Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2025 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 303/ШШ2025/00204

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Хүсэлт гаргагч: *************

Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ****** шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч *******нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1965 онд Баянхонгор аймагт төрсөн. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор нийгмийн даатгалын байцаагчтайгаа уулзахад шүүхээр улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай гэж зөвлөсний дагуу шүүхэд хандаж байна. Би Баянхонгор аймагт ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд 1981 оны 09 сарын 01 ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамар сургууль комбинатад элсэн суралцаж 1982 оны 06 сарын 25-ны өдөр тракторч машинч мэргэжлээр төгсөж, сургуулийн захиргаанаас Баянхонгор аймагт тракторын жолоочоор хуваарилсан ба Баянхонгор аймагт ирээд Баянхонгор аймгийн Нэгдэл дундын Орог нуур хоршооны даргын тушаалаар 1982 оны 07 сарын 06-ны өдөр Орог нуур хоршооллын тракторын жолоочоор томилогдон ажилласан. Тус газар цэргийн албанд татагдаж цэрэгт явах хүртэл буюу 1983 оны 06 сарын 13 ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Би 1983 оны 06 сарын 13 ний өдөр цэргийн албанд татагдаж 1986 оны 06 сарын 15-ны өдөр халагдсан. Цэргээс халагдаж Богд сумдаа ирээд Шинжлэх ухаан академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрийн станцын даргын тушаалаар 1987 оны 04 сарын 28-ны өдөр улирлын ажилтан тракторын жолоочоор томилогдон ажиллаж байгаад мөн даргын 1987 оны 05 сарын 19 ний өдрийн 18 дугаартай тушаалаар улирлын ажилтан тракторын жолоочийн албан тушаалыг өөрчилж байнгын ажил буюу бороожуулагч тракторын жолоочоор 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс эхлэн ажиллуулахаар томилогдож түүнээс хойш 1991 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. 1991 оны 07 сард Сүхбаатарын зам нэгдэлд ажиллах сонирхолтой байсан учир өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж 07 сарын 16-ны өдөр миний хүсэлтийн дагуу ажлаас чөлөөлж Богд сумын АОХЗ-гийн мэдэлд шилжүүлсэн. 1991 оны 07 сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн 4-р бригадад малчнаар томилогдож тус газар 1993 оны 02 сарын 01 ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан.

Сүхбаатарын зам нэгдэл нь1992 онд Сүхбаатарын зам хувьцаат компани болсон ба нэгдлээс компани болсонтой холбогдуулан нэгдэлд ажиллаж байсан бүх малчдыг ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж компанийн малчнаар томилсон тушаал гаргасан.

Би тракторын жолоочоор сургууль төгсөж Баянхонгор аймгийн Богд сумандаа ирээд тэндээ ажиллаж амьдарсан. Миний ажиллаж байсан тухайн байгууллагууд нь Богд суманд байдаг байсан юм. Аймгийн архивын тасгаас ажиллаж байсан талаарх нотлох баримт шүүлгэхэд Сүхбаатарын зам нэгдэлд анх ажилд орсон, орог нуур хоршоонд ажиллаж байсан талаарх баримтууд гараагүй байна. Шинжлэх ухаан академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрийн станцад ажиллаж байсан талаарх архивын баримт Үндэсний төв архивт хадгалагддаг юм байна шинжилгээ үйлдвэрийн станцад ажиллаж байсан талаарх архивын баримт Үндэсний төв архивт хадгалагддаг юм байна.

Иймд миний Баянхонгор аймгийн Нэгдэл дундын хоршоонд 1982 оны 07 сарын 06-ны өдрөөс 1983 оны 06 сарын 13-ний өдрийг хүртэл хугацаанд тракторын жолоочоор, Шинжлэх ухаан академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрийн станцад 1987 оны 04 сарын 28-ны өдрөөс 1987 оны 05 сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд улирлын ажилтан тракторын жолоочоор, 1985 оны 05 сарын 20-ны өдрөөс 1991 оны 07 сарын 16-ны өдрийг хүртэл хугацаанд бороожуулагч тракторын жолоочоор, Сүхбаатарын зам нэгдлийн 4-р бригадад 1991 оны 07 сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар, Сүхбаатарын зам хувьцаат компанид 1992 оны 01 сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү...гэжээ.

2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн лавлагаа, шүүхэд төлөөлөх итгэмжлэл, хөдөлмөрийн 008167 дугаартай дэвтрийн хуулбар, Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаар лавлагаа, Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 болон 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаалууд, тэдгээрийн хавсралтууд, Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын даргын 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр, 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаар, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай тушаалууд, Батлан хамгаалах яамны төв архивын 2023 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 2000 дугаартай хугацаат цэргийн алба хаасан талаарх архивын лавлагаа, 1981 оны тэтгэврийн даатгалын гэрээт баталгааны дэвтрийн хуулбар, 1982 оны тракторч-машинчийн үнэмлэхний хуулбар, Үндэсний архивын сан хөмрөгийн 2025 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/10/1799 дугаар лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.

Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 13/166 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч ******ХААТР-1 маягт, гэрч *нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.*****

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.

2. Хүсэлт гаргагч ****** 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орог нуур хоршоололд тракторын жолоочоор, 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтнаар, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад бороожуулагч, тракторын жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэрийн хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн 4 дүгээр хэсэгт малчнаар тус тус ажиллаж байсан байдлаа тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.

3. Учир нь: Хүсэлт гаргагч *н******ь 1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орог нуур хоршоололд тракторын жолоочоор, 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтнаар, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад бороожуулагч, тракторын жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэрийн хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн 4 дүгээр хэсэгт малчнаар ажиллаж байсан болох нь түүний ажиллаж байсан талаарх нотлох баримтыг архиваас түүвэрлэсэн талаарх Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 95 дугаар лавлагаа, ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн 01 дугаартай даргын тушаал, хавсралт, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн Богд сумын Сүхбаатарын зам хувьцаат компанийн захирлын 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 02 дугаар тушаал, хавсралт, улирлын ажилчин ажилд авах тухай Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын даргын 1987 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 11 дүгээр тушаал, ажилд авах ажлаас чөлөөлөх тухай Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцын даргын 1987 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 18 дугаартай тушаал, ажлаас чөлөөлөх ба ажилд томилох тухай Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрийн станцын даргын 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 49 дугаартай тушаал, ажилд орсон болон чөлөөлөгдсөн байдлыг бичиж тэмдэглэсэн хөдөлмөрийн 008167 дугаартай дэвтрийн хуулбар, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ********** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

4. Хүсэлт гаргагч *********** хөдөлмөрийн 008167 дугаартай дэвтрийг 1981 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Сэлэнгэ аймгийн Шаамарын сургууль комбинат нь нээж, тамга тэмдэг дарагдсан, хөдөлмөрийн дэвтэрт дурдагдсан овог, нэр, төрсөн он, боловсрол, мэргэжил, гэрэл зураг зэргээр нь Ш.Чулууны дэвтэр мөн болохыг тодорхойлох боломжтой байх тул уг хөдөлмөрийн дэвтэр нь түүний ажиллаж байсныг нотлох ач холбогдолтой бичиг баримт гэж шүүх үзэв.

5. Мөн хүсэлт гаргагч *********1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр олгосон Хүн амын регистрийн картын маягтын 067 дугаар бүртгэлд: овог, нэр- ******, ажилладаг байгууллага- Богд эрдэм шинжилгээний станц, эрхэлдэг ажил-тракторын жолооч, эрхэлж эхэлсэн он-1984 он, оршдог сум-Богд гэж тэмдэглэжээ.

6. Иймд хүсэлт гаргагч * ******1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орог нуур хоршоололд тракторын жолоочоор, 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтнаар, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад бороожуулагч, тракторын жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэрийн хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн 4 дүгээр хэсэгт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч * у******лсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч *************1982 оны 7 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Орог нуур хоршоололд тракторын жолоочоор, 1987 оны 4 дүгээр сарын 28-ны өдрөөс 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад улирлын ажилтнаар, 1987 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Шинжлэх ухааны академийн ботаникийн хүрээлэнгийн говийн ашигт ургамал тарималжуулах эрдэм шинжилгээ үйлдвэрлэлийн станцад бороожуулагч, тракторын жолоочоор, 1991 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам нэгдлийн Цэлгэрийн хэсэгт малчнаар, 1992 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл Богд сумын Сүхбаатарын зам ХК-ийн 4 дүгээр хэсэгт малчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА