| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00095/И |
| Дугаар | 303/ШШ2025/00190 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 303/ШШ2025/00190
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа би
Нэхэмжлэгч: *****************
Хариуцагч: *********************** холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүргийн 8,020,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг тусгайлсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, хариуцагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Н.Бүжинлхам нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч******* *нь нэхэмжлэлийн шаардлагадаа: **********нь надаас нийт 13,317,400 төгрөгийн бэлэн хувцас болон ахуйн хэрэглээний бараа зээлээр авч 5,296,600 төгрөгийг өгсөн, үлдэгдэл 8,020,800 төгрөгийг төлөөгүй. Надад мөнгөө өгнө гэж удсан тул 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр бид хоёр сайн дураараа тооцоо нийлж нотариат дээр очиж төлбөр барагдуулах гэрээ байгуулсан юм. Гэрээний шаардлагын дагуу 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдөр сар бүр 250,000 төгрөг төлөхөөр тохирч миний хаан банкны дансанд шилжүүлнэ гэж хэлсэн боловч нэг ч мөнгөө өгөөгүй. Бид хоёр эвлэрүүлэн зуучлагчид орж тохиролцъё гэсэн боловч үр дүнд хүрээгүй учраас хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч ******* нь хариу тайлбартаа: Миний бие нь ********* өр төлбөрөө барагдуулж дууссан. ***********нь өгсөн, өгөөгүй гэх бөгөөд хүн байнга хэл амаар доромжилж илүү мөнгө нэхдэг. 2015 оноос хойг хүүхдүүдийнхээ идэх хоолноос хасан барин төлж барагдуулсан, юу ч гэж ярьж мэдэх хүн юм. Энэ хүний илүү мөнгө нэхэж авдагийг мэдэх гэрчлэх хүн бий. Иймд миний бие үүнийг хүлээн зөвшөөрөхгүй. ****** бэлэн болон бэлэн бус хүнсний зүйл гээд бүх л зүйл өгч байгаад өр төлбөргүй болсон гэжээ.
3. Шүүх хариуцагч*******холбогдуулан гаргасан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүргийн 8,020,800 төгрөг гаргуулах нэхэмжлэгч ******** нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч *****нь хариуцагч ******холбогдуулан тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүргийн 8,020,800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч********нь тус мөнгийг бэлэн мөнгөөр болон бэлэн бус хүнсний зүйл гэх мэтээр төлж барагдуулсан гэж маргажээ.
Нэхэмжлэгч ******* нь 2015-2022 оны хооронд хариуцагч ******* өөрийн зарж борлуулж байсан бараа бүтээгдэхүүнээс зээлээр өгч, үнийг нь бэлэн мөнгөөр болон хүнсний зүйл /ургамлын тос, будаа/ зэргээр тооцон авч байсан, нийт 13,317,400 төгрөгийн төлбөр тооцоо байсан талаар талууд тайлбарладаг, дээрх үйл баримт дээр талууд маргадаггүй.
Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д Зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа хэсэгчлэн буюу бүрэн, эсхүл тодорхой цаг хугацааны туршид хэсэгчлэн төлөх үүргийг тус тус хүлээнэ. гэж зохицуулжээ.
Хэрэгт цугларсан талуудын гарган өгсөн нотлох баримтууд, шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан талуудын тайлбар зэргээс үзэхэд нэхэмжлэгч ******* хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлд заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.
Учир нь зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь худалдан авагч үнийг төлөхөөс өмнө эд хөрөнгийг шилжүүлэх, худалдан авагч нь үнийг тодорхой цаг хугацааны дараа төлөх үүргийг тус тус хүлээдэг.
Нэхэмжлэгч ******* нь үнийг нь төлөхөөс өмнө бараа, бүтээгдэхүүнийг хариуцагч ******* шилжүүлсэн, хариуцагч****** *нь бараа, бүтээгдэхүүний үнийг тодорхой цаг хугацааны дараа төлөхөөр тохиролцож, улмаар нийт 13,317,400 төгрөгийн үнэ бүхий бараа, бүтээгдэхүүнийг өгч, авсан байна.
Улмаар зохигч нь зээлээр бараа, бүтээгдэхүүн авсаны төлбөр тооцоогоо нийлж, 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээг байгуулжээ. /хх-ийн 10-12 дугаар тал/
Энэ тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр хариуцагч ********нь 8,020,800 төгрөгийг нэхэмжлэгч ********2023 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн дотор сар бүр 250,000 төлөхөөр болон хариуцагч үл маргах журмаар төлбөрийг төлж барагдуулахаар тохиролцжээ.
Нэхэмжлэгч ******* нь ******уг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул шүүхэд хандсан талаар, хариуцагч *******нь уг гэрээг байгуулснаас хойш огт төлбөр төлөөгүй талаар тус тус шүүх хуралдаанд тайлбар гаргадаг зэргээс үзвэл хариуцагч ***** нь 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй байна гэж шүүх дүгнэв.
Хариуцагч********* нь нэхэмжлэгчид бүх төлбөр тооцоог дуусгасан, өр төлбөр байхгүй гэх боловч дээрх тайлбараа нотлох баримтыг буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлох, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна.
Иймд хариуцагч *******2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүргийн 8,020,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т ... нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар нөхөн төлүүлнэ, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт Улсын тэмдэгтийн хураамжийг зохигчид хуваарилан хариуцуулах асуудлыг энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны адилаар зохицуулна гэж тус тус зааснаар нэхэмжлэгч ***** улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,282 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******143,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.1, 759 дүгээр зүйлийн 759.2, 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч * 2022 оны 12 д*******угаар сарын 23-ны өдрийн тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээний үүргийн 8,020,800 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч***** *улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 143,282 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******43,282 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****** олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759 дүгээр зүйлийн 759.3 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш 10 хоногийн дотор энэ хуулийн 119 дүгээр зүйлд заасны дагуу зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг дурдусгай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.1 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 7 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА