| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2024/0479/З |
| Дугаар | 128/ШШ2024/1027 |
| Огноо | 2024-12-11 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 12 сарын 11 өдөр
Дугаар 128/ШШ2024/1027
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Батзориг би даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С.Мөнхбат
Хариуцагч: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК
Маргааны төрөл: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.Зулхүүд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/058148/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгахыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Энхгэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хүсэлбаатар, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтуяа, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Цэнгүүн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814819 дугаартай Г.Зулхүүд олгосон техникийн нөхцөлд хуульд заасан шаардлагын дагуу нэмэлт оруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814819 дугаартай Г.Зулхүүд олгосон техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулан шинэ техникийн нөхцөл олгохыг даалгах тухай шаардлага гаргаж байгаа бөгөөд шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тайлбарлана. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Одгэрэлээс Г.Зулхүүд шилжүүлэн олгож буй Техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Учир нь: Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ., Монгол улсын шүүх тухай хуулийн 23 дугаар 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2018/00330 дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Одгэрэлээс Г.Зулхүүд шилжүүлэн олгож буй Техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Учир нь: Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ., Монгол улсын шүүх тухай хуулийн 23 дугаар 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/XT2018/00330 дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэн С.Мөнхбатыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд АТП-1346 дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас цахилгаанаар хангагдах хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Г.Зулхүүд Б.Одгэрэлийн цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх техникийн нөхцөл шинээр олгохдоо улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс иргэн С.Мөнхбатын хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөөд байна. Техникийн нөхцөлийн шинэ эзэмшигч Г.Зулхүү нь иргэний шүүхэд гаргасан тайлбартаа: "...би техникийн нөхцөлийг шинээр авсан, миний хувьд С.Мөнхбатын цахилгааныг дэд өртөөнд холбох үүрэг хүлээгээгүй гэж маргадаг юм. Техникийн нөхцөлийг анх олгож байсан нөхцөлөөр олгосноор иргэн С.Мөнхбатын зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргэх юм. 2. Шүүгчийн захирамжид ... Эрчим хүчний зохицуулах хорооны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/1039 дугаартай Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу авсан атлаа одоо яагаад шүүхэд хандаж байгаагаа нэхэмжлэлдээ тайлбарлах шаардлагатай гэжээ." Тодруулбал: 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 9/1039 дугаартай албан бичгийг хүлээн авснаас хойш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодорхой ажиллагаа хийхийг хүлээсэн бөгөөд утсаар хэд хэдэн удаа тодруулахад өмнөх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгч байсан бичгээ ахин дахин өгч, эс үйлдэхүй гаргаж байсан. Иргэн Г.Зулхүү болон Улаанбаатар цахилгаан түгээр сүлжээ ТӨХК-ийг иргэний шүүхэд хандаж, хууль ёсны эрх ашгаа хамгаалахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах зорилгоор 2023 оны 11, 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн прокурорын архивын газар хандах, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хандаж, Г.Зулхүүгийн оршин суугаа хаяг хаяг тодруулах ажиллагааг хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандартчилал хэмжил зүйн газраас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага, түүний үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гарсан гомдолд хамаарна гэж үзэж иргэний шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн олгосон Техникийн нөхцөл" нь Захиргааны акт, түүнтэй холбоотой маргааны түрүүлж шийдвэрлэх талаар Шүүгчийн захирамж, Шүүхийн тогтоол гарсан байна. Иймд Шүүгчийн захирамжид заасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т заасан хугацааг Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024.04.18-ны өдрийн 182/ШТ2024/00134 дугаартай Шүүхийн тогтоолоос хойш тооцож гаргасангэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б.Одгэрэлээс Г.Зулхүүд шилжүүлэн олгож буй Техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Учир нь: Монгол улсын үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 2. Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байх бөгөөд түүнийг бүх шүүх, бусад этгээд заавал биелүүлнэ., Монгол улсын шүүх тухай хуулийн 23 дугаар 23.1. Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй гэж заасан байхад Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Монгол улсын дээд шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 001/ХТ2018/00330 дугаартай тогтоолыг эс биелүүлж хууль бус захиргааны акт гаргасан. Өөрөөр хэлбэл Иргэн С.Мөнхбатыг Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 15 дугаар хороо, Баянбулагийн зусланд АТП-1346 дэд өртөө, түүнийг тэжээж буй 10 кв-ийн цахилгаан дамжуулах агаарын шугамаас цахилгаанаар хангагдах хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК Г.Зулхүүд Б.Одгэрэлийн цахилгааны дэд өртөөг шилжүүлэн өгөх техникийн нөхцөл шинээр олгохдоо улсын дээд шүүхийн шийдвэрийг биелүүлээгүй, өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох тусгай шаардлагыг оруулаагүйгээс иргэн С.Мөнхбатын хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх ноцтой зөрчигдөөд байна. Эрчим хүчний зохицуулах хорооны 10 дугаар сарын 09-ний өдрийн 9/1039 дугаартай Хүсэлтийн хариу хүргүүлэх тухай албан бичгээр хариу авсан атлаа одоо яагаад шүүхэд хандаж байгаагаа нэхэмжлэлдээ тайлбарлах шаардлагатай. 2023 оны 10 дугаар сарын 09-ны өдрийн Эрчим хүчний зохицуулах хорооны 9/1039 дугаартай албан бичгийг хүлээн авснаас хойш Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас тодорхой ажиллагаа хийхийг хүлээсэн бөгөөд утсаар хэд хэдэн удаа тодруулахад өмнөх 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгч байсан бичгээ ахин дахин өгч, эс үйлдэхүй гаргаж байсан. Иргэн Г.Зулхүү болон Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийг иргэний шүүхэд хандаж, хууль ёсны эрх ашгаа хамгаалахтай холбоотой нэхэмжлэлийн шаардлага гаргах зорилгоор 2023 оны 11, 12 дугаар сард Сүхбаатар дүүргийн прокурорын архивын газар хандах, Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны Засаг дарга хандаж, Г.Зулхүүгийн оршин суугаа хаяг хаяг тодруулах ажиллагааг хийсэн. 2023 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандартчилал хэмжил зүйн газраас авсан тусгай зөвшөөрлийн үндсэн дээр үйл ажиллагаа явуулдаг гүйцэтгэх чиг үүрэгтэй байгууллага, түүний үйл ажиллагаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т заасан Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гарсан гомдолд хамаарна гэж үзэж иргэний шүүхэд хандсан. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээс хэргийг хэлэлцээд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн олгосон "Техникийн нөхцөл" нь Захиргааны акт, түүнтэй холбоотой маргааны түрүүлж шийдвэрлэх талаар шүүгчийн захирамж, шүүхийн тогтоол гарсан байдаг. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Энхгэрэл шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан гомдолдоо: ... Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Стандарт, хэмжил зүйн газар гэх зэрэг газраас олгосон тусгай зөвшөөрлийн үндсэн эрчим хүчийг түгээх, зохицуулалттай хангах, засвар үйлчилгээ, угсралт, суурилуулалт, сургалтын үйл ажиллагаа эрхэлдэг гүйцэтгэх компани юм. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн хэрэглэгчид олгож буй Техникийн нөхцөл нь Захиргааны ерөнхий хуулийн 37-47 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжид хамаарахгүй байна. С.Мөнхбатын Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д холбогдуулан гаргасан 2 шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4. Захиргааны ерөнхий хуулийн дугаар зүйлд зааснаас бусад байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа болон тэдгээрийн гаргасан захиргааны актын талаар гаргасан гомдолд хамаарна гэж үзэж байна. Мөн С.Мөнхбатын үндсэн шаардлага буюу маргааны зүйл нь хариуцагч Г.Зулхүүгээс түүний зуслангийн амины орон сууцны цахилгаан хэрэглээг тасалснаас үүдэлтэй бөгөөд Улсын дээд шүүхийн тогтоолоор маргаан бүхий трансформаторт холбогдож Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж, цахилгаанаар хангагдаж байсан нь С.Мөнхбатыг хууль ёсны эзэмшигч гэж шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор нэгэнт тогтоогдсон байдаг. Тиймээс шүүх эрх зөрчиж буй үйлдэл, маргааны зүйлийг анхааран үзэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар энэхүү хэргийг хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ гэж үзэж байх тул тус шүүхийн 2024.03.26-ны өдрийн 5630 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчаас шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 15-р хороо Баянбулагийн аманд байрлах АТП-1346 болон дэд станцыг тэжээж буй 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь манай компанийн хөрөнгө биш бөгөөд иргэн Б.Одгэрэл нь өөрийн хөрөнгөөр барьж иргэн Г.Зулхүүд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15/05814/19 дугаартай техникийн нөхцөлөөр шилжүүлсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах" заасны дагуу иргэн Г.Зулхүү нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах хүсэлтийг манай компанид гаргасан тохиолдолд С.Мөнхбатын хүсэлтийг хангах боломжтой тул УБЦТС ТӨХК-тай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сүхбаатар дүүргийн 15-р хороо Баянбулагийн аманд байрлах АТП-1346 болон дэд станцыг тэжээж буй 10 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам нь манай компанийн хөрөнгө биш бөгөөд иргэн Б.Одгэрэл нь өөрийн хөрөнгөөр барьж иргэн Г.Зулхүүд 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 15/05814/19 дугаартай техникийн нөхцөлөөр шилжүүлсэн байдаг. Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10 дахь хэсэгт "түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах" заасны дагуу иргэн Г.Зулхүү нь өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах хүсэлтийг манай компанид гаргасан тохиолдолд С.Мөнхбатын хүсэлтийг хангах боломжтой. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь 2000 онд Олон улсын буухиа шуудангийн "Ди эйч эл" ХХК-д 2/282 дугаартай техникийн нөхцөлийг Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг Баянбулагийн аманд байрлах аялал жуулчлалын баазын цахилгаан хангамжид техникийн нөхцөл олгож байсан. 9/132 дугаартай албан бичгийг "Ди Эйч Эл" ХХК-ийн 2009 оны байгууллагын хөрөнгөөр тавигдсан Сүхбаатар дүүргийн 17-р хороо Баянбулагийн эхэнд оршдог ТП-ээс Б.Оргилын амины сууцанд цахилгааны холболт хийхэд татгалзах зүйлгүй болно үндэслэж 2009 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 1086/2009 дугаартай техникийн нөхцөлийг Иргэн Б.Оргилд тус тус олгосныг хуулбарлан баталгаажуулж хэрэгт нотлох баримтаар өгсөн. Харин 2003 оны техникийн нөхцөлийг "Ди ЭйчЭл" ХХК, Б.Одгэрэл, Н.Зулхүү нарын нэрээр болон АТП-1346 дугаартай станцын байршлаар "Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-ийн архиваас шүүж үзэхэд тухайн нэр байршлаар гарсан техникийн нөхцөл байгаагүй. Тус компанийн хэрэглэгчидтэй харилцах харилцааны менежментийн системээс шүүж үзэхэд 2009 oнooc өмнөх хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээлэл байхгүй бөгөөд тухайн программыг манай байгууллага 2009 оноос ашиглаж эхэлсэн ба өмнөх онуудын хэрэглэгчдийн цахилгаан эрчим хүчний бичилт хийж байсан баримт байхгүй. АПТ-1346 дэд өртөөний хэрэглэгчдийн 2009 оноос өмнөх цахилгаан эрчим хүчний бичилтийн мэдээллийг цаасан хэлбэрээр компанийн архиваас хайсан боловч тус баримтын хадгалах хугацаа дуусаж устгагдсан байна. Шүүхэд бичгээр гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа дэмжиж байгаа тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах үндсэн шаардлагын нэг бол нэхэмжлэл гаргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн байх. Маргаан бүхий захиргааны акт нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангасан нэхэмжлэлдээ Б.Одгэрэлээс Г.Зулхүүд шилжүүлсэн техникийн нөхцөл нь илт хууль бус захиргааны акт ба Монгол Улсын дээд шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 330 тогтоолыг биелүүлээгүй. Өөрөөр хэлбэл уг тогтоолоор станцаас хангагдах хууль ёсны эзэмшигч гэж үзэн хууль болон шүүхийн шийдвэрээр хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэж хөндөгдсөн эрхээ тодорхойлсон байдаг. 1346 дугаартай хууль ёсны эзэмшигч гэдэг зүйлийг нэхэмжлэгч дурдсан. Эзэмшигч гэдэг нь иргэний шүүхэд яригддаг. Эзэмшигч мөн биш гэдэг асуудал нь захиргааны хэргийн шүүхэд яригдах асуудал биш. Иргэний шүүхэд С.Мөнхбат станцыг барьсан өмчлөгч мөн гэж маргахад шүүхээс биш гэж үзсэн. Хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан. Харин шүүхээс Б.Одгэрэлд нэг үүрэг өгсөн байдаг нь өмнө буюу 2019 оноос өмнөх оршин суугчдыг цахилгаанаар хангаж байсан байна иймд өмнөх оршин суугчид цахилгаанаар хангагдах ёстой гэдэг. Ийнхүү шүүхийн шийдвэр биелэгдсэн эсэхийг тодруулахад шүүхийн шийдвэр биелэгдэж байгаад уг станц өөр хүнд шилжсэн тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон байдаг. Түүнээс шүүхээс гарсан шийдвэр, тогтоол нь ямар нэгэн байдлаар Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, техникийн нөхцөлтэй хамааралгүй. Г.Зулхүү нэхэмжлэгчид төлбөрөө төлөөд тохиролцох талаар ярилцсан боловч нэхэмжлэгч шүүхээр шийдвэрлүүлнэ гэсэн хариу өгсөн байдаг. Нэхэмжлэгч Г.Зулхүүд холбогдуулан шүүхийн шийдвэр биелүүлэхээс татгалзсан гэх агуулгаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Мөн уг станцын газар нь Б.Одгэрэлийн газартай зэрэгцээ байршилтай газар байдаг. Б.Одгэрэлтэй холбоотой асуудалд Г.Зулхүүг хамаатуулан шүүх цагдаагийн байгууллагад хандаж шүүхийн шийдвэрийг биелүүл гэж болохгүй шүү дээ. Энэ бол шинэ нөхцөл байдал. Дэд станцтай холбоотой Б.Одгэрэлтэй холбоотой асуудалд Г.Зулхүү үргэлжлүүлээд шүүхийн шийдвэрийг биелүүлэх ёстой гэж нэхэмжлэгч маргаж байгаа. Энэ хөрөнгө нь дуусгавар болоод нураагдан шинээр дэд станц барьсан. Иргэний хуулийн 119, 120 дугаар зүйлд засан сайжруулалт хийсэн тохиолдолд хэн өмчлөгч болох талаар тодорхой тусгаж өгсөн байдаг. Мөн Иргэний хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1-д Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 119, 120 дугаар зүйлд заасны дагуу өмчлөх эрх шилжсэн бол бусад этгээдийн тухайн эд хөрөнгийн хувьд эдлэх аливаа эрх дуусгавар болно гэж заасан. Дэд станцад засан сайжруулалт хийгээд өмнөх харилцаа дуусгавар болсон гэхээр нэхэмжлэгч маргадаг. Иймд нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэл байхгүй. Г.Зулхүү өөрөө хэрэглэгч юм. Г:Зулхүү дэд станцаас цахилгаан холбох эсэх асуудал нь эзэмшигчийн буюу өөрийнх нь эрх. Мөн нэхэмжлэгч техникийн нөхцөл хууль зөрчсөн гэж маргаж байгаа. Ямар хуулийг зөрчсөн бэ гэдгийг нь нэхэмжлэлийн үндэслэлээс нь харахад Улсын Дээд шүүхийн тогтоол болон хуулийн16.1 буюу Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн үүрэг буюу холбох үүргийг дурдсан байдаг. Улсын дээд шүүхийн тогтоол нь ямар ч техникийн нөхцөл дурдаагүй. Техникийн нөхцөл олгохдоо ямар хууль зөрчсөн бэ гээд харахаар Эрчим хүчний зохицуулах хорооны шийдвэрт хайхрамжгүй ханддаг гэх мэт зүйл дурддаг. Эрчим хүчний зохицуулах хороо С.Мөнхбатын асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэсэн хариу өгдөг болохоос биш Г.Зулхүүгийн техникийн нөхцөлийг олго гэж шийдвэрлээгүй. Өөрөөр хэлбэл дээд шатны байгууллага цахилгаанаар ханга л гэсэн үүрэг өгсөн байдаг. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК манайхаас цахилгаанаа ав гэхэд нэхэмжлэгч үгүй гэдэг. Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 289 дүгээр тогтоолоор батлагдсан Цахилгаан дамжуулах, түгээх, холболтын журмын 4 дүгээр зүйлд техникийн нөхцөлд тусгах зүйлсийг дурдсан. Г.Зулхүүд олгосон техникийн нөхцөл нь дээрх зүйлд заасан шаардлагыг хангасан. Мөн техникийн нөхцөлийг хүчингүй болгох 3 шаардлага бий. Үүнд техникийн хэрэглээний өгөгдлүүдийг буруу тодорхойлсон, холболт хийх хүчин чадлаас хэтрүүлсэн техникийн нөхцөл олгосон, техникийн нөхцөл хүчинтэй байх хугацаанд олгогдоогүй гэсэн үндэслэл бий. Техникийн нөхцөл энэ журамд заасны дагуу 1-3 жилийн хугацаатай олгогддог. Үүний дагуу барьж дуусгавар болдог. Нэхэмжлэгч нь хэрэгжээд дуусгавар болсон асуудалтай маргаад байна. Г.Зулхүүд нэг жилийн хугацаатай техникийн нөхцөл олгогдсон. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1036 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Ингэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа бол захиргааны хууль бус татгалзал, эс үйлдэхүй байх ёстой. Хариуцагч ямар хууль бус татгалзал гаргасан нь тодорхойгүй. Хариуцагч цахилгаанаар хангаж өгөхөөр нэхэмжлэгчид санал болгосон. Гэтэл үүнийг хууль бус гэж үзэж байгаа. Г.Зулхүүд олгосон техникийн нөхцөл нь хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч нь Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.Зулхүүд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
2015 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 0632/2015 дугаартай Б.Одгэрэл, Ди эйч эл ХХК нарт олгосон Техникийн нөхцөлийн 8-ийн Е-д АТП-ын 0,4 кВ талаас одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс тэжээх гэж заасан байх ба харин 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Г.Зулхүүд олгосон Техникийн нөхцөлд дээрх одоо тэжээгдэж байгаа айл өрхүүдийг шинээр баригдах дэд өртөөнөөс үргэлжлүүлэн тэжээх гэсэн агуулгатай зохицуулалтууд байхгүй байна.
Нэхэмжлэгчийн маргаж байгаа үндэслэлтэй шууд холбоотой үйл баримтыг дүгнэж шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байна гэж шүүх үзлээ. Үүнийг тайлбарлавал:
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаар ...Б.Одгэрэл, Ди эйч эл ХХК нарт нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарын цахилгааны хэрэглээг хязгаарлахгүй байхыг даалгасугай. гэж шийдвэрлэсэн байна.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 02309 дугаартай магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 181/ШШ2017/02210 шийдвэрийн тогтоох нь хэсгийн 1 дэх заалтын Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 гэснийг Эрчим хүчний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.1 гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. гэж шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00330 дугаартай тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 210/МА2017/02309 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02210 дугаар шийдвэрийн 1 дэх заалтад Эрчим хүчний тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2-т заасныг... гэснийг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2, 106.3-т заасныг... гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. гэж шийдвэрлэсэн байна.
Дээрх Улсын дээд шүүхийн тогтоолын хянавал хэсэгт ...Хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-т заасан хэрэглэгч нь түгээх, зохицуулалттай эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах үүрэгтэйг заасан байна. Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас 2015 онд Б.Одгэрэлийн нэр дээр 0632/2015 тоот техникийн нөхцөл олгохдоо трансформаторыг шинэчлэхдээ өмнө нь холбогдсон хэрэглэгч нарыг дахин холбох үүрэгтэйг заасан байхад хариуцагч Б.Одгэрэл нь нэхэмжлэгч Л.Мандал, С.Мөнхбат, Л.Маамсүрэн нарын цахилгааны холболтыг тасалсан нь хууль бус үйлдэл болно. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ эзэмшихтэй холбоогүй боловч өмчлөх эрх нь ямар нэгэн байдлаар зөрчигдсөн гэж үзвэл уг зөрчлийг арилгуулах, эсхүл өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байгаа үйлдлийг зогсоохыг эрх зөрчигчөөс шаардах эрхтэй болохыг заажээ. Мөн иргэний хуулийн 106.3-т энэ хуулийн 106.1, 106.2-т заасан шаардлага гаргаснаас хойш эрх зөрчигдсөн хэвээр байвал, өмчлөгч шүүхэд нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн эрхээ хамгаалуулна, энэ хуулийн 106.2, 106.3 нь хууль ёсны эзэмшигчдэд нэгэн адил хамааралтай гэж заасан байна. Нэхэмжлэгч нар трансформаторт холбогдож Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-тай гэрээ байгуулж цахилгаанаар хангагдаж байсан нь тэднийг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлтэй. Иймд хоёр шатны шүүхийн цахилгаан таслахгүй байхыг даалгах нэхэмжлэлийг хангасан шийдэл зөв байна. гэж дүгнэсэн байна.
Монгол Улсын шүүхийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй., 23.2-т Шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ., 23.3-т Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг санаатай биелүүлээгүй, эсхүл биелүүлэхэд зориуд саад учруулсан этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. гэж тус тус заасан байна.
Дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон 3 шатны шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолоос үзэхэд, нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байна.
Иймд дээрх хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг хариуцагч Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК нь заавал биелүүлэх үүрэгтэй гэж шүүх үзлээ.
Цахилгаан эрчим хүчээр хангагдах эрх бол хүний жам ёсны эрхтэй холбоотой анхан шатны зайлшгүй хэрэгцээ юм.
Мөн Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Хэрэглэгч нь дараахь эрх, үүрэгтэй., 30.1.10-д түгээх, зохицуулалттай, эсхүл зохицуулалтгүй хангах тусгай зөвшөөрөл эзэмшигчийн зөвшөөрлөөр өөрийн эзэмшлийн шугам, тоног төхөөрөмжөөс бусад хэрэглэгчийг холбуулах; гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүх дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.Зулхүүд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагаас үзэхэд, нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д заасан 1 нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, шаардагдах захиргааны акт гаргахыг даалгах шаардлага нь хоорондоо уялдаа холбоо бүхий нэг шаардлага тул шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрд дүгнэлт өгөх шаардлагагүй.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд 2019 оны 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлийг олгох үед Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 00330 дугаартай тогтоол гарсан байсныг хариуцагч тал мэдээгүй гэж тайлбарлаж байх хэдий ч нэхэмжлэлийн үндэслэл, үйл баримттай холбоотой асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа болох нь тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын шүүхийн хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.10-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч С.Мөнхбатын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-аас Г.Зулхүүд олгосон 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 15/05814/19 дугаартай Техникийн нөхцөлд нэмэлт оруулахгүй байгаа хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоож, уг Техникийн нөхцөлд Өмнөх цахилгаанаар хангагдаж байсан айл өрхүүдийг үргэлжлүүлэн дэд өртөөнөөс цахилгаан эрчим хүчээр хангах үүргийг нэмж оруулсан нэмэлт оруулахыг Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-д даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгч С.Мөнхбатаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.БАТЗОРИГ