| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00096/И |
| Дугаар | 303/ШШ2025/00198 |
| Огноо | 2025-03-24 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 303/ШШ2025/00198
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *********************
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *, **********шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бямбадулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч *********** нь ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1965 онд Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 60 нас хүрч өндөр насны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон. Иймд 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдэлд ажиллаж байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1001 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай тушаал, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 1217 дугаартай лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1991 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1992 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 29 дугаартай тушаал, Баянхонгор аймгийн Богд сумын 10 жилийн дунд сургуулийн захирлын 1998 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 31 дугаартай тушаал, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2024 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 47 дугаартай зөвлөмжийн хуудас зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/261 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч ********* ХААТР-1 маягт, гэрч *нарын мэдүүлэг ****зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч **************1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ************ нь 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан болох нь 1988-1989 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 1001 дугаартай лавлагаа, туслах үйлдвэрт ажилчнаар томилсон Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаартай тушаал, түүний хавсралт, Алтай хэсгийн тоо бүртгэгчээр томилсон Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 34 дугаартай тушаал, хүмүүс шагнах тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 45 дугаар тогтоол, түүний хавсралт, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн даргын 1990 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 12 дугаартай тушаал, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ************нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ********** талаар 2002 оны 12 дугаар сарын 31-ний өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 265 дугаар бүртгэлд: “овог, нэр- * ажилладаг байгууллага-Сүхбаатарын ******зам нэгдэл, эрхэлдэг ажил-Байгаль орчны улсын байцаагч, эрхэлж эхэлсэн он-1997 он, оршдог сум- Богд сум” гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ******** 1987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *****987 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс 1988 оны 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн туслах үйлдвэрт ажилчнаар, 1988 оны 10 дугаар сарын 10-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Алтай хэсэгт тоо бүртгэгчээр тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧГ.БАТЗАЯА