Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 303/ШШ2025/00189

 

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: *******************

Хариуцагч: ********************************** холбогдох,

 Нэхэмжлэлийн шаардлага: Барилгын иж бүрэн зураг төсвийн үнэ 32,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:  нэхэмжлэгчийн төлөөлөгч ************************ нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Мөнхтуул, хариуцагчийн төлөөлөгч ****************шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч **************** нь Цэвэр хот *************** холбогдуулан Барилгын иж бүрэн зураг төсвийн үнэ 32,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Манай зураг төслийн компани нь 2021 оны 04-р сарын 15-ны өдөр гэрээ байгуулж *ахиалгаар 19.800.000 төгрөгий*****************н дүнтэй Цэвэр хот ажилчидын контор-н барилгын иж бүрэн зураг төсвийг хийж хүлээлгэж өгсөн.

Мөн 2024 онд энэ зурагтаа нэмэлтээр хоолны заал Халуун усны барилга-ны барилга төлөвлүүлж мөн зураг хийлгэж 2.500.000 төгрөгийн зардал гарсан.

Эдгээр ажлуудыг цаг тухай бүрд нь хийж гэрээнд заасан үүргээ биелүүлсэн ч төлбөр төлөгдөөгүй одоог хүрсэн.

Гэрээний 6.6.2-т Захиалагч гүйцэтгэгчид төлбөр тооцоогоо хийхгүй бол мөн хоног тутамд төлөгдөөгүй үнийн 0.05%-ийн торгууль хүлээнэ гэсэн заалтыг үндэслэн 1000 хоногийн алданги тооцох.

Гэрээний үнийн дүн: -19.800.000 төгрөг

Нэмэлт ажлын: - 2.500.000 төгрөг

Алданги хүү: - 9.900.000 төгрөг, нийт 32.200.000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагч Ц******************нь шүүхэд гаргасан тайлбартаа:

*************************гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Тус байгууллагын оффисын барилгын зургийг М******************* 2021 оны 4 дүгээр сард захирлаар ажиллаж байсан ************* зураг төсөл боловсруулах гэрээг байгуулж ажилласан байна.

*****************нэхэмжлэлд дурдсан мөнгөн дүнгээр манай байгууллага асуудлыг шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь зураг төсөл боловсруулсан талын гэрээний 4.1, 5.2 дахь заалтуудад тусгагдсан зүйлүүд шаардлага хангаагүй, иж бүрэн зураг төсөв хийгдээгүй, мөн 5.1 дэхь заалтын дагуу 2 талын гэрээний хэрэгжилт дуусгавар болсон нь актаар үйлдэгдээгүй, төлбөрийн хүсэлтийг нэхэмжилсэн гэх албан бичгийг тус байгууллагад нэг хувь ирүүлээгүй.

Нэхэмжлэлд дурдсан нэмэлт ажлын 2,500.000 мянган төгрөг гэрээнд тусгагдаагүй, хүүгийн алданги 9,900.000 мянган төгрөг, барилгын зургийн 19,800.000 мянган төгрөг нийт 32,200.000 мянган төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгчч **************** 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн барилгын зураг төсөл гүйцэтгэх гэрэний дагуу:

Гэрээний үндсэн үнийн дүн: 19,800,000 төгрөг

Нэмэлт ажлын: 2,500,000 төгрөг

Алданги хүү: 9,900,000 төгрөг нэхэмжилснээс доор дурдсан нөхцөлөөр зохигчид эвлэрэн хэлэлцэв.

Цэвэр хот ОНӨҮҮТҮ газраас нэхэмжлэлийн гэрээнд заасан үүргээ 90 хувьтай биелүүлсэн гэж үзэж гэрээний үндсэн үнийн дүн болох 19,800,000 төгрөгийг 90 хувь болох 17,820,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр харин нэхэмжлэл нь нэхэмжлэлийн үнийн дүнгээс нэмэлт ажлын зардал 2,500,000 төгрөг, алданги хүү 9,900,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагчийн төлөхөөр зөвшөөрсөн 17,820,000 төгрөгийг авахаар харилцан тохиров гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч **************нь *************холбогдуулан барилгын иж бүрэн зураг төсвийэ үнэ 32,200,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд зохигч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрч, нэхэмжлэгч *********************нь нэмэлт ажлын зардал 2,500,000 төгрөг, алданги хүү 9,900,000 төгрөг, үндсэн гэрээний 1,980,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч *******************нь 17,820,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулсан болох нь нотлогдож байна.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар нэхэмжлэгч***************** *ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318,950 төгрөгийн тал хувь болох 159,475 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 159,475 төгрөг, хариуцагч ***************123,525 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч*д ****************олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. ****************нэхэмжлэлтэй *х******************олбогдох хэргийн нэхэмжлэгч ****************нь нэмэлт ажлын зардал 2,500,000 төгрөг, алданги хүү 9,900,000 төгрөг, үндсэн гэрээний 1,980,000 төгрөгөөс тус тус татгалзаж, хариуцагч******************** нь 17,820,000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 159,475 төгрөг, хариуцагч ****************123,525 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч *****************д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА