Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 303/ШШ2025/00212

 

Зохигчийн эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Г.Батзаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******

Хариуцагч: ******* холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Ажлын хөлс 26,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мэндээ, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Бямбадулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч ****** нь ******* холбогдуулан ажлын хөлс 26,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

2024 оны 08 сард Сэлэнгэ аймагт алт олборлох үйлдвэр ажиллуулж, байна түрээсийн машин, жолооч авна гэсэн зарын дагуу ******гэх хүнтэй Баянхонгор аймгийн төвд уулз*****сан. * нь миний машин тэрэг жолооч бүрдсэн, надтай хамтарч гарч байгаа *******машин, жолооч хэрэгтэй түүнтэй уулзах уу гэхээр би ***** уулзсан. ****** нь түрээсийн машины жолооч хэрэгтэй байна, 24 цаг тасралтгүй машин чинь ажиллана шүү нэг сарын ажлын 17 сая төгрөг өгнө гэсэн шаардлага тавихаар нь би зөвшөөрч 2024 оны 8 дугаар сарын 12-нд * г**эрийг ачиж, Сэлэнгийн аймгийн Орхонтуул сумын Хужирын гол гэх газар очсон****. * нь 24 цаг тасралтгүй машин чинь ажиллана шүү нэг сарын ажлын 17 сая төгрөг өгнө гэсэн шаардлага нь миний машин тасралтгүй 24 цаг ажиллана би өөрөө нэг ээлжийн жолоочийг өөрөө олж жолоочтойгоо би өөрөө ажлын хөлсөө тохирох ёстой байсан. Очсон газар ажил үүргээ гүйцэтгэх үед машин 24 цагаар ажиллах шаардлагагүй болж, 12 цагаар ажиллах нөхцөл бий болсон тул надад ээлжийн жолооч шаардлагагүй болсон. 2024 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл 48 хоног өдрийн 12 цагаар ажиллаж, шөнийн цагаар 13 шөнө 12 цагаар тасралтгүй ажилласан, машин эвдрээгүй юм. Байгалийн саад бэрхшээл болон, уурхайн зүгээс уурхай зогссон тохиолдолд түрээс зогсохгүй бөгөөд зөвхөн миний зүгээс эрүүл мэнд болон машин техник эвдэрсэн тохиолдолд түрээс зогсох талаар амаар гэрээ хэлцэл хийгдсэн байсан.

Иймээс ажлын хөлс 2 сар буюу 60 хоног болж , бүх уурхайд мөрддөг жишиг болох нийтлэг мөрддөг хэвшээд байгаа түрээс 1 сард 12 цагаар ажиллавал 13 сая төгрөг өгдөг үнийг бодолцож Ж.Рагчаасүрэнгээс 26 сая төгрөгийн ажлын хөлсөө авъя гэхэд мөнгийг өгнө гэсэн, тэгснээ орон нутгийн сонгуулийн ажилтай гээд ********явчихсан юм. Хөлс өгөөгүй тул би 2024 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөс ,цуг уурхай хамтран ажиллуулж байгаа ******* ярьж тохироод 1 сар ажилласан, Батбилэг 1 сарын түрээс 13 сая төгрөг надад шилжүүлж өгсөн. ****** нь ажлын хөлсөө авъя гэхэд одоо өгөх мөнгө алга гэдэг, тэгснээ миний утас фэйсбүүкийг бүгдийг нь блоклож хаасан , мессеж бичихэд өгий гэхлээ 100 төгрөг ч алга шүүхдээ өгдөө гэсэн хариу мессеж ирсэн. Ж.Рагчаасүрэн нь мөнгө өгье гэвэл мөнгөтэй хөрөнгөтэй гэж үзэж байна барьж байгаа утасны дугаар нь 30- 40 сая төгрөгийн үнэтэй 8811-тэй утас барьдаг, сая л гэхэд Шүүхийн өмнө шинээр баригдсан 10 давхар байранд байр авсан бололтой тэр байранд орсон байсан гэжээ.

2. Хариуцагч *******нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие * н******эхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Хонгорзул гэх хүнтэй би ажиллуулах талаар гэрээ хэлцэл байгуулаагүй, мөнгө төгрөг өгөх талаар ярьж байгаагүй. 1-2 удаа мөнгө нэхсэн. Би тэр асуудлыг мэдэхгүй гэдгээ удаа дараа өөрт нь хэлсэн. Иймд зөвшөөрөхгүй байгаа болно гэжээ.

3. Зохигч шүүх хуралдаанд байгуулсан эвлэрлийн гэрээндээ:

Нэхэмжлэгч ***** нь 26,000,000 төгрөг гаргуулахаас 14,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзав. Хариуцагч ***** нь үлдэгдэл 12,000,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлнө. Энэхүү гэрээг 3 хувь үйлдэж, шүүгчийн захирамжаар баталгаажуулахыг талууд харилцан хүлээн зөвшөөрч, сайн дурын үндсэн дээр хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг зурав. Зохигч энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх эрхтэй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******нь ******* холбогдуулан ажлын хөлс 26,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаас 14,000,000 төгрөгийг гаргуулахаас татгалзаж, хариуцагч Ж.Рагчаасүрэн нь 12,000,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулжээ.

Дээрх эвлэрлийн гэрээ нь гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5-д зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 143,975 төгрөг, хариуцагч ******** 103,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмж******лэгч* олговол зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4, 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Нэхэмжлэгч *****нь 14,000,000 төгрөг гаргуулахаас татгалзаж, хариуцаг***ч *нь 12,000,000 төгрөгийг 2025 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн дотор нэхэмжлэгч ****** төлөхөөр харилцан тохиролцсон зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар Баянхонгор аймгийн Төрийн сангийн 100030000941 тоот данснаас 143,975 төгрөг, хариуцагч ****** 103,475 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч **** олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.БАТЗАЯА