| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00093/И |
| Дугаар | 303/ШШ2025/00184 |
| Огноо | 2025-03-13 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 303/ШШ2025/00184
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *******************
Хариуцагч: ****************
Хариуцагч: *************** нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүргийн 38,630,870.30 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч**********шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Хариуцагч П***************************** нар нь * гэрээгээр 50,00,000 төгрөгийг сарын 1.6 хувийн хүүтэй, 40 сарын хугацаатай зээлж авсан.**************
Зээлийн гэрээнд зээлдэгч ***********болон хамтран зээлдэгч *нар**** нь гарын үсгээ зурсан байдаг.
Зээлдэгч********** нар нь дээрх 681 тоот зээлийн гэрээ болон түүний хавсралт-1 дэх зээл буцаан төлөх хуваарийн дагуу үндсэн зээл болон үндсэн хүүгээ хуваарийн дагуу бүрэн төлөөгүй дутуу төлж зээл, хүүгийн төлбөр 170 хоног хугацаа хэтэрсэн байна.
Зээлдэгч *нартай олон удаа холбогдсон боловч төлөхгүй байгаа тул 2025 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар дараах зээлийн үндсэн төлбөр, хүү, төлбөрийг хариуцагч талаас нэхэмжилж байна. Үүнд:
Үндсэн зээл 36,004,859.88 төгрөг
Үндсэн зээлийн хуримтлагдсан хүү 2,609,341.42 төгрөг
Нэмэгдүүлсэн хүү 16,669 төгрөг
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж хариуцагчаас 38,630,870.30 төгрөгийг гаргуулж, барьцаа хөрөнгө болох ************ өмчлөлийн 2 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч *************нар нь шүүхэд гаргасан тайлбартаа: *************-аас нэхэмжилсэн 38,630,870.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ***************** нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн 38,630,870.30 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *************** нар нь зээлийн гэрээний үүргийн 38,630,870.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч*******************-д төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбараар нотлогдож байна.
Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хариуцагч **************нар нь дээрх үүргээ биелүүлээгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 175,552.5 төгрөг, хариуцагч ***************нараас 175,552.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ********олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэг, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ************************ нь зээлийн гэрээний үүргийн 38,630,870.30 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Тус мөнгийг 2025 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн дотор төлж барагдуулна. Төлж барагдуулаагүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг нэхэмжлэгч ********************** төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 175,552.5 төгрөг, хариуцагч ************* нараас 175,552.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч *д олгос***********************угай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.БАТЗАЯА