаад өгчихсөн юм шиг байна. Ажилд орох чинь худлаа боллоо" гэж байсан. Тухайн үед толгойн ажилчдын зарын фейсбүүк группт Г.******* гэдэг хүн залилан хийсэн талаар мэдээлэл явж байсан...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 209-211 дэх тал/,

39. Хохирогч Б.ы ““...Миний багын найз Б. гэх залуу Өмнөговь аймгийн ******* суманд "******* хурд" ХХК-нд жолоочоор ажилладаг юм. Тэр найз маань 2022 оны 12 дугаар сард надтай утсаар ярихдаа "Би энд “ толгой” ХХК-нд үндсэн ажилтнаар ажилд орох гэж байна, ажилд оруулдаг найдвартай хүн байна, намайг дахиад нэг хүн олчих гэж байна, чи толгойд ажилд орох уу" гээд надаас асууж ярьсан.    

Тэгэхээр нь “би өөрөө бол орохгүй мөнгийг нь өгөөд өөрийнхөө дүүг оруулъя” гэж хэлсэн чинь надад С.*******ын 95931459 гэх дугаарыг өгөөд "энэ хүн рүү яриад дансыг нь аваад мөнгөө шилжүүлчих, тэгээд ажилд оруулаад өгнө" гэж хэлэхээр нь би С.******* гэх хүнтэй нь яриад өөрийн дүү Шаравдоржийг “ толгой” ХХК-нд хүнд машин механизмын оператороор ажилд оруулахаар ярилцаж тохироод С.******* гэх хүн манай эхнэрийн данс руу 10 000 000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 17 цаг 57 минутад 2 900 000 төгрөг, 17 цаг 58 минутад 3 000 000 төгрөг, 17 цаг 59 минутад 2 800 000 төгрөг, 18 цаг 00 минутад 1 300 000 төгрөгийг тус тус өөрийн Голомт банкны 3665105144 тоот данснаас С.*******ын эхнэр болох О.Аптанцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5595010741 тоот данс руу шилжүүлсэн.

Би С.******* гэгчтэй анх тохирохдоо “ толгой” ХХК-нд машин механизмын оператороор ажилд оруулахаар тохирсон байсан...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 20-21 дэх тал/,

 40. Хохирогч Д.ийн “...Би 2022 оны 11 дүгээр сарын эхээр “ толгой” ХХК-аас ажлаасаа буугаад ээлжийн амралтаараа Улаанбаатар хотод гэртээ байж байхад “ толгой” ХХК-ийн спорт зааланд ажилладаг зүс таних С.******* гэдэг хүний Soko Sosor гэсэн хаягаас мэнд мэдэж чат бичээд “ толгой” ХХК-ийн үндсэн компанид хүн ажилд оруулж өгч байгаа, чи орохгүй юм уу?” гэхээр нь би “Ямар хүн яаж оруулж өгч байгаа юм?” гэхэд С.******* “толгой ХХК-ийн хүний нөөцийн багт манай найз ажилладаг. Хүн ажилд оруулахад ямар нэгэн асуудал байхгүй” гэхээр нь би С.*******ын 89201459 дугаарын утас руу залгаад “ажилд ороход ямар ямар материал хэрэгтэй, хэдэн төгрөгөөр оруулж байгаа юм” гэж асуухад С.******* “ажилд орох өргөдөл, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримт хэрэг болно. Ажилд оруулахад хамгийн доод тал нь 6 500 000 төгрөг болно” гэхээр нь би хэд хоногийн дараа уулзахаар тохироод утсаа салгасан.

Тэгээд 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Офицеруудын ордны орчимд С.*******той уулзаад өөрийн ажилд орох өргөдөл, мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, иргэний үнэмлэх, жолооны үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримтыг өгөөд өөрийн эхнэр Б.Саранчимэгийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5925042218 тоот данснаас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 14:42 минутад С.*******ын нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу “Д.өөс С.*******од” гэсэн утгатай 5 000 000 төгрөг, өөрийн нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5019549806 тоот данснаас мөн тоот данс руу 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 15 цаг 47 минутад 1 500 000 төгрөг, нийт 6 500 000 төгрөгийг С.******* гэдэг хүний нэр дээр Хаан банканд бүртгэлтэй 5595071001 тоот данс руу шилжүүлсэн.

С.******* намайг ажиллаж байгаа чиглэлийн үндсэн ажилтнаар, манай найз Б.*******ыг механикийн туслахаар ажилд оруулж өгнө гэж хэлж мөнгө авсан. С.******* манай найз Г.******* гэдэг хүн “ толгой” ХХК-ийн хүний нөөцийн багт ажилладаг. “ толгой” ХХК-аас ажлын байр зарлагдсан тохиолдолд мөнгө өгсөн дарааллаар ажилд оруулж байгаа. Хамгийн цаад хугацаа нь 1 cap хүлээж байгаа. Эхнээсээ хүмүүс ажилдаа орчихсон байгаа” гэхээр нь би итгээд өөрөө болон өөрийн найз Б.*******аас мөнгө авч шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 85-88 дахь тал/,

 41. Хохирогч Ч.гийн: “...манай танил С.******* надтай утсаар холбогдоод “ толгой” ХХК-д үндсэн ажилтнаар мөнгийг нь өгвөл оруулж болж байна гэсэн. Тэгээд би хоёр хүүхдээ ажилд оруулах санаатай цалингаасаа эхнэр Туяажаргалын дансанд хадгалж байсан мөнгөнөөсөө 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 19 000 000 төгрөг, 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 1 000 000 төгрөг эхнэрийн 5045398354 тоот данснаас С.*******ын 5595071001 тоот данс руу шилжүүлсэн.

Тэгээд би ажилд орох боломж байна гэж манай баз дүү Д.д хэлэхэд тэгье гээд миний Хаан банкны 5029254708 данс руу 7 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр шилжүүлсэн. Тэгээд би тэр өдрөө өөрийнхөө данснаас С.*******ын 5595071001 тоот Хаан банкны данс руу 7 000 000 төгрөгийг нь шилжүүлсэн.

Тэгээд би Дархан хотод байдаг баз дүү Д.Бат-д ажилд оруулах хүн байна гэж утсаар хэлтэл Д.Бат- С.*******ын дугаарыг авч ярилцаад 12 000 000 төгрөг шилжүүлсэн гэж байсан. Тэгээд ажилд орсон хүн байхгүй бүгд залилуулсан. С.******* найдвартай ажилд оруулаад өгөх хүн байна ах гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 117-118 дахь тал/,

42. Хохирогч Д.Бат-ы: “...Миний бие 2022 оны 11 дүгээр сард өөрийн хамаатан Ч., Д., Туяажаргал нараас “ толгой” ХХК-д үндсэн ажилтнаар ажилтан оруулж өгдөг хүн байна гэж сонсоод Ч.гаас тодруулан асуухад надад нэг утасны дугаар өгсөн.

Ингээд 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өглөө би тухайн дугаар луу залгахад “Би С.******* гэж хүн байна, ажилд орох гэж байгаа хүн мөн үү” гэж асуусан ба би тухайн хүнтэй яриа өрнүүлж байгаад фейсбүүк чатыг асуухад Soko Sosor гэх нэртэй чат хаягийг өгсөн ба тухайн фейсбүүк чатаар харьцаж эхэлсэн.

Ингээд тухайн өдрөө фейсбүүк чат руу нь өөрт холбоотой материалуудын зургийг нь дарж явуулсан ба С.******* нь 12 000 000 төгрөгийг яаралтай Хаан банкны нцэцэг Алтанцэцэг гэх хүний 5595010741 тоот данс руу шилжүүлчих гэж хэлэхээр нь тухайн өдрөө буюу 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр өөрийн хаан банкны 5077127794 тоот данснаас “ толгой” ХХК-д ажилд орох зорилгоор “Amarsanaa” гэх утгатай Дархан-уул аймгийн Дархан сумын Өргөө баг, 16-24 тоотод байхдаа 12 000 000 төгрөгийг нэг удаагийн үйлдлээр шилжүүлсэн.

С.******* нь “За дуудах хүртэл тэвчээртэй хүлээж бай” гэж хэлсэн. Ингээд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлынхаа талаар сураглаж асуухад С.******* нь 99871640 гэх дугаар луу залгаж Сокогийн ажилд оруулах хүн байна гэж яриарай гэсэн. Тухайн дугаар луу залгахад үл таних эмэгтэй хүн байсан санагдаж байна, надад хэлэхдээ “хамгийн сүүлийн хугацаа цагаан сараас өмнө ажил нь бүтчихнэ” гэж хэлсэн. Үүний дараа цагаан cap болоход дээрх дугаар холбогдохгүй, С.******* нь чатдаа хариу өгөхгүй, утсаа авахгүйгээр одоог хүрсэн.” гэх мэдүүлэг /6-p хавтаст хэргийн 130-131 дэх тал/,

43. Хохирогч Д.ийн “...тухайн үед манай баз Ч. бид 2 уулзаж хоол идэх гээд Дархан теди төвийн 3 давхарт байхад Ч.гийн утсанд хүн залгаж ярьсан. Ч. тухайн хүнтэй утсаар ярьчхаад надад толгойд дампын жолоочоор ажилд орох хүн байна уу, дотроо ажиллах юм бол орох хахууль мөнгө нь 7 000 000 төгрөг юм байна” гэхээр нь би дүү Болдбаатарыг оруулъя гэж хэлэхэд мөнгийг нь 4 цагаас өмнө өг гэнэ гэхээр би газрынхаа гэрчилгээг барьцаанд тавьж мөнгө зээлэх гэж байгаад Нямдорж гэх дүүгээсээ 7 000 000 төгрөгийг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 14 цаг 45 минутад гийн 5029254708 тоот дансанд хийлгүүлчхээд Ч.д тухайн үед утсаар хэлж байсан.

Дараа нь дүүгийнхээ жолооны бичиг баримтын ангиллыг даруулчхаад байж байтал Ч. над руу залгаад хүнд луйвардуулсан байна. Би цагдаад хандах гэж байна гэж хэлсэн.” гэх мэдүүлэг /6-p хавтаст хэргийн 142-143 дахь тал/,

44. Хохирогч И.гийн “...Би 2022 оны 12 дугаар сард ******* сумын иргэн Д.Батчулуун гэх хүнтэй утсаар ярьж байгаад “хүүгээ ажилд оруулах гэж байгаа юм, ажилд оруулаад өгөх хүн байна уу” гэж асуухад “******* сумын С.******* гэх хүн найдвартай ажилд оруулж өгч байгаа, олон хүн ажилд оруулсан” гэж хэлсэн.

Тэгэхээр нь би С.******* гэх хүнтэй утсаар яриад хүүгээ “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтнаар ажилд оруулахаар тохиролцоод намайг “хүүг чинь ажилд оруулъя 7 000 000 төгрөг өгчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь би 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр  С.*******ын хүү А.ын эзэмшлийн Хас банкны 5003251998 тоот данс руу өөрийн Хас банкны 5000134857 тоот данснаас 7 000 000 төгрөг шилжүүлээд маргааш өдөр нь өөрийн Хаан банкны 5585072165 тоот данснаас С.*******ын эзэмшлийн 5595071001 тоот данс руу 500 000 төгрөг шилжүүлсэн.

Тэрнээс хойш 3 хоногийн дараа С.******* над руу залгаад “таны мөнгийг нөгөө ажилд оруулах хүмүүст тараагаад өгчихлөө шүү, одоо буцаагаад авна гэсэн ойлголт байхгүй шүү, танай хүү чинь ажилдаа орно биз дээ” гэхээр нь би “хэрвээ ажилд оруулж өгч чадахгүй бол би мөнгөө яах юм бэ” гэж асуусан чинь “ажилд оруулж чадахгүй бол таны мөнгийг бэлнээр буцаагаад өгчихнө” гэж хэлж байсан.

С.******* надтай утсаар ярихдаа цаад ажилд оруулж өгөх гэж байгаа хүн нь Г.******* гэж хүн байгаа гэж хэлж байсан. Тэр Г.******* нь бас над руу 2 удаа залгаад “танай хүүгийн ажлыг удахгүй бүтээнээ, асуудалгүй болно” гэж ярьж байсан... Би өөрийн шилжүүлсэн 7 500 000 төгрөгөө нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 187 дахь тал/,

  45. Хохирогч Н.гийн ““...Намайг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны үед байх гэж бодож байна ажил дээрээ байхад С.******* гэх манай үйлчлүүлэгч ирж зээл асууж байхдаа толгойн уурхайд найдвартай ажилд оруулж өгдөг хүн байгаа та сонирхож оруулах хүн байвал оруулахгүй юу” гэж хэлсэн.

 Тэгэхэд нь би ормоор байна гэхэд би танд тохирох албан тушаал байна уу нөгөө хүнээсээ асууж өгнө гэж хэлсэн. Тухайн өдрөөс хойш 2 хоногийн дараа 2023 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр С.******* өөрөө 95058682 дугаараас миний дугаар луу залгаад “танд тохирох ажлын орон тоо гарсан гэж байна одоо Г.******* гэдэг хүн ярина тухайн хүнтэй ярилцаад үзээрэй” гэж хэлснээс 30 минутын дараа 99871640 дугаараас залгаад “Г.******* гэж хүн байна Соронзон тантай холбогдоорой гэсэн юм” гэж хэлээд “та толгой ХХК-д ажил сонирхож байгаа юм уу танд тохирох ажлын байр гарсан байна та орно гэвэл 5 000 000 төгрөг өнөөдрийн дотор шилжүүлээд анкет материалаа миний хаяг руу явуулаарай” гэсэн.

Г.*******гийн өгсөн [email protected] гэсэн хаяг руу өөрийн анкетыг явуулсан тэгэхэд Голомт банкны 2409047655 гэсэн Гансүхийн ******* гэсэн данс өгсөн дагуу би 5 000 000 төгрөгийг өөрийн Голомт банкны 5245105400 данснаас шилжүүлсэн. Мөнгө шилжүүлэхэд “болсон та хүлээж байгаарай” гэж хэлээд 2 хоногийн дараа Г.******* дахин миний утас руу залгаад “таны орох гэж байгаа ажил цалин өндөртэй гайгүй ажил байгаа тул эгч дахин 2 000 000 төгрөг нэхээд байна одоо яаралтай нэмэхгүй бол болохгүй байна” гэсэн тул би дахин 2 000 000 төгрөгийг *******гийн өмнө өгсөн данс руу шилжүүлсэн.

Мөнгө шилжүүлсэн дараа “болсон, 2 дугаар сарын 16-ны өдөр та ярилцлагад орно хүлээж байгаарай” гэж хэлээд түүнээс хойш холбогдоогүй алга болсон. Би мөнгө шилжүүлэхдээ 99084513 гэсэн утгатай шилжүүлсэн. Намайг “ толгой” ХХК-д ажилд оруулж өгнө гээд байхаар нь итгээд мөнгө шилжүүлсэн. ******* гэдэг хүн надад ’’Манай төрсөн эгч толгойн бүх хүний нөөцүүдийн даргаар ажилладаг. Би тэр хүнээр оруулж өгнө” гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 4-6 дахь тал/,

46. Хохирогч Н.ын “...Би 2022 оны 08 дугаар сараас хойш “ толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч “Өмнөговь тээвэр нэгдэл” ХХК-д ХАБ-ын ажилтнаар ороод өнөөг хүртэл ажиллаж байна. 2022 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр манай ээж над руу залгаад "Т.******* ахын чинь таньдаг хүн нь толгойн үндсэн компанид 7 000 000 төгрөгөөр хүн ажилд оруулж өгч байгаа гэж байна гэж байна. Миний хүү орох юм уу?" гэхээр нь би ээжээсээ Т.******* ахын 89952552 дугаарын утсыг аваад ямар хүн ажилд оруулж өгч байгаа талаар нь асуухад "Манай танил С.******* гэдэг хүний найз нь толгойн үндсэн компанид хүн ажилд оруулж өгч байгаа гэж байна. Би өөрөө бас ажилд орох гээд мөнгө өгчихсөн байгаа. Яаралтай мөнгийг нь өгчихвөл хурдан ажилдаа орох юм байна" гэхээр нь би ээжтэйгээ ярилцаж байгаад ээжээсээ 7 000 000 төгрөг зээлээд Т.******* ахын эхнэр Үүрийнтуяа эгчийн данс руу 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр /өдрийг нь сайн санахгүй байна/ 7 000 000 төгрөг шилжүүлсэн.

Түүнээс хойш би Т.******* ах руу залгаж ажилд орох асуудал юу болж байгаа талаар асуухад "Нөгөө хүнээс хариу ирээгүй байна. Удахгүй дуудах байхаа" гэж хэлдэг байсан. Түүнээс хойш 2023 он гаргаад дахин асуухад Т.******* ахын найз нь хүмүүс залилсан юм шиг байна гэж байсан. Тэгээд залилуулсан гэдгээ мэдсэн...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 56-58 дахь тал/,

47. Хохирогч Л.гийн: “...С.******* гэх хүн “ толгой” ХХК-д ажилд оруулж байна гэж сонсоод уулзсан. Тэгэхэд “миний танил найдвартай “ толгой” ХХК-ийн үндсэнд ажилд оруулж өгч чадна. Өмнө нь олон хүн ажилд оруулж байсан” гэх зэргээр итгэл үнэмшилтэй ярьж байсан. Тэгээд 8 000 000 төгрөг өгвөл “ толгой” ХХК-ийн агуулахад ажилд оруулж өгнө гэхээр нь би зөвшөөрсөн.

Тэгээд тухайн өдрөөс хойш 3 хоногийн дараа буюу 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр ******* гэх хүний нэр дээрх 5595071001 дугаартай Хаан банкны данс руу өөрийн 1825149244 тоот Голомт банкны данснаас хоёр удаагийн гүйлгээгээр 6 000 000 төгрөг, дээр нь нэмж найз Шүрэнбагана гэх хүний данснаас 2 000 000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.

Тэгээд ажилд орох юу болсон талаар асуухад “бүтэхгүй байна мөнгийг чинь буцааж өгнө, ямар ч байсан таныг хохиролгүй болгож өгнө” гэж хэлсэн. С.******* миний танил л гэж хэлсэн. Би С.******* гэх хүнээр дамжуулан “ толгой” ХХК-ийн үндсэн компанид ажилд ороогүй...” гэх мэдүүлэг /7-р хавтаст хэргийн 94- 96 дахь тал/,

Гэрч Б.Цэрэндоржийн: “...Г.******* нь гэнэтийн ослын багийн ажилтан бөгөөд үндсэн үүрэг нь аврах, гал сөнөөх ажилтай. Тухайн ажлын байр нь ямар нэг байдлаар хүний нөөцийн хүн ажилд авах, сонгон шалгаруулалтад оролцох ямар ч эрх байхгүй учир толгой уурхайд ажилд оруулах эрх мэдэлгүй... толгойн уурхайд ямар нэг байдлаар төлбөр мөнгө төлж ажилд орох ямар ч боломж байхгүй. толгойн уурхайд ажилд орох бол уурхайн хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулах журмын дагуу явагддаг... хүний нөөцийн ажилтан дангаараа толгойн уурхайд ажилчин авах эсэхийг шийдэхгүй. Ажилтан сонгон шалгаруулах явц нь хүний нөөц, тухайн ажилтан авах хэлтсийн удирдлагууд болон 3-аас доошгүй хүн ярилцлага болон шалгалтууд авч байж тус бүр үнэлгээ өгч ажилд авах эсэх талаар шийдвэр гардаг учир ганц хүн шийдвэр гаргах боломжгүй...” гэх мэдүүлэг /1-р хавтаст хэргийн 38 дахь тал/,

 

Гэрч Ш.Амартүвшингийн: “...Би “ толгой” ХХК-ийн хүний нөөцийн хэлтэст 12 дахь жилдээ ажиллаж байна.... “ толгой” ХХК-ийн ажилтан авахдаа нээлттэй байдаг бөгөөд “ толгой” ХХК-ийн вэб сайтаар ажлын байрыг нээлттэй зарлаж сонгон шалгаруулж авдаг. Монгол Улсын иргэн өөрөө “ толгой” ХХК ажиллах хүсэлтэй бол хүсэлтээ хүний нөөцийн хэлтэст цахимаар явуулдаг. Тухайн иргэнийг ажлын байранд авахдаа тухайн ажлын байранд заагдсан шаардлага болон ур чадвар, техникийн болон хувь хүний ур чадвар зан хандлагыг үндэслэн сонгон шалгаруулж авна.

“ толгой” ХХК-ийн туслан гүйцэтгэгч байгууллагад ажилладаг хүмүүс “ толгой ХХК”-д ажиллахыг хүсвэл мөн адил цахимаар хүний нөөцийн хэлтэст материалыг ирүүлж хүсэлтээ гаргана. Сонгон шалгаруулалтыг ажилд авах гэж байгаа хэлтсийн удирдлага болон хүний нөөцийн сонгон шалгаруулалтын багаас тус тус байлцан шийдвэрийг гаргадаг. “ толгой” ХХК-ийн хүний нөөцийн хэлтэс нь иргэдийг ажлын байранд сонгон шалгаруулалт зарлахдаа шан харамж авдаггүй...” гэх мэдүүлэг /1-p хавтаст хэргийн 50 дахь тал/,

Гэрч О.Алтанцэцэгийн: “...Хаан банкны 5595010741 тоот данс бол миний эзэмшлийн данс мөн... Манай нөхөр С.*******ын мобайл банк нь ажиллахгүй байсан. Тэгээд тухайн өдөр С.******* миний Хаан банкны дансаар ******* гэх хүний ажилд оруулж өгнө гэсэн хүнээс мөнгө авч миний дансаар дамжуулан Г.*******гийн Хаан банкны 5375012413 тоот данс руу шилжүүлсэн.

Нөхрийн мобайл нь болохгүй миний дансыг ашигласан болохоос би яг ямар хэн гэж хүнээс мөнгө орсон талаар нарийн сайн мэдээгүй, ямар ч байсан тухайн өдөр орсон мөнгийг манай нөхөр С.******* Г.******* гэх хүний данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /2-р хавтаст хэргийн 213 дахь тал/,

Гэрч Л.цэцэгийн: “...С.******* 2022 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө над руу гар утсаар залгаад “танай хүүгийн мэргэжпийн орон тоо гарчихлаа 8 000 000 /найман сая/ төгрөг цайны цагаас өмнө шилжүүлээдэх, бичиг баримтыг нь 2, 3 хоногоос бэлдээд өг би загварыг нь өгье” гэсэн.

Тэгээд хүү А.-Эрдэнэ онлайнаар цалингийн зээл аваад миний 5593012184 тоот Хаан банкны данс руу өөрийн 5607033963 тоот Хаан банкны данснаас 8 200 000 төгрөг шилжүүлээд би 11 цаг өнгөрөөгөөд С.*******ын Хаан банкны 5595071001 тоот данс руу 8 000 000 /найман сая/ төгрөг шилжүүлсэн. Маргааш нь буюу 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 16 цагийн үед дахиад над руу залгаад “ахиад хүн байна уу? Мэргэжил шаардахгүй нэг орон тоо байна” гэсэн. Тэгэхээр нь дүү С.д хэлтэл төд удалгүй миний Хаан банкны 5593012184 тоот данс руу 7 000 000 /долоон сая/ төгрөг шилжүүлсэн тэгээд би өөрийн данснаас С.*******ын 5595071001 тоот Хаан банкны данс руу 7 000 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /5-р хавтаст хэргийн 158-159 дэх тал/,

Гэрч С.Тунгалагийн: “...2022 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн орчимд манай найз залуу надтай ярихдаа “Би саяхан Г.******* гэдэг хүнтэй танилцсан. Тэр хүн одоо зарлагдаж байгаа “ толгой” ХХК-ийн үндсэн компанийн ажлын байранд оруулж өгнө гэж байна. Ойрын хугацаанд 7 000 000 төгрөг шилжүүлчих гэж байна” гэж хэлсэн.

Тэгээд бид 2 ярилцаж байгаад би өөрийн Хаан банк 5378049451 тоот данснаас найз залуугийнхаа Хаан банкны 5076193995 тоот данс руу 2 000 000 төгрөг шилжүүлээд, манай найз залуу Г.******* гэдэг хүний 5375012413 тоот данс руу 2022 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 20 цаг 33 минутад “Tegshee” гэсэн утгатай 3 000 000 төгрөг, мөн өдрийн 18 цаг 04 минутад “Tegshee” гэсэн утгатай 2 000 000 төгрөг, мөн өдрийн 11 цаг 10 минутад “Tegshee” гэсэн утгатай 2 000 000 төгрөг нийт 7 000 000 төгрөг шилжүүлсэн... 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Г.******* гэдэг хүн өөрийн Хаан банк дахь 5076193995 тоот данснаас миний 5378049451 тоот данс руу 4 000 000 төгрөг шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /6-р хавтаст хэргийн 57-59 дэх тал/,

Гэрч Т.Нарантунгалагийн “...Манай нөхөр “ толгой” ХХК-д үндсэн ажилтнаар оруулдаг хүн байна 5 000 000 төгрөг өгвөл болно гэж байна гээд 2022 оны 09 дүгээр сарын сүүлээр өөрийн Голомт банкны 5275102524 тоот данснаасаа 5 000 000  өглөө гээд өгсөн. Би тухайн мөнгийг хэн гэдэг хүнд ямар дансаар нь өгснийг нь мэдэхгүй байна.

Тэгээд 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нөгөө хүн нь дахиад 2 000 000  төгрөг явуул гэсэн гээд надад манай нөхөр хэлсэн. Би өөрийн Хаан банкны 5595064800 тоот данснаас 5375012413 тоот данс руу 1 000 000  төгрөгийг 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 21 цаг 45 минутад явуулсан. Тэгээд манай нөхөр одоо болтол ажилд ороогүй залилуулсан...” гэх мэдүүлэг /4-р хавтаст хэргийн 136-137 дахь тал/,

Гэрч Т.Энх-Үйлсийн: “...2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр танил дүү Б. надаас “таны дансанд мөнгө хийнэ та хүн рүү миний нэрээр шилжүүлээд өгөөч” гэж гуйсан. Удалгүй миний 5371029511 тоот дансанд Б. 5 600 000 төгрөг хийгээд тухайн мөнгийг Б.гаас ирүүлсэн 5595071001 дугаартай дансанд Б.гаас олгов гэх утга бүхий шилжүүлсэн... С.******* гэх хүний данс байсан...” гэх мэдүүлэг /3-р хавтаст хэргийн 58 дахь тал/,

Гэрч Д.Батчулууны “...2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр манай төрсөн эгчийн хүүхэд -Эрдэнэ над руу утсаар залгаад эгч та С.*******ын данс руу мөнгө хийгээч намайг “ толгой” ХХК-ийн үндсэн ажилтан болгож өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би үнэн юм уу гэтэл 7 000 000 төгрөг шилжүүлчих, анкет юмаа би бүрдүүлж өглөө, би амраад танд эргүүлээд мөнгийг чинь өгье гэхээр нь би өөрийн Хас банкны 5000401606 тоот данснаас С.*******ын Хаан банкны 5595071001 данс руу Д.Батчулуунаас гэх утгатай шилжүүлсэн... 2023 оны 01 дүгээр сарын эхээр манай төрсөн ахын хүүхэд над руу утсаар яриад би 7 000 000 төгрөг хэрэг болчхоод байна, олчихвол “ толгой” ХХК-ийн үндсэн болох гээд байна. Эгч та яаж ийгээд зохицуулаад өгөөч би 2 хоногийн дараа зээл аваад буцаагаад өгье гэсэн тэгэхээр нь би болох юм уу Б.-Эрдэнийг ажилд орсны дараа болохгүй юу гэтэл гялс бүртгүүлмээр байна гээд 2,3 удаа залгасан тэгэхээр нь би 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн Хас банкны 5000401606 тоот данснаас С.*******ын Хаан банкны 5595071001 данс руу 7 000 000 төгрөгийг Ужугаас гэх утгатай шилжүүлсэн...” гэх мэдүүлэг/ 3-р хавтаст хэргийн 174 дэх тал/,

Шүүгдэгч С.*******ын: "Анх Г.******* гэх хүнийг 2013 оноос өмнө таньж байгаагүй. 2010 оны 09 дүгээр сард “ толгой” ХК- ийн спорт зааланд ажилд орсон. 2009 оны 12 дугаар сарын 30-ны өдөр толгой ХК- д нэг ажилд орсон. Г.*******г бол нээх сайн таньдаггүй. “ толгой” ХК-ийн спорт зааланд ажилд ороод ажиллаж байхад “ толгой” ХК-ийн гэнэтийн ослын аврах ангийнхан гээд өдөр 3 цагт бэлтгэл хийдэг байсан. Тэр үед Г.******* гэх хүн буюу галынхантай ойрхон байдаг байсан. Гэнэтийн ослын багийнхан ирээд бидэнд хичээл ордог байсан. Тэр үед Давка гэх залууг таньдаг байсан. Түүнээс үүдэлтэй Г.*******г таньдаг болсон.

Сүүлийн үед огт таарахгүй явсаар байгаад “ толгой” ХК-ийн хуучин манлай кемпэд гүйлтийн зам засаад буцаад явж байхад шилэн оффисын зүүн талд Г.******* гэх залуутай таарсан. Надтай мэнд мэдээд “...танай хүүхэд ажилд орж чадсан уу, намайг үндсэн болж чадсан уу” гэж асуусан. Түүнээс үүдэлтэй өөрийнхөө ойр дотнын хүмүүсээс “...Г.******* гэх хүн миний таньдаг хүн байгаа юм, ажилд оруулаад өгье” гэж холбогдсон.

 Г.******* надад хэлэхдээ “...жоохон шовгортой, шовгор нь бэлэн мөнгө авдаг юм, манай эгч “ толгой” ХК-д дээгүүр албан тушаалтай, би хоёр гурван хүнтэй ажилд орох талаар уулзчихаад явж байна” гэж надад хэлсэн. Түүнээс үүдэлтэй гэртээ хариад гэрийнхэндээ учир байдлыг нь тайлбарлаж хэлсэн. Г.******* надад ийм ажлын байр байна гэж мессеж явуулсан. Тэр мессежийг нь гэр бүлийнхээ хүмүүст үзүүлээд мөнгө өгч ажилд орохоор шийдсэн. Тэгээд Сэргэлэнбат гэх найзаасаа 2 000 000 төгрөгийг аваад Г.*******д өгөхөд надад “...ажлын байрыг чинь бэлдчихээд байж байя” гэж хэлээд над руу ахин 2 000 000 төгрөг өг гэж хэлсэн.

Би манай эхнэрийн хамаатан Наранхүүгээс 2 000 000 төгрөгийг зээлсэн. Бусад хүмүүсийнхээ мөнгийг өгөхийн тулд ногоон өнгийн Пронтер машинаа Очироо гэх хүнд зараад шөнө нь 9 500 000 төгрөгийг бэлнээр гэртээ хадгалсан. Манай эхнэрийн дүү бас ажилд орох гээд мөнгө дутаад мөнгө олдохгүй байсан. Тэгэхээр нь би 2 000 000 төгрөгийг бэлнээр аваачиж өгсөн.

Би ойр зуурын төмөр модоор юм хийдэг, цахилгаа, гагнуур хийдэг. Тэгээд мөнгө олохоороо ихэнхийг нь бэлнээр авдаг, заримыг нь дансаар авдаг. Олсон мөнгөний багадаа 1 000 000 төгрөгийг гэртээ хадгалаад амьдралд хэрэг болох байх гээд хадгалж үлддэг. Би ажлаа хийгээд цалингаа банкны зээлд өгдөг. Үүнээс үүдэлтэй 9 500 000 төгрөгийг гэртээ хадгалж байгаад эхнэрийн дүүдээ 2 050 000 төгрөгийг зээлж Г.*******гийн дансанд хийсэн.

 Хот явах гээд байж байхдаа хөршдөө, найз нөхдөдөө хэлээд хүмүүс бие биеэсээ сонсоод надтай харьцсан. Г.******* над руу тэдэн ажлын байр гарчихлаа гэж байнга над руу залгаж холбогддог байсан. Тэгэхэд нь би нөгөө хүмүүс чинь ажлынхаа байрыг сураад байна гээд байнга холбоотой байдаг байсан. Тэгэхэд “...мөнгөө буцаж авах хүн байвал над руу яриулчих, мөнгийг нь би өгье” гээд хэлдэг байсан. Тэгтэл Г.******* нь сураггүй алга болсон. Яасан бэ гээд араас нь сураад явахад буцаж “...би аавыгаа харчхаад ирлээ” гэж хэлсэн.

Нэлээн хэдэн хүний мөнгийг өгчихсөн байхад мөрийтэй тоглоом тоглодог гэж миний чихэнд сонсогдсон. Тэгээд Г.*******той холбогдоод “...чамайг мөрийтэй тоглоом тоглодог гэж сонсогдлоо үнэн юм уу, худлаа юм уу” гээд асуухад “...тийм зүйл байхгүй, би очоод уулзъя” гээд надтай машинтай ирж уулзсан.

Тухайн үедээ “...манай найз нөхдийг, дүү нарыг ямар ажлын байр дээр тавьсан юм бэ" гээд асуутал “...тэр хүмүүсийг тэр ажлын байр дээр тавьсан” гэж нэг хүүхэнтэй утсаар яриад надад итгүүлсэн.

Надад хэлэхдээ “...санаа зоволтгүй, хэдэн хүнтэй баг болоод орно, асуудал байхгүй” гэж хэлдэг байсан. Би итгээд хар багийн найз Э. найздаа хүртэл хэлж мөнгийг нь авч оруулсан. Эдгээр хүмүүсийг ийм байдалд оруулсандаа би харамсаж байна. Та бүгдээс уучлалт хүсэж байна.

Би Г.*******д итгэсэн, итгэтэл ярьсан. Адилхан эр хүн байж нэгэндээ итгэхгүй байлтай нь биш гээд итгэсэн минь үнэн. Сүүлд нь итгэхгүй мөрийтэй тоглоом тоглодог гэж хүнээс сонсчхоод мөнгөө авъя гэж хэлтэл очоод уулзъя гэж хэлсэн.

Ирж уулзахад нь “...ийм олон хүмүүс оруулаад өглөө, дам дамаар нь намайг чирчхэж байгаа юм уу” гэтэл “...тийм зүйл байхгүй хөгшөөн, мөнгө цаас нэхээд байгаа хүмүүстээ миний дугаарыг өг асуудал байхгүй” гээд хүн итгэхээр ярьж итгэсэн. Үүнээс үүдэлтэй ийм олон хүмүүсийг хохироосондоо гүнээ харамсаж байна.” гэх мэдүүлэг /9-р хавтас хэргийн 115-116/,

 Шүүгдэгч Г.*******гооийн “Анх эхлэхдээ өрөнд орсон байж байгаад эхэлж байсан. Ихэнхийг нь урьд хүнээс авсан өрөнд өгсөн. Онлайн покер тоглоомд зарцуулсан. Тухайн тоглох үедээ мөнгийг нь аваад покер руугаа хийгээд интернетээр гадаадаас доллар орж ирдэг байсан. Анх энэ хэргийг үйлдэж эхлэхээс төгсгөл хүртэл нь өөрийнхөө дансаар авдаг байсан. С.*******оос бэлнээр нэг ч төгрөг авч байгаагүй. У.аас 7 000 000 төгрөг аваад 4 000 000 төгрөгийг нь буцааж өгсөн. Ч.аас 10 000 000 төгрөг аваад 5 000 000 төгрөг төлсөн. Нэг хохирол төлбөр төлсөн хохирогчийн нэрийг санахгүй байна. Тэр хохирогчоос 5 000 000 төгрөгийг аваад буцаагаад өгсөн. Гэмт хэргийг үйлдсэндээ маш их харамсаж байна. Цагдан хоригдоогүй байсан бол төлөх боломж байсан.” гэх мэдүүлэг /9-р хавтас хэргийн 114-117/,

Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/99 дугаартай албан бичгээр ирүүлсэн Г.*******гийн дансны орлогын гүйлгээний тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 155-161 дэх тал/,

Хаан банкны 2023 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 23/98 дугаартай албан бичгээр ирүүлсэн С.*******ын дансны орлогын гүйлгээний тодорхойлолт /1-р хавтаст хэргийн 162-165 дахь тал/

Г.*******гийн эзэмшлийн Хаан банкны 5375012413 дугаартай, Голомт банкны 5245105400 дугаартай дансны хуулгууд /1-р хавтаст хэргийн 168-181 дэх тал, 7-р хавтаст хэргийн 15-40-р хуудас/,

С.*******ын эзэмшлийн Хаан банкны 5595071001 дугаартай дансны хуулга /1-р хавтаст хэргийн 183-196, 225-250 дахь тал/,

Арилжааны банкны дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хавтаст хэргийн 198- 216 дахь тал/,

О.Алтанцэцэгийн эзэмшлийн Хаан банкны 5595010741 дугаартай дансны хуулга /1-р хавтаст хэргийн 219-224 дэх тал/,

А.ын эзэмшлийн Хас банкны 5003251998 дугаартай дансны хуулга /6-р хавтаст хэргийн 200-218 дахь тал/,

Г.*******гийн эзэмшлийн Голомт банкны 5245105400 дугаартай дансны хуулга /7-р хавтаст хэргийн 15-40-р хуудас/,

Шүүгдэгч Г.*******, шүүгдэгч С.******* нарын хувийн байдалтай холбоотой баримтууд, хохирол нөхөн төлсөн талаарх баримтууд зэрэг  мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасантай нийцжээ.

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт ”Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч Г.*******, С.******* нарыг  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай  ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар “Залилах буюу хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч бусдад их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн” гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

 Шүүгдэгч нарт оногдуулсан ялын төрөл, хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан шударга ёсны зарчимд нийцсэн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 Шүүгдэгч С.*******ын өмгөөлөгч Н.Энхтөр нь “шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэх, шийтгэх тогтоолын хохирол төлбөрийг төлөхтэй холбоотой заалтад өөрчлөлт оруулах” агуулга бүхий давж заалдах гомдлыг  гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж зааснаас үзэхэд давж заалдах шатны шүүхэд  шүүгдэгчид оногдуулсан ялыг хөнгөрүүлэх эрхийг олгосон байна.

Хохирогч Б., Т., Б.-Эрдэнэ, С., А., Д.*******, О. нараас С.******* нь хохирол төлбөр төлсөн тул С.*******од оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх хүсэлтүүдийг давж заалдах шатны шүүхэд ирүүлжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч С.*******ын өмгөөлөгчөөс ял шийтгүүлсэн этгээдийн хувийн байдал, оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэхтэй холбоотой гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт хохирогч Л.д 3 000 000 төгрөг, И.д 1 000 000 төгрөг, Э.*******ад 5 000 000 төгрөг, Д.д 1 000 000 төгрөг, Б.д 1 000 000 төгрөг, Д.Бат-д 2 000 000 төгрөг, Г.д 1 000 000 төгрөг, Ц.*******т 1 000 000 төгрөг, Т.д 1 000 000 төгрөг, Э.т 1 000 000 төгрөг, Ө.д 1 000 000 төгрөг, Т.*******д 2 000 000 төгрөг, Ч.д 3 000 000 төгрөг, М.т 1 000 000 төгрөг, Н.ад 1 000 000 төгрөг, О.*******д 2 000 000 төгрөг Б.д 1 000 000 төгрөг, С.д 1 000 000 төгрөг, А.-Эрдэнэд 1 000 000 төгрөг, Б.*******т 2 000 000 төгрөг, Б.д 2 000 000 төгрөг /нийт 30 000 000 төгрөг/ тус тус  шилжүүлсэн талаарх мөнгөн шилжүүлгийн баримтууд болон нийт хохирлын тооцооллын хүснэгтийг гаргаж өгсөн болно.

Иймд шүүгдэгч С.*******ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлийн улмаас бусдад учруулсан  хохирлыг төлсөн, шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчлөх тухай хохирогч нарын хүсэлтүүд шүүгдэгчийн өмгөөлөгчийн хорих ялыг торгох ял болгох, шийтгэх тогтоолын хохирол төлбөрийг төлөхтэй холбоотой заалтыг өөрчлөх тухай давж заалдах гомдлыг тус тус хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч С.*******од оногдуулсан хорих ялыг торгох ял болгон өөрчилж, түүний 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон /84 хоногийг х 15= 12 600 000 төгрөг/ нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялаас нь хасч тооцохоор тогтов.

Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулсан тул шүүгдэгч Г.*******гийн цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:        

1. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн “шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч Өмнөговь аймгийн ******* сум дахь сум дундын шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2023/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.*******од 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч С.*******од арван таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15 000 000 /арван таван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар С.*******ын цагдан хоригдсон 84 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцон торгох ялаас хасч, түүний эдлэх торгох ялын хэмжээг 13 740 000 /арван гурван сая долоон зуун дөчин мянган/ төгрөгөөр тогтоосугай.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын 3 дахь заалтаас “хорих ял, шүүгдэгч С.*******од оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар”, “тус тус” гэснийг хассугай.

3. Шийтгэх тогтоолын 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.*******гоос 15 000 000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.од, 8 000 000 төгрөгийг гаргуулан А.*******д, 8 000 000 төгрөгийг гаргуулан М.цэцэгт, 3 000 000 төгрөгийг гаргуулан Ц.д, 5 000 000 төгрөгийг гаргуулан  Б.д, 7 540 000 төгрөгийг гаргуулан С.*******од, 5 000 000 төгрөгийг гаргуулан Ч.т, 10 000 000 төгрөгийг гаргуулан Н.ад, 4 000 000 төгрөгийг гаргуулан  Ц.*******т, 3 000 000 төгрөгийг гаргуулан Б.*******т, 3 000 000 төгрөгийг гаргуулан О.*******д, 3 000 000 төгрөгийг гаргуулан  Б.*******т, 4 000 000 төгрөгийг гаргуулан Э.*******ад, 5 000 000 төгрөгийг гаргуулан Э.т, 4 000 000 төгрөгийг гаргуулан Б.д, 4 000 000 төгрөгийг гаргуулан Т.д, 4 000 000 төгрөгийг гаргуулан  Г.д, 4 000 000 төгрөгийг гаргуулан М.т, 11 000 000 төгрөгийг гаргуулан Б.ад, 4 000 000 төгрөгийг гаргуулан Б.д, 10 000 000 төгрөгийг гаргуулан З.д, 5 000 000 төгрөгийг гаргуулан Н.т, 8 000 000 төгрөгийг гаргуулан Т.*******д, 4 000 000 төгрөгийг гаргуулан С.д, 5 000 000 төгрөгийг гаргуулан А.-Эрдэнэд, 4 000 000 төгрөгийг гаргуулан  Ө.д, 8 000 000 төгрөгийг гаргуулан Б.д, 4 000 000 төгрөгийг гаргуулан Д.д, 12 000 000 төгрөгийг гаргуулан Ч.д, 8 000 000 төгрөгийг гаргуулан Д.Бат-д, 4 000 000 төгрөгийг гаргуулан Д.д, 4 000 000 төгрөгийг гаргуулан И.д, 7 000 000 төгрөгийг гаргуулан Н.д, 4 000 000 төгрөгийг гаргуулан Н.ад, 5 000 000 төгрөгийг гаргуулан Л.д тус тус олгож, С.******* нь А.д 5 000 000 төгрөг, О.д 3 950 000 төгрөг, Х.д 6 000 000 төгрөг, Д.*******д 7 000 000 төгрөг, Ц.*******т 3 000 000 төгрөг, Б.*******т 2 000 000 төгрөг, О.*******д 5 000 000 төгрөг, Б.*******т 2 000 000 төгрөг, Э.*******ад 2 500 000 төгрөг, Э.т 2 000 000 төгрөг, Б.д 1 600 000 төгрөг, Т.д 3 500 000 төгрөг, Г.д 3 000 000 төгрөг, М.т 3 000 000 төгрөг, Б.-Эрдэнэд 7 000 000 төгрөг, С.т 6 000 000 төгрөг, Б.д 6 000 000 төгрөг, Б.ад 3 000 000 төгрөг, Б.д 3 000 000 төгрөг, Т.од 6 000 000 төгрөг, О.д 6 400 000 төгрөг, Д.өд 6 500 000 төгрөг, Г.д 6 000 000 төгрөг, А.т 6 000 000 төгрөг, Н.т 1 000 000 төгрөг, Т.*******д 3 000 000 төгрөг, С.д 3 000 000 төгрөг, А.-Эрдэнэд 3 000 000 төгрөг, Ө.д 2 000 000 төгрөг, Б.д 2 000 000 төгрөг, Д.д 2 500 000 төгрөг, Ч.д 6 000 000 төгрөг, Д.Бат-д 4 000 000 төгрөг, Д.д 3 000 000 төгрөг, И.д 3 500 000 төгрөг, Н.ад 3 000 000 төгрөг, Л.д 3 000 000 төгрөг төлсөн, шүүгдэгч С.******* нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.” гэж өөрчилсүгэй.   

4. Шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар С.*******од оногдуулсан торгох ялыг 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг С.*******од мэдэгдсүгэй.” гэсэн заалтыг нэмсүгэй.  

 5. Шүүгдэгч С.*******од цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******гийн 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 84 /наян дөрвөн/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

9. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Монгол Улсын дээд шүүхэд гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Х.ГЭРЭЛМАА

                                  ШҮҮГЧИД                                         Л.УГТАХБАЯР

                                                                                           Ш.ТӨМӨРБААТАР