Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 19 өдөр

Дугаар 2023/ДШМ/61

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                          *******, *******, ******* нарт

                              холбогдох эрүүгийн хэргийн тухай          

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, шүүгч Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Мандуул /цахим/

Хохирогчийн  өмгөөлөгч С.Баатар /цахим/

Нарийн бичгийн дарга Б.Мөнхзул  нарыг оролцуулан,  

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Б.Алтанцэцэг даргалж, шийдвэрлэн 03 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанаас гаргасан 03/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн шүүгдэгч *******, ******* нарын  давж заалдах гомдлоор *******, *******, ******* нарт холбогдох дугаартай, 149/03/0055/Э/08/03/0049 индекстэй 1 хавтас эрүүгийн хэргийг 03 оны 07 дугаар сарын 0-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

овогт , Монгол Улсын иргэн, 198 оны 10 дугаар сарын 5-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн сумын ажилтай, ам бүл 4, нөхөр, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, 3 дугаар хэсгийн 9- тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ810500/

овогт , Монгол Улсын иргэн, 1997 оны 05 дугаар сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн суманд төрсөн, 6 настай, эмэгтэй, Халх, бүрэн бус дунд боловсролтой, барилгын засал чимэглэлчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 10, эцэг, эх, ах, дүү, хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын 1 дүгээр баг, 1 дүгээр хэсгийн тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ970500/

овогт , Монгол Улсын иргэн, 1987 оны 09 дүгээр сарын 9-ний өдөр Сэлэнгз аймгийн суманд төрсөн, 36 настай, эмэгтэй, Халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг, 3 дугаар хэсгийн 8- тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл. ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /МБ8709906/

******* нь 03 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн 9 дүгээр гудамжинд иргэн *******тэй 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин маргалдан *******, ******* нартай бүлэглэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун дал, өгзөгний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* нь 03 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн 9 дүгээр гудамжинд иргэн *******тэй 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин маргалдан *******, ******* нартай бүлэглэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун дал, өгзөгний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

******* нь 03 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн 9 дүгээр гудамжинд иргэн *******тэй 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин маргалдан *******, ******* нартай бүлэглэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун дал, өгзөгний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын Прокурорын газраас: *******, *******, ******* нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхээс:

Шүүгдэгч овогт , овогт , овогт нарыг Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд тус тус гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 0 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 01 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, Шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хорын хохиролд шүүгдэгч *******, *******, ******* нараас тус бүрээс 58,810 төгрөгийг бүгд 776,430 төгрөгийг гаргуулж хохирогч Сэлэнгэ аймгийн сумын дугаар баг тоотод оршин суух, /, , / овогт д олгож,

Энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдан,

Хохирогч ******* нь цаашид энэ гэмт хэргийн улмаас учирсан гэмтлээ эмчлүүлэхтэй холбогдож гарсан эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдан,

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол *******, *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******, ******* нарт оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Сэлэнгэ аймгийн сумын нутаг дэвсгэрийн бүсээр тогтоон,

Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ялтан *******, ******* нар нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчин эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 03 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот шийтгэх тогтоолыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

Яллагдагч С. би 03 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн 9 дүгээр гудамжинд иргэн *******тэй 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас дахин маргалдан *******, ******* нартай бүлэглэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун дал, өгзөгний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож шүүгдсэн болно.

Шүүх Яллагдагч ******* намайг *******, ******* нартай бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцож, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэсэн.

Яллагдагч ******* би гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хохирогч *******д гэмт хэргийн улмаас хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн болно. Яллагдагч ******* би Сэлэнгэ аймгийн сумын Хаан банкинд 017 оны 10 сараас хойш гэрээгээр одоо хүртэл 6 жил ажиллаж байна.

Би албан байгууллагад ажил үүрэг гүйцэтгэдэг байдлыг минь харгалзаж анхан шатны шүүхээс оногдуулсан 0 /хоёр/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч ******* давж заалдах гомдолдоо:

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 03 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 55 тоот шийтгэж тогтоолыг үл зөвшөөрч гомдол гаргаж байна.

...Яллагдагч ******* би энэ гэмт хэргийг хүлээгээгүй. *******, Ц. нарын хэрэг явдал надад хамаагүй болно. Яллагдагч ******* би Сэлэнгэ аймаг суманд өрх толгойлон 3 хүүхдийн хамт амьдардаг. Бага хүүхэд маань настай, жоохон нялх тул сумаас орж гарах шалтгаан удаа дараа гардгийг минь харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ялыг торгох ялаар сольж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

Хохирогчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон. ******* давж заалдах гомдол гаргаагүй. *******, ******* нар нь зорчих эрх хязгаарлах ялыг торгох ялаар сольж өгөөч гэсэн утгатай давж заалдах гомдол гаргасан. Яаж шийдвэрлэх нь шүүхийн эрх хэмжээний асуудал тул тусгайлсан саналгүй байна. Анхан шатны шүүх юу гэж үзсэн бэ гэхээр шүүхийн шийдвэр нь өөрөө  биелэгдэх үндэслэлтэй байх ёстой. ******* бол гэрээрээ ажилладаг. ******* нь төлбөр төлөх чадваргүй, орлогогүй тул торгох ял оногдуулах боломжгүй. Мөн ******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй. Эдгээр байдлыг шүүх харгалзан үзэж, шүүх эрүүгийн хариуцлага оногдуулсан байх гэж үзэж байна. Нийтдээ 776.430 төгрөгийн хохирол төлөхөөр шийдвэрлэсэн. Нэг шүүгдэгчээс 58.810 төгрөгийн хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн ба одоо хүртэл хохирол төлбөр төлөөгүй. Хохирогч нь ээжийнх нь бие тааруу тул Архангай аймаг руу явсан. Өөр нэмж хэлэх зүйл байхгүй гэв.

Прокурор шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ:  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн хэргийг Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 03 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор үндэслэлтэй шийдвэрлэсэн байх тул тайлбар гаргах шаардлагагүй байна гэв.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

1. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын давж заалдах гомдолд дурьдсан асуудлаар хязгаарлахгүйгээр *******, *******, ******* нарт холбогдох эрүүгийн дугаартай бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хяналаа.

. Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

3. ******* нь *******тэй 03 оны 03 дугаар сарын 08-ны өдөр үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж зодолдсон, 03 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн 9 дүгээр гудамжинд хохирогчтой дахин маргалдаж шүүгдэгч  *******, ******* нартай бүлэглэн түүнийг зодож, эрүүл мэндэд нь хамрын ясны хугарал, баруун дал, өгзөгний зүүн талд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч *******, *******т нар нь 03 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн цагийн орчимд Сэлэнгэ аймгийн сумын дугаар багийн 9 дүгээр гудамжинд иргэн *******г  *******тай бүлэглэн түүнийг зодож түүний эрүүл мэндэд  хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг тус ус үйлдсэн болох нь хэрэгт авагдсан хохирогч *******гийн “ ...- согтуу  нөхөртэйгөө хардаад байсан...  намайг ширээний ард сууж байхад  шууд үсдээд авсан.. найзууд салгасан гэтэл дахин агсраад үсдсэн... би баяр тэмдэглэж чадахгүй яагаад байгаа юм бэ гэсэн” тэгээд Сарааг нөхөр нь аваад явсан. .. үүнээс хойш хоногийн дараа өглөө сараа утсаар залгаад чи миний хөлийг аймаар болгосон байна гэхээр нь ...чи нөхөртөө зодуулсан юм байна лээ гээд утсаа салгасан. Орой ажил тараад  гэртээ иртэл Сараа  үл таних эмэгтэйтэй манайд ирчихсэн манай нөхөрт “танай авгай чинь үнэн доошоо юм билээ ... гээд орилоод байхаар нь гараад  гүйтэл үл таних эмэгтэй араас хөөгөөд үсдээд  намайг газар дарж унагаасан... манай том охин болиочээ эгч нараа гээд салгасан... гэрт нөхөр хүүхдүүд байсан..” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч ******* “... гэрт Сараа үл таних эмэгтэйтэй орж ирсэн. Эхнэр чинь хаана байна гэхээр нь мэдэхгүй гэсэн... танай эхнэр нөхрийг маань эргүүлээд намайг зодсон гэж хэлсэн..  удалгүй эхнэр ирсэн тэгээд маргалдаад эхнэр гараад гүйсэн...Араас нь нөгөө 3 гарсан би гартал хашаанд эхнэрийн унагачихсан гурвуулаа өшиглөж байсан.Би очоод салгаад эхнэрээ аваад гэрт орсон” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч ******* “...гэрт аав 3 дүүтэйгээ байж байхад гаднаас 3 эгч орж ирээд ээжийг асуугаад байсан. Ээжийг хөлийг нь ийм болгосон гээд эгч нар аав руу дайраад байсан. Удалгүй ээж орж ирсэн маргалдсан ээж гараад  гүйсэн араас нь эгч нар гарсан  би дүүгийн хамт  гүйгээд очтол ээжийн толгой нуруу руу өшиглөж байсан. ...” гэсэн мэдүүлэг,

 

Гэрч *******ын “...орой -3 цагийн үед  хүмүүс гэрт ирээд  хэрүүл зодоон хийлээ гэсэн дуудлагын дагуу очсон. ... гэрийн эзэн болсон зүйлийн талаар ярьсан... гийн хувцас хунар нь шороо болсон үс гэзэг нь арзайчихсан байсан... “ гэсэн мэдүүлэг,

 

Гэрч *******ийн “...Оогий над руу залгаад цагдаа дуудаад өгөөч гэсэн... эмэгтэй хүмүүс орилолдоод байсан тэгэхээр нь би цагдаа дуудахгүй юм бол болохгүй  юм байна гэд цагдаа дуудсан...” гэсэн мэдүүлэг,

Шүүх шинжилгээний газрын 03 оны 09 сарын 17-ны өдрийн 47 дугаартай шинжээчийн “... 1.*******гийн биед хамрын ясны хугарал, баруун дал, өгзөгний зүүн талд цус хуралт гэмтэл тогтоогдсон. . Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн  нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой...3. шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын .41-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт,   шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тухай мэдүүлэг, болон хэрэгт авагдсан бусад баримтууд зэрэг хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

4. Шүүгдэгч ******* нь  хохирогчтой таарамжгүй буюу нөхрөө бусадтай хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэсэн нөхцөл байдал тогтоогддог ба тэрхүү маргаанаа өдрийн дараа дахин үргэлжлүүлж улмаар өөрийн найз болох *******, ******* нарыг маргаандаа оролцуулсан, шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийг үйлдэх талаар үгсэн тохиролцоогүй боловч *******гийн үйлдлийг дэмжин бусдын эрүүл мэндэд халдах үйлдэлд санаатай нэгдсэн байх тул гэмт хэрэгт хамтран оролцсон буюу бүлэглэн үйлдсэн гэж шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй байна.

5.Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Шүүхээс шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялгамжтайгаар оногдуулсан байгаа боловч тухай гэмт хэрэгт оролцсон оролцоо, шүүгдэгч нарын гэм буруугийн хэлбэрт тохироогүй, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялгамжтай оногдуулсан үндэслэлээ тайлбарлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолын зохих хэсэгт өөрчлөлт оруулж хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

6. Шүүгдэгч  нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч ******* нь  хохирогчтой таарамжгүй буюу нөхрөө бусадтай хардсаны улмаас хэрүүл маргаан үүсгэж гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл байдлыг бий болгосон, мөн өөрийн үйлдлийг дэмжүүлэх зорилгоор шүүгдэгч  *******, ******* нарыг маргаандаа оролцуулсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Бүлэглэн гүйцэтгэсэн гэмт хэргийг гүйцэтгэгчдийн үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулна.”, гэснийг баримтлан шүүгдэгч *******д  оногдуулах ялыг ялгамжтай оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Давж заалдах шатны шүүх шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж, эсхүл шүүгдэгчид холбогдох хэргийн нөхцөл байдал, зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хөнгөрүүлж болно.” гэж заасны дагуу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйл. дахь хэсэгт оногдуулахаар заасан “дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.” ялаас гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, оролцоо, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ялыг сонгон оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйл. дахь хэсэгт зааснаар  *******г 500 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох, шүүгдэгч  *******, ******* нарыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт өөрчлөлт оруулж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 03 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 03/ШЦТ/55 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн  

дахь заалтыг:   

“.Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйл. дахь хэсэгт зааснаар  *******г 500 зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох, шүүгдэгч  *******, ******* нарыг тус тус 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. ” гэж,

3 дахь заалтыг:

“3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарын хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг даалгаж, шүүгдэгч нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарласугай.” гэж тус тус өөрчлөн, тогтоох хэсгийн 4,9,10 дахь заалтыг хүчингүй болгосугай.

.Шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хангасугай.

3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг  гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

            ДАРГАЛАГЧ,

             ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Д.БУЯНЖАРГАЛ

                                                        

                                ШҮҮГЧ                                    Б.ЭРДЭНЭХИШИГ

 

                                ШҮҮГЧ                                     Г.ДАВААРЕНЧИН