| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00106/И |
| Дугаар | 303/ШШ2025/00202 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00202
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: **********
Хүсэлтийн шаардлага: Хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ****** нь хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох болон ажиллаж байсан байдал тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Баянхонгор аймаг Баянговь сумд төрөөд Чимэдмаагаар овоглож байсан хөдөлмөрийн дэвтэр дээр миний овгийг Жанцанаар овоглосон байсан хөдөлмөрийн дэврийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох, 1986 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал ямаачнаар Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдэлд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 1986 оны хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3460 дугаартай архивын лавлагаа, Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай тушаал, түүний хавсралт,1987, Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай протокол, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зөвлөмжийн хуудас, зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/257 дугаартай албан бичиг, хүсэлт гаргагч * *****ХААТР-1 маягт, гэрч * н*******арын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2. Хүсэлт гаргагч *********1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар, мөн ****** хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь:***** *нь 1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь 1987, 1990 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2020 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 3460 дугаартай архивын лавлагаа, хөрөнгө зарах тухай Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1987 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 27 дугаартай тогтоол, түүний хавсралт, ээлжийн амралт олгох тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн даргын 1988 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 17 дугаартай тушаал, түүний хавсралт, мал аж ахуйн хэсэгт ажиллаж байгаад цэргийн албанд татагдсан * хадг********аламж нээх тухай Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1989 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 12 дугаартай протокол, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч**********нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч******** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 49 дугаар бүртгэлд: “овог, нэр-* аж*********илладаг байгууллага- Ленинч нэгдэл, эрхэлдэг ажил-Ямаачин, эрхэлж эхэлсэн он-1981 он, оршдог сум-Баянговь” гэж тэмдэглэжээ.
5. Харин хүсэлт гаргагч Ч.Чинзоригийн 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, архиваас цалин гараагүй байх тул дээрх хугацааг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6. Хүсэлт гаргагч *****нь 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр нээсэн хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлт гаргасан боловч уг хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр нь ****** гэж бичигджээ.
7. Хүсэлт гаргагч ********овогтой байсан, *****уг * овогоороо ажиллаж амьдарч байсан болох нь архиваас гарсан баримтуудаар тогтоогдсон, ямар учраас ******гэж овоглож хөдөлмөрийн дэвтэр олгосон талаар хүсэлт гаргагч тайлбарлаагүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй учраас хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигчээр тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
8. Иймд хүсэлт гаргагч *********1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал ажиллаж байсан байдал тогтоолгох болон хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хүсэлт гаргагч ****** улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхийг дурдав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.4 дэх хэсэгт заасныг баримтлан ****** хөдөлмөрийн дэвтрийн жинхэнэ эзэмшигч тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан ********1987 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Баянговь сумын Ленинч нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний 1986 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1987 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дуустал ажиллаж байсан байдлыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч*********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА