Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 303/ШШ2025/00188

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: *****************

Гуравдагч этгээд: ***************

Нэхэмжлэлийн шаардлага: Хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ******** гуравдагч этгээд ********** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ***************** 2016 оны 08 дугаар сараас одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Би **************2015 онд танилцаж 2016 онд бид хоёр гэр бүл хамтран амьдарч байга********************а.* төрсөн, хүүгээ ************** овоглуулж бүртгүүлэх гэсэн боловч *************** өмнө нь гэр бүлтэй байсан бөгөөд эхнэр нь өөр хүнтэй суугаад гэр бүлээ цуцлуулаагүй байгаа тул би өөрөөрөө хүүгээ овоглосон. Бид хоёр хамтран амьдраад 9 жил болж байгаа. Би 2025 оны 2 дугаар сард тэтгэвэр тогтоолгох тул хамтын амьдралтай байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.

2. Гуравдагч этгээд ************ шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ****************************** гэр бүл болж байгаад хүү, охин хоёртой байсан. Охин * 2000 онд танилцаад 2002 онд гэр бүл болоод нийт 9 жил амьдарч байгаад 2010 онд Төв аймаг******************** шилжээд тэндээ бид хоёрын амьдрал шинэ газар дасахгүй үл ойлголцож салж улмаар би нутагтаа ирж амьдарсан. Хүү, ээжтэйгээ амьдарч байгаад 2015 онд *й танилцаад 2016 о***********************нд гэр бүл болоод хүү *********** минь гараад урд нь гэр бүлтэй байсан учир хүүгээ ээжээр нь овоглосон. Иймд намайг *********************** хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэжээ.

3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар,********, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтээр гэрч *************нараас мэдүүлэг авсан, гэрэлт зурагт үзлэг хийсэн тэмдэглэл байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлт****************эй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ***************  2016 оны 08 дугаар сараас одоог хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч *************** нь Баянхонгор аймгийн Баянбулаг суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь: Хүсэлт гаргагч ******************** 2016 оны 08 дугаар сараас эхлэн гэр бүл болж хамтран амьдарч байх хугацаанд ************************төрж, эх **********байх бөгөөд одоог хүртэл хамт амьдарч байгаа болох нь ******************зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Хүсэлт гаргагч*****************хамт мал маллаж байснаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгох шаардлага байгаа, нөхөртэйгөө 2016 оны 8 дугаар сард гэр бүр бүл болсон боловч албан ёсоор гэрлэлтээ батлуулж байгаагүй, нөхөр Э.Гантөмөртэй хамтын амьдралтай байснаа тогтоолгоно гэж тайлбараа гаргажээ.

8. Дээрх тайлбар нь хугацаанд ***********************төрж, эх  **************овоглон хүүхдийн төрсний гэрчилгээ авсан,

**************** нарыг 2016 оны 08 дугаар сараас хамтран амьдарч, үр хүүхэд төрүүлэн, мал маллаж байсан талаар гэрч ******************* нар мэдүүлсэн зэргээр нотлогдож байх тул ********************үртэл хамтын амьдралтай байжээ шүүх дүгнэв.

9. Иймд хүсэлт гаргагч *************нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, * хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэх нь зүйтэй*************** гэж үзэв.

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч С.Саруулын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан ***************** хугацаанд хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ****************** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА