Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00203

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: ********

Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *, ******шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ********нь ажиллаж байсан байдал болон мал маллаж байсныг тус тус тогтоолгохоор нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл, 1988 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс 09 дүгээр сарын 31-ний өдөр хүртэл ******* малчнаар,

1991-2000 оны хооронд А дансны хуулга***** *гэж багийн дууддаг нэрээр зөрүүтэй гарсан тул 1991-2000 оны хооронд мал маллаж байсан байдлыг тус тус тогтоож өгнө үү гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1186  дугаар лавлагаа, цэргийн батлахын хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалахын төв архивын 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 08/584 дугаартай хугацаат цэргийн алба хаасны архивын лавлагаа, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 116  дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай протокол, түүний хавсралт, Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичиг, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 266  дугаар лавлагаа, 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1998, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын баримтуудын хуулбарууд, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/256 дугаар албан бичиг, хүсэлт гаргаг******ч *ХААТР-1 маягт, гэрч*******нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч  ********1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг болон 1991-2000  онуудад Өлзийт сумын 1 дүгээр багт мал маллаж байсныг тус тус тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: *******нь 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь 1987-1988 онуудад авсан цалинг сар бүрээр нь бичин олгов тэмдэг дарагдсан 1987 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, хуралд оролцсон талаарх Баянхонгор аймгийн Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 4 дугаартай протокол, түүний хавсралт, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч Д.Мягмарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Мөн хүсэлт гаргагч Д******* 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 164 дүгээр бүртгэлд: “овог, нэр- ********, ажилладаг байгууллага- Цэцэглэлт нэгдэл, эрхэлдэг ажил-1-р хэсэгт адуучин, эрхэлж эхэлсэн он-1987 он, оршдог сум-Өлзийт гэж тэмдэглэжээ.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 135.2-д эрх зүйн ач холбогдол бүхий... үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтоох тул шүүх түүний хүсэлтийг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох хүсэлт хэмээн үзэж иргэний хэрэг үүсгэн хүлээн авчээ.

4. Хүсэлт гаргагч *******нь Баянхонгор аймгийн Өлзийт суманд оршин суудаг болох нь иргэний үнэмлэхний хуулбараар нотлогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасны дагуу хүсэлтээ тус шүүхэд гаргасан байна.

5. Мөн хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1-д эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоохдоо шүүх онцгой ажиллагааны журмаар хэргийг хянан шийдвэрлэхээр зохицуулсан ба шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

6. Учир нь хүсэлт гаргагч ******нь болон 1991-2000  онуудад Өлзийт сумын 1 дүгээр багт мал маллаж байсан болох нь 2000 онд Өлзийт сумын Бурхант 1 дүгээр багт, хөдөө байдаг талаарх үндэсний архивын сан хөмрөгийн 2000 оны хүн амын тооллогын лавлагаа, 1990-2000 онуудад мал тооллогын талаарх Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1186  дугаар лавлагаа, тус багт мал маллаж Өвөр хүүш гэх өвөлжөөнд, Намгийн гол, Бумбатын хөндийд хаваржиж, намарждаг байсан талаарх Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2025 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичиг,********** нэрээр малаа тоолуулдаг байсан талаарх 1990, 1992, 1993, 1994, 1995, 1996, 1998, 2000 оны жилийн эцсийн мал тооллогын баримтуудын хуулбарууд, 1991-2000 онуудад мал маллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ****** мэдүүлэг зэрэг бичгийн чанартай нотлох баримтуудаар тогтоогдож байна.

7. Мөн Баянхонгор аймгийн Архивын тасгийн Баянхонгор аймгийн архивын тасгийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 1186  дугаар мал тооллогын мэдээллийн тухай лавлагаанд хүсэлт гаргагч ********нэрийг Д.Болд гэж бүртгэсэн байх бөгөө******д *нутаг усанд *****нь*гэж дууддаг талаар гэрч нар мэдүүлсэн, дээрх жилүүдэд Өлзийт сумын 1 дүгээр багт малчин байсан талаар багийн Засаг дарга тодорхойлсон байх тул хүсэлт гаргагч *******1991-2000 онуудад мал маллаж байсан гэж шүүх дүгнэв.

8. Иймд хүсэлт гаргагч*******1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг болон 1991-2000  онуудад Өлзийт сумын 1 дүгээр багт мал маллаж байсныг тус тус тогтоож шийдвэрлэлээ.

           9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч ******улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ********** 1987 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал Өлзийт сумын Цэцэглэлт нэгдлийн 1 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн  135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан *******1991-2000 онуудад Баянхонгор аймгийн Өлзийт сумын 1 дүгээр багт мал маллаж байсан болохыг тогтоосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч * ул*******сын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ  Г.БАТЗАЯА