| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00044/И |
| Дугаар | 303/ШШ2025/00191 |
| Огноо | 2025-03-19 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 303/ШШ2025/00191
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *************************
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд: *******************
Нэхэмжлэлийн шаардлага: Шударга өмчлөгчөөр тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч ***********, гуравдагч этгээдийн төлөөлөгч ************, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч *************** нь шударга өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Би 1993 онд Давшилт нэгдэл хувьчлагдсан тэр үед хувьчилж авсан. Хуучин орон сууц учир бичиг баримт олдохгүй учир архиваас шүүлгэхээр гарч ирээгүй. Энэ байшиндаа одоог хүртэл 31 жил амьдарч байна. Манай сум, баг бригадын удирдлагууд бүгд мэднэ. Надтай энэ байшинтай холбогдох маргаантай асуудал байхгүй. Иймд өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
1.2. Хүсэлт гаргагч ****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Би 1993 онд энэ нэгдлийн өмч хувьчлалаар орон сууцыг хүлээн авсан. Тэрнээс хойш бичиг баримт хөөцөлдөж чадахгүй, өөрийн мэдлэг дутуу хөөцөлдөөгүй байсан, одоо хүртэл бичиг баримт байхгүй. Тэгээд нэгдлийн архиваас шүүхээр хувьчлагдсан материал надад олдоогүй. Архиваас 2,3 удаа шүүсэн. Манай суманд архиваас нээлттэй хаалганы өдөрлөг болоход хувьчлалын баримтаа шүүлгэсэн. Би орон сууцандаа 30-аад жил амьдарч байна. Тэгээд орон сууцаа бичиг баримттай болгох үүднээс нэхэмжлэл гаргасан. Заг сумын сумын төвийн 4 дүгээр багт 12 айлын орон сууц байдаг. Хажуу талдаа нэг айлтай, залгаа орон сууц юм гэв.
2. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс шүүхэд гаргасан тайлбартаа:
Иргэн ******* Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны
шүүхэд гаргасан хүсэлттэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна.
*******нь Би 1993 онд Давшилт нэгдэл хувьчлагдаж тэр үед
хувьчилж авсан. Хуучин орон сууц бичиг баримт олдохгүй учир архивын шүүлгээр
гарч ирээгүй. Энэ байшиндаа одоо хүртэл 31 жил амьдарч байна... гэжээ.
Иргэн *******холбогдох эд хөрөнгийг эд хөрөнгийн эрхийн улсын
бүртгэлд бүртгэх боломжгүй байна. Үүнд: Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн
тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.6-д Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг
бүртгүүлэх тухай мэдүүлэгт дараах нотлох баримтыг хавсаргана, 10.6.1-д
өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг-ийг хуульд заасны дагуу бусад
холбогдох баримт бичгийн хамт мэдүүлэгт хавсаргана, тус хуулийн 8 дугаар
зүйлийн 8.1.2 мэдүүлэг гаргагч энэ хуулийн 7.1-д заасан өмчлөх эрхтэйг
нотлох баримт байхгүй тохиолдолд мэдүүлэг хүлээн авахаас татгалзана.
Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 5 дугаар зүйлийн 5.6
дахь заалтын 5.6.1 дэх хэсэгт төрөөс хувьчилсан орон сууц болоод бусад үл хөдлөх
эд хөрөнгийн өмчлөх эрхийг анх удаа эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэхэд үнэтэй
болон үнэгүй хувьчлахтай холбоотойгоор гаргасан эрх бүхий байгууллагын
шийдвэр, мөн тухайн мэдүүлэг гаргагчийг өмчлөгчөөр тогтоосон буюу өмчлөх
эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэр, орон сууц өмчлөх эрхийн
гэрчилгээ, үнэтэйгээр хувьчлагдсан эд хөрөнгийг худалдаж авсныг нотлох
гэрээ болон хэлцэл, өмчлөх эрхийн гэрчилгээний эх хувь-ийг мэдүүлэгт
хавсаргана., Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар
зүйлийн 7.7-д Мэдүүлэг гаргагч мэдүүлэг түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв
гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг
хариуцна гэж тус тус заасан байдаг.
Иймд Улсын бүртгэлийн ерөнхий хууль, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох журмын дагуу Улсын бүртгэлийн байгууллага нь өмчлөх эрхтэйг нотолсон баттай нотлох баримтыг үндэслэн өмчлөх эрхийг бүртгэн баталгаажуулдаг чиг үүрэгтэй байгууллага юм. Иймд ямар нэгэн хувьчилсан тухай нотлох баримтгүйгээр бүртгэл хийх боломжгүй болно гэжээ.
2 Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч ******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэлийн шаардлагыг харахаар Давшилт нэгдлээс 1993 онд хувьчлагдаж байсан гэдэг нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл хувьчлал 1990 оноос хойш явагдсан. Хувийн хэргийн нотлох баримттай танилцахад архивын баримт нь зөвхөн 1993 он дээр шүүгдсэн, бусад он дээр хувьчлагдсан эсэхийг шүүлгээгүй гэж харагдаж байна. Хоёрдугаарт тухайн хөрөнгө хувьчлагдсан эсэх нь тодорхойгүй байхад нэгдлийн өмч гэдэг одоогоор төрийн өмч, орон нутгийн өмч гэсэн үг. Тэгээд орон нутгийн өмч, төрийн өмчөөс шийдвэр гараагүй байхад энэ миний өмч гээд тодорхойлуулах гээд явж байгаа нь нотлох баримтын хувьд бүрдэл их дутуу харагдаж байна гэж үзэж байна.
Тухайн үед хувьчлагдсан үгүйг нь тодорхойлоогүй, хувьчлагдаагүй бол орон нутгийнхаа иргэдийн хуралд хандаад хувьчлагдсан эсэхийг тодруулах, уг хөрөнгө нь төрийн өмчид байна уу, баланст байна уу, үгүй юу гэдгийг тодруулах ёстой. Төрийн өмч хувьчлагдсан эсэх нь тодорхойгүй байхад өмчлөгчөөр тогтоолгоно гээд нэхэмжлэл гаргасан байна. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуульд нотлох баримт зөрчилтэй, бүрэн бус гэж үзэх юм бол бүртгэхээс татгалздаг, төрөөс хувьчилсан орон сууцыг бүртгэхэд Эд хөрөнгийн бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 6.1-т зааснаар өмчлөгчөөр тогтоосон буюу өмчлөх эрх олгосон эрх бүхий байгууллагын шийдвэр эрхийн гэрчилгээгээр хувьчлагдсан, түүнийг худалдаж авсан тухай нотлох баримт гэрээ хэлцэл эх хувиараа байж тухайн хүнийг өмчлөгч мөн гэж үзэж бүртгэл хийдэг. Энэ тохиолдолд Я.Баярсайхан гуайг өмчлөгчөөр тогтоож бүртгэх ямар ч боломжгүй гэж харагдаж байна. Хувьчилсан эсэх нь тодорхойгүй, хувьчлагдсан баримт олдоогүй байж байхад би хувьчилж авсан гэдэг тайлбараар тухайн хөрөнгийг тогтоох боломжгүй. Төрийн өмч байх магадлалтай, байх боломжтой болчхоод байна. Энэ тохиолдолд өмчлөгчөөр тогтоолгох гэж байгаа нь учир дутагдалтай харагдаж байна гэв.
3. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/102 дугаар захирамжийн хуулбар, түүний хавсралт, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээний хуулбар, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гаргасан кадастрын зураг, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-06/1294 дугаар архивын лавлагаа, гэрч ********* мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудыг гаргаж өгсөн.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13/220 дугаартай албан бичгийг ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ****** нь шударга өмчлөгчөөр тогтоолгох гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-д заасан тогтоох журмыг нь хуульд заагаагүй эрх зүйн ач холбогдол бүхий бусад үйл явдалд хамаарахаар байх тул хүсэлтийг шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2014 оны 11 сарын 05-ны өдрийн 6/7796 дугаар Чиглэл, зөвлөмж хүргүүлэх албан бичигт Иргэд олон жил амьдарсан боловч хувьчилсан, өмчилсөн тухай нотлох баримт байхгүй орон сууц, нийтийн байр, үл хөдлөх хөрөнгийг шүүхийн шийдвэрийг үндэслэн улсын бүртгэлд бүртгэж өмчлөх эрхийг баталгаажуулна..гэсэн бол Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 13/220 дугаар албан бичгээр иргэн Я.Баярсайханы өмчлөх эрхээ бүртгүүлэхийг хүссэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй, шүүхэд хандан өмчлөх эрхээ тогтоолгох эрхтэйг тайлбарлан хүсэлтийг буцаажээ.
4. Баянхонгор аймаг, Заг сум, 04 дүгээр баг, Өндөр дэнж 3 дугаар гудамж, 306а тоот, 331 м/кв талбай бүхий эзэмшлийн газартай амины орон сууцыг 1993 онд Давшилт нэгдэл хувьчлагдахад Я.Баярсайхан нь хувьчлан авч 1993 оноос одоог хүртэл 31 жил тус үл хөдлөх эд хөрөнгийг өмчилж, эзэмшиж байгаа болох нь Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 51 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 23 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Заг сумын 2 дугаар багийн Засаг даргын 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 26 дугаартай тодорхойлолт, Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2019 оны 11 сарын 28-ны өдрийн А/102 дугаар захирамжийн хуулбар, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ, Баянхонгор аймгийн Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын гаргасан кадастрын зураг, Үндэсний архивын сан хөмрөг 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 03-06/1294 дугаар архивын лавлагаа, гэрч Ж.Сэлэнгийн мэдүүлэг, амины орон сууцны гэрэл зураг зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
5. Мөн уг орон сууцны газар буюу Баянхонгор аймаг, Заг сум, 04 дүгээр баг, Өндөр дэнж 3 дугаар гудамж, 306а тоот, 331 м/кв талбай бүхий газрыг Баянхонгор аймгийн Заг сумын Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/102 дугаар захирамж, иргэний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ зэргээр хүсэлт гаргагч Я.Баярсайханы охин Ж.Сэлэнгэд амины орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлжээ.
6. Хүсэлт гаргагч ******** нь 2 хүүхдийн хамт амьдардаг, охин * хамт ******эзэмшлийн хашаа байшиндаа 1993 оноос хойш одоог хүртэл амьдарч байгаа талаар Баянхонгор аймгийн Заг сумын 2 болон 4 дүгээр багийн Засаг дарга нар тодорхойлсон, тус Баянхонгор аймаг, Заг сум, 04 дүгээр баг, Өндөр дэнж 3 дугаар гудамж, 306а тоот, 331 м/кв талбай бүхий газрыг амины орон сууц зориулалтаар 15 жилийн хугацаатай охин * нар********* нь нэг ам бүлийн хүмүүс байна.
7. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1-д Эзэнгүй эд юмсыг илээр, шударга аргаар олж авснаас хойш өөрийн өмчлөлийн зүйлийн адил 5 жил тасралтгүй илээр эзэмшсэн этгээд тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг олж авна, 105 дугаар зүйлийн 105.1-д Хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна ... гэж тус тус заасан бөгөөд дээрх эд хөрөнгийг нэхэмжлэгч Я.Баярсайхан нь 1993 оноос албан газраас нь хуваарилан өгснөөс хойш өмчлөн авч одоог хүртэл шударгаар эзэмшиж байсан болох нь тогтоогдсон.
8. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн талаар сонирхогч этгээдээс маргаан үүсгээгүй зэрэг үндэслэл тогтоогдож байх тул Иргэний хуульд зааснаар хүсэлт гарга*******гч * хүсэлтийг хангаж, Баянхонгор аймаг, Заг сум, 04 дүгээр баг, Өндөр дэнж 3 дугаар гудамж, 306а тоот, 331 м/кв талбай бүхий эзэмшлийн газартай амины орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн шударга өмчлөгч болохыг тогтоон шийдвэрлэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээснийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 104 дүгээр зүйлийн 104.1, 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт заасныг баримтлан ********* тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч***** * улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
АРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.БАТЗАЯА