| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Д.Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 128/2025/0154/З |
| Дугаар | 128/ШШ2025/0148 |
| Огноо | 2025-02-20 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2025/0148
2025 02 20 128/ШШ2025/0148
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Эрдэнэчимэг би, Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т******* дүгнэлттэй хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******д холбогдох зөрчлийн хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч М.М******* шүүхэд хандан гаргасан хүсэлтдээ: Хялбаршуулсан журмаар 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулаад А.Б******* Тээвэрлэлтийн хөлс төлөөгүй зорчигчийг тээвэрлэхээс татгалзаагүй гэх үндэслэлээр торгох шийтгэл оногдуулсан НТ-18 дугаартай зөрчлийн материалыг Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорын гаргасан дүгнэлтээр Автотээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх дүрмийн 4.4-д заасан жолооч зорчигчийн хөлс төлөлтөд хяналт тавих зохицуулсан зүйл байхгүй байна гээд Зорчигч тээвэр хоёр ОНАӨӨТҮГ-тай байгуулсан ажил гүйцэтгэх гэрээг нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам биш гэж дүгнэжээ.
Иймд Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн прокурорын гаргасан Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагаас гаргасан нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам зөрчсөн /бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/-өөр тооцож шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэсэнтэй санал нэгдэж, прокурорын дүгнэлтийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор нь шүүхэд Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******ын 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулсан ******* дугаартай шийтгэлийн хуудас буюу захиргааны акт нь хэрэгжсэн байх тул иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэн уг шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3 дахь хэсэгт зааснаар маргаан бүхий акт хууль бус байсныг тогтоолгох прокурорын дүгнэлт бичжээ.
2.Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокуророос Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч холбогдуулан гаргасан Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.6 дугаар зүйлийн 7, 7.2 дугаар зүйлийн 8 дахь хэсгийг удирдлага болгон Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******д 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн ******* дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч А.Б******* 25 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах дүгнэлт бичсэнийг хариуцагч хүлээн зөвшөөрч, бичгээр илэрхийлсэн нь энэ хэргийн хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
4.Шүүгчийн энэ захирамж нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасны дагуу шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх үр дагавартай болно.
5.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч, зөвшөөрч, энэ нь бусад этгээдийн эрхийг хөндөхгүй болох нь тогтоогдсон тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
6.Хариуцагч болон гуравдагч этгээдээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т заасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг ойлгосон гэж үзсэн болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор А.Т******* дүгнэлттэй, хариуцагч Нийтийн тээврийн бодлогын газрын Хяналт шалгалтын хэлтсийн автотээврийн хяналтын улсын байцаагч М.М*******д холбогдуулан гаргасан 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 17 дугаар дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг баримтлан, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу прокурор улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг тэмдэглэсүгэй.
3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар нь хариуцагч, гуравдагч этгээд нарын зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэх болно.
ШҮҮГЧ Д.ЭРДЭНЭЧИМЭГ