| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00038/И |
| Дугаар | 303/ШШ2025/00197 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 303/ШШ2025/00197
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ********
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гарга********гч* нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
********* миний бие нь 1970 оны 09 сарын 17-нд Баянхонгор аймаг, Баянцагаан суманд төрсөн. Одоо 55 настай. Хувь тэнцүүлснээр өндөр насны тэтгэвэрт гарах насанд хүрсэн.
Миний бие нь1988 онд 10 дугаар анги төгсөөд Баянхонгор аймгийн Баянцагаан сумын 3-р бригад Жаргалын зам нэгдэлд малчнаар ажилд орж бог мал малласан. 1991 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр ********** гэр бүл болон тухайн сум нэгдэлдээ малаа маллан 1991 онд нэгдэл тарах хүртэл нэгдлийн малчнаар ажилласан ба одоог хүртэл Баянхонгор сумын малчин өрхөөр мал маллан амьдарч байна.
Миний бие нь өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгохоор нийгмийн даатгалын хэлтэст хандахад хөдөлмөрийн дэвтэр байхгүй үндэслэлээр 1988-1991 онуудад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолго гэсэн тул энэхүү хүсэлтийг гаргаж байна.
Намайг 1988 оноос 1991 онуудад малчнаар ажиллаж байсныг архиваас авсан ажилд томилсон тушаал болон цалингийн баримт нотолж байгаа тул миний биеийг 1988 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс эхлэн 1991 оны 12 дугаар сар хүртэл Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдэлд малчнаар ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү. гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 0321000724 дугаартай баталгаажилтын хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4223 дугаартай архивын лавлагаа зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 13/137 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ******* ХААТР-1 маягт зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ********1988 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар баргадад малчнаар ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ********** нь 1988 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар баргадад малчнаар ажиллаж байсан болох нь нотлох баримт түүвэрлэсэн талаарх 0321000724 дугаартай баталгаажилтын хуудас, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1101 дугаартай архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Баянцагаан сумын “Жаргалын зам” нэгдлийн даргын 1988 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 40 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 4223 дугаартай архивын лавлагаа зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч *********талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 27 дугаар бүртгэлд: “овог, нэр-*******, ажилладаг байгууллага-Арван жилийн сургууль, эрхэлдэг ажил-сурагч, эрхэлж эхэлсэн он-1978 он, оршдог сум-Баянцагаан” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ********1988 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар баргадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *******988 оны 08 дугаар сарын 01-ны өдрөөс 1990 оны 10 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Жаргалын зам нэгдлийн 3 дугаар баргадад малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч * ********лсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА