| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ганхуягын Батзаяа |
| Хэргийн индекс | 303/2025/00108/И |
| Дугаар | 303/ШШ2025/00205 |
| Огноо | 2025-03-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2025 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 303/ШШ2025/00205
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: *******
Хүсэлтийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Бүжинлхам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч ******** нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан. Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Миний бие 1963 онд Баянхонгор аймгийн Өлзийт суманд төрсөн. 60 нас хүрч өндөр настны тэтгэвэрт орох гэтэл бичиг баримтын зөрчил гарч шүүхээр ажиллаж байсан байдлаа тогтоолгох шаардлагатай болсон.
Иймд 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 12-ны өдрийг дуустал, 1986 оны 6 дугаар сарын 16-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн усны аж ахуйн удирдах газрын угсралтын системийн засварчин, агергат угсрагч, бульдозерчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний үнэмлэхийн хуулбар, Батлан хамгаалах яамны төв архивын 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 11120 дугаар албан бичиг, Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар болон 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 372 дугаар лавлагаанууд, Баянхонгор аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101,1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 88, 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 148, 1987 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 123, 1989 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 38, 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15, 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар тушаалууд, нийгмийн даатгалын 1336958 дугаартай дэвтэрийн хуулбар, итгэмжлэл, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэрэг баримтуудыг гаргаж өгсөн байна.
Шүүхээс Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13/266 дугаар албан бичиг, хүсэлт гаргагч *******ХААТР-1 маягт, гэрч ****** нарын мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна гэж үзэв.
2. Хүсэлт гаргагч ********* 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, бульдозерчнаар тус тус ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх хууль зүйн болон бодит үндэслэлтэй гэж үзэв.
3. Учир нь: Хүсэлт гаргагч ****** нь 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, бульдозерчнаар тус тус ажиллаж байсан болох нь түүний 1982-1983, 1986-1992 онуудад авч байсан цалинг түүвэрлэсэн Баянхонгор аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2019 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 478 дугаар болон 2024 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 372 дугаар лавлагаанууд, засварчинаар ажилд томилох тухай, ажлаас чөлөөлөх тухай, услалтын системийн засварын отрядад ажиллуулах тухай, шагнах тухай, үйлдвэрлэлийн бригадуудын хөдөлмөр зохион байгуулалт, инженер техникийн ажилтан, захиргаа, аж ахуйн орон тоо, цалингийн тухай, аж ахуйн тооцоотой ажилласан отрядын үр дүнгээр нь шагнах тухай, хэсгүүдийн ахлагч нар тэдний цалин бүтээгдэхүүнийг батлах тухай, ажлаас чөлөөлөх тухай Баянхонгор аймгийн усны аж ахуйг удирдах газрын даргын 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 101, 1983 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 88, 1986 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 148, 1987 оны 8 дугаар сарын 02-ны өдрийн 123, 1989 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 38, 1990 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 06, 1991 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 15, 1992 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 43 дугаар тушаалууд, хамт ажиллаж байсан талаар мэдүүлсэн гэрч ****** нарын мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
4. Мөн хүсэлт гаргагч ******** талаар 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр бүртгэсэн Хүн амын регистрийн картын маягтын 233 дугаар бүртгэлд: овог, нэр-* а*****жилладаг байгууллага-Усны аж ахуй, эрхэлдэг ажил-засварчин, эрхэлж эхэлсэн он-1982 он, оршдог сум-Баянхонгор гэж тэмдэглэжээ.
5. Иймд хүсэлт гаргагч ****** 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн ****** засварчин, бульдозерчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч *********улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан хүсэлт гаргагч ***** 1982 оны 8 дугаар сарын 06-ны өдрөөс 1983 оны 6 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, 1986 оны 8 дугаар сарын 26-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал Баянхонгор аймгийн Усны аж ахуйн удирдах газарт засварчин, бульдозерчнаар тус тус ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар хүсэлт гаргагч *****улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА