| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0479/З |
| Дугаар | 128/ШШ2024/1027 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/1027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийсл******* дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.М
Хариуцагч: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Маргааны төрөл: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.З олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн дугаартай Техникийн нөхцөлд нэм*******т оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үрг*******жлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэм*******т оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгахыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан х**************цэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэр*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүс*******баатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.А, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Ц нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжл*******дээ: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814819 дугаартай Г.З олгосон техникийн нөхцөлд хуульд заасан шаардлагын дагуу нэм*******т оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814819 дугаартай Г.З олгосон техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үрг*******жлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулан шинэ техникийн нөхцөл олгохыг даалгах тухай шаардлага гаргаж байгаа бөгөөд шаардлагын үндэсл*******ээ дараах байдлаар тайлбарлана. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.*******ээс Г.З шилжүүлэн олгож буй Техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Учир нь: Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ., Монгол улсын шүүх тухай хуулийн 23 дугаар 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.*******ээс Г.З шилжүүлэн олгож буй Техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Учир нь: Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ., Монгол улсын шүүх тухай хуулийн 23 дугаар 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан. Өөрөөр х*******б******* Иргэн С.М Улаанбаатар хот, С дүүрэг, хороо, Бийн зусланд АТП-1346 дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас цахилгаанаар хангагдах хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Г.З Б.*******ийн цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх техникийн нөхцөл шинээр олгохдоо улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс иргэн С.М хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөөд байна. Техникийн нөхцөлийн шинэ эзэмшигч Г.З нь иргэний шүүхэд гаргасан тайлбартаа: "...би техникийн нөхцөлийг шинээр авсан, миний хувьд С.М цахилгааныг дэд өртөөнд холбох үүрэг хүлээгээгүй гэж маргадаг юм. Техникийн нөхцөлийг анх олгож байсан нөхцөлөөр олгосноор иргэн С.М зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм. 2. Шүүгчийн захирамжид ... Эрчим хүчний зохицуулах хорооны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/1039 дугаартай Хүс*******тийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу авсан атлаа одоо яагаад шүүхэд хандаж байгаагаа нэхэмжл*******дээ тайлбарлах шаардлагатай гэжээ." Тодруулбал: 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 9/1039 дугаартай албан бичгийг хүлээн авснаас хойш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодорхой ажиллагаа хийхийг хүлээсэн бөгөөд утсаар хэд хэдэн удаа тодруулахад өмнөх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгч байсан бичгээ ахин дахин өгч, эс үйлдэхүй гаргаж байсан. Иргэн Г.З болон Улаанбаатар цахилгаан түгээр сүлжээ ТӨХК-ийг иргэний шүүхэд хандаж, хууль ёсны эрх ашгаа хамгаалахтай холбоотой нэхэмжл*******ийн шаардлага гаргах зорилгоор 2023 оны 11, 12 дугаар сард С дүүргийн прокурорын архивын газар хандах, Чинг*******тэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хандаж, Г.З оршин суугаа хаяг хаяг тодруулах ажиллагааг хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чинг*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжл******* гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандартчилал хэмжил зүйн газраас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага, түүний үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гарсан гомдолд хамаарна гэж үзэж иргэний шүүхэд хандсан. Чинг*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг х**************цээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн олгосон Техникийн нөхцөл" нь Захиргааны акт, түүнтэй холбоотой маргааны түрүүлж шийдвэрлэх талаар Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол гарсан байна. Иймд Шүүгчийн захирамжид заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг Чинг*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.18-ны өдрийн 182/ШТ2024/00134 дугаартай Шүүхийн тогтоолоос хойш тооцож гаргасангэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүс*******тдээ: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.*******ээс Г.З шилжүүлэн олгож буй Техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Учир нь: Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ., Монгол улсын шүүх тухай хуулийн 23 дугаар 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00330 дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан. Өөрөөр х*******б******* Иргэн С.М Улаанбаатар хот, С дүүрэг, хороо, Бийн зусланд АТП-1346 дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас цахилгаанаар хангагдах хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Г.З Б.*******ийн цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх техникийн нөхцөл шинээр олгохдоо улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс иргэн С.М хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөөд байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/1039 дугаартай Хүс*******тийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу авсан атлаа одоо яагаад шүүхэд хандаж байгаагаа нэхэмжл*******дээ тайлбарлах шаардлагатай. 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 9/1039 дугаартай албан бичгийг хүлээн авснаас хойш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодорхой ажиллагаа хийхийг хүлээсэн бөгөөд утсаар хэд хэдэн удаа тодруулахад өмнөх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгч байсан бичгээ ахин дахин өгч, эс үйлдэхүй гаргаж байсан. Иргэн Г.З болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг иргэний шүүхэд хандаж, хууль ёсны эрх ашгаа хамгаалахтай холбоотой нэхэмжл*******ийн шаардлага гаргах зорилгоор 2023 оны 11, 12 дугаар сард С дүүргийн прокурорын архивын газар хандах, Чинг*******тэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хандаж, Г.З оршин суугаа хаяг хаяг тодруулах ажиллагааг хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чинг*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжл******* гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандартчилал хэмжил зүйн газраас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага, түүний үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гарсан гомдолд хамаарна гэж үзэж иргэний шүүхэд хандсан. Чинг*******тэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг х**************цээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн олгосон "Техникийн нөхцөл" нь Захиргааны акт, түүнтэй холбоотой маргааны түрүүлж шийдвэрлэх талаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарсан байдаг. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхгэр******* шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: ... Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт, хэмжил зүйн газар гэх зэрэг газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн эрчим хүчийг түгээх, зохицуулалттай хангах, засвар үйлчилгээ, угсралт, суурилуулалт, сургалтын үйл ажиллагаа эрх*******дэг гүйцэтгэх компани юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид олгож буй Техникийн нөхцөл нь Захиргааны ерөнхий хуулийн 37-47 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжид хамаарахгүй байна. С.М Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан 2 шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд хамаарна гэж үзэж байна. Мөн С.М үндсэн шаардлага буюу маргааны зүйл нь хариуцагч Г.З түүний зуслангийн амины орон сууцны цахилгаан хэрэглээг тасалснаас үүд*******тэй бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолоор маргаан бүхий трансформаторт холбогдож Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж, цахилгаанаар хангагдаж байсан нь С.М хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нэгэнт тогтоогдсон байдаг. Тиймээс шүүх эрх зөрчиж буй үйлд*******, маргааны зүйлийг анхааран үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байх тул тус шүүхийн 2024.03.26-ны өдрийн 5630 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: С дүүргийн 15-р хороо Бийн аманд байрлах АТП-1346 болон дэд станцыг тэжээж буй 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь манай компанийн хөрөнгө биш бөгөөд иргэн Б.******* нь өөрийн хөрөнгөөр барьж иргэн Г.З 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15/05814/19 дугаартай техникийн нөхцөлөөр шилжүүлсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах" заасны дагуу иргэн Г.З нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах хүс*******тийг манай компанид гаргасан тохиолдолд С.М хүс*******тийг хангах боломжтой тул УБЦТС ТӨХК-тай холбоотой нэхэмжл*******ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С дүүргийн 15-р хороо Бийн аманд байрлах АТП-1346 болон дэд станцыг тэжээж буй 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь манай компанийн хөрөнгө биш бөгөөд иргэн Б.******* нь өөрийн хөрөнгөөр барьж иргэн Г.З 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15/05814/19 дугаартай техникийн нөхцөлөөр шилжүүлсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт "түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах" заасны дагуу иргэн Г.З нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах хүс*******тийг манай компанид гаргасан тохиолдолд С.М хүс*******тийг хангах боломжтой. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2000 онд Олон улсын буухиа шуудангийн "******* ******* *******" ХХК-д 2/282 дугаартай техникийн нөхцөлийг С дүүргийн хорооны нутаг Бийн аманд байрлах аялал жуулчлалын баазын цахилгаан хангамжид техникийн нөхцөл олгож байсан. 9/132 дугаартай албан бичгийг "******* Эйч Эл" ХХК-ийн 2009 оны байгууллагын хөрөнгөөр тавигдсан С дүүргийн 17-р хороо Бийн эхэнд оршдог ТП-ээс Б.Оргилын амины сууцанд цахилгааны холболт хийхэд татгалзах зүйлгүй болно үндэслэж 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1086/2009 дугаартай техникийн нөхцөлийг Иргэн Б.О тус тус олгосныг хуулбарлан баталгаажуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Харин 2003 оны техникийн нөхцөлийг "******* ЭйчЭл" ХХК, Б.*******, Н.З нарын нэрээр болон АТП-1346 дугаартай станцын байршлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн архиваас шүүж үзэхэд тухайн нэр байршлаар гарсан техникийн нөхцөл байгаагүй. Тус компанийн хэрэглэгчидтэй харилцах харилцааны менежментийн системээс шүүж үзэхэд 2009 oнooc өмнөх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдэ************** байхгүй бөгөөд тухайн программыг манай байгууллага 2009 оноос ашиглаж эх*******сэн ба өмнөх онуудын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний бичилт хийж байсан баримт байхгүй. АПТ-1346 дэд өртөөний хэрэглэгчдийн 2009 оноос өмнөх цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдэ*******лийг цаасан х*******бэрээр компанийн архиваас хайсан боловч тус баримтын хадгалах хугацаа дуусаж устгагдсан байна. Шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжл*******ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжл******* гаргах үндсэн шаардлагын нэг бол нэхэмжл******* гаргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжл*******ийн бүрдүүлбэр хангасан нэхэмжл*******дээ Б.*******ээс Г.З шилжүүлсэн техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт ба Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 330 тогтоолыг биелүүлээгүй. Өөрөөр х*******б******* уг тогтоолоор станцаас хангагдах хууль ёсны эзэмшигч гэж үзэн хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж хөндөгдсөн эрхээ тодорхойлсон байдаг. 1346 дугаартай хууль ёсны эзэмшигч гэдэг зүйлийг нэхэмжлэгч дурдсан. Эзэмшигч гэдэг нь иргэний шүүхэд яригддаг. Эзэмшигч мөн биш гэдэг асуудал нь захиргааны хэргийн шүүхэд яригдах асуудал биш. Иргэний шүүхэд С.М станцыг барьсан өмчлөгч мөн гэж маргахад шүүхээс биш гэж үзсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Харин шүүхээс Б.*******д нэг үүрэг өгсөн байдаг нь өмнө буюу 2019 оноос өмнөх оршин суугчдыг цахилгаанаар хангаж байсан байна иймд өмнөх оршин суугчид цахилгаанаар хангагдах ёстой гэдэг. Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг тодруулахад шүүхийн шийдвэр биелэгдэж байгаад уг станц өөр хүнд шилжсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Түүнээс шүүхээс гарсан шийдвэр, тогтоол нь ямар нэгэн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, техникийн нөхцөлтэй хамааралгүй. Г.З нэхэмжлэгчид төлбөрөө төлөөд тохиролцох талаар ярилцсан боловч нэхэмжлэгч шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч Г.З холбогдуулан шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсан гэх агуулгаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Мөн уг станцын газар нь Б.*******ийн газартай зэрэгцээ байршилтай газар байдаг. Б.*******тэй холбоотой асуудалд Г.Зг хамаатуулан шүүх цагдаагийн байгууллагад хандаж шүүхийн шийдвэрийг биелүүл гэж болохгүй шүү дээ. Энэ бол шинэ нөхцөл байдал. Дэд станцтай холбоотой Б.*******тэй холбоотой асуудалд Г.З үрг*******жлүүлээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Энэ хөрөнгө нь дуусгавар болоод нураагдан шинээр дэд станц барьсан. Иргэний хуулийн 119, 120 дугаар зүйлд засан сайжруулалт хийсэн тохиолдолд хэн өмчлөгч болох талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 119, 120 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол бусад этгээдийн тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болно гэж заасан. Дэд станцад засан сайжруулалт хийгээд өмнөх харилцаа дуусгавар болсон гэхээр нэхэмжлэгч маргадаг. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжл******* гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэсл******* байхгүй. Г.З өөрөө хэрэглэгч юм. Г:З дэд станцаас цахилгаан холбох эсэх асуудал нь эзэмшигчийн буюу өөрийнх нь эрх. Мөн нэхэмжлэгч техникийн нөхцөл хууль зөрчсөн гэж маргаж байгаа. Ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг нь нэхэмжл*******ийн үндэсл*******ээс нь харахад Улсын Дээд шүүхийн тогтоол болон хуулийн16.1 буюу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үүрэг буюу холбох үүргийг дурдсан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоол нь ямар ч техникийн нөхцөл дурдаагүй. Техникийн нөхцөл олгохдоо ямар хууль зөрчсөн бэ гээд харахаар Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрт хайхрамжгүй ханддаг гэх мэт зүйл дурддаг. Эрчим хүчний зохицуулах хороо С.М асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хариу өгдөг болохоос биш Г.З техникийн нөхцөлийг олго гэж шийдвэрлээгүй. Өөрөөр х*******б******* дээд шатны байгууллага цахилгаанаар ханга л гэсэн үүрэг өгсөн байдаг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК манайхаас цахилгаанаа ав гэхэд нэхэмжлэгч үгүй гэдэг. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Цахилгаан дамжуулах, түгээх, холболтын журмын 4 дүгээр зүйлд техникийн нөхцөлд тусгах зүйлсийг дурдсан. Г.З олгосон техникийн нөхцөл нь дээрх зүйлд заасан шаардлагыг хангасан. Мөн техникийн нөхцөлийг хүчингүй болгох 3 шаардлага бий. Үүнд техникийн хэрэглээний өгөгдлүүдийг буруу тодорхойлсон, холболт хийх хүчин чадлаас хэтрүүлсэн техникийн нөхцөл олгосон, техникийн нөхцөл хүчинтэй байх хугацаанд олгогдоогүй гэсэн үндэсл******* бий. Техникийн нөхцөл энэ журамд заасны дагуу 1-3 жилийн хугацаатай олгогддог. Үүний дагуу барьж дуусгавар болдог. Нэхэмжлэгч нь хэрэгжээд дуусгавар болсон асуудалтай маргаад байна. Г.З нэг жилийн хугацаатай техникийн нөхцөл олгогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1036 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжл*******ийн шаардлагаа тодорхойлсон. Ингэж нэхэмжл*******ийн шаардлагаа тодорхойлж байгаа бол захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй байх ёстой. Хариуцагч ямар хууль бус татгалзал гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч цахилгаанаар хангаж өгөхөөр нэхэмжлэгчид санал болгосон. Гэт******* үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Г.З олгосон техникийн нөхцөл нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжл*******ийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.З олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэм*******т оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үрг*******жлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэм*******т оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгахыг хүссэн нэхэмжл*******ийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэсл*******үүдээр нэхэмжлэгчийн нэхэмжл*******ийн шаардлагыг бүх*******д нь хангаж шийдвэрл*******ээ.
2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0632/20тай Б.*******, ******* ******* ******* ХХК нарт олгосон Техникийн нөхцөлийн 8-ийн Е-д АТП-ын 0,4 кВ талаас одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс тэжээх гэж заасан байх ба харин 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Г.З олгосон Техникийн нөхцөлд дээрх одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс үрг*******жлүүлэн тэжээх гэсэн агуулгатай зохицуулалтууд байхгүй байна.
Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэсл*******тэй шууд холбоотой үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:
С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Б.*******, ******* ******* ******* ХХК нарт нэхэмжлэгч Л.М*******, С.М, Л.М******* нарын цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхыг даалгасугай. гэж шийдвэрлэсэн байна.
Нийсл*******ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02309 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн ******* шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 гэснийг Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. гэж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00330 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийсл*******ийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02309 дугаар магадлалыг хүчингүй болгож, С дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг... гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт ...Хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэйг заасан байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2015 онд Б.*******ийн нэр дээр 0632/2015 тоот техникийн нөхцөл олгохдоо трансформаторыг шинэчлэхдээ өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох үүрэгтэйг заасан байхад хариуцагч Б.******* нь нэхэмжлэгч Л.М*******, С.М, Л.М******* нарын цахилгааны холболтыг тасалсан нь хууль бус үйлд******* болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзв******* уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй болохыг заажээ. Мөн иргэний хуулийн 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжл******* гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчдэд нэгэн адил хамааралтай гэж заасан байна. Нэхэмжлэгч нар трансформаторт холбогдож Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж цахилгаанаар хангагдаж байсан нь тэднийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэсл*******тэй. Иймд хоёр шатны шүүхийн цахилгаан таслахгүй байхыг даалгах нэхэмжл*******ийг хангасан шийд******* зөв байна. гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын шүүхийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., 23.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэсл*******, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 23.3-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлэ*******гэнэ. гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос үзэхэд, нэхэмжл*******ийн үндэсл*******, үйл баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь заавал биелүүлэх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
Цахилгаан эрчим хүчээр хангагдах эрх бол хүний жам ёсны эрхтэй холбоотой анхан шатны зайлшгүй хэрэгцээ юм.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй., 30.1.10-д түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах; гэж заасан тул нэхэмжл*******ийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх дээрх үндэсл*******үүдээр нэхэмжлэгчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.З олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэм*******т оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үрг*******жлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэм*******т оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах тухай нэхэмжл*******ийн шаардлагыг бүх*******д нь хангаж шийдвэрл*******ээ.
Нэхэмжл*******ийн шаардлагаас үзэхэд, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан 1 нэхэмжл*******ийн шаардлага гаргасан байх ба эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шаардлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий нэг шаардлага тул шүүх нэхэмжл*******ийн шаардлага тус бүрд дүгн*******т өгөх шаардлагагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2019 оны 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлийг олгох үед Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00330 дугаартай тогтоол гарсан байсныг хариуцагч тал мэдээгүй гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжл*******ийн үндэсл*******, үйл баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэсл*******гүй байна.
Дээрх үндэсл*******үүдээр нэхэмжлэгчийн нэхэмжл*******ийн шаардлагыг бүх*******д нь хангаж шийдвэрл*******ээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.М нэхэмжл*******ийн шаардлагыг бүх*******д нь хангаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.З олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэм*******т оруулахгүй байгаа хариуцагчийн үйлд******* хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үрг*******жлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэм*******т оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.М******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ