| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00107/И |
| Дугаар | 303/ШШ2025/00196 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 303/ШШ2025/00196
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч С*********нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1970 онд Баянхонгор аймгийн Галуут суманд төрсөн. 55 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг дуустал Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1205 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаал/хавсралт/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/260 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ******* ХААТР-1 маягт, гэрч ****мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ******* 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлох баримт түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн Архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 1205 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Галуут сумын “Коммунизмын төлөө” нэгдлийн даргын 1986 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 25 дугаар тушаал/хавсралт/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хугацаат цэргийн алба хаасан архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/260 дугаар албан бичиг, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Батчулууны мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч********* талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 030 дугаар бүртгэлд: “овог, нэр- *********, ажилладаг байгууллага- Коммунизмын төлөө нэгдэл, эрхэлдэг ажил-малчин, эрхэлж эхэлсэн он-1986 он, оршдог сум- Галуут сум” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч *********1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *********1986 оны 06 дугаар сарын 20-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Галуут сумын Коммунизмын төлөө нэгдлийн 1 дүгээр бригадад малчнаар байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА